A

A

A

Бүлэг: 1979
 
ХХЕГ-ын даргын  2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/11 дүгээр тушаалын хавсралт
 
  
Хил хамгаалах байгууллагад "Гэрээт хилчин"-ий албыг зохион байгуулах журам
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоол, Батлан хамгаалах, Хууль зүй дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2003 оны 142/116/144 тоот тушаалыг үндсэн удирдлага болгон хил хамгаалах байгууллагад харуулын дарга, шалгагч, холбоочин, хөгжимчин, жолоочийн албан тушаалд тухайн мэргэжлээр; гэрээт цэргийн орон тоон дээр мэргэжил харгалзахгүйгээр сайн дурын үндсэн дээр гэрээгээр алба хаалгана.
1.2. Хил хамгаалах байгууллагад гэрээгээр алба хаахаар гэрээ байгуулсан иргэнийг "Гэрээт хилчин" гэж нэрлэнэ.
1.3. "Гэрээт хилчин"-ий албыг хаалгахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.4. Гэрээт хилчинд олгох цэргийн цол:
Байлдагч, ахлах байлдагч, дэд түрүүч цолыг:  
-Гэрээт цэрэг, гэрээт хөгжимчин, гэрээт манааны ахлагч;
Түрүүч цолыг:                       -Гэрээт харуулын дарга, гэрээт жолооч, гэрээт холбоочин, гэрээт шалгагч;
Ахлах түрүүч цолыг:            -Гэрээт хилчдийн тасгийн дарга, салааны орлогч түүнтэй адилтгах албан тушаалтан нарт олгох бөгөөд тогтвортой амжилт гарган албаа хааж байгаа гэрээт хилчдийн цолыг нэг шат ахиулан олгож болно.
Хоёр. Гэрээт хилчнийг сонгон шалгаруулж авах
2.1. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан "Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам"-ын 5 дугаар зүйлд заасны дагуу цэргийн жинхэнэ албыг 8 сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон Хил хамгаалах байгууллагад хэрэгцээтэй мэргэжлээр иргэний их, дээд сургууль төгссөн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн 29 хүртэлх насны Монгол Улсын иргэнийг гэрээт хилчнээр сайн дурын үндсэн дээр:
                  -Бие бялдрын хөгжилт, эрүүл мэнд;
                  -Боловсролын түвшин;
                  -Мэргэжлийн байдал;
                  -Ёс зүй, сахилга, хариуцлагын байдал гэсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулж авна.
2.2. Гэрээт хилчний алба хаах анхны хугацаа 24 сар байна. Цаашид гэрээт хилчний хүсэлт болон хилийн отряд /анги/-ын даргын санал дүгнэлтийг үндэслэн гэрээг тухайн иргэнийг 31 нас хүртэл сунгаж болно.
2.3. Сонгон шалгаруулалтыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар тусгайлан томилогдсон  комисс шалгах үзүүлэлтийг баримтлан зохион байгуулна. /Журмын нэгдүгээр хавсралт/
Гурав. Гэрээ байгуулах
            3.1. Гэрээт хилчний албанд орохыг хүссэн байлдагч, түрүүч, иргэн нь шаардлагатай материалыг бүрдүүлнэ. /Журмын хоёрдугаар хавсралт/
3.2. Гэрээт хилчний алба хаалгах шийдвэр гарсан иргэнтэй Хил хамгаалах байгууллагыг төлөөлж эрх бүхий албан тушаалтан алба хаалгах тухай гэрээ байгуулна. /Журмын гуравдугаар хавсралт/
            Уг гэрээг Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоолын 25 дугаар зүйлийг үндэслэн хилийн отряд /анги/-ын дарга тушаал гарган баталгаажуулна.
3.3. Сонгон шалгаруулалтад орж тэнцсэн гэрээт хилчний анкет, алба хаалгах тухай захирагчийн тушаалын хуулбар, гэрээний нэг хувийг ХХЕГ-ын хүний нөөцийн хэлтэст хүргүүлнэ. ХХЕГ-ын хүний нөөцийн хэлтэст нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.
            3.4. Тухайн отряд /анги/-ын Хүний нөөцийн алба дээр гэрээний хувь, ангийн захирагчийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, шалгалт авсан материал, төрийн албан хаагчийн анкет, бусад баримт бичиг, материалуудыг хадгална. Мөн хувийн хэргийн дэвтэр хүн нэг бүр дээр нээж заставын дарга нь хариуцан хөтөлж улирал, жилийн эцсийн гэрээг дүгнэх үед отряд /анги/-ын Захиргаа, хүний нөөцийн алба хянаж, баталгаажуулна.
Дөрөв. Гэрээт хилчний алба хаах
4.1. Гэрээт хилчин нь отряд /анги/ заставын байрлалд тусгайлан төхөөрөмжилсөн байранд байрлана.
4.2. Гэрээт хилчнийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж болно.
4.3. Цэргийн ерөнхий бэлтгэл, мэргэжлийн бэлтгэл сургалтын үе шатыг дуусгасан гэрээт хилчнийг Хилийн цэргийн штабын шийдвэрээр цэргийн ангийн байрлалаас гадуур байрлуулж болно.
4.4. Гэрээт хилчин нь "Гэрээт хилчний үнэмлэх "-тэй байна. Үнэмлэх нь алба хааж байгаа анги, салбарын дугаар, томилгоот албан тушаал, алба хаах хугацааны сунгалт болон бусад шаардлагатай мэдээллийг багтаасан байна. /Журмын дөрөвдүгээр хавсралт/
4.5. Гэрээт хилчдийг орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, мэргэжлийн шаардлага, ар гэрийн гачигдлыг нь харгалзан гэрээнд тодотгол оруулсаны үндсэн дээр ХЦ-ийн штабын шийдвэрээр өөр отряд /анги/-д шилжүүлэн томилж болно.
Тав. Гэрээг дүгнэх
            5.1. Хилийн отряд /анги/-ын дарга /захирагч/-ын тушаалаар гэрээт хилчний албыг зохион байгуулах комисс томилогдоно. Бүрэлдэхүүнд нь:
            Комиссын дарга:                - Штабын дарга
            Нарийн бичгийн дарга:     - Хүний нөөцийн тасгийн дарга
            Гишүүд:                                 - Хилийн албаны тасгийн дарга
                                                            - Сургалт, ЦАЗБ-ын тасгийн дарга
                                                            - Мэдээлэл, соёл, сурталчилгаа хариуцсан орлогч
                                                            - Тагнуулын тасгийн дарга
                                                            - Ерөнхий нягтлан бодогч
                                                            - Тухайн заставын дарга орно.
            5.2. Тус комисс нь гэрээт хилчдийн гэрээг улирал бүр гэрээ дүгнэх үзүүлэлт /журмын тавдугаар хавсралт/-ийг үндэслэн дүгнэнэ.
 
