A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭДИЙГ НИЙТИЙН ЭРГҮҮЛ, ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТАЙ ЭРГҮҮЛ, ЖИЖҮҮРЭЭР АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Хууль зүйн сайдын 1999 оны 38 дугаар тушаалын хавсралт
 
ИРГЭДИЙГ НИЙТИЙН ЭРГҮҮЛ, ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТАЙ ЭРГҮҮЛ,  ЖИЖҮҮРЭЭР АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ                                    
НЭГ.Нийтлэг үндэслэл
 
1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 12-р зүйлийг үндэслэн гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагаас иргэдийг татан оролцуулах, хамтран ажиллахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд иргэдийг татан оролцуулах ажлыг дараах хэлбэрээр зохион байгуулна. Үүнд:
-Иргэдийг оршин суугаа сум, дүүрэг, баг, хороогоор нь зохион байгуулж, гудамж талбай, олон нийтийн газарт хэв журам хамгаалах нийтийн эргүүлд гаргах
-Сум, дүүргийн цагдаагийн байгууллагатай гэрээ байгуулан тодорхой гудамж, байр, эргүүлийн чиглэл хэсгийг хариуцуулж, гудамж талбайд өдөр тутмын хяналт тавьж ажиллах хэв журмын урамшилтай эргүүлээр томилж ажиллуулах;
-Баг, хорооны Засаг дарга буюу орон сууцны байгууллагатай гэрээ байгуулан тодорхой байр, орон сууцанд нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэв журмын урамшилтай жижүүрээр томилж, ажиллуулах.
З.Нийтийн эргүүлд насанд хүрсэн иргэдийг оршин суудаг баг, хороо, гудамж, хэсэг, байр, орцоор нь ажлын бус цагт 2 хүртэл цагаар төлөвлөгөө, хуваарийн дагуу Засаг дарга, хэсгийн байцаагч, төлөөлөгч, цагдаа, олон нийтийн байцаагч нар зохион байгуулж ажиллана.                                                                                                              
4.Иргэдийг ажиллаж байгаа газраар нь буюу тухайн нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгжээр нь зохион байгуулж, нийтийн эргүүлд ажиллуулж болно.
5.Баг, хорооны хэсгийн байцаагч, төлөөлөгч, цагдаа нар нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх иргэдэд заавар зөвлөлгөө өгч, эргүүлээс мэдээлсэн асуудал бүрд шуурхай хандан, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллана.
6.Нийтийн эргүүл, урамшилтай эргүүл, жижүүрийн ажлыг баг, хорооны Засаг дарга шууд удирдаж, олон нийтийн байцаагч зохион байгуулна.
Олон нийтийн байцаагч томилогдоогүй газарт баг, хорооны Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, байцаагч нар энэ ажлыг хамтарч зохион байгуулна.
7.Урамшилтай эргүүл, жижүүрээр 18 нас хүрсэн тухайн нутаг дэвсгэртээ байнга оршин суудаг, биеийн эрүүл мэндээр уг ажлын шаардлага хангах, ухаан мэдрэл бүрэн, ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэнийг өөрийнх нь хүсэлт, зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулж, Засаг дарга буюу цагдаагийн. байгууллагын шийдвэрээр томилж ажиллуулна.
8.Урамшилтай эргүүл ажиллуулах шаардлагатай газарт эргүүлээр ажиллах тухай хүсэлт гаргасан буюу зөвшөөрсөн иргэнийг тухайн баг, хорооны хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч судалж, гэрээ байгуулна.Уг гэрээг аймаг, хотын цагдаагийн газар, хэлтсийн дарга батална.
9.Байр, орцны урамшилтай жижүүрээр ажиллах хүсэлт гаргасан буюу зөвшөөрсөн, эсвэл тухайн байр, орц, гудамжны оршин суугчид хурлаараа урамшилтай жижүүрээр ажиллуулахаар сонгосон итгэл найдвар бүхий хүнтэй баг, хорооны Засаг дарга буюу орон сууцны байгууллагын төлөөлөгч гэрээ хийж, цагдаагийн байгууллагын санал, уг хунийг судалсан материалыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга гэрээг батлаж, томилно.
10.Гэрээнд харилцагч талуудын хүлээж гүйцэтгэх үүрэг, эргүүл, жижүүрийн хариуцах газар, ажиллах чиглэл, арга хэлбэр, хугацаа, ажлын үр дүнг хэрхэн тооцох, олгох хөлс урамшил, гэрээг сунгах. хүчингүй болгох үндэслэл, гэрээний хугацаа /1 жилээс доошгүй/ зэргийг тусгасан байна.
 
