- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ОФИЦЕР, АХЛАГЧ, ГЭРЭЭТ ХИЛЧДЭД ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН
ХХЕГ-ын даргын 2009 оны 08 дугаар
сарын 28-ний өдрийн А/22 дугаар
тушаалын хавсралт
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ОФИЦЕР, АХЛАГЧ, ГЭРЭЭТ ХИЛЧДЭД ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН
ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг: Нийтлэг үндэслэл:
1.1. Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, гэрээт хилчдийн цэргийн мэргэжлийн зэрэг /цаашид "Мэргэжлийн зэрэг"гэх/-тэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Мэргэжлийн зэрэг нь тухайн цэргийн алба хаагчийн эзэмшсэн цэргийн хэрэг, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварын түвшинг илэрхийлнэ.
1.3. Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, гэрээт хилчдээс тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу шалгалт авч, мэргэжлийн III, II, I зэрэг олгоно.
1.4. Мэргэжлийн зэрэг олгох, хамгаалах, ахиулах шалгалтыг ХХЕГ-ын даргын тушаалаар томилогдсон "Мэргэжлийн зэргийн шалгалт"-ын комисс авна.
Хоёр: Мэргэжлийн зэргийн шалгалтын комиссын бүрэлдэхүүн,
чиг үүрэг:
2.1. Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
2.2. Мэргэжлийн зэргийн шалгалтын комиссын бүрэлдэхүүн, шалгалт явуулах хугацааг ХХЕГ-ын даргын шийдвэрээр тухай бүр нь тогтооно.
2.3. Шалгалтын комиссын чиг үүрэг:
2.3.1. Цэргийн алба хаагчийг мэргэжлийн зэргийн шалгалтад хамруулах тухай хилийн отрядын дарга, Улаанбаатар хүрээний ангийн захирагчийн тодорхойлолт, холбогдох баримт бичгүүдийг судлаж, дүгнэлт гаргах,
2.3.2. Цэргийн мэргэжлийн зэрэгтэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг хянах, тодотгол хийх,
2.3.3. Хилийн отряд, Улаанбаатар хүрээний ангиудад мэргэжлийн зэрэгтэн бэлтгэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
2.3.4. Мэргэжлийн зэргийн шалгалт авах материалыг тухай бүр тусгайлан боловсруулах,
2.3.5. Мэргэжлийн зэрэг олгох, хамгаалах, ахиулах шалгалт авах,
2.3.6. Шалгалтын дүнг комиссоор хэлэлцэж мэргэжлийн зэрэг олгуулах, бууруулах саналаа эрх бүхий албан тушаалтанд танилцуулах,
Гурав: Хилийн отряд /анги/-ын дарга /захирагч/ нарын үүрэг:
3.1. Цэргийн алба хаагчдад мэргэжлийн зэрэг эзэмшүүлэх, зэргийг нь хамгаалах, ахиулах бэлтгэл ажлыг зохион байгуулах,
3.2. Цэргийн алба хаагчдад мэргэжлийн зэрэг эзэмших, хамгаалах, ахиулах нөхцлийг бүрдүүлж, туслалцаа үзүүлэх,
3.3. Мэргэжлийн зэргээ ахиулах, хамгаалах цэргийн алба хаагчийг зөвлөлийн хурлаараа хэлэлцэж, шалгалтад хамруулах эсвэл мэргэжлийн зэргийг нь бууруулах, хүчингүй болгох цэргийн алба хаагчийн тухай ажил байдлын тодорхойлолт, урьдчилсан шалгалтын дүнг, саналын хамт ХХЕГ-ын мэргэжлийн зэргийн шалгалтын комиссын даргын нэр дээр ирүүлэх,
Дөрөв: Мэргэжлийн зэргийн шалгалт авах:
4.1. Комисс нь мэргэжлийн зэргийн шалгалтад хамрагдаж буй цэргийн алба хаагчаас:
-Мэргэжил, ур чадварын /Мэргэжлийн болон цэрэг-техникийн бэлтгэл/ түвшин,
- Бие бялдар, сэтгэл зүйн /Буудлага, биеийн тамирын бэлтгэл/ түвшингийн шалгалт авна.
4.2. Мэргэжлийн зэрэгтэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг үндэслэн мэргэжил, ур чадварын түвшинг-тест, бодлого, дадлагын ажил, дасгалаар; бие бялдар, сэтгэл зүйн түвшинг-буудлагын заавар, "Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлт"-ийн стандартаар үнэлнэ.
