- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ХАРИУЦАХ ЭЗЭНГҮЙ ХЭН БОЛОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ ЦОГЦСЫГ ОРШУУЛАХ ЖУРАМ
Нийслэлийн Засаг даргын 2004 оны
236 дугаар захирамжийн хавсралт
ХАРИУЦАХ ЭЗЭНГҮЙ ХЭН БОЛОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ ЦОГЦСЫГ ОРШУУЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. Нийслэлийн нутаг дэвсгэрт олдсон хариуцах эзэнгүй хэн болох нь тодорхойгүй цогцсыг оршуулахад гарах зардлыг санхүүжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
2.Оршин суугаа газар, овог нэр, нь тодорхойгүй боловч ганц бие ах, дүү, төрөл садангүй болох нь тогтоогдсон аль ч албан байгууллагад харьяалагдахгүй, оршуулах хүнгүй цогцсыг хариуцах эзэнгүй цогцос гэнэ.
3. Хаана оршин суудаг, хэн болох нь тогтоогдоогүй, бичиг баримтгүй, нэр хаяг нь тодорхойгүй цогцсыг хэн болох нь тогтоогдоогүй цогцс гэнэ.
Хоёр. Цогцсыг оршуулах
1.Хэн болох нь тодорхойгүй болон эзэнгүй цогцсыг цагдаагийн байгууллагын, эзэнгүй цогцсыг дүүргийн Засаг даргын тамгын газрын шийдвэрээр Улсын шүүх эмнэлгийн магадлах төвийн шарил хадгалах газарт 21-30 хоногийн хугацаагаар хадгална.
2. Улсын шүүх эмнэлгийн магадлах төв нь эзэнгүй болон хэн болох нь тодорхойгүй цогцсыг Баруун Наранд оршуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
3. Улсын шүүх эмнэлгийн магадлах төв нь цогцсыг оршуулахдаа шинжээч томилсон байгууллагын шийдвэр, задлан шинжилгээ хийсэн эмчийн овог, нэр, тогтоосон актны дугаар, уг цогцсын таних болон онцлог шинж зэргийг тусгасан бэхжүүлэх тэмдэглэл үйлдэн цогцсыг таних гэрэл зураг, хурууны хээ, үсний дээжийг авч хаана, ямар байдалтай оршуулсан тухай гэрэл болон схем зурагтай бүртгэл лавлагааны материалыг 3 хувь үйлдэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засаг, төрийн сангийн хэлтэс, Эрүүгийн цагдагийн газарт тус тус хүргүүлэн үлдэх хувийг өөрийн архивт хадгална.
4. Улсын асрамжинд байсан хүний цогцсыг оршуулах асуудлыг асрамжийн байгууллага хариуцна.
5. Эмнэлэгт нас барсан асран хамгаалагчгүй хүний цогцос оршуулах асуудлыг тухайн эмнэлэг хариуцах ба зардлыг энэ журмын дагуу төсвөөс олгоно.
6. Ил задгай тавьсан цогцсыг цагдаагийн байгууллага шалгаж, тухайн дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг, хариуцан эзэнгүй болон хэн болох нь тогтоогдоогүй цогсыг Улсын шүүх эмнэлгийн магадлах төв оршуулах ажлыг гүйцэтгэнэ.
7. Хожим нь эзэн, хаяг нь тодорхой болсон тохиолдолд иргэний үнэмлэх, гэрчилгээг бүртгэлээс хасуулах ажлыг ар гэр болон "Улаанбаатарбуян" ХХК хариуцна.
Гурав. Оршуулгын зардал, түүнийг санхүүжүүлэх
1. Улсын шүүх эмнэлгийн магадлах төв болон бусад холбогдох байгууллагууд хариуцах эзэнгүй болон хэн болох нь тогтоогдоогүй цогцос оршуулахад гарсан зардлыг үнэлгээ норм нормативыг үндэслэн тооцож, оршуулсан тухай албан ёсны протоколын хамт Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Санхүү, төсвийн асуудал хариуцсан хэлтэст хянуулан дараах зардлыг төсвөөс гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ. Үүнд:
а. Цогцос оршуулах нүхийг ухаж, бэлтгэх ажиллагааны зардал;
б. Шарил ороох материалын зардал /даавуу метрээр, хадаг ширхэгээр/
в. Шарилын хаяг, дугаарын зардал
г.Ариутгал, цэвэрлэгээний болон халдваргүйжүүлэх бодис, материалын зардал /бээлий, хөвөн, бинт, маск/
д.Цогцсыг хөргөгчид хадгалсны зардал /гэрэл, цахилгаан, үйлчилгээ, пироны зардпал/
е. тээвэр, шатахууны зардал
ё.оршуулгын ажлыг гүйцэтгэсэн хүмүүст олгох ажлын хөлс
2. Цогцос оршуулах нүхийг ухаж бэлтгэх ажлыг Хотын цагдаагийн газар зохион байгуулах ба хийсэн ажлын гүйцэтгэлээр нь санхүүжилтийг төсвөөс олгоно. Ухсан нүхийг Улсын шүүх эмнэлгийн магадлах төвд хүлээлгэн өгнө.
3. Улсын шүүх эмнэлгийн магадлах төв нь "Хариуцах эзэнгүй болон хэн болох нь тогтоошдоогүй цогцсыг оршуулсан зардал"-ыг сүүлийн 3 жилийн дунджаар тооцон дараа оны төсвийг тухайн оны 7 дугаар сарын 1-ний дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төсвийн асуудал хариуцсан хэлтэст ирүүлж, тооцоо судалгааны үндсэн дээр жил жилийн төсөвт тусгана.
ббб
Текст томруулах
A
A
A