A

A

A

Бүлэг: 1979
АМГТХЭГ-ын даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн  253 дугаар тушаалын 4 дүгээр
                                                                                                                          хавсралт
 
Бичил уурхайн ажлын байрны анхан шатны зааварчилга өгөх үлгэрчилсэн заавар
1.     Ажилд шинээр орохоор ирж урьдчилсан зааварчилга авсан хүмүүст мөн ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажлын байр өөрчлөгдөх үед уг ажилтанд  ажлын байрны анхан шатны зааварчилга  өгнө.
2.     Ажлын байрны анхан шатны зааварчилгын агуулга, сургалт явуулах хөтөлбөр, сэдэв, бусад холбогдох асуудлыг агуулсан "Ажлын байрны анхан шатны зааварчилга өгөх заавар"-ыг бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан эсвэл бичил уурхай эрхлэгч боловсруулж, бичил уурхай эрхлэгч батална. Бичил уурхайн ажлын байр бүр аюулгүй ажиллагааны заавартай байна.
3.     Ажлын байрны анхан шатны зааварчилгын агуулга нь дараах асуудлуудаас бүрдэнэ:
·         тухайн ажилтны ажлын байранд гүйцэтгэх ажлын онцлог;
·         машин техник, тоног төхөөрөмж. багаж, хэрэгсэл ашиглах, ажиллуулах;
·         ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл;
·         хамгаалах хэрэгсэл ашиглах заавар;
·         аюулгүй ажиллах арга барил;
·         бичил уурхайн өргөх, тээвэрлэх машин механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага;
·         галын аюулгүй байдлыг хангах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах;
·         осолдогчдод үзүүлэх анхны тусламж.
4.     Ажлын байрны анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан хэсгийн ахлагч, эсвэл бичил уурхай эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.
5.     Ажлын байранд анхан шатны зааварчилга өгсөний дараа зааварчилга өгсөн ажилтан мэдлэгийн шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бусад ажилтны хяналт дор, эсвэл бие даан ажиллах зөвшөөрөл олгоно.
6.     Ажлын байрны анхан шатны зааварчилга өгч шалгасан тухай тусгай журналд зааварчилга өгсөн он сар өдөр, зааварчилгын утга, сэдэв, зааварчилга өгсөн ба авсан ажилтан, албан тушаалтны овог, нэрийг бичиж гарын үсэг зуруулсан байна.
7.     Ажлын байрны анхан шатны зааварчилга өгөхгүйгээр  ажилтан ажиллуулахыг хориглоно.
8.     Ажлын байрны анхан шатны зааварчилгын журналыг бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бүх хугацааны туршид устгахгүй хадгална.
-------- o O o --------