11.Урамшилтай эргүүл, жижүүрээр томилуулах хүн нэг бүрийн талаар дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:      
1)            Өргөдөл, хүсэлт
2)            Биеийн зураг (3x4) 4 хувь
3)     Анкет                                                   
4)     Ажил байдлын тодорхойлолт
5) Ял шийтгэл, хүмүүжил ёс зүйн асуудлыг шалгасан тухай хэсгийн төлөөлөгч, байцаагчийн тодорхойлолт, санал
6). Урамшилтай - эргүүл,  жижүүрээр ажиллуулахаар Засаг   дарга буюу   цагдаагийн байгууллагатай байгуулсан гэрээ
12.Урамшилтай эргүүл, жижүүрийн талаар дараах бүртгэл судалгааг тухайн нутаг дэвсгэр дэх цагдаагийн байгууллага хөтөлнө. Үүнд:
1)             Урамшилтай эргүүл, жижүүрийн нэгдсэн бүрттэл;
2)      Эргүүл, жижүүрүүдэд байр, хэсэг, гудамж, талбайг хариуцуулж өгсөн байршил, зураглал
     3) Хийсэн ажлыг нь сар тутам байр эзлүүлэн дүгнэсэн үзуүлэлт, хүснэгт;
4)  Илрүүлсэн хэрэг зөрчил, мэдээллийн бүртгэл;
5)            Цалин урамшлыг нь тавьж олгосон тооцоо;
6)     Мэргэжлийн хичээл сургалтад хамруулсан, туршлага солилцуулах, нэвтрүүлэх талаар зохиосон ажлын материал. Баг, хороо бүр дээр хөтлөгдөх буюу нэгдсэн бүртгэл судалгаа, ажил дүгнэсэн үзүүлэлт нь хэсгийн дарга буюу урьдчилан сэргийлэх ахлах байцаагчид төвлөрнө.
13.Урамшилтай эргүүлийг  6-8  цагаар, жижүүрийг 24  цагаар  /8x16/ зохион  байгуулж ажиллуулна. Энэ тухай гэрээнд тодорхой тусгана.
                                                                                        
