- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэсэгт нөхөрлөлд талбай олгох тухай гурвалсан гэрээ
АМХЭГ-ын даргын 2008 оны 149 дүгээр тушаалын 6 дугаар хавсралт
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэсэгт нөхөрлөлд талбай олгох тухай гурвалсан гэрээ
20 . . . оны . . . дугаар сарын
. . . өдөр Дугаар . . . . . . . . . . . . . . . . . . . . .
/Байрлал/
Нэг талаас . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг (хот)-ийн . . . . . . . . . . . . . . . . сум (дүүрэг)-ын Засаг дарга (цаашид "Засаг дарга" гэх) . . . . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . , хоёрдогч талаас тус сум (дүүрэг)-ын . . . . . . . . . . . . . . . . . . хэмээх газарт ашигт малтмал ашиглах . . . . . . . . тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид "Компани" гэх) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . компанийн захирал . . . . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . . . . . ,
гуравдагч талаас хувиараа ашигт малтмал олборлох " . . . . . . . . . . . . . . . . . ." нөхөрлөл (цаашид "Нөхөрлөл"гэх)-ийн ахлагч . . . . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . . бид нар харилцан тохиролцож нөхөрлөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас ашигт малтмал олборлох талбай олгох тухай гурвалсан гэрээ ("Гэрээ" гэх)-г байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Компанийн эзэмшиж буй уурхайн эдэлбэр газрын хэсэг талбайд " . . . . . . . . . . " нөхөрлөл . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . олборлохтой холбогдон Засаг дарга, Компани,
/ашигт малтмалын нэр /
Нөхөрлөлийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.
1.2. Гэрээний хугацаа . . . . . . . сар, жил байна.(доогуур нь зур)
Хоёр. Компанийн хүлээх үүрэг, эрх
2.1. Компани дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:
2.1.1 өөрийн эзэмшиж буй уурхайн эдэлбэр газраас дор дурьдсан солбицол бүхий цэгүүдийг холбосон шугамаар хүрээлэгдсэн . . . . . . . . . гектар талбайг Нөхөрлөлд . . . . . . сар / жил /- ын хугацаагаар ашиглуулах;
Цэгийн дугаар Уртраг Өргөрөг
1 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
2 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
3 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
4 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
5 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
2.1.2. нөхөрлөл нь компанийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
2.1.3. нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд саад учруулахгүй байх;
2.1.4. Засаг дарга болон Нөхөрлөл хүсэлт гаргасан тохиолдолд мэргэжлийн болон бусад туслалцаа, дэмжлэгийг үзүүлэх;
2.1.5.гэрээ дуусгавар болсны дараа уг талбайн нөхөн сэргээлтийг бүрэн гүйцэтгэх;
2.1.6. өөрсдийн олборлосон ашигт малтмалыг Монгол банкны итгэмжлэгдсэн дилерт борлуулах боломжийг нөхөрлөлд олгох;
2.1.7. гэрээг цуцлах тухай саналаа Засаг дарга болон Нөхөрлөлд бичгээр ирүүлэх;
2.2. Компани дараахь эрхтэй. Үүнд:
2.2.1. өөрийн үйл ажиллагаагаа тайван эрхлэх;
2.2.2. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Нөхөрлөл болон Засаг даргад шаардах;
2.2.3. Нөхөрлөл нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай санал гаргах;
Гурав. Засаг даргын хүлээх үүрэг, эрх
3.1. Засаг дарга дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:
3.1.1. нөхөрлөлд олгож буй талбайн хил заагийг тогтоож шав тэмдэг тавих ажлыг компанитай хамтран гүйцэтгэх;
3.1.2. нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих;
3.1.3. нөхөрлөл нь олборлосон ашигт малтмалаа баяжуулах, ангилах, ялгах ажлыг гүйцэтгэх цэг, талбайг тогтоох;
3.1.4. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын гүйцэтгэлд хяналт тавих;
3.1.5. хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу компани болон нөхөрлөлийн үйл
ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
3.1.6. нөхөрлөлийн гишүүдийн нийгмийн асуудлыг хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах сум (дүүрэг)-ын зөвлөлийн ажлын хүрээнд зохицуулах;
3.2. Засаг дарга дараахь эрхтэй. Үүнд:
3.2.1. орон нутгийн эрх ашгийн үүднээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай санал тавих;
3.2.2. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нөхөрлөл болон компаниас шаардах;
3.2.3. хуулиар олгогдсон бусад эрх, үүргээ хэрэгжүүлэх;
Дөрөв. Нөхөрлөлийн үүрэг, эрх
4.1. Нөхөрлөл нь дараахь үүргийг хүлээнэ.