4.3. Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, гэрээт хилчдээс дараах мэргэжлээр мэргэжлийн зэргийн шалгалт авч зэрэг олгоно. Үүнд:
-Офицеруудаас-оператив-тактик, команд-штаб, хилийн алба, шалган нэвтрүүлэх алба, сэтгэл зүйч, командын болон холбоо, тагнуул, хими, инженер, ар тал, зэвсэг техникийн мэргэжлээр,
-Ахлагч нараас-хилийн харуулын дарга, хилчин-шалгагч болон холбоо, инженер, ар тал, зэвсэг техникийн мэргэжлээр,
-Гэрээт хилчдээс-хилийн харуулын дарга, холбоочин, хөгжимчин, жолооч, хилийн манааны ахлагч мэргэжлээр шалгалт авч зэрэг олгоно.
4.4. Мэргэжлийн зэргийн шалгалтад III-I зэрэг рүү шат дараалан хамруулна. 4.5. Мэргэжлийн зэрэгтэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангах чадвартай, ажлын туршлагатай, тухайн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан офицер, 4-өөс доошгүй жил ажилласан ахлагч, гэрээт хилчдийг III зэрэг олгох шалгалтад оруулна.
4.6. Мэргэжлийн зэрэг бүхий цэргийн алба хаагчдыг зэргээ хамгаалах шалгалтад 3 жил тутам, ахиулах шалгалтад 5 жил тутам хамруулна.
4.7. Мэргэжлийн зэргийн шалгалтын тест, дадлагын ажил, дасгал, нормативуудыг гүйцэтгэсэн үнэлгээг шалгалтын комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулан, шалгалтад хамрагдсан цэргийн алба хаагчдад танилцуулна.
Тав: Мэргэжлийн зэрэг олгох:
5.1. Мэргэжлийн зэргийн шалгалтад тэнцсэн цэргийн алба хаагчид мэргэжлийн зэрэг олгох комиссын шийдвэрийг үндэслэн ХХЕГ-ын даргын тушаалаар мэргэжлийн зэрэг олгоно.
5.2. Цэрэг, техникийн ухааны магистр, цэргийн академи төгссөн офицеруудад мэргэжлийн III зэрэг олгож болно.
5.3. Техник, холбооны мэргэжлээр Улсын аварга шалгаруулах болон бусад тэмцээнд оролцож, тухайн мэргэжлийн зэрэг хамгаалсан офицер, ахлагч нараас бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийн шалгалт авч, холбогдох мэргэжлийн зэргийг олгоно.
5.4. Мэргэжлийн зэрэгтэн нь эмчлүүлэх, ээлжийн амралт эдлэх, албан томилолтоор ажиллах, сургууль, дамжаанд суралцах, цугларалт, семинарт оролцох хугацаандаа мэргэжлийн зэргийн нэмэгдлийг хэвээр авна.
5.5. Хилийн өөр ангид шилжсэн цэргийн алба хаагчид мэргэжлийн зэргээ ахиулах, хамгаалах шалгалтад орох хүртэл нь нэмэгдлийг хэвээр олгоно.
Зургаа: Мэргэжлийн зэргийг бууруулах, хүчингүй болгох:
6.1. Мэргэжлийн зэрэг хамгаалах шалгалтад тэнцээгүй цэргийн алба хаагчийн мэргэжлийн зэргийг зохих шатанд нь бууруулж ХХЕГ-ын даргын тушаалаар баталгаажуулна.
6.2. Мэргэжлийн зэрэг хамгаалах шалгалтад хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар ороогүй цэргийн алба хаагчийн мэргэжлийн зэргийг хүчингүйд тооцож тушаалаар зарлана.
6.3. Албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг нь сануулсан шийтгэлтэй, албаны бэлэн байдлыг сулруулсан, хариуцсан зэвсэг, техникийг эвдэж гэмтээсэн, мэргэжлийн алдаа, дутагдал, осол, аваар, сахилгын ноцтой зөрчил гаргасан цэргийн алба хаагчийн мэргэжлийн зэргийг хүчингүйд тооцно.
