- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Бичил уурхайн ажлын байрны давтан зааварчилга өгөх үлгэрчилсэн заавар
АМГТХЭГ-ын даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 253 дугаар тушаалын 4 дүгээр
хавсралт
Бичил уурхайн ажлын байрны давтан зааварчилга өгөх үлгэрчилсэн заавар
1. Бичил уурхайн ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байрны зааврын агуулгаар давтан зааварчилга өгнө.
2. Давтан зааварчилга нь гурван хэлбэртэй байна. Үүнд:
а. Ээлжит давтан зааварчилга;
б. ээлжит бус давтан зааварчилга;
в. ажлын байран дахь өдөр тутмын давтан зааварчилга.
2.1. Бичил уурхайн бүх ажилтанд улиралд нэгээс доошгүй удаа ээлжит давтан зааварчилга өгнө. Ээлжит давтан зааварчлага өгөхгүйгээр ажилтан ажиллуулахыг хориглоно.
2.2. Шинэ технологи, машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нэвтрүүлэх, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар шинэчлэгдэж өөрчлөгдөх үед давтан зааварчилга өгөх ээлжит хугацаанаас нь өмнө ээлжит бус давтан зааварчилга өгнө.
2.3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, зааврыг ноцтой зөрчсөн хүмүүс буюу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого гарсан бичил уурхайн ажилтан нарт, мөн нэг сараас илүү хугацаагаар ажлаас хөндийрч яваад ажилдаа орсон ажилтанд ээлжит бус давтан зааварчилга өгнө.
2.4. Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын давтан зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын давтан зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө.
3. Ажлын байрны давтан зааварчилга өгсөн тухай тусгай журналд зааварчилга өгсөн он сар өдөр, зааварчилгын утга, сэдэв, зааварчилга өгсөн ба авсан ажилтан, албан тушаалтны овог, нэрийг бичиж гарын үсэг зуруулсан байна.
4. Ажлын байрны давтан зааварчилгын журналыг бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бүх хугацааны туршид устгахгүй хадгална.
------- o O o --------
Текст томруулах
A
A
A