A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЛЭН ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Хууль зүйн сайдын 1999 оны 15 дугаар
тушаалын хавсралт
 
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЛЭН ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
 
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.Энэхүү журмын зорилго нь хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.Цагдаа, гал түймэртэй тэмцэх, төрийн тусгай хамгаалалт, шүүхийн шийдвэр биелүүлэх, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрийн ослын дуудлагын шуурхай ажлын авто машинд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэнэ.
З.Шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх зөвшөөрлийг байнгын болон түр хугацаагаар олгож болно.
4.Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэл нь стандартад нийцсэн тусгай өнгө будаг, бичлэгтэй байхаас гадна ердийн өнгөтэй байж болно.
5.Шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх зөвшөөрлийг нийслэлд Замын цагдаагийн газар, аймагт цагдаагийн хэлтэс олгоно.
6.Зохих зөвшөөрөлгүйгээр авто тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэхийг хориглоно.
ХОЁР.Тусгай дуут болон гэрлэн дохиог хэрэглэх
7.Дор дурдсан шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэлд дараахь өнгийн тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэнэ.Үүнд:
7.1.   цагдаагийн байгууллагын бүх төрлийн шуурхай албаны авто тээврийн
хэрэгсэл, мотоциклд -хөх улаан;
7.2.   гал унтраах албаны бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлд -хөх;
7.3.   хүн эмнэлгийн түргэн тусламжийн авто тээврийн хэрэгсэлд -ногоон;
7.4.          мал эмнэлгийн түргэн тусламжийн авто тээврийн хэрэгсэлд -ногоон;
7.5. цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрийн ослын дуудлагын
үйлчилгээний болон автотээврийн хяналт, шалгалтын түүнчлэн замын арчлалт үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай авто тээврийн хэрэгсэлд -шар;
7.6.     шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын онц аюултай гэмт хэрэгтэн
хуяглан хүргэх, эрэн сурвалжлах албаны авто тээврийн хэрэгсэлд -улаан;
7.7.     Төрийн тусгай хамгаалалтын үед хөтөч машингүйгээр хамгаалалтанд яваа авто тээврийн хэрэгсэлд -улаан.
 
ГУРАВ.Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх зөвшөөрөл олгох
8.Шуурхай ажлын авто тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх байгууллага нь тэр тухай хүсэлтээ нийслэлд Замын цагдаагийн газар, аймагт цагдаагийн хэлтэст бичгээр гаргана.
9.Байгууллагын хүсэлт, үндэслэлийг хянан үзэж, журамд нийцэж байгаа бол уг тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр "тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх" гэсэн тэмдэглэл хийж зөвшөөрөл олгоно.
10.Энэ журмын 7-д заагдсан албан үүргийг байнга гүйцэтгэх авто тээврийн хэрэгсэлд түр болон байнгын зөвшөөрөл тус тус олгоно.
11 Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх зөвшөөрөл авсан авто тээврийн хэрэгслийн зориулалт өөрчлөгдөх бүр тусгай дуут болон гэрлэн дохиог авч, өнгө будгийг арилган нийслэлд Замын цагдаагийн газар, аймагт цагдаагийн хэлтэст мэдэгдэнэ.
12.3амын цагдаагийн газар, аймгийн цагдаагийн хэлтэс тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх зөвшөөрөл олгосон болон зориулалт өөрчлөгдсөн тухай бүртгэл хөтөлнө.
ДӨРӨВ.Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн авто тээврийн
хэрэгслийн хөдөлгөөний журам
13.Шуурхай ажлын авто тээврийн хэрэгслийн жолооч нь зөвхөн хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж явах үедээ тусгай дуут болон гэрлэн дохиогоо ажиллуулж, хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдсан гэдэгт бүрэн итгэсэн нөхцөлд Замын хөдөлгөөний дүрэмд заасан зохицуулагчийн дохионоос бусад заалтаас гажиж болно.
14.Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн авто тээврийн хэрэгслийн жолооч нь тусгай дохионы хэрэгслийг хөдөлгөөнд оролцогчдод ойлгогдохуйцаар өгч, тэднийг сандрааж, цочирдуулахгүй, эсрэг урсгалд орж бусдыг шахаж хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино.
15.Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн авто тээврийн хэрэгслийн жолооч нь дохионы хэрэгслээ ажиллуулсан ч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөхгүй.
16.Хойшлуулшгүй ажлаас бусад үед шуурхай ажлын авто тээврийн хэрэгслийн дохионы хэрэгслийг ажиллуулахыг хориглоно.
17.Ослын дуудлагын үйлчилгээний авто тээврийн хэрэгслүүд ослын газарт үүрэг гүйцэтгэх үедээ тусгай дуут болон гэрлэн дохиогоо ажиллуулж болно
ТАВ.Тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
18.Энэ журмыг зөрчсөн тохиолдол тусгай дуут болон гэрлэн дохиог хурааж гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид-заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
/Уг тушаалд 2000 оны 195 тоот тушаалаар орсон нэмэлтийг тусгав./
-----оОо------