Долоо: Мэргэжлийн зэргийн нэмэгдэл, үнэмлэх, тэмдэг олгох хэрэглэх:
7.1. Мэргэжлийн зэргийн шалгалтад тэнцсэн цэргийн алба хаагчдад ХХЕГ-ын даргын тушаалаар мэргэжлийн зэргийн тэмдэг, үнэмлэх, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 213 тоот тогтоолд заасны дагуу I зэрэгтэнд 15 хувь, II зэрэгтэнд 10 хувь, III зэрэгтэнд 5 хувийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн хувиар бодож олгоно.
7.2. Мэргэжлийн зэргийн үнэмлэх, тэмдгийн загварыг ХХЕГ-ын дарга батална.
7.3. Офицер, ахлагч нарыг цэргийн тэтгэвэрт гарахад нь Батлан хамгаалахын сайдын 1996 оны 221 дүгээр тушаалаар батлагдсан "Зэвсэгт хүчнээс тэтгэвэрт гарч байгаа офицер, ахлагч нарт олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тогтоох журам"-ын 2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу:
- цэргийн мэргэжлийн III зэрэгтэнд 0.5 сар,
- цэргийн мэргэжлийн II зэрэгтэнд 1 сар,
- цэргийн мэргэжлийн I зэрэгтэнд 1.5 сарын нэмэгдлийг тооцож олгоно.
7.4 Мэргэжлийн зэрэг хамгаалсан тохиолдолд зэргийн тэмдгийг дахин олгохгүй. Тэмдэг нь үнэмлэхийн хамт хүчинтэйд тооцогдох бөгөөд үнэмлэхэд тэмдэглэл хөтөлнө.
7.5. Мэргэжлийн зэргийн тэмдгийг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд үнэмлэхийг үндэслэн дахин олгож болно.
7.6. Мэргэжлийн зэргийн тэмдгийг ёслол албаны хувцасны зүүн энгэрийн халаасны дээд ирмэгээс 5 мм зайд байрлуулан зүүнэ.
ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБ
Журмын нэгдүгээр хавсралт
Хил хамгаалах байгууллагын цэргийн мэргэжлийн зэрэгтэн-офицер, ахлагч, гэрээт хилчдэд
тавигдах ерөнхий шаардлага, шалгуур үзүүлэлт
А. Хил хамгаалах байгууллагын цэргийн мэргэжлийн зэрэгтэн-офицеруудад:
III зэрэгтэн
|
II зэрэгтэн
|
I зэрэгтэн
|
А. Мэддэг байвал зохих зүйлс
|
||
1.Монгол Улсын хилийн тухай хууль тогтоомжууд, хил хамгаалалтын дүрэм, хилийн албаны аюулгүй ажиллагааны зааврын талаарх мэдлэг "В" үнэлгээнээс доошгүй байх.
2. Өөрийн эрхэлж буй албан тушаалд тухайн ажлын байранд тавигдах шаардлагын дагуу үүргээ мэддэг байх,
3.Хилийн отряд, ангийн зэвсэглэлд байгаа зэвсэг, инженер, техник, холбооны хэрэгслүүдийн зориулалт, ТТӨ-ний талаарх мэдлэг "В" доошгүй үнэлгээтэй байх.
4.Цэргийн дүрмийн мэдлэг "В" үнэлгээтэй байх.
5.Ерөнхий цэргийн эрдмийн мэдлэг "С"ээс доошгүй үнэлгээтэй байх.
6.Онол эрх зүйн мэдлэг "В" үнэлгээтэй байх.
7. Компьютерийн болон 1-ээс доошгүй гадаад хэлний анхан шатны мэдлэгтэй байх.
|
1. Дипломын болон түүнээс дээш боловсролтой байх.
2. III зэрэгтний мэддэг байвал зохих зүйлсийн 1, 4, 6 дугаар үзүүлэлтийг "А", бусад 4 үзүүлэлтийг "В"-ээс доошгүй үнэлгээтэй мэдэхийн зэрэгцээ зэвсэг, техникийн онолын тодорхой хэмжээний мэдлэгтэй байх.
3. Нэгээс доошгүй гадаад хэлний дунд шатны мэдлэгтэй байх.
|
1. III зэрэгтний мэддэг байвал зохих зүйлсийн 1, 2, 3, 4, 6 дугаар үзүүлэлтүүдийг "А", бусад үзүүлэлтийг "В"-ээс доошгүй үнэлгээтэй мэдэж байхын зэрэгцээ өөрийн мэргэжлийн болон зэвсэг техникийн мэдлэг "А" үнэлгээтэй байх.
