- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧИЙН ДҮРЭМ
1998 оны 57 дугаар тушаалын хавсралт
НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч /цаашид "Олон нийтийн байцаагч" гэх/-ийн үйл ажиллагааны зорилт нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 18 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Захиргааны хариуцлагын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, биелэлтийг хангуулах, илэрсэн зөрчилд эрх хэмжээнийхээ дагуу арга хэмжээ авч, нийгмийн
хэв журам сахиулахад оршино.
хэв журам сахиулахад оршино.
2. Олон нийтийн байцаагч нь үйл ажиллагаандаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгож ажиллана.
3. Олон нийтийн байцаагч нь холбогдох шатны Засаг даргад шууд захирагдаж, цагдаагийн байгууллагын өдөр тутмын мэргэжлийн удирдлага туслалцаанд түшиглэн ажиллана.
4. Олон нийтийн байцаагч нь тухайн томилогдсон сум, баг, хороо, дүүргийн дэвсгэр нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулна.
Олон нийтийн байцаагчийн үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
5. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хүн амын нягтрал, гэмт хэргийн гаралтаас хамааран харъяа нутаг дэвсгэртээ тухайн жилд ажиллах олон нийтийн байцаагчийн тоог тогтоож, тэдгээрт олгох урамшлын хэмжээ /дээд доод хязгаар/ тогтооно.
6. Олон нийтийн байцаагчаар Монгол Улсын иргэн, тухайн дэвсгэр нутагтаа байнга оршин суудаг, 25-65 насны, эрүүл мэндийн хувьд уг ажлын шаардлага хангах, ухаан мэдрэл бүрэн, бүрэн дунд буюу тусгай дунд, дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, нийтийн дунд нэр хүндтэй хүнийг томилон ажиллуулна.
7. Олон нийтийн байцаагчаар ажиллуулах хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий төрийн бус байгууллагын болон баг, хорооны Засаг даргын саналыг үндэслэн, тухайн сум, дүүргийн Засаг дарга нэг жилийн хугацаагаар томилно. Олон нийтийн байцаагчаар улируулан томилж болно. Олон нийтийн байцаагчаар томилуулах хүн нэг бүрийн талаар дараахь баримт бичиг бүрдүүлсэн байна:
1/ анкет;
2/ 3 үеийн намтар;
3/ ажил байдлын тодорхойлолт;
4/ боловсролын үнэмлэх, дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
5/ баг, хорооны Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой төрийн бус байгууллагын санал;
6/ ял шийтгэл, хүмүүжил, ёс зүйн асуудлыг шалгасан тухай Цагдаагийн байцаагч, хэсгийн төлөөлөгчийн албан ёсны тодорхойлолт;
7/ цээж зураг /4x6/ 4 хувь;
8/ өргөдөл.
8. Олон нийтийн байцаагч нь сум, дүүргийн Засаг даргаас олгосон /нэгдүгээр хавсралтад дурдсан загварын/ үнэмлэхтэй байна.
Энэхүү үнэмлэхийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ижил загвараар хэвлүүлнэ. Олон нийтийн байцаагч онцлох тэмдэгтэй байна.
9. Олон нийтийн байцаагч нь илрүүлсэн зөрчилд өөрийн эрх хэмжээний дотор 5000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Ингэхдээ торгуулийн хуудас хэрэглэнэ. Сангийн сайдын 1993 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар тушаалаар баталсан "Шийтгэвэр, торгуулийн хуудас, түүнийг хэрэглэх журам"-ыг мөрдөнө. Уг торгуулийн хуудсыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тусгай индексжүүлэн, харъяа сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн тасаг, хэлтэст хүргүүлнэ.
10. Олон нийтийн байцаагч торгох шийтгэл ногдуулахдаа товч тэмдэглэл /2 дугаар хавсралтад заасан/ хөтөлнө. Хэрэв шаардлагатай гэж үзвэл уг зөрчил гаргасан этгээд болон түүнийг гэрчлэх хүмүүсийн товч тайлбар, тодорхойлолтыг гаргуулан авч болно.
11. Олон нийтийн байцаагч нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд тухай бүр шуурхай мэдэгдэнэ.
Харин гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад цаг алдахгүй мэдээлэх, ул мөрийг хамгаалах, хохирогч, гэрчүүдийн нэр, хаягийг авах зэрэг хойшлуулшгүй арга хэмжээ авна.
12. Олон нийтийн байцаагчаас ногдуулсан торгуулийн талаарх гомдлоо иргэд 10 хоногийн дотор тухайн баг, хорооны Засаг даргад гаргана. Засаг дарга гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хянан үзэж, хариу өгнө.
