- Нүүр
- Сайдын тушаал
- ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗОРИУЛАН ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ ОЛГОХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Хууль зүйн сайд, Сангийн сайдын 152 тоот
хамтарсан тушаалын хавсралт
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗОРИУЛАН ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ ОЛГОХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх, замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчлийг арилгах чиглэлээр улсын орлого болгосон, торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгөний 40 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, түүнийг зарцуулах, тайлагнахад энэ журмыг мөрдөнө.
2.Энэ журмын 1- д заасан тухайн жилийн орон нутгийн төсөвт улсын орлогод оруулсан болон төсөвт тушаасан мөнгөнд дараах орлого хамаарна:
а/ эрүүгийн хэрэгт ногдуулсан торгох ялыг шүүхийн шатанд уг этгээд биелүүлснээр төсөвт орсон орлого;
б/ сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, шүүгч, нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч, цагдаагийн болон замын цагдаагийн байгууллагаас Захиргааны хариуцлагын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжид заасны дагуу торгууль ногдуулж орон нутгийн төсөвт оруулсан торгуулийн орлого;
в/ 2-ын "а", "б" -д заасан торгуулийг тухайн этгээд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулсны орлого.
З.Аймаг, нийслэлийн санхүүгийн байгууллага дараа жилийн төсвийн төслийг боловсруулахдаа энэ журмын 2- д заасан улсын орлогод оруулсан орлого болон төсөвт тушаасан мөнгөний тухайн жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн түүний 40 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг тооцож төсвийн зарлагад тусгай зүйл болгон тусгаж төлөвлөнө.
4.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн жилийн төсвийг батлахдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулсан хөрөнгийг аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөл / цаашид Зөвлөл гэнэ/ -ийн нэрээр тусад нь нэр зааж батлахаас гадна тухайн сум, дүүргийн гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн гаралтыг харгалзан гаргасан хуваарийг үндэслэн сум, дүүрэг тус бүрээр нэр зааж батлана. Уг хөрөнгийг сум, дүүргийн батлагдсан төсөв дээр нэмж олгоно.
5.Батлагдсан хуваарийн дагуу аймаг, нийслэлийн төсвөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан сум, дүүргийн төсөвт олгосон хөрөнгийг сум, дүүргийн Зөвлөлийн нэрээр тусгай дансанд төвлөрүүлнэ.
Гадаад, дотоодын байгууллага, иргэдээс санаачлага гарган гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан хандив, тусламж олгосон нөхцөлд уг хөрөнгийг нэр зааж олгоогүй бол аймаг, нийслэлийн , нэр заасан бол тухайн сум, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулсан хөрөнгийн тусгай дансанд орлого болгож болно.
6.Тусгай дансны гүйлгээний баримтад нэгдүгээр гарын үсгийг Зөвлөлийн орлогч дарга /тухайн шатны Засаг дарга/, хоёрдугаар гарын үсгийг уг дансыг хариуцсан нягтлан бодогч зурна.
Хоёр. Хөрөнгийн зарцуулалт.
7.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан тусгай дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг сум, дүүргийн Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг даргын захирамжаар дараахь зориулалтаар зарцуулна. Үүнд:
1/ хууль сахиулах, нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагуудаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, байгууллагын дунд зохиох эрх зүйн сургалт, сурталчилгааны зардлыг санхүүжүүлэх ;
2/ хэв журмын урамшилтай эргүүл, жижүүр томилох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах ;
3/ сум, дүүргийн нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг томилох, урамшуулах ;
4/ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохиож үр дүнд хүрсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах ;
5/гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл
мэнд, амь нас, эд хөрөнгөөр хохирсон тохиолдолд зохих журмын дагуу
тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийх зардал болон бусад
нөхөн төлбөрийг төлөх;
мэнд, амь нас, эд хөрөнгөөр хохирсон тохиолдолд зохих журмын дагуу
тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийх зардал болон бусад
нөхөн төлбөрийг төлөх;
8. Аймаг, нийслэлийн Зөвлөл нь зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ журмын 7 -дахь хэсгийн 1, 5 -д заасан арга хэмжээг нэгдсэн журмаар зохион байгуулж болох бөгөөд уг зардлыг тусгай данснаас зохих журмын дагуу санхүүжүүлнэ.
9.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан олгосон хөрөнгийг зориулалт бус зүйлд зарцуулах, уг хөрөнгө олгогдоогүй байхад урьдчилан зардал гаргахыг хориглоно.
Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, тайлагнах
10.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан олгосон хөрөнгийн тайланг Зөвлөлөөс энэ журмын хавсралтад заасан маягтын дагуу улирал бүр гаргаж санхүүгийн байгууллага болон дээд шатны зөвлөлд хүргүүлнэ.
Мөн шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага нь улирал бүр энэ журмын 2-д заасан орлогын гүйцэтгэлийг гаргаж санхүүгийн байгууллагад хүргүүлэх бөгөөд санхүүгийн байгууллага гүйцэтгэлийг тайлантай тулган шалгаж хүлээн авна.
11.Санхүүгийн байгууллага төсвийн гүйцэтгэлийн зардлын тайланд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал" гэсэн зардлын зүйлээр төлөвлөгөө, гүйцэтгэлийг гаргах бөгөөд энэ журмын 10 - д заасан тайланг хавсаргана.
12.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын байгуулалт, зарцуулалтад тухайн шатны Хурал, санхүүгийн хяналт шалгалтын байгууллага хяналт тавина.
13. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг
зориулалт бус зүйлд зарцуулсан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан
хариуцлага хүлээлгэнэ.
зориулалт бус зүйлд зарцуулсан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан
хариуцлага хүлээлгэнэ.
14. Тухайн оны эцэст тусгай дансанд үлдсэн, хөрөнгийн үлдэгдлийг
дараагийн жилд шилжүүлэн зарцуулах эсэхийг тухайн шатны Засаг дарга
шийдвэрлэж байна.
дараагийн жилд шилжүүлэн зарцуулах эсэхийг тухайн шатны Засаг дарга
шийдвэрлэж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
арга хэмжээнд зориулан орон нутгийн санхүүжилт олгох, зарцуулах, тайлагнах журмын хавсралт
...... АЙМГИЙН /НИЙСЛЭЛИЙН/...... СУМ/ДҮҮРЭГ/
ЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛЫН 199… ОНЫ –Р УЛИРЛЫН ТАЙЛАН
ҮЗҮҮЛЭЛТ
|
Төл |
гүиц
|
ОНЫ ЭХНИИ ҮЛДЭГДЭЛ
|
|
|
ОРЛОГЫН ДҮН
|
|
|
Үүнээс: - төсвөөс олгосон - хандив тусламж
|
|
|
ЗАРЛАГЫН ДҮН
|
|
|
Үүнээс: - Эрх зүйн сургалт, сурталчилгааны зардал - Хэв журмын эргүүл, жижүүрийн урамшил, гээс хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад гарсан зардал - Сум, дүүргийн нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн зардал - Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах - Тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү, зардал, нөхөн төлбөрийг төлөхөд
|
|
|
ОНЫ ЭЦСИИН ҮЛДЭГДЭЛ
|
|
|
Зөвлөлийн дарга / /
Нягтлан бодогч / /
Текст томруулах
A
A
A