- Нүүр
- Сайдын тушаал
- ДИПЛОМАТ ЦОЛ, ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ /ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/550-р албан бичгээр бүртгэлээс хассан/
/ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/550-р албан бичгээр бүртгэлээс хассан/
Гадаад харилцааны сайдын 2001 оны 22 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ДИПЛОМАТ ЦОЛ, ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Энэхүү журмаар дипломат ажилтанд тэргүүн шадар, шадар, тэргүүн итгэмжит, итгэмжит, түшээ цол /цаашид дипломат цол гэнэ/ олгох, дипломат цолыг ахиулах, бууруулах, хүчингүй болгох, хүчингүй болгосон цолыг сэргээх, дипломат цолны нэмэгдэл олгох асуудлыг зохицуулна.
Хоёр. Дипломат цол олгох
2.1 Дипломат цолыг дипломат ажилтанд /цаашид ажилтан гэнэ/ энэ журмын дагуу Гадаад хэргийн сайдын тушаалаар шат дараалуулан олгоно. Цол ахиулах, бууруулах, хүчингүй болгох, сэргээх асуудлыг мөн Гадаад хэргийн сайдын тушаалаар шийдвэрлэнэ.
2.2. Дипломат цол нь ажилтны ажлын ур чадвар, мэдлэг, мэргэжлийн
өсөпт, үйл ажиллагааны үр дүнгийн илэрхийлэл болно.
өсөпт, үйл ажиллагааны үр дүнгийн илэрхийлэл болно.
2.3.Дипломат цолыг ажилтанд дипломат алба хашиж буй үед нь эрхэлсэн
албан тушаалтай нь дүйцүүлэн олгоно. Дипломат цол олгох, цол
дэвшүүлэх, бууруулах, хүчингүй болгох, сэргээх асуудлыг яамны холбогдох
нэгжийн болон ДТГ-ын саналыг үндэслэн Гадаад хэргийн яамны дэргэдэх
Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэж Гадаад хэргийн сайдад уламжилна.
албан тушаалтай нь дүйцүүлэн олгоно. Дипломат цол олгох, цол
дэвшүүлэх, бууруулах, хүчингүй болгох, сэргээх асуудлыг яамны холбогдох
нэгжийн болон ДТГ-ын саналыг үндэслэн Гадаад хэргийн яамны дэргэдэх
Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэж Гадаад хэргийн сайдад уламжилна.
2.4.Дипломат цолыг шинээр олгох, урьд олгосон цолыг ахиулах, бууруулах, хүчингүй болгох, сэргээх асуудлыг тухайн ажилтны төрийн буюу дилломат албанд ажилласан хугацаа, үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, ажил дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн яамны холбогдох нэгж болон ДТГ-аас гаргасан үнэлгээ зэргийг харгалзан шийдвэрлэнэ.
2.5 Дипломат цол ахиулах хоорондын хугацаа нь 4 жил байх бөгөөд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, гадаад дотоодын магистрантур, [докторонтурын сургалтыг амжилттай төгссөн ажилтнуудын дипломат цолыг энэ журмын 2.4-т заасан нөхцөл, болзлыг үндэслэн хугацаанаас өмнө ахиулж болно.
2.6 Дипломат албаны ой, бусад тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан дипломат ажилтны ур чадвар шаардахуйц онцгой амжилт гаргасан ажилтанд дээрх нөхцөл, болзлыг харгалзахгүйгээр дипломат цолыг алгасуулан олгож болно.
2.7.Ажилтан нь төрийн болон дипломат албаны тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын хариуцлага алдсан, дипломат ажилтны сахилгын дүрэм, яамны хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тохиолдолд түүнд урьд олгосон дипломат цолыг бууруулах буюу хүчингүй болгож болно.
2.8. Тухайн ажилтан гаргасан зөрчлөө засч эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан тохиолдолд бууруулсан,хүчингүй болгосон дипломат цолыг яамны холбогдох нэгжийн болон ДТГ-ын тэргүүний удирдлагын санал, Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэн сэргээн олгож болно.
Гурав.Дипломат цолны нэмэгдэл олгох
Дипломат цол бүхий ажилтанд үнэмлэх, цолны нэмэгдэл олгоно.
Дипломат цолны нэмэгдлийг тухайн дипломат албан тушаалын сарын
үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно.
үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно.
|
Дипломат цол
|
Цолны нэмэгдэл /сарын үндсэн цалингийн хүвиар/
|
|
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
|
42,0
|
|
Онц бөгөөдБурэн эрхт Элчин
|
40,0
|
|
Тэргүүн шадар
|
38,0
|
|
Шадар
|
34,0
|
|
Тэргуун итгэмжит
|
32,0
|
|
Итгэмжит
|
30,0
|
|
Түшээ
|
28,0
|
3.3 Дипломат ажилтны хилийн чанад дахь ДТГ-т алба хашиж байх хугацааны цолны нэмэгдлийг Гадаад хэргийн яамны адилтгах албан тушаалын үндсэн цалингаас дээр дурдсан хувь хэмжээгээр бодож төгрөгөөр олгоно.
-оОо-
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх