- Нүүр
- Сайдын тушаал
- ЗАСАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Хууль зүйн сайдын 1997 оны 153 тоот тушаалын хавсралт
----оОо-----
ЗАСАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1. Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн шийдвэр биелүүлэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.
2. Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялын биелэлтэд тавих хяналтыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс ял эдэлж дуусах өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.
ХОЁР. Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн хөдөлгөөн, түүний талаар харилцан мэдээлэх
3. Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг таслан шийдвэрлэсэн шүүгч гүйцэтгэх хуудас бичиж, шүүхийн шийдвэр, ялтны хамт уул ялыг эдлүүлэх газрын
харъяалах шүүхийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид 3 хоногийн дотор өгнө. Дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр гаргасан шүүхийн нутаг дэвсгэрийг харъяалсан прокурор, уг ялтны засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр заасан аж ахуйн нэгж, байгууллагын захиргаанд тус тус хүргүүлнэ.
харъяалах шүүхийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид 3 хоногийн дотор өгнө. Дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр гаргасан шүүхийн нутаг дэвсгэрийг харъяалсан прокурор, уг ялтны засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр заасан аж ахуйн нэгж, байгууллагын захиргаанд тус тус хүргүүлнэ.
4. Ахлах гүйцэтгэгч нь хүлээж авсан гүйцэтгэх хуудас баримт бичгийг бүртгэж, ялтны хамт шийдвэр гүйцэтгэгчид 3 хоногийн дотор хуваарилна.
5. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ялтны шийтгэлд өөрчлөлт оруулсан тохиолдолд 3 хоногийн дотор хяналт тавьж буй шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх ба шийдвэр гүйцэтгэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон, ялын хэмжээнд өөрчлөлт орсныг ял эдлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын захиргаанд болон харъяалах прокурорт 24 цагийн дотор мэдэгдэнэ.
ГУРАВ. Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих
6. Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийн хувь, гүйцэтгэх хуудас, холбогдох бичиг баримтыг хүлээн авмагц ялтан нэг бүр дээр шийдвэр гүйцэтгэгчийн хэрэг нээх ажиллагааг хийнэ. Ялтанд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан ял эдлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад түүнийг шийдвэрт заасан цалин, хөлснөөс суутгал хийх тухай мэдэгдлийн хамт 5 хоногийн дотор биечлэн хүргэж өгнө.
7. Мэдэгдэлд: ял эдлүүлж буй аж ахуйн нэгжийн удирдлага, ня-бо нь ялтны цалин хөлснөөс сар тутам зохих хувиар суутгал хийж 3 хоногийн дотор мэдэгдэл өгсөн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын хэлтэс, тасгийн дансанд шилжүүлэх үүрэг хүлээх /Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2, 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/ ба түүнийг зөрчвөл хүлээх хариуцлагыг зааж, мөн ялтны ажил өөрчлөгдсөн, чөлөөлөгдсөн бол энэ тухай шийдвэр гүйцэтгэгчид 3 хоногийн дотор мэдэгдэх, түүнчлэн тэдгээр нь ялтны засрал хүмүүжлийн байдал, ял эдлэлтийн талаарх тодорхойлолтыг улирал бүр ирүүлж байхыг даалгана.
8. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 2, 61 дүгээр зүйлд заасан засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг эдлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын хүлээсэн үүргийн биелэлт, ял эдлэх хугацааны турш ялтны цалин хөлснөөс суутгал хийж байгаа үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаа эсэх / жишээ нь: суутгалыг урьдчилан буюу бөөнөөр төлөх явдлыг гаргуулахгүй байх зэрэг/-ийг улирал бүр шалгаж танилцан, ялтны цалин хөлснөөс суутгал хийж байгаа талаар хяналтын карт хөтөлж тэмдэглэл хийнэ.
9. Ахлах гүйцэтгэгч нь ялтны цалин хөлснөөс суутган шилжиж ирсэн мөнгийг 2 хоногт багтаан улсын төсвийн орлогод шилжүүлнэ.
10. Аж ахуйн нэгж, байгууллагын буруугаас ялтны цалин хөлснөөс суутгал хийгээгүй эсхүл мөнгийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлээгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч акт үйлдэж, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг баримтлан асуудлыг шийдвэрлэж суутгал нөхөн хийгдсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно. Харин ялтны буруугаас суутгал хийгээгүй хугацааг ял эдэлсэнд тооцохгүй.
11. Шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт шүүхийн шийдвэрийн 1 хувь, гүйцэтгэх хуудас, хяналтын карт, засрал хүмүүжлийн байдлын тодорхойлолт, захир гааны шийтгэл хүлээсэн эсэх, оршин суугаа газар, эрхэлсэн ажлын шилжилт хөдөлгөөн, шүүх, прокурорын байгууллагад тавьсан санал, зөрчлийн акт, тэмдэглэл зэрэг ял эдлэлтийн байдалтай холбогдох бүх баримт бичгийг хавсаргана.
12. Шийдвэр гүйцэтгэгч нь ялтан ажлаас өөрчлөгдсөн, чөлөөлөгдсөн болон оршин суух газраа өөрчилсөн бол энэ тухай шүүгч, прокурорт нэн даруй мэдэгдэнэ.
13. Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой асуудал, түүнд тавих өдөр тутмын дотоодын хяналт шалгалтыг ахлах гүйцэтгэгч болон Улсын ерөнхий, шадар гүйцэтгэгч нар хийж хуульд заасан арга хэмжээг авна.
Дөрөв. Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг өөр төрлийн ялаар солих
14. Шүүхийн шийдвэр гарсны дараа ялтныг хөдөлмөрийн чадвар алдсанд тооцсон, ялтан хөдөлмөрт үнэнч шударга хандаж, засарч хүмүүжсэнээ баттай харуулж чадсан, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ялтан хөдөлмөрийн сахилга удаа дараа зөрчиж, хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар гэрээнд заасан зөрчил гаргасан, ажлаа дур мэдэн орхисон зэргээр ял эдлэхээс ноцтой зайлсхийсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч зохих шалгалт хийж уул шалгалтын дүнг үндэслэн засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих буюу уг ялыг хугацааны өмнө тэнсэх, хорих ялаар солих тухай саналыг тодорхойлолтын хэлбэрээр бичиж акт болон бусад холбогдох баримт бичгийн хамт шүүхэд шилжүүлнэ.
15. Прокурор болон ахлах, шадар, ерөнхий гүйцэтгэгч нар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу зохих шалгалт хийж, санал дүгнэлтээ бичгээр гарган холбогдох баримт бичгийн хамт шүүхэд явуулж шийдвэрлүүлнэ.
ТАВ. Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг эдэлж дуусах
16. Ялтан энэ ялыг эдэлж дуусан буюу ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчингүй болсон тухай шүүхийн мэдэгдлийг хүлээн авмагц уг ялыг эдлүүлж байгаа шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн хэрэг, гүйцэтгэх хуудсыг хааж, энэ тухай ахлах гүйцэтгэгчид 3 хоногийн дотор мэдэгдэнэ. Ахлах гүйцэтгэгч засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ял эдэлж байгаа хүмүүсийн ялын биелэлтэд нэгдсэн журмаар данс нээж, жил бүр биелэлтийг тооцож байна.
ЗУРГАА. Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял эдлүүлэхэд хяналт тавих
17. Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг өөр төрлийн ялаар солих санал, дүгнэлт бүхий холбогдох баримт бичгийг хүлээж авсан шүүх уг асуудлыг хуралдаанаар хянан хэлэлцэхээс 3 хоногийн өмнө прокурорт материалыг танилцуулна.
18. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлыг эрхэлсэн прокурор шүүхийн шийдвэрийн хувийг хүлээж аваад уг ялтан нь өөр прокурорын хяналтад ял эдлэхээр бол 3 хоногт, хэрэв ялын биелэлтэд хяналт тавих явцад ялтныг ял эдлэх газар өөрчлөгдвөл энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн 5 хоногт тус тус багтаан шийдвэрийн хувийг харъяалах прокурорт шилжүүлнэ.
19. Прокурор нь засаг хүмүүжүүлэх ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих ба ял эдлүүлэх үүрэг бүхий байгууллага уг үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх, түүнийг таслан зогсоох, ялтныг зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээг цаг тухайд авахуулах буюу өөрөө авна.
Текст томруулах
A
A
A