2. Хоёроос доошгүй гадаад хэлний анхан буюу дунд шатны мэдлэгтэй байх.
|
Б. Хийж чаддаг байвал зохих зүйлс
|
||
1.Хил хамгаалалт, сургалт бэлтгэлийг төлөвлөх, удирдлагын баримт бичиг боловсруулах чадвар "В" үнэлгээтэй байх.
2.Бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийн стандартыг насны ангиллын дагуу гүйцэтгэх чадвар "В"-ээс доошгүй үнэлгээтэй байх.
3.Буудлагын дасгалуудыг гүйцэтгэх чадвар "В" үнэлгээтэй байх.
4.Цэргийн байр зүйн 1-5 дугаар нормативуудыг гүйцэтгэх, зураг унших, зургаар болон зураггүйгээ зүг чиг олох, зургаар газар орны шинж чанарыг тодорхойлох чадвар "В" үнэлгээтэй байх.
5. Ерөнхий цэргийн тактикийн бэлтгэлийн 5-10, ҮОХЗХБ-ийн 1-4, Хүн эмнэлгийн 1-6, 11-р нормативуудыг "С"-ээс доошгүй үнэлгээтэй биелүүлэх.
6. Комьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд ажиллаж чаддаг байх.
|
1. III зэрэгтний чаддаг байвал зохих зүйлсийн 2, 3 үзүүлэлтийг "А", бусад үзүүлэлтийг "В"-аас доошгүй үнэлгээтэй биелүүлдэг байх.
2.Комьютерийн хэрэглээний програмууд,нэмэлт төхөөрөмжүүд болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллаж чаддаг байх.
|
1. III зэрэгтний чаддаг байвал зохих зүйлсийн 1, 2, 3, 4 дүгээр үзүүлэлтийг "А", бусдыг нь "В"-ээс доошгүй үнэлгээтэй биелүүлдэг байх.
2. Комьютерийн хэрэглээний болон мэргэжлийн зарим програмууд, нэмэлт холболтын төхөөрөмжүүд, интернетийн орчинд чөлөөтэй ажиллаж чаддаг байх.
|
Б. Дадлагажсан байвал зохих зүйлс
|
||
1.Хилийн застав, манаа, харуулын эрлийн ажиллагааг удирдах дадлага "В" үнэлгээтэй байх.
2.Хилийн отряд, ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэхдээ "Буундаа", "Цугларалт" дохиогоор ажиллах албаны болон хувийн дадлагын үнэлгээ "В"-ээс доошгүй байх
|
III зэрэгтний дадлагажсан байвал зохих зүйлсийн үзүүлэлтүүдийг "А" үнэлгээтэй хийж чаддаг байхын зэрэгцээ:
1.Хилийн заставын эрлийн ажиллагааны үед ямарч бүлгийг удирдах дадлага эзэмшсэн байх.
2.Отрядын даргын хил хамгаалах шийдвэрийг боловсруулах дадлага эзэмшсэн байх.
3.Хилийн заставын хэмжээнд дадлага сургууль удирдах дадлагатай байх.
|
II зэрэгтний дадлагажсан байвал зохих зүйлсийг "А" үнэлгээтэй хийж чаддаг байхын зэрэгцээ:
1.Хилийн отрядын эрлийн ажиллагааг зохион байгуулах дадлага эзэмшсэн байх.
2.Хилийн отрядын хэмжээнд команд-штабын сургуулийг төлөвлөн явуулах дадлагатай байх.
|
Б. Хил хамгаалах байгууллагын цэргийн мэргэжлийн зэрэгтэн-ахлагч нарт:
III зэрэгтэн
|
II зэрэгтэн
|
I зэрэгтэн
|
|
А. Мэддэг байвал зохих зүйлс
|
|||
1. Бүрэн дундаас доошгүй боловсролтой байх. /мэргэжлийн ахлагчийн болон харуулын даргын дамжаа төгссөн байх/
2. Монгол Улсын хилийн тухай хууль тогтоомжууд, хил хамгаалалтын дүрэм, хилийн албаны аюулгүй ажиллагааны зааврын талаарх мэдлэг "В" үнэлгээнээс доошгүй байх.
3. Өөрийн эрхэлж буй албан тушаалд тухайн ажлын байранд тавигдах шаардлагын дагуу үүргээ бүрэн биелүүлдэг байх,
4.Хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга ажиллагааг мэддэг байх.
5.Хувийн зэвсэг, техникийн хүчин чадал боломжийг "В" үнэлгээтэй мэддэг байх.