Зургаа. Гэрээт хилчдийн сургалт бэлтгэл
 
6.1. Гэрээт хилчдийн сургалтыг гэрээгээр алба хааж байгаа хугацаанаас нь хамаарч ялгавартайгаар зохион байгуулна. /Журмын зургаадугаар хавсралт/
           6.2. Хилийн харуулын дарга, холбоочин зэрэг албан тушаалтнуудыг мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх зорилгоор тэдний нэгдсэн сургалт дадлагыг хилийн отряд /анги/-ууд өөрсдөө зохион байгуулахаас гадна ХЦ-ийн штаб зохион байгуулж болно.
6.3. Гэрээт цэргийн албан хаагчийг цэргийн хэрэгт мэргэших, хос мэргэжил эзэмшихэд нь алба хааж байгаа анги нь бүх талын дэмжлэг үзүүлнэ.
            Гэрээт хилчидтэй:
-Онол эрх зүйн;
-Албаны;
                        -Албанд мэргэшүүлэх хичээлүүдээр сургалт бэлтгэлийг зохион байгуулж явуулна.
Гэрээт хилчний сургалт бэлтгэл нь:
                        -Эхний жилийн гэрээт хилчдийн;
-Хоёр дахь жилийн гэрээт хилчдийн гэсэн 2 үетэй байна.
            Нэгдүгээр үеийн сургалт бэлтгэл нь:
                        -Анхан шатны;
-Албанд дадлагажуулах;
-Албанд мэргэшүүлэх гэсэн 3 шаттай явагдана.
            Хоёрдугаар үеийн сургалт бэлтгэл нь:
                        -Албаны дадлага, чадвар эзэмшүүлэх;
                        -Мэргэшүүлэх гэсэн 2 шаттай явагдана.
            Гэрээт хилчдээс сонгон авч, хилийн заставын мэргэн буудагч, тасгийн пулемётчин, гранатомётчинг тусгай төлөвлөгөөгөөр бэлтгэнэ.
           Нэгдүгээр үед:
            Анхан шатны сургалт бэлтгэлийг: Гэрээт хилчнийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсны дараа хилийн отрядын төвд 14 хоногийн хугацаатай зохион байгуулна. Энэ үед "Цэргийн албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлт"-ийн стандартаар хичээл заана.
            Албанд дадлагажуулах сургалт бэлтгэлийг хилийн заставт 10 хоногийн хугацаатайгаар хилийн заставын дарга, орлогч нар явуулна.
            Албанд мэргэшүүлэх сургалт бэлтгэлийг хилийн манаа, харуулд үүрэг гүйцэтгүүлэх  замаар дадлага туршлагатай офицер, ахлагч гэрээт хилчдийг дагалдуулан явуулна.
            Харуулын дарга, холбоочин , шалгагчийн албан тушаалд ажиллах гэрээт хилчдийг тусгайлан сонгон шалгаруулж авсаны дараа Хил хамгаалах ерөнхий газраас нэгдсэн бодлого, төлөвлөгөөгөөр тухайн мэргэжлийг эзэмшүүлэх дамжаанд сургана. Тодорхой хугацаанд мэргэжил дээшлүүлэх, давтан бэлтгэх сургалтанд хамруулна.
            Хоёрдугаар үед:
            -Албаны дадлага, чадвар олгох;
-Мэргэшүүлэх сургалт бэлтгэлийг явуулна.
            Гэрээт хилчнийг сургаж бэлтгэх, тусгай сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө байна.
            Энэ үеийн сургалт бэлтгэлийг Хилийн заставт эсвэл бүсчилсэн байдлаар хилийн отрядын штабаас зохион байгуулж явуулах ба бие даалтын хэлбэрийг өргөн ашиглана.
            Бүх шатны сургалт бэлтгэл нь гэрээт хилчдийн бие бялдрын хөгжлийг дээшлүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, албан үүрэг гүйцэтгэх дадлага, бие хамгаалах урлаг, зэвсэг техникийг бүрэн эзэмшүүлэхэд чиглэгдэх бөгөөд биеэр хийх дадлага сургуульд түлхүү анхаарана.
 
