A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АЛБАДАН ЗОГСООХ ЗААВАР /ХЗС-ын 2016-04-25-ны А/138,А/131 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

 

/ХЗС-ын 2016-04-25-ны А/138,А/131 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

Хууль зүйн сайдын 1999 оны 73 дугаар

тушаалын 1 дүгээр хавсралт
 
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АЛБАДАН ЗОГСООХ ЗААВАР
 
1.Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгсэл албадан зогсооход галт зэвсэг, тусгай хэрэгслийг хэрэглэхэд энэхүү зааврыг удирдлага болгоно.
2.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох зорилгоор ашиглах дохио , багаж, эд зүйл, зэвсэг хэрэгслийг тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл гэнэ. Үүнд:
а/ цагдаагийн байгууллагын алба хаагчаас тээврийн хэрэгслээ зогсоох талаар жолоочид шүгэл, дохиур модоор өгсөн ойлгогдохуйц дохио, марк, дугаар, өнгийг зааж чанга яригчаар тавьсан зогсох шаардлага;
б/ тээврийн хэрэгслээр хөөж, хөөгдөж яваа тээврийн хэрэгслийг гүйцэж зэрэгцэн очиж зогсох дохио өгч замын зах руу шахан урдуур хөндлөн зогсож хаах;
в/ автомашины дугуй хагалах зориулалттай багаж " зараа "зугатаж яваа тээврийн хэрэгслийн замд тавьж дугуйг хагалан зогсоох;
г/ ачааны автомашин, трактор, чиргүүл болон бусад саад хийх зүйлийг ашиглан зам дээр хөндлөн тавьж хаалт хийж зогсоох;
д/ галт зэвсэг хэрэглэн зогсоох эдгээр болно.
З.Тээврийн хэрэгслиййг албадан зогсооход тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ.
а/ цагдаагийн байгууллагын алба хаагчаас жолоочид тээврийн хэрэгслээ зогсоох талаар өгсөн ойлгогдохуйц дохио, шаардлагыг биелүүлээгүй, сэжигтэй байдлаар зугатсан;
б/ гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болон ялтан өөрөө жолоодон зугатсан, эсвэл тийм этгээдийг тээвэрлэн зугатсан, мөн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээд хэргийн газраас зугатан зайлахдаа тээврийн хэрэгслийг ашигласан, эсхүл дээрэмдэх, барьцаалах хэлбэрээр авч яваа тухай цагдаагийн байгууллагаас зарлан мэдээлсэн;
в/хулгайд алдагдсан тухай зарлагдсан тээврийн хэрэгслийг жолоодож яваа болон хулгайд алдагдсан эд зүйлийг тээвэрлэн зугатсан;
 
г/ хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул учруулж болзошгүй яваа жолоочийн үйл ажиллагааг таслан зогсоох.
4.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох үндэслэл нь энэ зааврын 3 дугаар зүйлийн а, б,в, г-д заасан тээврийн хэрэгслийг зогсоох талаар цагдаагийн алба хаагчаас жолоочид ойлгогдохуйцаар өгсөн дохио, шаардлагыг мэдэж , харсаар байгаад зогсоогүй, зугатсан үйл ажиллагаа болно.
5.Цагдаагийн байгууллагын алба хаагч нь тээврийн хэрэгслийг албадан зогсоохдоо доорхийг удирдлага болгоно.
а/ жолоочид тээврийн хэрэгслээ зогсоох талаар өгсөн ойлгогдохуйц дохио, шаардлагыг мэдэж, харсаар байтал биелүүлээгүй зугатсан тээврийн хэрэгслийн марк, дугаар, өнгийг тухайн тээврийн хэрэгсэл явсан чиглэлд ажиллаж байгаа байнгын болон түр постод радио станц, холбоогоор мэдээлж зогсоож, саатуулах арга хэмжээг авахуулна;
б/ тээврийн хэрэгслээр хөөж зогсоох шаардлагатай бол зугатсан тээврийн хэрэгслийн чиглэлийн дагуу ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг зогсоон сууж, аль чиглэлд яваа ямар марк, дугаартай, ямар өнгийн тээврийн хэрэгслийн араас хөөх тухайг жолоочид хэлж, хурдыг тохируулах, болзошгүй аюул, ослоос сэргийлэхийг анхааруулж, аюулгүй байдлыг хангуулна.
Харин дипломат төлөөлөгчдийн болон албан тушаалын, түүнчлэн үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн тусламжийн , гал унтраах албаны , техникийн ослын дуудлагын автомашин болон өндөр настан, нялх балчир хүүхэд, өвчтэй хүмүүс тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийг дайчлахгүй.
Дайчлахаар зогсоосон тээврийн хэрэгсэлд жолоочоос өөр бусад зорчигч яваа бол тэдгээрийг буулгасан байна.
Тээврийн хэрэгслийг хөөж яваа тухайгаа цагдаагийн байгууллагын жижүүр, чиглэлийн дагуух эргүүл постод радио станц, холбооны хэрэгслээр мэдэгдэнэ.
Зугатсан тээврийн хэрэгслийг бусад тээврийн хэрэгслээр хөөж зогсоохдоо хөөгдөж яваа тээврийн хэрэгслийг гүйцэж зэрэгцээ эгнээнд орох үедээ жолоочид нь тээврийн хэрэгслээ зогсоохыг дохиогоор болон чанга яригчаар мэдэгдэхүйц өгч, хөөж яваа тээврийн хэрэгслээр замын зах руу шахах үйлдлийг хийж урьд нь орж хааж зогсооно.
Гэхдээ хөөгдөж яваа тээврийн хэрэгслийг хурдаа сааруулж, зогсох боломжийг ойлгохуйц зайнд өгч зогсоох нь зүйтэй.
Тээврийн хэрэгсэл ашиглан зугатаж яваа этгээд галт зэвсгээр зэвсэглэсэн, түүнийгээ хэрэглэх магадлалтай, эсвэл жолоочийг юм уу өөр бусад гэмгүй хүмүүсийг барьцаалан амь насанд нь илтээр аюул заналхийлж яваа тохиолдолд цагдаагийн байгууллагын дарга, жижүүрт радио станц, холбоогоор мэдэгдэж, түүний шийдвэрээр ажиллана;
в/ тээврийн хэрэгслийн дугуйг хагалах багаж "зараа"-г ашиглахдаа зугатаж яваа тээврийн хэрэгслийн өмнө зам дээр хөндлөн буюу дагуу хэлбэрээр сунгаж байрлуулна;
 
