- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Бичил уурхайн аюулгүй ажиллагаанд хяналт тавих заавар
АМГТХЭГ-ын даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 253 дугаар тушаалын 7 дугаар
хавсралт
Бичил уурхайн аюулгүй ажиллагаанд хяналт тавих заавар
1. Бичил уурхайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дотоодын хяналт тавих ажилд "Бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм" болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 33 дугаар тушаалаар батлагдсан "Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах журам"-ыг мөрдөн ажиллана.
2. Бичил уурхайн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлогоос хамаарч хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн байдалд тавих хяналтыг Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 33 дугаар тушаалаар баталсан дээрх журмын дагуу гурав хүртэл шаттайгаар зохион байгуулна. Нэгдүгээр шатанд бичил уурхайн цехийн доторх ээлж, бригадын хүрээнд, хоёрдугаар шатанд цех, хэсгийн хүрээнд, гуравдугаар шатанд бичил уурхайг бүхэлд нь хамарч явуулна.
3. Анхан шатны хяналтыг бичил уурхайн тухайн ээлж, бригадын дарга нар өдөр бүр ажил эхлэхийн өмнө, шаардлагатай үед (онцгой аюултай ажил гүйцэтгэх гэх мэт) ажлын өдрийн дундуур хийнэ. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг анхан шатны хяналтын дэвтэрт тэмдэглэж, тэдгээрийг арилгах арга хэмжээг төлөвлөж, хариуцах, гүйцэтгэх ажилтан, хугацааг тодорхойлно. Гүйцэтгэлийг цехийн удирдлагад илтгэж байна.
4. Хоёрдугаар шатны хяналтыг сард нэгээс доошгүй удаа цехийн даргаар удирдуулсан комисс явуулна. Шалгалтын дүнг хяналтын хоёрдугаар шатны дэвтэрт тэмдэглэнэ. Энэ дэвтэр цехийн даргад хадгалагдана. Цехийн дарга нь хоёрдугаар шатны хяналтаар илрүүлсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй. Арга хэмжээний биелэлтийн явцыг цехийн дарга сар тутам хамт олондоо мэдээлж байна.
5. Гуравдугаар шатны хяналтыг бичил уурхайн эрхлэгчээр удирдуулсан комиссоос улиралд нэг удаа явуулна. Шалгалтын дүнг бүх цех, хэсгийн дарга нар оролцсон зөвөлгөөнөөр хэлэлцэж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, хэм хэмжээг зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцож илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг тодорхойлно. Шаардлагатай тохиолдолд бичил уурхай эрхлэгч тушаал, шийдвэр гаргана. Гуравдугаар шатны хяналтын дэвтрийг бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан хөтлөгдөнө.
Тайлбар: Бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн байдалд тавих хяналтаа хэдэн шаттай явуулах асуудлыг тухайн бичил уурхайн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлогоос хамаарч бичил уурхай эрхлэгч өөрөө шийднэ.
-------- o O o --------
Текст томруулах
A
A
A