6. Цэргийн дүрмүүдийг "В" үнэлгээтэй мэддэг байх.
7. Амьдрах арга ухааны талаар зохих мэдлэгтэй байх.
8. Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй байх.
9. Хөрш улсын хэлний анхан шатны мэдлэгтэй байх.
10. Онол, эрх зүйн мэдлэг "В" үнэлгээтэй байх.
11. Ерөнхий цэргийн эрдмийн анхан шатны мэдлэгтэй байх.
|
1. III зэрэгтэн ахлагчийн мэдвэл зохих зүйлсийг мэддэг байхаас гадна хилийн манаа, бүлэгт үүрэг өгөх, эрлийн үед бүлгүүдийн үүрэг, ажиллах журмыг мэддэг байх.
2.Буудлагын зэвсгүүдийн зориулалт, хүчин чадал, ажиллагааг мэдэх /АКМ, РПК, ПК, РПГ-7/
3.Албаны сургалт бэлтгэлийн шалгалтад "А" үнэлэгдсэн байх
4.Компьютерийн хэрэглээний програмууд болон нэмэлт төхөөрөмжүүдийн талаар мэдлэгтэй байх.
5. Хөрш улсын хэлний анхан, дунд шатны мэдлэгтэй байх.
|
1. III зэрэгтний мэддэг байвал зохих зүйлсийг "А" үнэлгээтэй мэддэг байх.
2.Хилийн харуулын Хил хамгаалалтын дүрмийн мэдлэг "А" үнэлгээтэй байх.
3. Сургалт бэлтгэлийн шалгалтаар"А" үнэлгээтэй шалгагдсан байх.
4. Компьютерийн мэргэжлийн програмууд болон нэмэлт төхөөрөмжүүдийн талаар бүрэн мэдлэгтэй байх.
5. Хөрш улсын хэлний дунд шатны мэдлэгтэй байх.
|
|
Б. Чаддаг байвал зохих зүйлс
|
|||
1.Орон тооны холбооний техник хэрэгслийг ашиглан холбоо барих, дохио өгөх чадвартай байх.
2.Хилийн зөрчлийн шинж тэмдэг илэрсэн үед хилийн манаа, харуулыг удирдах чадвартай байх,
3. Бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийн дасгалуудыг "В" үнэлгээтэй биелүүлэх,
4. Хувийн зэвсгээр "В"-гээс доошгүй үнэлгээтэй буудлага үйлдэх.
5. Шархтанд анхны тусламж үзүүлэх чадвартай байх.
6. Ерөнхий цэргийн эрдмийн Ерөнхий цэргийн тактикийн бэлтгэлийн 5-10, ҮОХЗХБ-ийн 1-4, Хүн эмнэлгийн 1-6, 11-р нормативуудыг "С"-ээс доошгүй үнэлгээтэй биелүүлэх.
7. Комьютер дээр ажиллах чадвартай байх.
|
III зэрэгтний чаддаг байх зүйлсийг биелүүлдэг байхаас гадна:
1.Биеийн тамир, жагсаал, галын бэлтгэлээр цэрэг түрүүч, ахлагч нарт хичээл заах чадвартай байх.
2.Биеийн тамир, ЕЦЭ-ийн нормативуудыг "В" үнэлгээтэй биелүүлдэг байх.
3. Хувийн зэвсгээр "А", бүлгийн зэвсгээр "В" үнэлгээтэй буудлага үйлдэх чадвартай байх.
3.Заставын хил хамгаалалт, сургалтыг төлөвлөхөд оролцох чадвартай байх.
4. Комьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллаж чаддаг байх.
|
1. Биеийн тамир, буудлагын дасгалыг "А", тактикийн бэлтгэл, ҮОХЗХБ, цэргийн байр зүй, цэргийн инженерийн бэлтгэл, хүн эмнэлгийн нормативуудыг "В"-ээс доошгүй үнэлгээтэй биелүүлдэг байх.
2. Компьютерийн мэргэжлийн програмууд болон нэмэлт төхөөрөмжүүдийг ашиглах болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай байх.
|
|
В. Дадлагажсан байвал зохих зүйлс
|
|||
1.Хил зөрчигчийн мөрийг судлах, түүний чиглэл, хугацаа, тоо, хэрэглэсэн заль мэхийг тогтоох дадлагатай байх.