Долоо. Гэрээт хилчний санхүүгийн хангалт
7.1. Гэрээт хилчдэд ХЗДХ-ийн сайдын "Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагчийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг батлах тухай" 2008 оны 271 тоот тушаалаар батлагдсан албан тушаалын үндсэн цалинг олгоно.
7.2. Ахлагчийн албан тушаалд тусгай мэргэжлээр гэрээгээр алба хааж байгаа гэрээт хилчдэд тухайн албан тушаалын тогтоосон цалинг олгоно.
7.3. Гэрээт хилчин нь гэрээний хугацаанд ажиллах албан тушаалын зэрэглэлийн үндсэн цалин, цолны цалин, хилийн нэмэгдэл, онцгой нөхцөлийн нэмэгдэл, мэргэжлийн зэргийн нэмэгдэл, ээлжийн амралтын цалин, эмчилгээ сувиллын зардал, орон нутаг амарсаны замын зардал, чөлөө зөвшөөрлөөр явах үеийн цалин, шагнал урамшуулал, нэг удаагийн тэтгэмж, буцалтгүй тусламжаар хууль тогтоомжид заасны дагуу хангагдана.
7.4. Гэрээт хилчний санхүүгийн мөнгөн хангалтыг гэрээ баталгаажсан өдрөөс эхлэн хилийн отряд /анги/-ууд өөрийн санхүү бүртгэлийн албаар дамжуулан зохион байгуулах ба гүйцэтгэлд хяналт тавих үүргийг ХХЕГ-ын Санхүү, бүртгэлийн хэлтэс хариуцна.
7.5. Хилийн нэг отряд /анги/-оос нөгөө отряд /анги/-д адил зэргийн албан тушаалд шилжих гэрээгээр алба хаах тохиолдолд урьд авч байсан цалинг үргэлжлүүлэн олгоно.
7.6. Гэрээт хилчний алба хаасан хугацааг иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.
7.7. Гэрээт хилчний албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан цэргийн албан хаагч нь төрийн болон төрийн бус өмчийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежид суралцсан тохиолдолд төрийн сангийн зээлд эхний ээлжинд хамрагдана.
7.8. Гэрээт хилчинг ээлжийн амралтаар орон нутагтаа очих, томилогдсон анги байгууллагадаа хүрэлцэн очих, түүнчлэн өөр ангид шилжин томилогдох үед тээврийн зардлыг автомашин, төмөр замын үнэлгээт хөлсөөр тооцож олгоно.
7.9. Цолны цалин: "Цэргийн цолны цалингийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 38 дугаар тогтоолын дагуу Улсын хилд алба хааж буй гэрээт цэргийн албан хаагчид албан тушаалын  зэрэглэлийн үндсэн цалингийн 10.0 хувиар тооцож цолны цалин олгоно.
7.10. Хилийн нэмэгдэл: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөийн "Хилийн цэргийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 1982 оны 365 дугаар тогтоолын дагуу нэр заагдсан нутаг дэвсгэр, байгаль цаг уурын нөхцөл, байршлын онцлог, ажилласан хугацаа зэргийг харгалзан ажилласан өдрөөс эхлэн ХХЕГ-ын даргын тушаалаар, хилийн нэмэгдлийг үндсэн цалингаас нь дор дурдсан хувиар бодож олгоно.
Нэгдүгээр зэргийн заставт:
-3 хүртэл жил /24 сарыг дуустал/ ажиллагчдад 25 хувь
Хоёрдугаар зэргийн заставт:
-5 хүртэл жил /48 дахь сарыг дуустал/ ажиллагчдад 20 хувь
Гуравдугаар зэргийн заставт:
-7 хүртэл жил /72 дахь сарыг дуустал/ ажиллагчдад  хувь
            Хилийн 6, 7, 9 дүгээр отрядын төвд болон нийт шалган нэвтрүүлэх боомтод үүрэг гүйцэтгэж буй гэрээт хилчинд нэмэгдлийг 15 хувиар, хилийн отрядуудад 10 хувиар бодож олгоно.
            Хилийн заставуудыг Монгол Улсын байгаль цаг уурын нөхцөлөөр тогтоолд зааснаар доорх зэрэгт ангилна.
            Нэгдүгээр зэрэгт:
            Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт байрлаж буй хилийн заставууд
            Хоёрдугаар зэрэгт:
            Баян-Өлгий, Ховд аймгийн нутагт байрлаж буй хилийн заставууд
            Гуравдугаар зэрэгт:
            Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт байрлаж буй хилийн заставууд
            Хилийн нэмэгдэл авч байсан гэрээт хилчин нь хилийн нэмэгдэл олгогдохгүй отряд /анги/-д шилжих буюу халагдахад энэ тухай тушаал гарсан өдрөөс эхлэн хилийн нэмэгдэл олгохгүй.
            Хилийн нэмэгдлийг дараах тохиолдолд олгохгүй. Үүнд:
            -Ажил тасалсан хугацаа /өдрөөр/
            -Хувийн чөлөөтэй байсан хугацаа /өдрөөр/
            -Сахилгын хорих байранд хоригдож байсан хугацаа /өдрөөр/
            -Мэргэжил олгох буюу дээшлүүлэх курст суралцсан хугацаа /өдрөөр/
            Ажлын хариуцлага алдсан, цэргийн сахилга ноцтой зөрчсөн гэрээт хилчинд хилийн нэмэгдлийг отряд /анги/-ын захирагч буюу түүнээс дээшхи албан тушаалтны тушаалаар бүрэн буюу зохих хувь хэмжээгээр 6 сар хүртэл хугацаагаар хасаж болно.
            7.11. Онцгой нөхцлийн нэмэгдэл: Гэрээт хилчинд онцгой нөхцлийн нэмэгдлийг олгохдоо Засгийн газрын 2004 оны 123 дугаар тогтоолоор баталсан "Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам"-ыг баримтална.
            "Төрийн албаны тухай" хуулийн 28.2.3-т заасныг үндэслэн гэрээт хилчдэд өдөр, шөнө, улирлын ямар ч нөхцөлд байлдааны жижүүрлэлт хийх, харуулд гарах, олон улсын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаа, хээрийн сургууль, дадлагад оролцох байлдааны зэвсэг техник, тэсэрч дэлбэрэх болон хорт бодис, цэргийн нууцтай байнга харьцах, гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон тогтоосон хорио, цээрийн дэглэмийг сахиулахад туслах зэрэг онцгой үүрэг гүйцэтгэхэд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоно.
            Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиар тооцож сар бүр олгоно.
            Гэрээт хилчний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байх хугацаанд нь олгохгүй.
            Албан ажлын онгоц нөхцөлийн нэмэгдлийг тухайн хилийн отряд /анги/-ын жилийн батлагдсан төсвөөс гаргаж олгоно.
            7.12. Мэргэжлийн зэргийн нэмэгдэл: ХХЕГ-ын даргын 2007 оны А/20 тоот тушаалаар батлагдсан "Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчдад мэргэжлийн зэрэг олгох журам"-ын дагуу олгоно.
            Хил хамгаалах байгууллагын гэрээт хилчдэд хилийн манааны ахлагч, мөр судлаач, нохой сургагч, хөтлөгч мэргэжлээр зэрэг олгоно.
            Цэргийн мэргэжлийн зэрэгтэн "Гэрээт хилчин"-д Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 123 дугаар тогтоолд заасны дагуу мэргэжлийн зэргийн нэмэгдлийг албан тушаалын зэрэглэлийн үндсэн цалингаас дараах хувь хэмжээгээр олгоно.
            -1-р зэрэгтэнд 15 хувь
            -2-р зэрэгтэнд 10 хувь
            -3-р зэрэгтэнд 5 хувь
            Мэргэжлийн зэрэгтэн өвчний учир эмчлүүлсэн, ээлжийн амралт, албан томилолттой байсан, сургуульд сурсан, цугларалт, дамжаанд оролцсон хугацаанд мэргэжлийн зэргийн нэмэгдлээ хэвээр авна.
            Мэргэжлийн зэрэг бүхий гэрээт хилчин хилийн өөр ангид шилжсэн тохиолдолд зэрэг ахиулах, хамгаалах шалгалтад орох хугацааг хүртэл түүнд мэргэжлийн зэргийн нэмэгдлийг хэвээр олгоно.
            Мэргэжлийн зэрэгтний буруугаас албаны бэлэн байдал алдагдах, хариуцсан зэвсэг техник нь үүрэг гүйцэтгэх боломжгүй болох, мэргэжлийн алдаа, осол, аваар, ноцтой зөрчил гаргах тохиолдолд ХХЕГ-т ХЦ-ийн штабын тодорхойлолт, хилийн отрядад даргын, Улаанбаатар хүрээний ангид захирагчийн тушаалыг үндэслэн цэргийн албан хаагчийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгохгүй.
            7.13. Хөдөлмөрийн хуулийн 55 дугаар зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар батлагдсан "Ээлжийн амралт олгох заавар", "Ээлжийн амралтын олговор тооцох журам"-ын дагуу гэрээт хилчний ээлжийн амралтын олговрыг тооцож олгоно.
            Ээлжийн амралтын олговрыг тухайн гэрээт хилчнийг амралт эдлэхээс өмнө урьдчилан олгоно.
            Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин, хөлсийг гаргах бөгөөд гарсан дүнг ажлын 22 өдрийн тоонд хувааж ажлын нэг өдрийн цалин хөлсийг тооцож гаргана.
            Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
            Ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан дундаж цалин хөлсөөр тооцно.
            Ажилласан хугацаа нь нэг сараас доош бол түүний авсан цалин хөлсийг ажилласан өдрүүдийн тоонд хувааж дундаж цалин хөлсийг тодорхойлох замаар ээлжийн амралтын олговрыг тооцно.
            7.14. Орон нутагт амарсан замын зардал: Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан "Цэрийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах тухай журам"-ын 35-т заасны дагуу Гэрээт хилчний ээлжийн амралтаараа орон нутагтаа ирж, очиход шаардагдах замын зардлыг түүнийг алба хааж байгаа анги, байгууллагаас автомашин, галт тэргээр зорчих тухайн үеийн тарифаар тооцон 2 жилд нэг удаа олгоно.          
            7.15. Урамшуулал: "Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай" хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу гэрээт хилчидтэй байгуулсан гэрээг улирал бүр дүгнэж ажлын үр дүнг харгалзан улирлын эцэст 1 сарын үндсэн цалин, жилийн эцсээр 3 хүртэл сарын үндсэн цалингаар төсөв захирагч буюу отряд /анги/-ын дарга /захирагч/ батлагдсан төсвийн хүрээнд шагнаж урамшуулна.
            Гэрээний хугацаа дуусаж цаашид гэрээг сунгаж ажиллах гэрээт хилчдийн ажлын дүнг харгалзан улирал бүр 2-3 хүртэл сарын үндсэн цалин, жилийн эцэст 5 хүртэлх сарын үндсэн цалингаар шагнаж урамшуулна.
            7.16. Нэг удаагийн буцалтгүй тэтгэмж, бусад тэтгэмж тусламж
            "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 19 дүгээр зүйлийн 2-д заасны дагуу гэрээт хилчин нь байлдааны талбарт болон энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, тэсэрч дэлбэрэх, хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах үед гарсан ослын, түүнчлэн улсын хил хамгаалах болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь насаа алдвал 5 жилийн, дээрхээс бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно.
            Гэрээт хилчин өвчилсөн, осолд өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахад хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.
            Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг дор дурдсан тохиолдолд олгоно:
            -Ердийн өвчнөөр өвдөх, ахуйн осолд орох
            -Үйлдвэрлэлийн осол гэмтэлд орох, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөх
            -Ээлжийн болон нэмэгдэл амралтаас гадуур рашаан сувиллын газарт эмчлүүлэх
            Гэрээт хилчинд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвараа түр алдсан өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл тахир дутуу болсон нь тогтоогдох хүртэлх хугацаанд олгоно.
            Гэрээт хилчин нь анги байгууллагад ажиллаж байгаа үед буюу ажлаас халагдсан өдрөө /ажлаа хүлээлгэж өгсөн сүүлийн өдөр/ хөдөлмөрийн чадвар түр алдвал тэтгэмжийг урьд авч байсан үндсэн цалингаас бодож олгоно. Ажлаас халагдсаны дараах өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдахад тэтгэмж олгохгүй.
            Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь 13 хоногоос хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд 26 долоо хоногийн хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгож болно.
            Гэрээт хилчин нь хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ 26 долоо хоногоос илүүгүй хугацаанд олгоно.
            Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно.
            Цалингүй чөлөө авсан үед хөдөлмөрийн чадвар түр алдвал тэтгэмж олгохгүй. Харин хөдөлмөрийн чадвараа түр алдах явдал чөлөөний хугацаа дууссанаас хойш үргэлжилбэл ажилд орвол зохих өдрөөс эхлэн тооцож тэтгэмж олгоно.
            Гэрээт хилчинд ар гэрийн гачигдал, өөрийн болон эхнэр /нөхөр/ -ийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү нас барсан тохиолдолд хилийн отряд /анги/-уудад дотоод журмын дагуу буцалтгүй тэтгэмж, тусламж олгоно.
            7.17. Сайшаал, шийтгэл: 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 379 дугаар зарилгаар батлагдсан "Цэргийн сахилгын дүрэм"-ийн 15-ын в-д заасны дагуу үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.
            "Цэргийн сахилгын дүрэм"-ийн 42-ын б-д заасны дагуу үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна.
            7.18. Гэрээт хилчинд зэвсэг, галт хэрэгсэл, холбооны техник хэрэгсэл, тавилга эд хогшил, уналга бусад төрлийн эд хөрөнгийг табелийн дагуу картаар хүлээлгэн өгнө.
            Картаар хүлээлгэн авсан эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтын байдлыг гэрээт цэргийн албан хаагч хариуцна.
            Тооллогын комисс "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн 72 дугаар зүйлийн дагуу эд хөрөнгийн тооллогыг зохион байгуулна.
            Гэрээт хилчин нь "Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай" хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан байдлаар эд хөрөнгийг устгах гэмтээх, ашиглан шамшигдуулах зэргээр хохирол учруулсан нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
            Тооллогын комиссын акт, дүгнэлтийг үндэслэн гэрээт хилчний үрэгдүүлсэн болон гэмтээж, ашиглах боломжгүй болгосон зэвсэг, галт хэрэгсэл, холбооны техник хэрэгслийн төлбөрийг данс бүртгэлд тусгасан үнээр, ахуйн хэрэгцээт, аж ахуйн шинжтэй тавилга, эд хогшил, агт уналгын төлбөрийг орон нутгийн тухайн үеийн зах зээлийн ханшаар тус тус тооцно.
            Үүссэн өр төлбөрийг банкинд хадгалагдаж буй тухайн гэрээт хилчний сард олговол зохих цалингийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хадгаламжаас тооцон суутгаж, барагдуулна.
7.19. Гэрээт хилчний сарын ажлын дүнг заставын дарга, захиргаа хүний нөөцийн тасгийн дарга нар "Ажлыг дүгнэх хүснэгт" /маягт 1/-ээр дүгнэж отряд /анги/-ын даргаар батлуулна.
Ажлыг дүгнэх хүснэгт /маягт 1/-ийг санхүү, бүртгэлийн алба хүлээн авч гэрээт хилчний сарын цалинг отрядын офицер, ахлагч болон энгийн ажилчдаас тусдаа "Гэрээт хилчний цалингийн цэс" /маягт 2/-ийн дагуу нэг удаа олгохоор тооцож бодно.
Гэрээгээр алба хаахаар байгуулсан гэрээнд тусгайлан тусгасны дагуу гэрээт хилчний сард олговол зохих нийт цалингийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэсгийг отряд /анги/ төсвийн орлого, зарлагын гүйлгээ хийдэг банкаар дамжуулж хадгаламжийн дэвтэр нээж дансанд байршуулна.
Санхүү бүртгэлийн албанаас банкинд хадгалуулж, байршуулсан цалингийн тооцоог сар бүр хийж, тооцоо нийлсэн акт /маягт 3/-ийг үйлдэнэ
Гэрээт хилчний хадгаламжийн дэвтэр тухайн отряд /анги/-ын нууцад хадгалагдах ба сар бүр банктай тооцоо нийлж, хадгаламжийн дэвтэрт баяжилт хийлгэх тохиолдолд санхүүгийн албаны дарга уг дэвтрүүдийг биечлэн хүлээн авч, тоо ёсоор буцааж хүлээлгэн өгнө.
Цалингийн цэсээр гарт олгох цалинг отряд, ангийн санхүү бүртгэлийн албанаас сар бүр хилийн заставт очиж, гэрээт хилчинтэй биечлэн уулзаж, цалингийн цэсэнд гарын үсэг зуруулан тавьж олгоно.
Цалинг төлөөний хүнд олгох буюу дамжуулахыг хориглоно.
Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, ээлжийн амралт эдэлсэн, орон нутагт амарсны замын зардал, тэтгэмж бусад төрлийн тусламжийг холбогдох хууль тогтоомж, тушаал шийдвэрийг мөрдөж эх баримтыг үндэслэн олгоно.
Найм. Бусад хангамж
8.1. Гэрээт хилчин нь хүнс, хувцасны болон бусад хангалтыг тогтоосон нормын дагуу эдэлнэ. /Журмын долоодугаар хавсралт/.     
                                                 Ес. Гэрээт хилчдийн амралт, чөлөө    
9.1. Гэрээт хилчинд отряд /анги/-ын дарга /захирагч/-ын тушаалаар ар гэрийн гачигдлын учир 7 хүртэл хоногийн цалинтай, 14 хүртэл хоногийн цалингүй чөлөөг жилд нэг удаа ажлын өдрөөр тооцон олгох бөгөөд ээлжийн амралтыг нь холбогдох хууль тогтоомжийн дагуу биеэр эдлүүлнэ.
9.2. Гэрээт хилчний эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг холбогдох хуулиар зохицуулна.
9.3. Гэрээт хилчнийг баяр амралтын өдрүүдэд ээлжийн журмаар чөлөөгөөр явуулах асуудлыг цэргийн дүрмээр зохицуулна.
Арав. Гэрээ цуцлах, цэргийн жинхэнэ албанаас халах
10.1. Гэрээт хилчинтэй байгуулсан гэрээг:
                        а. Гэрээт хилчний алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
                        б. Гэрээний хугацаа дуусч, халагдах өргөдлөө гаргасан;
в. Дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон;
                        г. Ар гэрийн гачигдлын улмаас гэрээгээ цуцлахаар хүсэлтээ гаргасан;
                        д. Мэргэжлийн ур чадварын хувьд шаардлага хангаагүй;      
е. Шүүхээр ял шийтгүүлсэн;
ё. Гаргасан зөрчил дутагдал нь гэрээнд заасан ёсоор гэрээ цуцлах үндэслэл болох нь тогтоогдсон;
                        и. Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр мэргэжлийн дагуу өөр анги, байгууллагад шилжин ажиллах боломжгүйгээ тухайн албан хаагч бичгээр мэдэгдсэн тохиолдолд цуцална.
            10.2. Гэрээт хилчинтэй байгуулсан гэрээг Засгийн газрын 194 дүгээр тогтоолын 39 дүгээр зүйлд заасны дагуу цуцалбал уг албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр хална.
            10.3. Гэрээт хилчин гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээгээ цуцлах хүсэлт гаргавал материалын зардлаа гэрээний дагуу төлсний дараа халах асуудлыг шийдвэрлэнэ.
            10.4. Халагдаж байгаа гэрээт хилчинтэй байгуулсан гэрээг дүгнэн холбогдох тооцоог хийсний дараа нийгмийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг олгоно.
Арван нэг. Бусад асуудал
11.1. Гэрээт хилчин нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчийн нэгэн адил сахилгын шийтгэл, хуулийн хариуцлага хүлээнэ.
            11.2. Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 38 дугаар зүйлийн "д, е, ж, з"-д заасан шалтгаанаар гэрээгээ цуцалж байгаа гэрээт хилчин гэрээд заасны дагуу материалын зардлаа төлнө, мөн журмын 40 дүгээр зүйлд заасан шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдсан гэрээт хилчнийг эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны болон хүнсний зардлыг төлөхөөс чөлөөлнө.
11.3. Гэрээт хилчний алба хаасан байлдагч, түрүүчийг өөрийнх нь хүсэлт, отряд /анги/-ын даргын саналыг үндэслэн Монголд Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу ахлагчийн албанд элсүүлж болно.
11.4. Гэрээний хугацаа дуусч байгаа гэрээт цэргийн албан хаагч цаашид иргэний их, дээд сургууль, коллежид элсэн суралцах хүсэлт гаргавал, түүнд шалгалтын бэлтгэлийг хангахад нь алба хааж буй ангийн удирдлага дэмжлэг үзүүлнэ.
11.5. Гэрээт хилчин болон түүний алба хааж байгаа ангийн хооронд гарсан маргааныг Хилийн цэргийн штаб өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ. Шийдвэрийг эс зөвшөөрвөл талууд гомдлоо шүүхээр шийдвэрлүүлнэ.
11.6. Албан үүргээ үлгэр жишээ гүйцэтгэн гэрээний хугацаагаа дуусгаж байгаа гэрээт хилчин нь цэргийн сургуульд суралцах хүсэлт гаргавал боловсрол, мэргэжил, мэдлэгийн түвшинг нь харгалзан элсэлтийн шалгалтаас чөлөөлж болно.
11.7. Мөнгөн хангамжийг зохион байгуулахтай холбогдолтой загварчилсан баримт бичиг, маягтуудыг албанд мөрдөж ажиллана. (Журмын наймдугаар хавсралт)
 
