- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНААС ОЛГОХ АГНАЛЫН ЖУРАМ, ТҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
Хууль зүйн сайдын 1998 оны 273 тоот тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНААС ОЛГОХ АГНАЛЫН ЖУРАМ, ТҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын Хууль зүйн яамнаас дор дурдсан шагналыг олгоно:
а/ яамны хүндэт дэвтэрт бичсэн тухай дурсгалын гэрчилгээ;
б/ "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдэг
в/ яамны жуух бичиг;
г/ мөнгөн шагнал;
д/ үнэ бүхий зүйл дурсгах;
е/ хамт олны өмнө сайшааж баяр хүргэх.
2. 1 Энэ журмын 1 дэх заалтын "а", "б", "в"-д дурдсан шагнал нь Хууль зүйн яамны дээд шагнал бөгөөд Монгол Улсын эрх зүйн салбарыг хөгжүүлэхэд өндөр амжилт гаргасан хүмүүст олгоно.
З.Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх, хуульч боловсон хүчин бэлтгэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт идэвх зүтгэл гаргаж бодитой хувь нэмэр оруулсан бусад байгууллагын хүмүүс, гадаадын иргэнийг Хууль зүйн яамны шагналаар шагнаж болно.
4. Аппаратын албан хаагчдын шагналыг Хууль зүйн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар олгох бөгөөд дагалдах мөнгөн шагналыг зохих журмын дагуу яамны шагналын сан, төсвийн хэмнэгдэлээс гаргана. Бусад байгууллагын албан хаагчдыг шагнах тохиолдолд шагналын дагалдах мөнгийг тухайн хүнийг тодорхойлсон байгууллагаас гаргуулж болно.
5. Яамны шагналыг нийт ажилтнуудын өмнө хүндэтгэлтэйгээр гардуулна.
6. Идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтныг төрийн дээд шагнал, алдар цол, одон медалиар шагнуулахаар дээд байгууплагад тодорхойлж уламжилна.
Хоёр. Шагнал олгох, тодорхойлолт гаргах журам
Яамны хүндэт дэвтэрт бичих
7. Хууль зүйн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан, олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрх зүйн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажилд өндөр амжилт гаргасан тэргүүний хүмүүсийг Хууль зүйн яамны "Хүндэт дэвтэр"-т бичиж дурсгалын гэрчилгээ олгоно.
8. Хүндэт дэвтэрт бичигдсэн тэргүүний хүний 6x9 см-ийн хэмжээтэй фото зургийг байрлуулж, овог, нэр, хөдөлмөр бүтээлийн амжилтыг дурдсан товч тодорхойлолт, гаргасан шийдвэрийн дугаар, он, сар, өдөр зэргийг цэвэр, үзэмжтэй бичнэ.
9. "Хүндэт дэвтэр"-т бичигдсэнийг батламжилж дурсгалын гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний урт нь 20, өргөн нь 14 см-ийн хэмжээтэй байна. Дээд талд нь "Гэрчилгээ" гэж гоёмсгоор бичиж доор нь шагнагдагчийн овог, нэр, гаргасан амжилтыг үнэлж, "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн тухай тэмдэглэл бичих зайтайгаар хэвлүүлсэн байна.
10. "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн тухай гэрчилгээ олгох шагналд дагалдах мөнгөн шагнал /20.000 төгрөг/-ыг яам бусад байгууллагын шагналын сангаас гаргана.
"Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдэг
11.Эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан оролцож хуулийн байгууллагад тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдгэр шагнаж, үнэмлэх олгоно.
12.Үнэмлэхийн хавтас нь нүүрэн дээрээ Монгол Улсын Төрийн сүлдтэй, түүний доод талд "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдэг гэсэн байх бөгөөд дотор нь шагнагдагчийн овог нэр, Хууль зүйн сайдын тушаалаар шагнасан тухай тэмдэглэж, сайд гарын үсэг зурах загвартай байна.
13."Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдгээр шагнахад дагалдах мөнгөн шагнал /30000 төгрөг/-ыг яам бусад байгууллагын шагналын сангаас гаргана.
Жуух бичиг
14. Хариуцсан ажилдаа амжилт гаргаж, 2-оос доошгүй жил дараалан ажил үйлсээрээ тэргүүлсэн яамны ажилтан, нийт иргэдэд хуулийг сурталчилж ойлгуулах, мөрдүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад тодорхой үр дүн гаргасан иргэн, албан тушаалтанг "Жуух бичиг"-ээр шагнана.
15. "Жуух бичиг"-ээр шагнахад дагалдах мөнгөн шагнал /10.000 төгрөг/-ыг яам бусад байгууллагын шагналын сангаас гаргана.
Бусад шагнал
16. Яамны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн төсөл боловсруулах, хууль сурталчилах, хэрэгжүүлэх зэрэгт бодитой хувь нэмэр оруулж идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хагас жил, жилийн ажлын үзүүлэлтээр тэргүүн байрт шалгарсан төрийн албан хаагчдыг хамт олны өмнө сайшааж баяр хүргэх, үнэ бүхий зүйл дурсгах, мөнгөн шагналаар урамшуулан шагнана.
17. Мөнгөн шагналын хэмжээг тогтоохдоо Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид шагнал, урамшуулал олгох журам"-ын 4 дэх хэсгийн "д"-д дурдсан заалтыг баримтална. Шагналын мөнгийг төсвийн хэмнэгдлээс гаргана.
Тодорхойлолт гаргах
18. Ажилтныг шагнуулах үндэслэлд ажлын үр дүнгийн талаарх газар, алба, нэгжийн даргын гаргасан тодорхойлолт, ажил дүгнэх комиссын үнэлгээний түвшинг харгалзан үзнэ.
19.Шагнуулахаар нэр дэвшүүлж байгаа ажилтны ажил байдлын тодорхойлолт, ажил дүгнэх комиссын саналыг Төрийн захиргааны удирдлагын газар хүлээн авч судлан, яамны удирдлагын зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.
20.Яамны шагналаар шагнуулахаар бусад байгууллага, агентлагаас ирүүлэх саналыг тухайн салбарыг хариуцсан тус яамны газар, албадаар дамжуулан Төрийн захиргааны удирдлагын газарт уламжилж, уг газраас Сайд, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулан зохих шийдвэр гаргуулна.
Яамны шагналын сан
21. Яамны шагналын санг Монгол Улсын Засгийн газрын "Төсөвт зардлын зарцуулалтын үр дүнг тооцох журам"-ын тухай 1998 оны 106 дугаар тогтоолын "3"-ын 8-д заасны дагуу "Байгууллагын мэдлийн сан"-гийн зохих хэсэг болон "Хууль зүйн эмхтгэл" сэтгүүлийн борлуулалтын орлогоос тодорхой хувийг төвлөрүүлж бүрдүүлнэ.
22.Шагналын санд төвлөрсөн мөнгийг Сайд болон Төрийн нарийн бичгийн даргын зохих шийдвэрийг үндэслэн зарцуулна.
23.Шагналын сангаас зарцуулсан мөнгөний тайлан, тооцоонд Төрийн захиргааны удирдлагын газар хяналт тавин ажиллаж, дүнг улирал бүр яамны удирдлагад танилцуулна.
--------оОо-------
Текст томруулах
A
A
A