2.Хил зөрчигчийг саатуулах, хуяглан хүргэх дадлага эзмших,
3.Газар орон байгаль, тэнгэрийн эрхэсийг ашиглан зүг чигээ тодорхойлох дадлага эзэмшсэн байх.
|
III зэрэгтний дадлагажсан байх зүйлсээс гадна:
1.Заставын эрлийн ажиллагааний үед хаалт, эрлийн бүлэг, бусад бүлгүүдийг удирдах дадлага эзэмшсэн байх.
2.Буудлагын зэвсгийн гацааг арилгах чадвартай байх.
3.Салбарын жагсаалыг удирдах дадлагыг "В" үнэлгээтэй эзэмшсэн байх.
|
III, II зэрэгтний дадлагажсан байх зүйлсээс гадна:
1.Застав, харуулын эрлийн болон хаалтын бүлгийг чадамгай удирдах.
2.Застав, салбарын жагсаалын ажиллагааг "А" үнэлгээтэй удирдах,
3. Хилийн заставын сургалт бэлтгэлийг төлөвлөх дадлагатай байх.
|
|
В. Хил хамгаалах байгууллагын цэргийн мэргэжлийн зэрэгтэн-гэрээт хилчдэд:
III зэрэгтэн
|
II зэрэгтэн
|
I зэрэгтэн
|
|
А. Мэддэг байвал зохих зүйлс
|
|||
1. Цэргийн жинхэнэ алба хаасан байх /бүрэн дунд боловсролтой байх/,
2. Гэрээнд заагдсан шаардлагын дагуу үүргээ бүрэн биелүүлж ажиллах,
3. Хилийн харуул, манааны ахлагчийн үүргүүдийг "В" үнэлгээтэй мэддэг байх.
4.Хувийн зэвсгийн хүчин чадал боломжийг "В" үнэлгээтэй мэддэг байх.
5. Төрөл мэргэжлийн дагуу авто болон холбооны техник хэрэгслүүдийн ТТӨ, ашиглах зааврыг "В" үнэлгээтэй мэддэг байх.
6. Холбооны техник хэрэгслийг ашиглах журам, өгөгдөх дохионуудыг мэддэг байх.
7. Цэргийн дүрмүүдийг "В" үнэлгээтэй мэддэг байх.
8. Хил хамгаалах албанд зэвсэг хэрэглэх журмыг "А" үнэлгээтэй мэддэг байх.
9. Амьдрах арга ухааны талаар тодорхой мэдлэгтэй байх.
10. Хилийн албаны аюулгүй ажиллагааны зааврыг "В" үнэлгээтэй мэддэг байх.
|
1. III зэргийн гэрээт хилчний мэдвэл зохих зүйлсийг мэддэг байхаас гадна хилийн манаа, бүлэгт үүрэг өгөх, эрлийн үед бүлгүүдийн үүрэг, ажиллах журмыг мэддэг байх.
2. Буудлагын зэвсгүүдийн зориулалт, хүчин чадал, ажиллагааг мэдэх /АКМ, РПК, ПК, РПГ-7/
3. Төрөл мэргэжлийн дагуу авто болон холбооны техник хэрэгслүүдийн ТТӨ, ашиглах зааврыг "А" үнэлгээтэй мэддэг байх.
4. Албаны сургалт, бэлтгэлийн шалгалтад "В" –ээс доошгүй үнэлэгдсэн байх.
|
1. II зэрэгтний мэддэг байвал зохих зүйлсийг "А" үнэлгээтэй мэддэг байх.
2.Хил хамгаалалтын дүрмийн III ангийг "А" үнэлгээтэй мэддэг байх.
3. Албаны сургалт, бэлтгэлийн шалгалтаар"А" үнэлгээтэй шалгагдсан байх.
|
|
Б. Чаддаг байвал зохих зүйлс
|
|||
1.Холбооны техник хэрэгслийг ашиглах, холбоо барих, дохио өгөх чадвартай байх.
2.Хилийн зөрчлийн шинж тэмдэг илэрсэн үед хилийн манааг удирдаж, заставын удирдлагаас өгөгдөж буй үүргийг биелүүлэх бэлтгэлтэй байх.
3.Хувийн зэвсгээр "В"-гээс доошгүй үнэлгээтэй бууддаг байх.
4.Албаны амьтан ашиглах, арчлах чадвартай байх.
