A

A

A

Бүлэг: 1979
АМХЭГ-ын даргын 2008 оны 149 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт
 
Үүсгэн байгуулагчдын______оны _____сарын___-ны
                                                                              өдрийн хурлаар батлав.    
 
 
Хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхөрлөлийн дүрэм
 
200 . . оны . . .дугаар сарын                           Дугаар . . . . .                     . . . . . . . . . . . . сум, дүүрэг
. . . .- ны өдөр
                                                 
                                                           
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1 Хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхөрлөл нь (цаашид "нөхөрлөл "гэх) Монгол улсын Иргэний хуулийн 476, 481.1 дүгээр зүйлийн дагуу   хамтран ажиллах  гэрээ байгуулсан иргэд нэгдэж, "Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллаагааг зохицуулах түр журам" болон энэхүү дүрмийн заалтуудыг удирдлага болгон ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулсан,  гишүүнчлэлтэй, хуулийн этгээдийн эрхгүй, бүртгэгдээгүй нөхөрлөл байна.
            1.2 Нөхөрлөлийн оноосон нэр нь . . . . . . . . . . . . . . . . . . . . болно.
            1.3 Нөхөрлөл нь . . . . . . . . . . . . . . . . аймгийн . . . . . . . . . . . . .  сумын
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . хэмээх газарт . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . олборлох чиглэлээр хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлэнэ.
            1.4 Нөхөрлөлийн  гишүүдэд тавигдах шаардлага:
                        1.4.1. Монгол улсын иргэн байх,
                        1.4.2.18 насанд хүрсэн байх,
                        1.4.3. тухайн сум, дүүргийн  байнга оршин суугч байх,
                        1.4.4. орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй иргэний орлогын албан татвар
                                 төлөгчийн  гэрчилгээ авсан байх,
                        1.4.5. эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байх,
                        1.4.6. нөхөрлөлийн гишүүн нь зөвхөн нэг нөхөрлөлд харъалагддаг байх,
            1.5. Нөхөрлөлийн гишүүд:
 
 
Д/д
 
Гишүүдийн овог, нэр
 
Нас
 
Хүйс
Иргэний үнэмлэхний дугаар, РД
Ам
бүлийн тоо
 
 
Хаяг
1
 
 
 
 
 
 
2
 
 
 
 
 
 
3
 
 
 
 
 
 
4
 
 
 
 
 
 
5
 
 
 
 
 
 
6
 
 
 
 
 
 
7
 
 
 
 
 
 
8
 
 
 
 
 
 
9
 
 
 
 
 
 
10
 
 
 
 
 
 
11
 
 
 
 
 
 
12
 
 
 
 
 
 
13
 
 
 
 
 
 
14
 
 
 
 
 
 
15
 
 
 
 
 
 
 
 
Хоёр. Нөхөрлөлийн гишүүдийн эрх, үүрэг
 
2.1              Нөхөрлөлийн гишүүд нь дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:
2.1.1        хамтран ажиллах гэрээг зохих журмын дагуу бичгээр байгуулсан байх,
2.1.2        хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх,
2.1.3        хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэх эсхүл өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэх ,
2.1.4        хамтын үйл ажиллагааны явцад бий болсон шаардлагыг биелүүлэхэд гишүүдийн дундын мөнгөн хөрөнгийн сангийн хэмжээ хүрэлцэхгүй бол гишүүн бүр өөрт ногдох  хувийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулах,  
2.1.5        нөхөрлөлийн гишүүдийн дундын  мөнгөн хөрөнгийн санд "Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хамтран ажиллах гэрээ"-ний 5.1,5.3-д заасан хандив болон байгаль орчны нөхөн сэргээлтэнд шаардагдах хөрөнгийг өөрт ногдох хувь хэмжээгээр оруулах,
2.2     Нөхөрлөлийн гишүүд дараахь эрхийг эдэлнэ.Үүнд:
2.2.1        нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд оролцож санал, бодлоо илэрхийлэх;
2.2.2        нөхөрлөлийн ахлагч болон хяналтын ажилтанд сонгогдох, сонгох;
2.2.3        хамтран ажиллах гэрээнд заасан эрхээ эдлэх,
2.2.4        бусад гишүүдийг хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах,
2.2.5        хамтран ажиллах гэрээний үүргээ ноцтой зөрчсөн  гишүүнийг гэрээнээс гаргах саналыг бүх гишүүдийн хуралд гаргах,
2.2.6        Нөхөрлөлийн үйл ажиллагаа дуусгавар болсны дараа хамтын үйл ажиллагааны явцад бий болсон мөнгөн хөрөнгийн сангаас өөрт ногдох хувийг мөнгөн хэлбэрээр авах,
 