 
 
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР
 
 
 
Журмын нэгдүгээр хавсралт
 
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЗҮҮЛЭЛТ
 
А. Бие бялдрын хөгжилт:
            -Өндөр: 160 см-ээс дээш
            -Жин: 60 кг-аас дээш
            -Бие бялдрын бэлтгэлжилтээр "Цэргийн албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлт"-ийн стандартын 2 дугаар хавсралтын дагуу 18-25 насны ангиллын "D" үнэлгээний болзлыг хангасан байна. Үүнд:
            1. Хүчний чанар:
                        - Дүүжинд суниах                              12 удаа
                        -Савлуурт суниах                             12 удаа
                        -Гар дээр суниах                              54 удаа
                        -Гэдэсний таталт                              54 удаа
                        -Дүүжин, савлуурт өнцөг барих     14/24 сек
                        -Олсонд авирах                                14 сек
            2. Тэсвэрийн чанар:
                        -Гүйлт 1000 м                                   3.45 мин
                        -Гүйлт 1500 м                                   5.35 мин
                        -Гүйлт 2000 м                                   7.40 мин
                        -Гүйлт 3000 м                                   12.30 мин
                        -Гүйлт 5000 м                                   20.20 мин
            3. Хурдны чанар:
                        -Гүйлт 60 м                                        10.3 сек
                        -Гүйлт 100 м /босоо гараа/            15.0 сек
                        -Гүйлт 100 м /нам гараа/                15.5 сек
                        -Гүйлт 100 м /хэвтээ гараа/           16.0 сек
                        -Гүйлт 10х10 м                                 30.0 сек
                        -Гүйлт 200 м                                     32.0 сек
                        -Байран дээр өвдөг өндөр гүйх    50.0 сек
            4. Авхаалж самбааны чанар:
                        - I цогцолбор дасгал                        105 удаа
                        - Ямаан моринд харайх                  11 сек
                        - Сандал дээгүүр харайх                24 сек
            5. Уян хатан чанар:
                        -Сууж урагш бөхийх             45-49 см
                        -Хараацай зогсолт                          30 сек
Эрүүл мэнд:
            Батлан хамгаалах, Хууль зүй дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2003 оны 142/116/144 тоот тушаалыг удирдлага болгон цэргийн жинхэнэ алба хааж буй байлдагч, түрүүч нар нь тухайн отряд /анги/-ын эмчийн; иргэн нь орон нутагт аймгийн эрүүл мэндийн төвийн, Улаанбаатар хотод Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарын үзлэгээр тэнцсэн байх.
 