5. Бие бялдрын бэлтгэлжилтийн шалгалтыг "В"-ээс дээш үнэлгээтэй өгсөн байх.
|
III зэрэгтний чаддаг байх зүйлсийг биелүүлдэг байхаас гадна:
1.Биеийн тамир, ЕЦ-ийн нормативуудыг "В" үнэлгээтэй биелүүлдэг байх.
2.Заставын ХЦАХ-д жагсаалын болон биеийн тамирын хичээл зааж чаддаг байх.
3. Авто болон холбооны техник хэрэгслүүдийг засварлаж чаддаг байх.
4. Хувийн зэвсгээр "А" үнэлгээтэй бууддаг байх.
|
II зэрэгтний чаддаг байх зүйлсийг биелүүлдэг байхаас гадна:
1. Биеийн тамир, буудлагын дасгалыг "А", бусад төрлийн нормативуудыг "В"-ээс доошгүй үнэлгээтэй биелүүлдэг байх.
2. Комьютерийн хэрэглээний программууд дээр ажиллаж чаддаг байх.
|
|
В. Дадлагажсан байвал зохих зүйлс
|
|||
1. Хил зөрчигчийг мөрдөх, түүнтэй тулгарах үед авах арга хэмжээний талаар дадлагажсан байх.
2. Хил зөрчигчийг саатуулах, хуяглан хүргэх дадлага эзэмшсэн байх.
3. Газар орон байгаль, тэнгэрийн эрхэсийг ашиглан зүг чигээ тодорхойлох дадлага эзэмшсэн байх.
|
III зэрэгтний дадлагажсан байвал зохих зүйлсээс гадна:
1.Харуул, заставаас явуулж буй төрөл бүрийн шуурхай ажиллагааны үед хаалт, эрлийн бүлэгт үүрэг гүйцэтгэх, манааг удирдах дадлага эзэмшсэн байх.
2.Буудлагын зэвсгийг арчлан хамгаалах, албаны амьтдыг ашиглахад дадлагажсан байх.
3. Авто болон холбооны техник хэрэгслүүдийг арчлан хамгаалах, засварлахад дадлагажсан байх.
|
II зэрэгтний дадлагажсан байвал зохих зүйлсээс гадна:
1. Хилийн харуулын даргын албан тушаалд ажиллах, шийдвэр гаргах дадлагатай байх.
2. Өөрийн томилогдсон манаа, бүлгийг шуурхай ажиллагааны үед тасралтгүй, идэвхитэй удирдах дадлагатай байх.
|
|
ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБ
Журмын хоёрдугаар хавсралт
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ОФИЦЕР, АХЛАГЧ, ГЭРЭЭТ ХИЛЧДИЙН МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫН ТҮВШИНГ ШАЛГАЖ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ
1. Мэргэжлийн шалгалтыг тухайн албан тушаалтны эрхэлж байгаа албан тушаал, мэргэжлийн дагуу ХХЕГ-ын мэргэжлийн хэлтэс, албадаас тусгайлан боловсруулсан тест, бусад шалгалтын материалын дагуу дараах мэргэжлүүдээр авна. Үүнд:
- Хилийн албаны мэргэжилтэн /бүх шатанд/,
- Хилийн ШНА-ны мэргэжилтэн /бүх шатанд/,
- Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын албаны мэргэжилтэн /бүх шатанд/,
- Холбооны мэргэжилтэн /төрөл тус бүрээр бүх шатанд/,
- Хилийн тагнуулын мэргэжилтэн,
- Ар тал, техникийн албаны мэргэжилтэн /төрөл тус бүрээр бүх түвшинд/:
· Ар тал,
· Техник,
· Зэвсэг, хими,
· Инженер,
- Мэдээлэл, соёл сурталчилгааны албаны мэргэжилтэн /төрөл тус бүрээр бүх шатанд/,
- Санхүү, бүртгэлийн албаны мэргэжилтэн.
2. Ур чадварын шалгалтыг дараах үзүүлэлтүүдээр дүгнэнэ.
- Гэнэтийн цагийн байдлын үед оновчтой шийдвэр гаргаж, зохицон ажиллах чадвар
- Паспорт, баримт бичиг шалгах чадвар,
- Төрөл бүрийн албаны баримт бичиг боловсруулах чадвар,
- Албыг зохион байгуулж, удирдах чадвар,
- Тээврийн хэрэгсэл жолоодох чадвар,
- Төрөл бүрийн холбоо, дохиоллын хэрэгсэл ашиглах чадвар,
- Галт зэвсэгтэй харьцах дадлага, чадвар,
- Жагсаал удирдах чадвар, жагсаалч, дүрэмч ажиллагаа,
- Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл ашиглах чадвар,
- Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага, чадвар,
- Зэвсэггүйгээр биеэ хамгаалах ур чадвар,
- Компьютер дээр ажиллах чадвар,
- Гадаад хэлний бэлтгэлийн түвшин.