 
Гурав. Нөхөрлөлийн ахлагчийн эрх, үүрэг
 
3.1 Нөхөрлөлийн ахлагч нь нөхөрлөлийн гишүүдийн хамтын эрх ашгийг хамгаалсан    бодлогын асуудлыг хариуцахаас гадна нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
            3.2  Нөхөрлөлийн ахлагч дараах үүрэгтэй. Үүнд:
3.2.1 нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг нийтийн эрх ашгийн үүднээс зохицуулах;
3.2.2 нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу мөнгөн хөрөнгийн санг захиран зарцуулах, холбогдох мэдээ, тайланг гаргах;
3.2.3 сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Засаг даргын тамгын газрын ажилтнууд болон бусад хуулийн этгээдүүдтэй  нөхөрлөлийг төлөөлөн харилцах, тэдний өмнө нөхөрлөлийн хүлээсэн үүргийн биелэлттэй холбоотой асуудлаар хариуцлага хүлээх;
3.2.4. нөхөрлөлийн бичиг баримт, бүртгэл мэдээллийг хөтлөх, хадгалах;
3.2.5 нөхөрлөлийн ажлын талбайн орчны тохижилт, хэв журмын асуудлыг хариуцаж ажиллах;
            3.3 Нөхөрлөлийн ахлагч дараахь эрхтэй. Үүнд:
3.3.1 нөхөрлөлийн гишүүдэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгавар өгөх;
                        3.3.2 нөхөрлөлийг төлөөлөх;
3.3.3 нөхөрлөлийн гишүүдийг хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
            3.3.4 нөхөрлөлийн гишүүдийг нөхөрлөлөөс хасах шаардлагыг тавих;
3.3.5 нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын гаргасан шийдвэрийн дагуу нөхөрлөлийн мөнгөн хөрөнгийг зарцуулах;
 
Дөрөв. Нөхөрлөлийн гишүүдийн дундын мөнгөн хөрөнгийн сан
 
4.1 Нөхөрлөлийн гишүүдийн дундын мөнгөн хөрөнгийн сан /цаашид сан гэх/ нь нөхөрлөлийн гишүүдийн хураамж, хандив, үйл ажиллагааныхаа орлогоос оруулсан хөрөнгөөс  бүрдэнэ.
4.2 Нөхөрлөлийн гишүүдийн дундын мөнгөн хөрөнгийн сангийн хөрөнгө нөхөрлөлийн хөдөлмөр хамгаалал, үйлдвэрлэлийн болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөт зорилтуудыг хэрэгжүүлэхэд зарцуулагдана.
            4.3 Сангийн мөнгийг банкинд данс нээлгэн байршуулна.
            4.4 Сангийн тооцоо, гүйлгээ, судалгааг нөхөрлөлийн ахлагч эрхлэн гүйцэтгэнэ.
            4.5 Санг нөхөрлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу зарцуулна.
            4.6 Нөхөрлөлийн ахлагч  сангийн тайланг сар бүр гаргаж, гишүүдэд танилцуулна.
4.7  Санд нөхөрлөлийн олборлолт явуулсан талбайд хийх байгаль орчны техникийн болон биологийн  нөхөн сэргээлтийн зардлыг төвлөрүүлнэ.
4.8 Нөхөн сэргээлтийн зардалд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох шийдвэрийг гишүүдийн олонхийн саналаар  тогтооно.
 
 
Тав.Нөхөрлөлийн үйл ажиллагаа дараахь үндэслэлээр дуусгавар болно
 
            5.1.Нөхөрлөлийн гишүүдийн хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор,
            5.2.Нөхөрлөлийн гишүүдийн 70 хувь нь гэрээнээс гарснаар,
            5.3.Нөхөрлөлийн бүх гишүүдийн олонхийн саналаар,
            5.4.Ашигт малтмал олборлох тухай  гэрээ дуусгавар болсон эсхүл цуцлагдсанаар
5.5.Нөхөрлөл, тухайн сум дүүргийн Засаг дарга болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  хооронд байгуулсан гурвалсан гэрээ дуусгавар болсон эсхүл цуцлагдсанаар,