A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ БОЛОН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ 2-р хавсралтыг 2006 оны 111-р тушаалаар хүчингүй болсон
Бүлэг: 1979
Зам, тээвэр, аялал жуучлалын сайдын
2005 оны 23 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
 
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ БОЛОН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
2-р хавсралтыг 2006 оны 111-р тушаалаар хүчингүй болсон
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Энэхүү журам нь Монгол Улсын нутаг дэвсгэрт усан замын нийтийн тээврийн үйлчилгээ, усан замын дохио, тэмдгийн угсралт, засвар үйлчилгээ болон бусад холбогдох ажил үйлчилгээ эрхлэх, явуулах зорилгоор "Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл" (цаашид "тусгай зөвшөөрөл" гэнэ)-ийг олгох, түүнийг эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.Тусгай зөвшөөрлийг тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
3. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд зөвшөөрөл олгохдоо "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай", "Тэмдгийн хураамжийн тухай"  Монгол Улсын хуулийг тус тус баримтална.
 
Хоёр. Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага
4. Тусгай зөвшөөрөл авахаар мэдүүлэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
-Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
-Хэрэв хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5.Тээврийн хэрэгсэл эзэмшигч болон жолоодогч нь холбогдох татвар, хураамж, даатгалыг бүрэн төлсөн байна.
6.Зорчигч тээврийн ажил, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний тээврийн хэрэгсэл нь үйлчлүүлэгчдийн ая тухтай, аваар осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.
7. Тээврийн хэрэгсэл эзэмшигч болон жолоодогч нь усан замын тээврийн салбарын мэргэжил, эсхүл холбогдох байгууллагаас зохион байгуулсан сургалтад амжилтай оролцож Гэрчилгээ болон түүнтэй адилтгах баримт бичиг авсан байна.
8. Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын удирдах боловсон хүчин, эсхүл тухайн үйлчилгээг эрхэлж буй хувь хүн санхүү эдийн засгийн чадавхитай, тээврийн ажил үйлчилгээ, техникийн талаархи холбогдох хууль тогтоомжийн мэдлэгтэй байвал зохино.
9. Зорчигч тээврийн ажил үйлчилгээ эрхлэхээр мэдүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлөө зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад энэхүү журмын 2-6 дугаар хавсралтаар заасан үзүүлэлтийн хамт гаргана.
 
Гурав. Тусгай зөвшөөрөл олгох
10.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага хүсэлт гаргагчийн өргөдөл, түүний хавсралт материалыг хянан зөвшөөрөл олгох шаардлага хангасан эсэхийг тогтооно.
11. Эрх бүхий байгууллага нь зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэрийг өргөдлийг хүлээн авсан хугацаанаас хойш 21 хоногийн дотор гаргаж, тус журмын 1 дүгээр хавсралт болох зөвшөөрлийг олгоно.
12. Эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзсэн нөхцөлд өргөдөл гаргагчийг баримт бичигт хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж болно.
 
Дөрөв. Тусгай зөвшөөрлийн хугацаа, хугацааг дуусгавар болгох, цуцлах үндэслэл
13.Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь түүнийг олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй байна.
14.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ холбогдох эрх бүхий байгууллагад бичгээр гаргаагүй нөхцөлд эрх гэрчилгээний хүчинтэй байхаар заасан он,  сар, өдрийн дараагийн ажлын өдөр дуусгавар болно.
Зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ хүчинтэй хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө гаргана.
15.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх бүхий байгууллагатай гэрээний үүргийн биелэлт, усан замын тээврийн хэрэгсэлд гаргасан техникийн комиссын дүгнэлт зэргийг үндэслэн сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Зөвшөөрөл сунгах асуудлыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж болно.
16. Дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална. Үүнд:
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
-Тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд зөвшөөрөл заагдсан ажил үйлчилгээ эрхлээгүй;
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
-Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн;
-Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй.
17.Зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон нөхцөлд уг зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага энэ тухай харьяалах татварын албанд мэдэгдэнэ.
 
Тав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
18. Тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь аяллын чиглэл, зогсох буудал, үйлчилгээний цагийн хуваарь, тээвэрлэлтийн эргэлтийн тоо хэмжээ, тээврийн хөлсний үнэ тарифтай холбоотой асуудлаар тээвэрлэлтийг зохицуулах эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллах бөгөөд тэдгээрийн эрх, үүрэг уг гэрээний дагуу зохицуулагдана.
19.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү журамд заасан нөхцөл, шаардлагыг биелүүлж, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг  эрхлэх үүрэгтэй.
20.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг өөрчлөх  шаардлага гарсан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагатай зөвшилцөх эрхтэй.
21. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас тогтоосон загвар үзүүлэлтийн дагуу өөрийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй  мэдээлэл гаргана.
22.Тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хугацаа дуусгавар болгох, цуцлахтай холбогдсон аливаа гомдол, санал бүхий асуудлаар Улсын мэргэжлийн хяналтын газар болон хуулийн байгууллагад хандаж болно.
 