г/ ачааны автомашин трактор, чиргүүл болон бусад саад хийх зүйлээр хаалт хашлага хийж тээврийн хэрэгслийг албадан зогсоохдоо албадан зогсоох гэж байгаа тээврийн хэрэгслийн замыг угтуулан ачааны автомашин, тракторын толгой / бүхээгний /-н хэсгийг замын гадна тал руу харуулж рам, тэвшээр нь хоёр талаас уулзуулах хэлбэрээр зам дээр хөндлөн хаалт хийнэ.
Хаалтад тавигдсан тээврийн хэрэгслийн бүхээгт жолооч, зорчигч байхыг хориглоно.
Зугатаж яваа тээврийн, хэрэгслийн өмнө дугуй хагалах багаж "зараа" болон тээврийн хэрэгслээр хаалт Хийсэн тохиолдолд ойролцоо нь цагдаагийн алба хаагчийг байрлуулж тойрч гарах боломжийг хаалгахын зэрэгцээ зугатаж яваа этгээдэд урьдчилан сануулж, зогсох дохиог өгүүлнэ.
Замын хаалт, хашлагад тавигдах зүйл нь алсаас харагдахаар овор хэмжээтэй байвал зохино;
д/ галт зэвсэг хэрэглэн албадан зогсоохдоо зөвхөн энэ журмын 3-ын " Б", " Г "-д заасан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваа этгээдэд урьдчилан сануулсны дараа хэрэглэж, галт зэвсэг хэрэглэхдээ хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас сэргийлэх, аль болох хүнгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнгүй замд хэрэглэх нь зүйтэй.
6.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох багаж " зараа " болон тээврийн хэрэгсэл, эд зүйлээр хаалт хашлага, галт зэвсэг хэрэглэсэн тухай бүрт / хэдэн сарын хэдний өдрийн хэдэн цаг минутад, хаана, ямар зайнд, ямар марк, дугаар өнгийн тээврийн хэрэгслийг юунь учир албадан зогсооход хэрэглэсэн, уг багаж, хэрэгслийг ямар албан тушаалын, хэний шийдвэрээр, хэрэглэсэн тухай/ тэмдэглэл үйлдэж 24 цагийн дотор прокурорт танилцуулна.
7.Тээврийн хэрэгслийг хөөхөд ашигласан тээврийн хэрэгслийн жолоочид автомашин дайчлан ашигласан алба хаагч нь ЦЕГ-ын даргын 1996 оны 313 дугаар тушаалаар батлагдсан " Замын хөдөлгөөний хяналтын байцаагчаас хөдөлгөөн зохицуулах, хянаж шалгах журмын 6 дугаар бүлгийн 38 дугаар зүйлд зааснаар авто тээврийн хэрэгслийг дайчилж ашигласан тухай" тэмдэглэл үйлдэж өгнө.
8.3угатсан тээврийн хэрэгслийг хөөж явсны улмаас хөөсөн жолооч болон цагдаагийн байгууллагын алба хаагчид учирсан хохирлыг гэм буруутай этгээд. хариуцна.
 
 

-----оОо------