14.Урамшилтай эргүүл, жижүүр нь тухайн томилогдсон баг, хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулна. Шаардлагатай үед нэгдсэн журмаар бусад баг, хорооны нутаг дэвсгэрт татан ажиллуулж болно.
15.Урамшилтай эргүүл, жижүүрийг хөдөлмөрийн хуульд зааснаас илүү цагаар ажиллуулах, гэрээнд заагаагүй ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
16.Цагдаагийн байгууллага нь нийтийн эргүүл, урамшилтай эргүүл, жижүүр, тэдний үйл ажиллагааг зохион байгуулж буй олон нийтийн байцаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар ханган, тэдний илрүүлсэн гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэж ажиллана.
17.Нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэд "Нийтийн эргүүл" гэсэн бичигтэй ижил загварын "ханцуйн тэмдэгтэй, урамшилтай жижүүр нь сум, дүүргийн Засаг даргаар батлагдаж олгосон үнэмлэх, батлагдсан загварын жижүүрийн тэмдэгтэй, урамшилтай эргүүл нь аймаг, хотын цагдаагийн газар, хэлтсийн даргаар батлаж олгосон үнэмлэх, ижил загварын эргүүлийн тэмдэггэй байна. Энэхүү үнэмлэх, тэмдгийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ижил загвараар хэвлүүлнэ.
18. Эргүүл, жижүүрийн ажил үүргээ гүйцэтгэх бололцоо нөхцпийг хангахад сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллага, орон сууцны болон холбогдох бусад байгууллага албан газар, аж ахуйн нэгж, тэдгээрийн удирдах ажилтан бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
ХОЁР.Нийтийн эргүүл, урамшилтай эргүүл, жижүүрийн эрх, үүрэг, үйл ажиллагааны чиглэл
19.Нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэд болон хэв журмын урамшилтай эргүүл, жижүүр нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээж ажиллана. Үүнд:
1) Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг: хохироохгүй,  Нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх;
2)   Оршин суугаа   нутаг  дэвсгэртээ   нийгмийн   хэв   журам   сахиулах   талаар   нутгийн захиргааны байгууллага,  гэмт хэрэгтэй  тэмцэх,  хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээнд оролцох;
3)   Гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх.
20. Нийтийн болон урамшилтай эргүүл, жижүүр нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг эдэлнэ. Үүнд:           
1)            Нийгмийн хэв журам сахихыг бусдаас шаардах;
2)            Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих;
3)            Архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийг эрүүлжуүлэх байргүй газар амь нас, эруүл мэндэд хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авна;
4)            Гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах;
21.Урамшилтай эргүүл, жижүүр нь дээр дурьдсан эрх, үүргийнхээ хүрээнд.дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:
1)            Хэв журмын  зөрчил,  хулгайлах, танхайрах гэмт хэрэг,  архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа газартаа хяналт тавьж, илэрч мэдэгдсэн сэжигтэй зүйлийн талаар Цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх;
2)            Гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэгдсэн газарт цагдаагийн ажилтныг хүрэлцэн иртэл ул мөр хамгаалах;
3)            Хариуцсан дэвсгэрийнхээ нийгмийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүгэн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийн талаар хорооны Засаг даргад мэдээлж, арга хэмжээ авахуулах;     
4)            Гэмт хэрэг үйлдсэн, хэв журам зөрчсөн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэхэд цагдаагийн ажилтан, олон нийтийн байцаагчид туслах;
5)            Удаан хугацаагаар эзэнгүй байгаа буюу ажлын цагаар бага насны хүүхдийг орхиж явдаг айлуудыг судлан харж хамгаалах;
6)            Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эх, асран хамгаалагчид нь мэдээлэх, шаардлага тавих, насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх;
7)            Овор ихтэй бараа авч яваа буюу сэжигтэй байдлаар сэлгүүцэж яваа хүмүүст хяналт тавьж, зайлшгүй  шалгуулах  шаардлагатай  хүмүүсийг  баг,   хорооны   Засаг  дарга,   хэсгийн байцаагч, төлөөлөгч, цагдаа, олон нийтийн байцаагч, цагдаагийн байгууллагын жижүүрт яаралтай мэдэгдэх;
8)            Хариуцсан байр, хэсэг, гудамжны иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжээ өндөржүүлэх, өмч хөрөнгөө хамгаалах талаар ухуулга, сурталчилгаа хийж, анхааруулга зөвлөмж өгч дугагдлыг засуулна. Өгсөн үүрэг, зөвлөмжийг биелүүлээгүй хүмүүсийг Засаг дарга, хэсгийн байцаагч, Төлөөлөгч, олон нийтийн байцаагчид мэдэгдэж байх;
9)            Байгалийн болон гэнэтийн ослын тухай мэдээллийг холбогдох байгууллага, иргэдэд мэдэгдэх, осолд өртөгчдөд туслах;
10)     Оршин суугчдын батлагдсан хуваарийн дагуу нийтийн эргүүлд гарах тухай     
       зарлах;
11)     Ажлын тэмдэглэл хөтөлж, хийсэн ажил, үр дүн, илэрсэн хэрэг, зөрчлийг бичиж, хэсгийн байцаагч, төлөөлөгч, олон нийтийн байцаагчид өдөр бүр танилцуулах.
ГУРАВ.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа
22.Сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн байгууллагын шийдвэрээр ажиллаж буй эргүүл, жижүүр нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10-р зүйлд заасан эрх, үүргийнхээ хүрээнд урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлж яваад эрүүл: мэндээрээ хохирсон буюу амь насаа алдсан, эд материалын хохирол хүлээсэн бол Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22-р зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
23.Урамшилтай эргүүл, жижүүр нь дээрх шаардлагын хүрээнд үүргээ хэрэгжүүлэх явцад бусдад учруулсан эд хөрөнгийг хохирол, төлбөрийг тухайн сум  дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцна.
ДӨРӨВ. Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрийг урамшуулах
24.Нийгмийн хэв журам хамгаалах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож амжилт гаргасан бол урамшилтай эргүүл, жижүүрт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 зүйлд заасан щагнал, урамшил олгоно.  
25.Урамшилтай эргүүлийн урамшлыг цагдаагийн байгууллагын, урамшилтай жижүүрийн урамшлыг баг, хорооны Засаг даргын саналыг үндэслэн сум, дүүргийн төсвийн орлогоос сар тутам мөнгөн хэлбэрээр олгоно.
26.Урамшилтай эргүүл, жижүүр нь хариуцсан дэвсгэртээ хулгайн гэмт хэрэг гаргаагүй, гэмт хэрэг зөрчлийг урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулбал нэмэгдэл урамшил олгох буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцлага, сонор сэрэмж алдсан тохиолдолд урамшлыг хасч болно.
ТАВ.Нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэд. урамшилтай эргүүл. жижүүрт хүлээлгэх хариуцлага
27.Эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэдтэй холбогдсон гомдол, саналыг энэхүү журмын дагуу болон хууль тогтоомжийн хүрээнд холбогдох газрууд шалгаж шийдвэрлэнэ.
28.Урамшилтай эргүүл, жижүүр нь гэрээгээр заагдсан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, эрхээ хэтрүүлсэн, дутагдал, доголдол гаргасан бол оршин суугчид, Засаг дарга, олон нийтийн байцаагч, цагдаагийн байгууллагын саналаар гэрээг цуцлаж, өөрчилж болно.
29. Урамшилтай эргүүл, жижүүр нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэгч иргэд нь Монгол Улсын хууль, тогтоомж болон энэхүү журмыг зөрчвөл хууль тогтоомжийн дагуу захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээнэ.
 
 
                             ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ                                                           

Хавсралт, хүснэгт ¹ 1
 
УРАМШИЛТАЙ ЭРГҮҮЛ, ЖИЖҮҮРИЙН АЖЛЫГ ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ

1) 1-5 дугаар асуултад тоо бүрд +1 оноо
2) 6-9 дугаар асуултад тоо бүрд +5 оноо
3) 10-р асуултад хангалтгай бол +3, хангалтгүй бол -3 оноо
4) 11, 12 -р асуултад +3 оноо
5) 13-15-р асуултад сайн бол +2, муу бол -2 оноо
6) 16-р асуултад удаа бүрд +5 оноо
7) 17, 18-р асуултад-10 оноо
8) 19, 20-р асуултад удаа бүрд +1 оноо