Б. Боловсролын түвшин:
 
            а. Бие бялдрын хөгжилт, эрүүл мэндийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг боловсролын түвшингийн сонгон шалгаруулалтад оруулна. Боловсролын түвшингийн сонгон шалгаруулалтад орох эрх зүйн үндэс нь сургууль төгссөн гэрчилгээ, үнэмлэх, диплом болно.
            б. Гэрээт хилчний албанд орох боловсролын түвшний доод хязгаарыг бүрэн дунд боловсрол эзэмшснээр тогтооно.
            Боловсролын түвшинг тодорхойлох суурь шалгалтыг монгол хэлний хичээлээр зохион бичлэг хийх аргаар авна.
           
В. Мэргэжлийн байдал:
 
            ХХЕГ-аас гаргасан мэргэжлийн шаардлагыг бүрэн хангасан байлдагч, түрүүч, иргэнийг гэрээт хилчний албанд элсүүлэн авна.
            Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчний алба хаах байлдагч, түрүүч, иргэн нь энэ шалгаруулалтад зайлшгүй хамрагдана.
            Мэргэжлийн сонгон шалгаруулалтад тэнцүүлэх үндэс нь гэрээт хилчний алба хаахыг хүсэгчийн мэргэжлийн сургууль, дамжаа төгссөн гэрчилгээ, диплом, үнэмлэх байна.
            ХХЕГ-аас мэргэжлийн шаардлагыг тусгайлан заагаагүй албан тушаалд алба хаах байлдагч, түрүүч, иргэнээс мэргэжлийн сонгон шалгаруулалт авахгүй байж болно.
Г. Ёс зүй, сахилга, хариуцлагын байдал:
а. Гэрээт хилчний сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэний ажлын газар эсвэл оршин суугаа сум, баг, хорооны засаг даргын /ам бүл, тухайн иргэний зан төлөв, ар гэрийн амьдралын түвшингийн байдал/, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын /Эрүүгийн хэргийн улмаас шалгагдаж байсан, шүүхээр ял шийтгүүлсэн эсэх/ тодорхойлолтыг үндэслэн энэ үзүүлэлтээр сонгон шалгаруулна.
            Түрүүч, байлдагч нарын хувьд тухайн салбар, ангийн захирагчийн тодорхойлолт нь гэрээт хилчний алба хаах үндэслэл болно.
            б. Ёс зүйн хэм хэмжээ:
                     -Төрийн албан хаагчийн ёс зүйн ерөнхий шаардлагыг хангасан байх;
                     -Сахилгын болон ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх;
                     -Ял шийтгэл эдэлж байгаагүй байх;
                     -Гаж зуршилгүй байх;
-Цаашид алба хаах анги болон хил хамгаалах байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах боломжтой байх;
            Гэрээт хилчний албанд зан чанарын хувьд төлөвшсөн иргэнийг сэтгэл зүйн сорилын үндсэн дээр сонгон шалгаруулж элсүүлнэ. Ар гэрийн байдлыг харгалзан үзнэ.
            Эрүүгийн хэргийн улмаас шүүхээр шийтгэгдэж байсан болон захиргааны хариуцлагын хуулийн дагуу арга хэмжээ авагдаж байсан иргэнийг гэрээт хилчний албанд авахгүй.
Журмын хоёрдугаар хавсралт
 
 
 
Гэрээт хилчний алба хаахаар хүсэлт гаргагчийн бүрдүүлэх материал
 
Гэрээт хилчний албанд орохыг хүссэн байлдагч, түрүүч, иргэн нь доорх материал бүрдүүлнэ.Үүнд:
1. Гэрээт хилчний албанд орохыг хүссэн өргөдөл;
2. Боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, диплом, үнэмлэхийн нотариатаар батлуусан хуулбар;
3. Эрүүл мэндийн үзлэгт орж, эрүүл болохыг тодорхойлсон нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт;
4. Иргэний үнэмлэх, цэргийн үүргэтний үнэмлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр;
5. Гурван үеийн түүх;
6. Орон нутгийн засаг захиргааны болон хуулийн байгууллагын тодорхойлолт /ажил хийж байсан бол ажлын газрын тодорхойлолт, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын тодорхойлолт/;
7. 3x4 см хэмжээний зураг 3 хувь байна.
8. Гэрээт хилчний албанд ирэгчийн анкет /анкетны загварыг хавсаргав/

 
/Загвар/
 
 

 
 
 
Биеийн зураг /3х4/
ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБАНД ИРЭГЧИЙН АНКЕТ

 
                        Регистрийн дугаар №_________________________
                        Иргэний үнэмлэхийн № _______________________
                        Цэргийн үүрэгтний үнэмлэхийн № _____________
 
Овог нэр
 
Яс үндэс
 
Үндсэн захиргаа
 
Одоо /гэр/-гийн хаяг
 
Цэргийн жинхэнэ алба хаасан байдал
 
ЦМД
 
Хэзээ хаана ямар сургууль, дамжаа төгссөн
 
Энгийн мэргэжил, үнэмлэхийн дугаар
 
Ам бүлийн байдал /таны хэн болох, нас, ямар ажилтай/
 
Өрх тусгай ах, дүү, төрөл садан хэн, хэн, хэдэн настай, хаана ямар ажилтай
 
Ял шийтгэгдэж байсан эсэх
 
Төрөл мэргэжил
Эмч нарын үзлэгийн дүн, гарын үсэг
 
1.Боловсролын түвшин тогтоох шалгалтын дүн
Он, сар, өдөр
а. Зохион бичлэгийн нэр
Үнэлгээ
Нүд ( хараа, баруун, зүүн)
 
 
 
б. Эрх зүйн мэдлэг
Үнэлгээ
Чих хамар хоолой (сонсгол баруун, зүүн)
 
 
 
в. Сэтгэн бодох чадвар
Үнэлгээ
Мэдрэл
 
 
 
Сэтгэц
 
2. Бие бялдрын хөгжлийн талаар
(шалгуур үзүүлэлтийн дагуу)
Дотор
 
Норматив
Үнэлгээ
Гар дээр суниах
 
Сүрьеэ
 
100 метрийн гүйлт
 
Мэс засал
 
1000 метрийн гүйлт… гэх мэт…
 
Арьс өнгө
 
Дүгнэлт
 
Биеийн жин
 
3.Сахилга, хариуцлагын байдал, ёс зүйн хэм хэмжээ
Ерөнхий эмчийн дүгнэлт
 
Сэдэв
Үнэлгээ
Харилцан ярилцлага
 
 
Тест бөглөх
 
 
Сонгон шалгаруулах комиссын шийдвэр:
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
 
__________________________
Отряд /анги/-ын штабын дарга
 
                                            /цэргийн цол, нэр, гарын үсэг/
 
 
 
 
                                                              Журмын гуравдугаар хавсралт
 
ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБА ХААХ ТУХАЙ ГЭРЭЭ
 
                                                  
                                    ... оны дугаар                     Дугаар ...               ______________________
                        сарын ... –ны өдөр                                                           /хот, сум/           
 
                        "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт, Засгийн газрын 2008 оны 194 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, "Гэрээт хилчний албыг зохион байгуулах тухай" ХХЕГ-ын даргын 200... оны ... дугаар тушаалыг үндэслэн
                        Нэг талаас хилийн ... дугаар ангийг төлөөлж, тус ангийн Хүний нөөцийн тасгийн дарга,            ........................ цолтой  .................... овогтой ....................... /цаашид "Байгууллага" гэх/
                        Нөгөө талаас гэрээгээр алба хаахыг хүссэн ............................ аймгийн ........................ сумын харъяат иргэн .......................... овогтой ................... Монгол Улсын иргэний ..................... тоот иргэний үнэмлэхтэй /регистрийн дугаар ............................../ /цаашид "Гэрээ байгуулагч" гэх/ нар /хамтад нь "Талууд" гэх/ дор дурьдсан нөхцөлтэйгээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
                                                Нэг: Нийтлэг үндэслэл
1.1       Нэгжийн нэр                                      _____________________________
1.2       Эрхлэх ажил, албан тушаал                       _____________________________
1.3       Албан тушаалын гүйцэтгэх үүрэг  _____________________________
1.4       Хилчний албыг гэрээгээр хаах хугацаа ___________________________
1.5       Цалин хөлс, нэмэгдлийн хэмжээ   _____________________________
1.6       Алба хаалгах цол                                         _____________________________
 
