A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ЖИШИГ ХЭМЖЭЭ /ССайд, ГХС-ын хамтарсан 2013.12.31-ны 315/А/104 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979
Гадаад хэргийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 46/398 дугаар хамтарсан тушаалын хавсралт

КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ЖИШИГ ХЭМЖЭЭ
 
1.Консулын үйлчилгээнд нотариатын үйлчилгээ, иргэний байдлын бүртгэл хийх, лавлагаа өгөх, паспорт, виз, буцах үнэмлэх олгох, сунгах, консулын баталгаа гаргах, харъяатын асуудлаар хийх үйлдэл зэрэг орно.
 
2.Консулын үйлчилгээний хураамжийг доорх жишгээр авна. Үүнд:
 
Д/д
Консулын үйлчилгээний хэлбэр
Үйлчилгээний
хөлс /ам.дол/
1
Үнэ тодорхойгүй гэрээ, хэлцэл гэрчлэх
5 ам. доллар
2
Бүх төрлийн сургалтын гэрээ гэрчлэх
3 ам.доллар
3
Эд хөрөнгө хөлслүүлэх, түрээслэх гэрээ, хэлцэл гэрчлэх
10 ам.доллар
4
Хуулийн этгээд үүсгэн байгуулах тухай гэрээ, дүрэм гэрчлэх
10 ам. доллар
5
Гэрээ, хэлцэл, хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасан, цуцалсныг гэрчлэх
5 ам.доллар
6
Өв залгамжлал, гэрээслэл, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээ, хэлцэл, барьцааны гэрээ, лизингийн гэрээ зэрэг тодорхой үнийн дүн, төлбөрийн хэмжээ бүхий бүх төрлийн гэрээ, хэлцлийг гэрчлэх
 
6.1.
Нэг мянга хүртэл ам.доллартай тэнцэх үнийн дүнгээс 1 хувиар
 
6.2.
Үнийн дүн 1 мянган ам.доллараас давсан тохиолдолд дараах 5 шатлалаар авна
 
6.2.1.
1 001-10 000 ам.доллар
20 ам.доллар
6.2.2.
10 001-25000 ам.доллар
50 ам.доллар
6.2.3.
25 001-100 000 ам.доллар
100 ам.доллар
6.2.4.
100 001-300 000 ам.доллар
200 ам.доллар
6.2.5.
300 001-аас дээш ам.доллар
400 ам.доллар
7.
Итгэмжлэл гэрчлэх
5 ам.доллар
8.
Бичиг баримтын  хуулбар болон гэрчлэгдсэн бичиг баримтын хуулбар гэрчлэх /хуудас тутмаас/
80 цент
9.
Бичиг баримтын орчуулгыг гэрчлэх /хуудас тутмаас/
50 цент
10.
Бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх
5 ам.доллар
11.
ҮХЭХ-ийн гэрчилгээ, газар өмчлөх, ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ, ашигт малтмалын хайгуул ба олборлолтын лиценз, аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн болон хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нотлох бүх төрлийн бичиг баримтын хуулбарыг гэрчлэх
5 ам.доллар
12.
Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхтэй холбогдох бичиг баримтын бүрдүүлбэрийг гэрчлэх
15 ам.доллар
13.
Үүргийн гүйцэтгэлийн зүйлийг хадгалах – 6 хэсэгт заасныг баримтлах
 
14.
Үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материал шалгах
5 ам.доллар
15.
Консулын үйлчилгээнд холбогдох хууль тогтоомж, түүнтэй холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх /1цагийн/
3 ам.доллар
16.
Консулын үйлчилгээ хийхтэй холбоотой бичиг баримт олшруулах болон бусад техник үйлчилгээ үзүүлэх
хуудасны нэг тал
хоёр тал
 
 
 
30 цент
50 цент
17.
Үйлчлүүлэгчийн хүсэлтээр албан байрнаас өөр газар очиж үйлчилгээ үзүүлэх /1 цагийн/
5 ам.доллар
18.
Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох
5 ам.доллар
19.
Гэрлэлт бүртгэж, гэрчилгээ олгох
10 ам.доллар
20.
Гэрлэлт цуцалсан, сэргээсэн үнэмлэх үнэмлэх
10 ам.доллар
21.
Эцэг эх тогтоосон, Овог нэр өөрчилснийг бүртгэх
10 ам.доллар
22.
Нас барсныг бүртгэж гэрчилгээ олгох
5 ам.доллар
23.
Хүүхэд үрчлэн авсныг бүртгэж гэрчилгээ олгох
10 ам.доллар
24.
Гадаад паспорт олгох, хүчингүй болгох үйлчилгээ үзүүлэх
30 ам.доллар
25.
Паспорт сунгах /1 жил/
10 ам.доллар
26.
Хүүхдийн хавсралт олгох
10 ам.доллар
27.
Буцах үнэмлэх олгох
20 ам.доллар
28.
Бичиг баримтад консулын баталгаа хийх:
10 хүртэл хуудас бол хуудас тутам
11-ээс дээш бол хуудас тутам
 
1 ам.доллар
50 цент
29.
Төрийн бус байгууллага, иргэдээс визийн болон харъяатын, хүүхэд үрчлэн авах асуудлаар гаргасан өргөдөл, материал хүлээн авч холбогдох газар уламжлах
5 ам.доллар
30.
Визийн зөвшөөрөл явуулах үйлчилгээ хийх:
10-аас доош хүн
11-ээс дээш бол хүн бүрийн
 
10 ам.доллар
2 ам.доллар
31.
Бичиг баримтын төсөл гадаад хэл дээр боловсруулах /хуудас тутмаас/
5 ам.доллар
32.
Бичиг баримтын төсөл Монгол хэл дээр боловсруулах /хуудас тутмаас/
3 ам.доллар
33.
Визийн мэдүүлгийн ба үйлчилгээний үнэ
5 ам.доллар
34.
ДТГ-ууд визийн лавлагаа, зөвшөөрөл авах
10 ам.доллар
35.
Иргэдэд иргэний бүртгэлтэй холбогдох лавлагаа, тодорхойлолт өгөх
10 ам.доллар
36.
Өвлөгдөх эд хөрөнгийг хадгалах, хамгаалах сар тутам үнийн дүнгийн 0,1 хувь
 
37.
Гачигдал гарсан үед иргэдийн мөнгө, эд зүйлийг эзэмших этгээдэд нь шилжүүлэх - үнийн дүнгийн 3 хувь
 
38.
Нотариатын болон консулын баталгаа хийсэн бичиг баримтыг яаралтай факсаар явуулах
10 ам.доллар
39
Дипломат, албан паспортыг хүчингүй болгож дурсгал болгон өгөх
3 ам.доллар
 
3.Гадаадын иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээний хураамжийн хэмжээг харилцан адил байх зарчмын үндсэн дээр тогтоохдоо тухайн улс Монгол иргэдээс авч буй хураамжийн хэмжээг  харгалзана.
 
4.Консулын үйлчилгээг үйлчлүүлэгчийн хүсэлтээр ажлын 8 цагт, бүх нийтийн амралтын өдөр болон Бямба, Ням гаригт хийвэл хөлсийг 2 дахин нэмэгдүүлж авна.
 
5.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Монгол Улсын үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын баримт бичгээ үрэгдүүлсэн иргэдэд дахин бичиг баримт олгохдоо Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан 40 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх ам.долларын торгуулийг ногдуулна.