4.1.1. энэхүү гэрээгээр олгогдсон талбайн хил хязгаарын дотор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах;
4.1.2. олборлосон ашигт малтмалыг баяжуулах, ангилах, ялгах ажлыг Засаг даргын тогтоосон цэг талбайд гүйцэтгэх;
4.1.3. гэрээгээр ашиглаж буй талбайн ашигт малтмалын нөөцийг бүрэн гүйцэд ашиглах;
4.1.4. олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкны итгэмжлэгдсэн дилерт борлуулах;
4.1.5. компанийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх;
4.1.6. байгаль орчныг хамгаалах, голын ус, булаг шанд, уст цэгүүдийг зүй зохистой ашиглах;
4.1.7. орчныхоо тохижилтыг бололцоогоороо хийх, хог, хаягдлын цэгүүдийг байгуулах;
4.1.8. ашигт малтмалыг баяжуулах, ялгаж ангилах үйл ажиллагааг тогтоосон цэг талбайд гүйцэтгэх;
4.1.9. хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг мөрдөж ажиллах;
4.1.10. .хууль ёсыг дээдэлж, нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх;
4.2 .Нөхөрлөл дараахь эрхтэй. Үүнд:
4.2.1. олгосон эдэлбэр газрын дотор олборлох үйл ажиллагаагаа явуулах;
4.2.2. олгосон талбайгаас олборлосон бүтээгдэхүүнээ борлуулах;
4.2.3. дэвшилтэт шинэ технологи турших, нэвтрүүлэх;
4.2.4. шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг хийх болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулалтыг сайжруулахтай холбогдсон санал, санаачлага гаргах;
4.2.5..гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг компани болон Засаг даргаас шаардах;
Тав. Хамтран хүлээх үүрэг
5.1. Гэрээнд оролцогч талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.
5.2 Энэхүү гэрээнд тусгагдаагүй болон маргаантай асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
5.3. Гэрээний биелэлтийг улирал тутам дүгнэнэ.
5.4. Гэрээнд оролцогч талуудын хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан бусад талуудын аль нэгэнд хохирол учирвал буруутай тал нь уг хохирлыг барагдуулах үүргийг хүлээнэ.
5.6. Гэрээтэй холбогдон гарсан маргаантай асуудлаар харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүлнэ.
Зургаа. Гэрээ дуусгавар болох
6.1. Энэхүү гэрээ нь дараахь тохиолдолд дуусгавар болно. Үүнд:
6.1.1. гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээг сунгаагүй ;
6.1.2. гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар аль нэг тал бусад талууддаа бичгээр мэдэгдсэн боловч бусад талууд нь ажлын 5 өдөрт багтаан асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд;
6.1.3. хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагаас гэрээний хэрэгжилтийг зогсоосон тохиолдолд.
Долоо. Бусад зүйл
7.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
7.2. Гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.
Гэрээ байгуулсан:
. . . . . . . . . . . . . . . сум (дүүрэг)-ын . . . . . . . . . . . . . . . . . компанийн
Засаг дарга . . . . . . . . . . . . . . . . . . . Захирал . . . . . . . . . . . . . . . . . . . .
/ . . . . . . . . . . . . . . . . . . . / /. . . . . . . . . . . . . . . . . . . ./
. . . . . . . . . . . . . . . . . . . нөхөрлөлийн
Ахлагч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /
Текст томруулах
A
A
A