Хоёр: Байгууллагын хүлээх үүрэг, эрх
А. Хүлээх үүрэг
2.1. Хилийн отряд /анги/; застав /салбар/-т алба хаалгаж гэрээт хилчний үүрэг гүйцэтгүүлж, тодорхой удирдлагаар хангаж биелэлтийг шалгаж дүгнэнэ;
2.2. Хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэхэд шаардагдах хангалт /хүнс, хувцас, уналга, хувийн зэвсэг, тусгайлан тохижуулсан байр, бусад зүйл/ хийж, алба хаах нөхцөл бололцоог бүрдүүлнэ;
2.3. Хил хамгаалалтад идэвхитэй оролцож амжилт гаргасан гэрээт хилчнийг шагнаж урамшуулахын зэрэгцээ онцгой гавъяа байгуулсан тохиолдолд ХХЕГ болон төр засгийн шагналд тодорхойлно;
2.4.  Гэрээт хилчний албан хаагчийн мөнгөн орлогын 80 хүртэл хувийг сар тутам бэлнээр олгох бөгөөд үлдэх хэсгийг хадгаламжийн нэрийн данс нээлгэн банканд хадгалуулж,  хуримтлуулан гэрээний хугацаа дууссаны дараа олгоно;
2.5. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28-р зүйлийн 4-т зааснаар жил бүр ажлын 15 өдөр амараана. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоолын 25 дугаар зүйлд  заасны дагуу ангийн захирагчийн тушаалаар 7 хүртэл хоногийн цалинтай, 14 хүртэл хоногийн цалингүй чөлөөг жилд нэг удаа ажлын өдрөөр тооцож олгоно;
2.6. Гэрээгээр алба хаасан хугацаанд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлнө;
2.7. Цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно.
Б. Эрх:
2.8. Орон тоо зохион байгуулалт, ажил мэргэжлийн шаардлагыг үндэслэн гэрээт хилчнийг  томилох, шилжүүлэх, гэрээндээ өөрчлөлт оруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авах;
2.9.Томилогдсон ажилдаа хариуцлагагүй хандаж ажил хохироосон гэрээт хилчдэд    холбогдох хууль, дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэх;
2.10. Цаг үеийн ажилд дайчлах;
2.11. Холбогдох өр төлбөрийг нэхэмжлэн төлүүлэх.
           
Гурав: Гэрээ байгуулагчийн хүлээх үүрэг, эрх
А. Хүлээх үүрэг
3.1. Анги, салбарын өдөр тутмын цагийн хуваарь, дотоод дэг журам, цэргийн дүрмүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
3.2. Монгол Улсын Хилийн тухай хууль, Хил хамгаалалтын дүрэм,цэргийн дүрэм, удирдамж, тушаал шийдвэрийг хатуу мөрдөж ажиллана.
3.3. Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журмыг дагаж мөрдөнө.
3.4. Улсын болон цэргийн нууцыг чанд хадгална.
3.5. Цэргийн зэвсэг техник, эд хэрэгсэл, өмч хөрөнгийг зориулалтын дагуу ашиглан хамгаалж бэлэн байлгахаас гадна эвдэж гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн бол зохих хариуцлага хүлээж, төлбөрийг барагдуулна.
3.6. Хилийн манаанд болон цэргийн дүрмийн зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл хүлээнэ.
 
Б. Эрх:
3.7. Tусгайлан тохижуулсан цэргийн байранд байрлаx;
3.8. Цэргийн дүрэмд заасны дагуу санал гомдол гаргах;
3.9. Хууль тогтоомжийн дагуу хангалт эдлэх;
3.10. Анги, байгууллага нь гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй бол гэрээгээ өөрчлөх, цуцлахыг шаардах.
 
Дөрөв: Талуудын хүлээх хариуцлага:
 
4.1. Гэрээг сар, улирал, жилээр дүгнэнэ.
4.2. Гэрээгээр алба хаах насны дээд хязгаарт /31 нас/ хүрсэн, гэрээний хугацаа дуусч, халагдах өргөдлөө өгсөн, дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон, ар гэрийн гачигдлын улмаас гэрээгээ цуцлахаар хүсэлтээ гаргасан, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр мэргэжлийн дагуу өөр отряд /анги/-д шилжин ажиллах боломжгүйгээ тухайн албан хаагч бичгээр мэдэгдсэн болон гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй холбогдох хууль, тогтоомж зөрчсөн тохиолдолд энэхүү журмын тавдугаар хавсралтын хүлээлгэх хариуцлага гэсэн хэсгийн 3; 4 дүгээр заалтуудын дагуу гэрээг цуцалж, хувцас хэрэглэлийн нормын эдлээгүй үлдсэн хугацааны үнийг төлүүлнэ.
 
Тав. Гэрээний үйлчлэх хугацаа:
 
5.1. Гэрээний үйлчлэх хугацаа 20. . . оны . . . дугаар сарын . . . –ны өдрөөс 20 . . . оны дугаар сарын ...-ны өдөр хүртэл ________ байна. /2 жилийн хугацаагаар байгуулна/
5.2. Гэрээний үйлчлэх хугацааг нэг талын бичгээр гаргасан хүсэлт, нөгөө талын зөвшөөрлөөр сунгаж болно.
5.3. Талууд гэрээг гэрээний хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө хамтран төлбөр, тооцоог  бодож гэрээг дүгнэснээр гэрээ дуусгавар болно.
 
 
 
 
Зургаа. Гэрээг дүгнэх
 
Д/д
Хугацаа
Дүгнэх албан тушаалтан
Агуулга
1
7 хоног тутам
Заставын дарга, орлогч дарга
Хоног тутамд улсын хил хамгаалалтанд оролцож байгаа байдлыг дүгнэж тэмдэглэл хөтөлнө
2
Сар бүр
Заставын дарга
-Заставын дарга, орлогч нар жагсаалын дарга нарыг оролцуулсан удирдлагын зөвлөлгөөн хийж, гэрээний заалт нэг бүрийг гэрээт хилчнийг өөрийг нь байлцуулан дүгнэж, гэрээт хилчний ажилласан хоног, цалин нэмэх, хасах дүгнэлт, саналаа гэрээг дүгнэсэн хүснэгтэд бичиж /маягт/ отрядын хүний нөөцийн тасагт хүргүүлнэ. Хүний нөөцийн тасгийн дарга хянаад ангийн даргаар батлуулж, цалин хөлсний ня-бо-д хүлээлгэн өгч, цалинг бодуулна.
-Цэргийн албан хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийн стандартын дагуу шалгалт авч дүгнэнэ.
3
Улирал бүр
Заставын дарга, Комисс
-Улирлын эцэст заставын удирдлагын хэмжээнд гэрээг дүгнэж, отрядын комисст саналаа бичгээр ирүүлнэ.
-Цэргийн албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийн стандартын дагуу хилийн отрядаас томилогдсон комисс шалгаж дүгнэнэ.
Комисс хуралдаж гэрээний биелэлтийг хүн нэг бүрээр авч хэлэлцээд урамшуулал олгох тохиолдолд санал дүгнэлтээ отрядын даргад уламжилна.
Отрядын дарга тушаал гаргаж, урамшуулал олгоно.
/Урамшууллын хэмжээ: 1 хүртэл сарын үндсэн цалин/
Шагналын түр чөлөө байж болно
4
Жилийн эцэст
Комисс
Отрядын төвд гэрээт хилчдийн нэгдсэн цугларалт зохион байгуулж, гэрээт хилчнийг өөрийг нь байлцуулан гэрээний заалт нэг бүрийг дүгнэж, жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал олгох эсэх талаар дүгнэлт, санал гаргаж, отрядын даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.
/Урамшууллын хэмжээ: 3 хүртэл сарын үндсэн цалин/
Шагналын түр чөлөө байж болно
5
2 жилд
Комисс,
Отрядын дарга
Отрядын даргын зөвлөлийн хурлаар өөрийг нь байлцуулан гэрээний дүнг хэлэлцэж, гэрээг сунгах хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд сунгах, эсвэл цуцлах шийдвэр гаргана.
-Урамшуулал нь: /гэрээнд заасан ёсоор ХЦДС-д шалгалтгүй элсүүлэх саналыг ХХЕГ-ын даргад уламжлах гэх мэт/
 
Долоо. Маргаан шийдвэрлэх
 
7.1. Гэрээтэй холбоотой аливаа маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
7.2. Талууд тохиролцоонд хүрч чадаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.
 