13. Олон нийтийн байцаагчаас ногдуулсан торгуулийн мөнгийг зөрчил гаргасан этгээд 15 хоногийн дотор орон нутгийн төсвийн орлогод оруулна.
Торгуулийн мөнгийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна.
Торгуулийн мөнгийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна.
Хоёр. Олон нийтийн байцаагчийн эрх, үүрэг, үйл ажиллагааны чиглэл
14. Олон нийтийн байцаагч нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг эдэлнэ. Үүнд:
1/ Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21, 23, 24, 25, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйл, 52 дугаар зүйлийн 5 дахь заалтын "Хог хаягдлаа ил асгах, орчин тойрноо бохирдуулах" зөрчлийг таслан зогсоох шаардлага тавих,
2/ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1, 4, 7, 8 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 2-т заасан зөрчлийг таслан зогсоох шаардлага тавих, торгох;
3/ Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг таслан зогсоох, торгууль ноогдуулах;
4/ Гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ авахуулах;
5/ Хууль биелүүлэхийг бусдаас шаардах эрхтэй.
15. Олон нийтийн байцаагч нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлж ажиллана:
хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлж ажиллана:
1/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, иргэдэд тайлбарлан таниулах;
2/ Нийгмийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллагуудаас зохиож байгаа ажилд нь туслалцаа үзүүлэх;
3/ Хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл зохион байгуулж, илэрсэн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг өөрийн эрхийн хүрээнд авах, холбогдох байгууллагад мэдэгдэх;
4/ Нийгмийн хэв журам хангах талаар иргэд, байгууллагаас зохиож байгаа ажилд оролцон ажиллах.
16. Олон нийтийн байцаагч нь дээр дурдсан эрх, үүргийнхээ хүрээнд
дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
1/ Олон нийтийн байцаагч нь гудамж талбай, орон сууц, нийтийн тээвэр, үзвэр үйлчилгээний болон олон нийтийн бусад газар хэрүүл маргаан, зодоон үүсэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх зэргээр иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн этгээдэд шаардлага тавьж таслан зогсоох;
2/ галт зэвсэг, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодисыг хууль бусаар олж авах, биедээ авч явах, эсхүл хадгалах зөрчлийг таслан зогсоож, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх;
3/ хутга мэс бусад хүйтэн зэвсгийг хот суурин газарт зэвсгийн чанартайгаар авч явах зөрчлийг таслан зогсоож, зохицуулах;
4/ шүүх, хууль сахиулах болон төрийн бусад байгууллагаас оргон зайлсхийсэн этгээдийг эрэн сурвалжлахад туслах;
5/ гал түймэртэй тэмцэх эрх бүхий ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай барилга байгууламжийн бүтэц, орон сууцны агааржуулах төхөөрөмж галын автомат дохиолол, унтраах багаж зэргийг санаатай эвдлэх гэмтээх, өөрчлөх, шатах тослох материал, тэсэрч дэлбэрэх бодисыг зориулалтын бус газар хадгалах, ой хээрийн түймэр тавих зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчих явдлыг илрүүлж таслан зогсоох;
6/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргаас нийгмийн хэв журам хамгаалах талаар нутаг дэвсгэртээ дагаж мөрдүүлэхээр гаргасан
7/ хот, нийтийн эзэмшлийн эд аж ахуйн хөрөнгийг эвдэж гэмтээх, тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, мод зүлэг, замын хашлага дайрах, гэмтээх, зөвшөөрөгдөөгүй буюу зориулалтын бус газарт тээврийн хэрэгсэл зогсоох явдлыг таслан зогсоох;
8/ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эсвэл зөвшөөрөлд зааснаас өөр газарт согтууруулах ундаагаар үйлчлэх буюу худалдаалах явдлыг таслан зогсоох;
9/ албан байгууллагад согтууруулах ундаагаар үйлчлэх, аж ахуйн нэгж, хүүхдийн байгууллага, сургууль, эмнэлэг сувиллын газар болон сурагч, оюутны нийтийн байр, орон сууцны орц хонгил, зөвшөөрөгдсөнөөс бусад олон нийтийн газарт согтууруулах ундаа уух явдлыг илрүүлж шаардлагатай арга хэмжээ авах;
10/18 нас хүрээгүй буюу согтуу хүнд согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх, уруу татаж уулгах зөрчлүүдийг илрүүлж таслан зогсоох;
11/ тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд согтууруулах ундаа шахаж уулгах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоож, эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх;
12/ Засаг дарга, түүний Тамгын газар, цагдаагийн байгууллага, төрийн бус байгууллагаас нийгмийн хэв журам сахиулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажилд оролцох.