Тайлбар: Мэргэжлийн зэрэг олгох комисс нь мэргэжлийн шалгалтыг офицер, ахлагч, гэрээт хилчдээс тест болон бусад материалыг ашиглан авч дүгнэх бөгөөд ур чадварын шалгалтыг нэмэлт болгон дундаж оноо нь 80-100 буюу "А", "В" үнэлгээ авсан бол тэнцсэнд тооцно.
ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБ
Журмын гуравдугаар хавсралт
ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН ОФИЦЕР, АХЛАГЧ, ГЭРЭЭТ ХИЛЧДИЙН БИЕ БЯЛДАР, СЭТГЭЛ ЗҮЙН БЭЛТГЭЛЖИЛТИЙГ
ШАЛГАЖ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ
1. Буудлагын шалгалтыг буудлагын курсын дагуу дасгал боловсруулсан үнэлгээгээр авна:
А. Офицер: III зэрэг- Гар бууны анхны дасгалыг - "В"-ээс доошгүй үнэлгээтэй биелүүлэх,
II зэрэг-Гар бууны 1 дүгээр дасгалыг- "В"-ээс доошгүй үнэлгээтэй биелүүлэх,
I зэрэг-Гар бууны 1 дүгээр дасгалыг- "А"-ээс доошгүй үнэлгээтэй биелүүлэх.
Б. Ахлагч, гэрээт хилчин:
III зэрэг-Автомат, пулемётын анхны дасгалыг - "В"-ээс доошгүй үнэлгээтэй биелүүлэх,
II зэрэг- Автомат, пулемётын 1 дүгээр дасгалыг - "В"-ээс доошгүй үнэлгээтэй биелүүлэх,
I зэрэг- Автомат, пулемётын 1 дүгээр дасгалыг - "А" үнэлгээтэй биелүүлэх.
2. Бие бялдрын бэлтгэлжилтийн шалгалтыг "Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлт"-ийн стандартын дагуу хүч, тэсвэр, хурд, уян хатан, авхаалж самбааг харуулсан дасгалуудаар эрэгтэй 18-25, 26-30, 31-35, 36-40, 41-45, 46-50, 51-ээс дээш; эмэгтэй 18-21, 22-25, 26-29, 30-33, 34-37, 38-41, 42-44, 45-аас дээш гэсэн насны ангиллаар авна. Үүнд:
- Хүчний чанарыг дүүжин, савлуур, гар дээр суниах, гэдэсний таталт, дүүжинд өнцөг барих, савлуурт өнцөг барих, олсонд авирах, туухай өргөх дасгалаар шалгана.
- Тэсвэрийн чанарыг 1000м, 1500м, 2000м, 3000м, 5000 метрийн гүйлтээр шалгана.
- Хурдны чанарыг 60м, 100м, 10x10м, 200м, байран дээр өвдөг өндөр өргөж гүйх дасгалаар шалгана.
- Авхаалж самбааны чанарыг l цогцолбор дасгал, сууж босох, сандал дээгүүр харайх дасгалаар шалгана.
- Уяан хатан чанарыг хараацай зогсолт, тавцангаас урагш гар сунгаж бөхийх, сууж урагш бөхийх дасгалуудаар шалгана.
- Цэргийн хэргийн цогцолбор дасгалыг саадын зурвас /байгалийн болон зохиомол/-ыг туулах, гранат шидэх /холд, тойрогт/, дүүжин, савлуурт хийх дасгалуудаар шалгана.
Тайлбар:
1. Мэргэжлийн зэрэг олгох комисс нь буудлага, биеийн тамирын шалгалтыг ямар төрлийн дасгалаар авахыг тухай бүр нь шийдвэрлэнэ. Бие бялдрын шалгалтыг боловсруулах явцад сэтгэл зүйн бэлтгэлийг давхар дүгнэнэ.
2. Бие бялдрын бэлтгэлжилтийн шалгалтад тухайн мэргэжлийн зэргээс хамаарч "В" эсвэл "А" авсан тохиолдолд тэнцсэнд тооцно.
ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБ
Текст томруулах
A
A
A