Найм. Гэрээний хавсралт
 
Гэрээнд дараах хавсралтуудыг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана.
Хавсралт №1           Гэрээт хилчдийн урамшуулал, шийтгэл; 2 хуудас
Хавсралт №2           Гэрээт хилчний албанд ирэгчийн анкет; 2 хуудас
 
Ес. Бусад зүйл
9.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, ангийн захирагчаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
9.2. Гэрээг 4 хувь үйлдэж, ХЦ-ийн штаб, тухайн ангийн хүний нөөцийн тасаг, заставын дарга, гэрээт хилчин тус бүрт 1 хувийг хадгална.
9.3. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
 
ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН:
 
БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:                              ГЭРЭЭ БАЙГУУЛАГЧ:
Хилийн цэргийн . . . дугаар ангийн                        _____________________________
Хүний нөөцийн тасгийн дарга,                               аймгийн ________________ сумын 
______________________ цолтой                     харъяат _______________ цолтой
_________овогтой_____________                    __________овогтой_____________
Регистрийн дугаар ____________                      Регистрийн дугаар _____________
 
ГАРЫН ҮСЭГ_________________                    ГАРЫН ҮСЭГ _________________
                /тамга, тэмдэг/                                                                                                    
                                                                                                Журмын дөрөвдүгээр хавсралт
           
ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР
 

 
ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ ҮНЭМЛЭХ
 
                                    Овог
                                   
                                    Нэр
 
                                    Цол
 
                                    Албан тушаал
 
 
                                    Анги, салбар
 
Хүчинтэй хугацаа
 
Сунгалт
 
Ангийн захирагч
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

            Тайлбар: Үнэмлэхийн урт 10 см, өргөн 6 см байна
 
 
Журмын тавдугаар хавсралт
 
Гэрээт хилчдийн гэрээг дүгнэх үзүүлэлт
 
д/д
Урамшуулал
Хүлээлгэх хариуцлага
1.       
Хилийн зөрчлийг 3-аас дээш удаа илрүүлсэн тохиолдолд үндсэн цалинг 1 сар
 
+30 хувь
1.Үндсэн цалинг бууруулах зөрчлүүд:
а. 10 хувиар бууруулах:
-Хилийн манаанд унтах;
-Хилийн манааны томилгоо зөрчих;
-Чөлөө хэтрүүлэх, хоцрох;
-Илтгэл рапорт өгөөгүй, ёсолж хүндэтгээгүй байх;
-Цагийн хуваарь зөрчих, нэгдсэн ажиллагаанаас хоцрох;
-Хувцас формын хэв, загвар өөрчлөх;
-Цэргийн байр болон нийтийн эзэмшлийн газар тогтоосон журам дэглэм алдагдуулах, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй байх;
-Хилийн аюулгүй ажиллагааны зааврыг зөрчих.
б. 15 хувиар бууруулах:
-Хил зөрчсөн шинж тэмдэг илрүүлсэн боловч хил зөрчигчийг саатуулж чадалгүй алдах;
-Хилийн манааны замнал зөрчих;
-Отряд, заставт буруу мэдээ мэдээлэл, дамжуулах, өгөх;
-Офицер, ахлагч, ХЦАХ-тай зүй бус харьцах;
-Өөрт хариуцуулсан эд зүйлсийг сольж, үрэгдүүлэх;
-Албаны бэлтгэл сургалтад хангалтгүй дүн үзүүлэх.
в. 20 хувиар бууруулах:
-Хил зөрчигчийг нутгийн гүн рүү алдах, илрүүлж чадаагүй байх;
-Дотоодоос хил давуулан хил зөрчигчийг алдах;
-Чөлөөгүй явах;
-Өөрт олгогдсон эд хөрөнгийг солих;
-Цэргийн албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийн стандартын шалгалтанд "F" дүн үзүүлэх.
2.       
Хил зөрчигчийг хилийн зурваст цаг тухайд нь илрүүлэн саатуулсан тохиолдолд үндсэн цалинг 1 сар
- Эхний удаа        +20 хувь
- 2 удаа               +25 хувь
- 3 удаа                +30 хувь
3.       
Гадаадаас хил давж ирсэн малыг цаг тухайд нь илрүүлсэн бол үндсэн цалинг 1 сар
 
+10 хувь
4.       
Цэргийн албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийн стандартын шалгалтанд:
"B" үнэлгээ үзүүлсэн бол +10%, "А" үнэлгээ үзүүлсэн бол +20%
2.Төлбөр оногдуулах зөрчлүүд:
-Байлдааны зэвсэг, дуран гэмтээх, зориулалтыг өөрчлөх, хаяж үрэгдүүлэх;
-Өөрт олгогдсон уналгын морийг алдаж үрэгдүүлэх, солих тохиолдолд орон нутгийн зах зээлийн үнээр төлүүлэх
5.       
Цаг агаар хүндэрсэн нөхцөлд дотоодоос хилд тулсан малыг илрүүлж тогтоовол үндсэн цалинг 1 сар
 
+30 хувь
6.       
Хил хамгаалалт, албаны чиглэлээр бүтээлч санаачлага гаргавал -1 сар +30 хувь
3.Гэрээг цуцалж цэргийн албанаас халах:
-Дээрх зөрчлүүдийг 3-аас илүү удаа дахин давтан үйлдэх;
-Хилийн зөрчлийг нуун дарагдуулах;
-Согтууруулах ундааны зүйл хэрэглэх;
-Бусдыг заналхийлэх, дарамтлах;
-Хилийн харуул манаанд хүндэтгэх шалтгаангүйгээр яваагүй тохиолдолд;
-Байлдааны зэвсгээр ан хийх;
-Нууцын зэрэгтэй материал үрэгдүүлэх;
-Цэргийн албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийн стандартын шалгалтанд 2 улирал "F" дүн үзүүлэх.
 
7.       
Түвшин тогтоох болон ангийн захирагчийн нэрэмжит шалгалтаар "А" дүнтэй шалгагдсан тохиолдолд 1 сар +30 хүртэл хувь
4.Гэрээг цуцлан цэргийн албанаас халж, хуулийн байгууллагад шилжүүлэх:
-Хил зөрчигчид болон хилээр хууль бусаар наймаа хийгчидтэй хуйвалдах, албаа худалдах;
-Хээл хахууль авах;
-Улсын хилээр хууль бусаар эд нэвтрүүлэх;
-Хил даван орж ирсэн малыг шунахайн сэдлээр ашиглах, хүнд дамжуулах;
-Нутгийн иргэдийн малыг хулгайлах, ашиглах, хүнд дамжуулах;
-Хөрш орны иргэдтэй хувийн харилцаа тогтоох;
-Улсын болон хил хамгаалалтын нууцыг задлах;
-Хээрийн түймэр тавих, улс, иргэдэд хохирол учруулах;
-ХЦАХ-ийг хүч хэрэглэн зодох, дэглэх;
-Офицер, ахлагч нарын өгсөн тушаалыг хүч хэрэглэн эсэргүүцэх;
-Бусад ноцтой зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд.
 
 
 
 
 
 
 
8.       
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 379-р зарлигаар батлагдсан сахилгын дүрмийг үндэслэн ангийн захирагч тушаал гарган сайшаал хүртээнэ.
9.       
Онцгой гавъяа байгуулсан тохиолдолд ХХЕГ-ын болон Төр засгийн шагналд тодорхойлно.
10.  
Гэрээгээ үлгэр жишээчээр хангасан тохиолдолд өөрөө хүсвэл гэрээний хугацаа дууссаны дараа ХЦДС-д урилгаар элсүүлэх
11.  
Гэрээний улирлын дүнгийн урамшуулал 1 сарын үндсэн цалин
12.  
Гэрээний жилийн дүнгийн урамшуулал 3 сарын үндсэн цалин
13.  
Гэрээний анхны хугацаа дуусч дахин гэрээг 1 жилээр сунгасан тохиолдолд 3; дөрөв дэх жилийн эцсийн гэрээний урамшуулал 6 сарын үндсэн цалин
14.  
5-аас дээш жилийн гэрээний жилийн эцсийн урамшуулал 8 сарын үндсэн цалингийн хэмжээтэй мөнгөн урамшуулал олгоно.
 
Тайлбар:
1.Цалингийн урамшуулалын хувьд багыг ихэд нь шингээх зарчмаар нийт дүн нь үндсэн цалингийн 30 хувиас, шийтгэл нь 20 хувиас тус тус хэтрэхгүй байна.
2.Отряд /анги/-ууд цалин өсгөх, бууруулах нөхцөлтэй заалтуудын агуулгыг баяжуулан өөрсдийн хариуцсан хэсэг, байгууллагын онцлогт тохируулан гэрээг нарийвчлан дүгнэх журам боловсруулж захирагчийн тушаалаар баталгаажуулан хэрэгжүүлж болно.
 