Зам, тээвэр, аялал жуучлалын сайдын
2005 оны 23 дугаар тушаалын 2 хавсралтаар
батлагдсан журмын 2 дугаар хавсралт
 
 
……………….иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажил
үйлчилгээний хэмжээ, санхүү, эдийн засгийн чадавхи
 
¹
Үзүүлэлт
Хэмжих нэгж
өмнөх жилийн гүйцэтгэл
Тухай жилийн төсөл
1.
Тээвэрлэх ачаа
мян.тн
 
 
2.
Ачаа эргэлт
мян.тн
 
 
3.
Зорчигчын тоо
мян.тн
 
 
4.
Зорчигч эргэлт
мян.тн
 
 
5.
Ажил үйлчилгээний орлого
мян.тн
 
 
6.
Ашиг
мян.тн
 
 
7
Орлогын татвар
мян.тн
 
 
8.
Дундаж тариф
мян.тн
 
 
9.
Өр
мян.тн
 
 
10.
Авлага
мян.тн
 
 
11.
Банкны зээл
мян.тн
 
 
12.
Бэлэн мөнгө
мян.тн
 
 
13.
Дансны үлдэгдэл
мян.тн
 
 
14.
Дүрмийн сан
мян.тн
 
 
15.
Үндсэн хөрөнгө
мян.тн
 
 
16.
Үүнээс
Тээврийн хэрэгсэл
мян.тн
 
 
17.
Тоног төхөөрөмж
мян.тн
 
 
18.
Байшин барилга
мян.тн
 
 
19.
Эргэлтийн хөрөнгө
мян.тн
 
 
20.
Ажилтны тоо
 
 
 
21.
 
 
үүнээс
Жолоодогч
 
 
 
22.
Механик
 
 
 
23.
үйлчлэгч
 
 
 
24.
бусад
 
 
 
             
 
Зам, тээвэр, аялал жуучлалын сайдын
2005 оны 23 дугаар тушаалын 2 хавсралтаар
батлагдсан журмын 3 дугаар хавсралт
 
……………. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын
үйлдвэрлэлийн болон тээвэрлэлтийн хүчин чадал
 
¹
Үзүүлэлт
Хэмжих нэгж
Тоо хэмжээ
1.
Үйлдвэрлэлийн нийт талбай
кв.м
 
2.
 
Техникийн үйлчилгээ засварын байр
кв.м
 
3.
Зогсоол
кв.м
 
4.
суурилуулсан тоног төхөөрөмжийн хүч чадал
квт/цаг
 
5.
Усан замын тээврийн хэрэгслийн тоо
ш
 
6.
Дундаж даац, багтаамж
тн.хүн
 
 
 
 
Зам, тээвэр, аялал жуучлалын сайдын
2005 оны 23 дугаар тушаалын 2 хавсралтаар
батлагдсан журмын 4 дүгээр хавсралт
 
…………….. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын
усан замын тээврийн хэрэгслийн жагсаалт
 
¹
Усан замын тээврийн хэрэгслийн марк
Улсын бүртгэлийн дугаар
Техникийн хяналтын үзлэгт орсон хугацаа
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Зам, тээвэр, аялал жуучлалын сайдын
2005 оны 23 дугаар тушаалын 2 хавсралтаар
батлагдсан журмын 5 дугаар хавсралт
 
 
………………. Иргэн, ахуйн нэгж,
байгууллагын тодорхойлолт
 
1.Аж ахуйн нэгж, байгууллагын байршил ………………………………..
……………………………………………………………………………………….харьяалал …………………………………………………………………………….
2. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны зориулалт
………………………………………………………………………………………….. үйлчилгээний чиглэл ………………………………………… …………………….
…………………………………………………………………………………………..
3. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригч, эзний овог, нэр, төрсөн он, сар, өдөр,  нас, хүйс …………………………………………………………….
…………………………………………………………………………………………..………………………………………………………………………………………….
4. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригч иргэний иргэний үнэмлэхийн дугаар …………………………………………………………………
үндсэн захиргаа …………………………………………………………………….
5. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчийн гэрийн хаяг…
………………………………………………………………………………………….
утас, факсын дугаар…………………………………………………………………
 
 
 
 
Зам, тээвэр, аялал жуучлалын сайдын
2005 оны 23 дугаар тушаалын 2 хавсралтаар
батлагдсан журмын 6 дугаар хавсралт
 
 
……………. Иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагын боловсон хүчний чадавхи
 
¹
Ажил, мэргэжлийн ангилал
Тоо
 
 
 
 
 
 
 
 
Ажилласан жил
Мэргэжлийн зэрэг
Боловсрол
5 хүртэл
6-15
6-аас дээш
 
 
1-2
3-4
5
6
Дээд
Тусгай
дунд
1
Инженер техникийн ажилтан
Удирдлагын менежмент
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Инженер механикч
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эдийн засгийн
ня-бо
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бусад
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Жолоодогч, залуурчин
Мэргэжлийн
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Мэргэжлийн бус
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бусад ажилтан
Механик
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Засварчин
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
бусад