17. Олон нийтийн байцаагч нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах ажилд идэвхтэй оролцож байгаа /Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг зэрэг/ төрийн бус байгууллагатай дараахь хэлбэрээр хамтран ажиллана:
1/ нийгмийн хэв журмыг сахиулах өдөр тутмын ажлаа тэдгээрийн идэвхтэн, гишүүдтэй хамтран хэрэгжүүлэх;
2/ сургалт, сурталчилгаа хамтран зохион байгуулах;
3/ ажлынхаа тайланг жил тутам нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хамтран тавих.
18. Олон нийтийн байцаагч нийгмийн хэв журмын зөрчлийгзохицуулах үедээ цагдаагийн ажилтантай хамтран ажиллахыг чухалчилна.
Гурав. Олон нийтийн байцаагчийг урамшуулах
19. Нийгмийн хэв журам хамгаалах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож амжилт гаргасан Олон нийтийн байцаагчид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шагнал, урамшил олгож байна.
20. Олон нийтийн байцаагчийн урамшлыг сард 2 удаа мөнгөн хэлбэрээр олгоно. Уг урамшлын хэмжээг тухайн Олон нийтийн байцаагчийн ажилласан цаг, ажлын үр дүнг харгалзан тогтоож сум, баг, хорооны Засаг дарга олгоно.
Дөрөв. Олон нийтийн байцаагчийн үүргээ биелүүлэх
баталгаа
21.Олон нийтийн байцаагч үүргээ. хэрэгжүүлэх явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол төлбөрийг тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцана.
22. Олон нийтийн байцаагчийн үүргээ биелүүлэх эрхийг Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 221, 222 дугаар зүйлийн заалт ёсоор хангах ба өөрт нь эд хөрөнгийн хохирол учирсан бол сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар төлж, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
23. Олон нийтийн байцаагч үүргээ биелүүлж яваад эрүүл мэндээрээ хохирсон буюу амь насаа алдсан бол Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
24. Олон нийтийн байцаагч нь баг, хорооны Засаг дарга, Цагдаагийн тасаг, хэсгийн байцаагч, төлөөлөгчийн дэргэд байрлан ажиллах нөхцөлөөр хангагдана.
Тав. Олон нийтийн байцаагчийн ажилд тавих хяналт
25. Олон нийтийн байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд нь баг, хорооны Засаг дарга, түүний ажлын алба, Цагдаагийн хэсгийн байцаагч, төлөөлөгч хяналт тавина.
26. Олон нийтийн байцаагчаас захиргааны шийтгэл ногдуулах үйл ажиллагаанд хууль ёсыг хэрхэн сахиж байгаад Монгол Улсын Ерөнхий прокурор, түүний харъяа прокурорууд хяналт тавина.
27. Олон нийтийн байцаагч ажлынхаа тайлан мэдээг баг, хорооны Засаг даргад cap бүр тогтмол гаргаж, тухайн Засаг даргын зөвлөлд хагас жил тутам тайлагнана.
28. Өөрийн үүрэгт ажилд шударга бус хандсан, эрхээ хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй зэрэг зөрчил, дутагдал гаргасан Олон нийтийн байцаагчид сануулах, донгодох арга хэмжээ авах буюу үүрэгт ажлаас нь халах асуудлыг баг, хорооны Засаг дарга, Цагдаагийн байгууллага, шүүгч, прокурорын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.
-оОо-
1998 оны 57 дугаар тушаалаар батлагдсан дүрмийн хавсралт ¹ 1
НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧИЙН ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР
А/ Үнэмлэхний гадна тал
НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ
Б/ Үнэмлэхний дотор тал
|
|
|
Энэ үнэмлэхийг бусдад шилжүүлж болохгүй.
Үнэмлэх нь 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр хүртэл хүчинтэй
19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр хүртэл сунгав.
Сум, /дүүрэг/-ийн Засаг дарга
|
|
|
Дугаар ...
овогтой ....
............................. нь |
|
|
.................................... сум /дүүрэг/-ийн
НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ мөн
Сум, /дүүрэг/-ийн Засаг
дарга................................................ 19 ... он ... сар ... өдөр
|
1998 оны 57 дугаар тушаалаар баталсан дүрмийн хавсралт ¹ 2
ТОВЧ-ТЭМДЭГЛЭЛ
1. Зөрчил гаргагчийн овог нэр
2. Т үүний хаяг, иргэний баримт бичгийн дугаар, телефон утас.
3. Зөрчлийн утга
4. Авсан арга хэмжээ
5. Нэмэлт тэмдэглэл
Нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч
19 ... он ... сар ... өдөр
Текст томруулах
A
A
A