 
 
 
 
 
 
 
                                                                       

Журмын зургаадугаар хавсралт
           
 
ГЭРЭЭТ ХИЛЧДИЙГ БЭЛТГЭХ АНХАН  ШАТНЫ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Хугацаа 14 хоног
 
 
Тайлбар:
            а.Гэрээт хилчний анхан шатны сургалтыг өдөрт 10 цагийн хичээл байхаар тооцож, 7 хоногт: 10ц х 6өд = 60 цаг, 2 долоо хоногт 60ц х 2 = 120 цаг төлөвлөсөн болно.
            б. Биеийн тамирын бэлтгэл, жагсаалын бэлтгэлийн анхан шатны сургалт, дадлагыг гол төлөв бие даалтаар явуулна. Цэргийн дүрмийг сургалтын хугацаанд биечлэн мөрдөж дадлага эзэмшинэ.
            в. Хил хамгаалалтын эрх зүйн хичээлээр Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Хилийн тухай хууль болон бусад эрх зүйн актуудын гол асуудлыг судлуулахаас гадна хилчдээс эх орноо хамгаалах үйлсэд оролцож байгуулсан гавъяа, хилийн харуулын бүрэлдхүүний сэтгэл санааг өөдрөг байлгахад чиглэсэн сэдвүүдийг хамруулна.
            г. Цэргийн тусгай бэлтгэлийн хичээлд цэргийн байр зүй, амьдрах ухаан, хүн эмнэлгийн бэлтгэлийг хамааруулна.
            д. Дамжааны төгсгөлд үндсэн хичээлүүдийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор 8 цагийн комплекс /цогцолбор/ хичээл явуулна.
            е. Дамжааны төгсөлтийн шалгалтыг
            -хилийн албаны бэлтгэлээр: хил хамгаалалтын эрх зүй, хилийн алба, хилийн цэргийн тактик, /ХМ, ХХ-ын ажиллагаа/, хилийн харуулын албаны зохион байгуулалтын хичээлээр 4 цаг,
            -галын бэлтгэлээр: 2 цаг,
-биеийн тамираар /цэргийн албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийн стандартын болон биеийн тамирын зааврын дагуу/:  2 цаг, бүгд 8 цагийн шалгалт авна.
             Ням гаригт хилийн отрядын даргын баталсан тусгай төлөвлөгөөний дагуу биеийн тамир спортын болон соёл сурталчилгааны ажил явагдана.
 
 
 
 
Журмын долоодугаар хавсралт
 
 
Гэрээт хилчдийн хангалт
 
1.Хүнсний хангалт
Гэрээт хилчдэд Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 266 дугаар тоот тогтоолын хавсралтаар батлагдсан бүсчилсэн хүнсний хангамжийн хэмжээ, ХХЕГ-ын даргын 2006 оны А/12, 2007 оны А/37 тоот тушаалыг үндэслэн хүнсний хангалт зохион байгуулна.
Хугацаат цэргийн албан хаагчгүй ангиудад  гэрээт хилчид ангийн төвөөс батлагдаж ирсэн хоолны хуваарын дагуу өөрсдөө боловсруулж хэрэглэх бөгөөд хүнсэнд зарцуулагдах хуурай хэрэглэлийг 7 хоногоор тооцож  олгоно.
 
Хүнсний материалын нэрс
Гэрээт хилчин
Норм (гр)
Нэг бүрийн үнэ (төг)
1 хоногийн зардал (төг)
1 жилийн зардал (мян.төг)
1
Мах
0.45
1600
880
321200
2
Талх
0.6
300
180
65700
3
Гурил
0.1
400
40
14600
4
Цагаан будаа
0.08
550
44
16060
5
Бусад будаа
0.04
550
22
8030
6
Гоймон
0.05
800
40
14600
7
Цөцгийн тос
0.05
1400
70
25550
8
Өөхөн тос
0.025
800
20
7300
9
Элсэн чихэр
0.07
800
56
20440
10
Цай
0.008
850
6.8
2482
11
Иоджуулсан давс
0.02
150
3
1095
12
Төмс
0.3
300
90
32850
13
Байцаа
0.15
300
45
16425
14
Хүрэн манжин
0.02
300
6
2190
15
Лууван
0.03
450
13.5
427.5
16
Сонгино
0.04
350
14
5110
17
Перец
0.003
1200
3.6
1314
18
Лаврын навч
0.002
1200
2.4
876
19
Үзэм
0.03
800
24
8760
20
Аарц
0.03
1200
36
13140
21
Ургамлын тос
0.01
1300
13
4745
22
Дүн
 
 
1609.3
587394.5
 
Тайлбар: Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 266-р тогтоолоор батлагдсан энэхүү нормт хүнсний материалыг хоног тутам рапортоор олгоно.
Гэрээт хилчид нь харуулд гарах үедээ нэмэгдэл хүнсний норм эдлэхгүй.
 
2. Хувцас хэрэглэлийн хангалт
 
            ХЗДХ-ийн сайдын 2006 оны 126 тоот тушаалаар батлагдаж, 2007 оны 218 тоот тушаалаар тодотгол оруулсан "Хил хамгаалах албаны цэргийн албан хаагчдын хувцас хэрэглэлийн хангалтын заавар"-ын дагуу Хил хамгаалах байгууллагад шаардлагатай мэргэжлээр ахлагчийн орон тоонд ажиллаж байгаа гэрээт  албан хаагчдад ахлагчийн дүрэмт хувцасны хангалт /норм/-ыг олгож  гэрээний хугацаа дуусгавар болгоход эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны үнийн зөрүүг хадгаламжаас нь суутган тооцно.
            Гэрээт цэргийн үүргийг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан иргэн, байлдагч, түрүүч нар нь хугацаат цэргийн албан хаагчдын нэгэн адил хувцас хэрэглэлээр хангагдана.
            Гэрээт хилчдэд ХЦАХ-ын нэгэн адил ариун цэврийн хэрэглэлийн хангалтыг олгоно.

а. Ахлагчийн албан тушаалд алба хаах гэрээт хилчдийн хувцас хэрэглэл
 
50
Шорт
1
1 удаа
51
Биеийн тамирийн хувцас
1 хос
1 удаа
52
Табчик
1 хос
1 удаа
53
Биеийн алчуур
1
1 удаа
54
Сандаал
1 хос
1 удаа
55
Шүдний оо
12
12
56
Шүдний сойз
2
12
57
Гар нүүрний саван
12
12
58
Эдийн саван
4
12
59
Гар нүүрний алчуур
2
12
60
Хөлийн алчуур
2
12
61
OO-ийн цаас
1
12 удаа
           
Жич: Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2008 оны 138 дугаар тушаалаар батлагдсан нормийн дагуу  Тусгай зориулалтын хантаазыг 2 жилд 1 удаа олгоно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
б.Гэрээт цэргийн албан тушаалд алба хаах гэрээт хилчдийн
хувцас, хэрэглэл /ХЦАХ-тай адилхан хангагдана/
 
 
 
 
 
 
 
 
3. Тавилга хэрэгслийн хангалт /8 хүнээр тооцов/
 
 
 
 
 
 
4.Хүн эмнэлгийн хангалт :
Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 436/451/127 тоот хамтарсан тушаалаар нэг даатгуулагчийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг санхүүжүүлэх арга хэмжээг ангийн эмнэлэгт 14000 төгрөгөөр тогтоосныг удирдлага болгоно.
Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг жилд 1 удаа, отряд, ангиудын хүн эмнэлэг  улирал, сараар хийнэ. ХХЕГ-ын даргын 2007 оны А/21 тоот тушаалаар "Хилчдийн эрүүл мэнд" хөтөлбөр төлөвлөгөөний хүрээнд холбогдох асуудлыг зохицуулна.
5.Уналга:
      1.   Гэрээт хилчин бүрт 2-3 уналгын морь /тэмээ/-иор хангана.
      2.   Харуулын тоогоор мотоциклоор хангаж, тухайн үед харуулын даргаар томилогдсон гэрээт хилчин хариуцаж ашиглана.
      3.   Ашиглах боломжтой газарт унадаг дугуйгаар хүн нэг бүрийг хангана.
6. Зэвсгийн хангалт:
Тайлбар: Гав, бороохой, GPS багаж, нүдний боолт зэргээр нэмэлт хангалт хийж болно.  26мм-ийн СПШ дохионы буу, дохионы пуужингаар зөвхөн манааны ахлагчийг хангана.
7. Орон сууцны хангалт
            Гэрээт хилчин нь алба хааж байгаа отряд /анги/, застав /салбар/-таа үнэ төлбөргүй орон сууцаар хангагдана.
            Гэрээт хилчдийн орон сууцанд тавигдах ерөнхий шаардлага.
- Нэгдсэн халаалттай байх;
- Өөрсдөө хоолоо бэлтгэх боломжтой байх;
- Хувийн эд зүйлсээ хадгалах тусгай өрөө, ханын шүүгээтэй байх;
- Гар нүүр угаах, халуун усанд орох нөхцлөөр хангагдсан байх.
            Өрөөний тодорхойлолт
- Унтлагын өрөө. /нэг доор 2-6 хүн байрлах/;
- Соёл амралтын өрөө. /Телевиз үзэх, ном сонин унших, хөлөгт тоглоом тоглох боломжтой/;
- Гал тогооны өрөө. /хоол бэлтгэх, хооллох зориулалттай/;
- Ахуйн үйлчилгээний өрөө;
- Угаалгын өрөө;
- Халуун усны өрөө;
- Халаалтын тогооны өрөө.
            Эдгээр өрөөнүүд нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан гэрэлтүүлэгтэй, цэвэр тохилог байх бөгөөд энэхүү журамын долоодугаар хавсралтын 3-д заасан табельт тавилга хэрэгслээр бүрэн хангагдана.
 
 
 
 
 
 
 
 
 
---------оОо--------