A

A

A

Бүлэг: 1979
 Засаг даргын 2001 оны 2-р сарын 16-ны 
                                                                                    өдрийн 42-р захирамжийн 2-р хавсралт
 
 
 
 
 
 
                          АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛАХ БОЛЗОЛ
 
                                                НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
1.      Орон нутгийн бололцоонд тулгуурласан жижиг, дунд үйлдвэр хөгжүүлж, аймгийн эдийн засгийн хөгжлийг тогтворжуулахад болзлын зорилго оршино.
2.      Шинээр үйлдвэр байгуулж ашиглалтад оруулан туршилт хийсэн болон ажиллаж байсан үйлдвэрлэл үйлчилгээнийхээ техник, технологийг шинэчлэх замаар үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, шинээр ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр энэ болзолд хамаарна.
3.      Болзолыг аймгийн Хөдөлмөр зохицуулалтын албатай хамтарч дүгнэнэ.
 
            ХОЁР. ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ
 
Жижиг, дунд үйлдвэр нь доорх нөхцөлийг хангасан байна. Үүнд
1.      Жижиг, дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жилийн турш тасралтгүй ажилласан байна.
2.      Түүхий эдийн нөөц нь орон нутагт элбэг, хүрэлцээтэй, ашиглах боломжтой байна. Ашиглах үндсэн материал буюу бусад аймгийн нутгаас авч ашиглахаар бол эх үүсвэр, хангамжийг тооцож, гол нэр төрөлд гэрээ хийсэн байна.
3.      Үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүн нь урьд оныхоос 5-15 хувиар өссөн байх ба борлуулах зах зээлтэй, худалдан авагчидтай гэрээ хийсэн, хүн амын хэрэгцээ, эрүүл ахуйн ба стандартын шаардлага хангасан, лабортарийн шинжилгээгээр баталгаажсан байна. Шинээр байгуулсан үйлдвэр, үйлчилгээний хувьд хагас жилээс доошгүй хугацаанд тасралтгүй ажилласан байна.
4.      Дунд хэмжээний үйлдвэрүүд 25-50 ба түүнээс дээш, жижиг үйлдвэрүүд 15-25 ба түүнээс дээш ажлын байр бий болгосон байна. Шинээр бий болгосон ажлын байранд ажиллагсдын 80-аас доошгүй хувь нь хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, хөдөлмөр зохицуулалтын албанаас авсан хүмүүс байна.
5.      Үйлдвэрлэл, үйлчилгээний машин, тоног төхөөрөмжийн 75-аас доошгүй хувийг шинэчилсэн байна.
6.      Машин тоног төхөөрөмж, ажлын байр нь хөдөлмөр хамгааллын болон галын аюулгүй байдлыг хангсан, ажилчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
 
                        ГУРАВ. БОЛЗОЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
 
1.      Болзлыг тухайн жилийн үр дүнгээр дараа оны хоёрдугаар сард шалгаруулна.
2.      Болзолд оролцохыг хүсэгчид болзлын биелэлтийг гаргасан материалаа тухайн сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолтын хамт дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх аймгийн санд ирүүлнэ. Болзлын материалын тоо баримт нь тухайн нэгжийн жилийн эцсийн тайлан тэнцлийн материалтай тохирсон байна. Шаардлагтай гэж үзвэл, болзолд оролцогчдыг газар дээр нь шалгаж үзнэ.
3.      Болзолд оролцогчдын материалыг шалгаруулалт хийж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.
 
                                    ДӨРӨВ. ШАГНАЛ УРАМШИЛ
 
1.      Болзол хангасан үйлдвэрийг 3 байр эзлүүлж, тус бүр нэг байгууллага шалгаруулж, диплом, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:
            Нэгдүгээр байр 1                              150000 төгрөг
            Хоёрдугаар байр 1                            100000 төгрөг            
                        Гуравдугаар байр 1                          75000 төгрөг