A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАРЪЯАТ ХОЛИМОГ ГЭР БҮЛЭЭС ТӨРСӨН ХҮҮХДИЙН ХАРЬЯАЛЛЫГ СОНГОХОД БАРИМТЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Хууль зүйн сайдын 1999 оны 224 дүгээр
тушаалын хавсралт
 
МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАРЪЯАТ ХОЛИМОГ ГЭР БҮЛЭЭС ТӨРСӨН ХҮҮХДИЙН ХАРЬЯАЛЛЫГ  СОНГОХОД БАРИМТЛАХ ЖУРАМ
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1975 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан "Хоёрдмол харъяалал үүсэх тохиолдлыг арилгах тухай Конвенц"-ийн тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг баримтална.                     .
1.                   Монгол Улс, Оросын Холбооны Улсын харъяат холимог гэр бүлээс
төрсөн   хүүхдийн   Монгол  Улсын   харъяаллыг  сонгоход  хүүхдийн   зөвшөөрлийг
авсны үндсэн дээр эцэг, эх нь тохиролцож шийдвэрлэх ба дараахь материалыг
бүрдүүлнэ. Үүнд:
а/ эцэг, эхийн тус тусдаа бичсэн өргөдөл тус бүр 2 хувь;
б/ аль улсын харъяат болохыг хүссэн хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл;
в/ хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
г/ эцэг.эхийн гэр бүлийн баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.              Холимог гэр бүлээс төрсөн хүүхдийн Монгол Улсын харъяалал сонгохтой
холбогдсон дээрхи материалыг Иргэний бүртгэл, мэдээллийн улсыг төв, түүний
орон нутаг дахь нэгжид хүлээн авна.
3.              Аймаг, нийслэлийн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага өөрийн
нутаг дэвсгэрт оршин суух холимог гэр бүлээс төрсөн, хүүхдийн харъяалал сонгох
тухай   өргөдөл,   материалыг  хүлээн   аваад  ажлын   7  хоногийн   дотор   Иргэний
бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлэх бөгөөд хариуг тус төвөөс ирсэн үед
өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.
4.              Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв холимог гэр бүлээс төрсөн
хүүхдийн  Монгол Улсын харъяалал сонгох тухай өргөдөл,  материалыг хүлээн
авснаас хойш ажлын 7-14 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж хариу өгнө.
5.              Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн гаргасан шийдвэр нь эцсийн
шийдвэр болно.
           6. Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв нь холимог гэр бүлээс төрсөн
хүүхдийн   харъяалал   сонгохтой   холбогдсон   асуудлаар   гаргасан   шийдвэрийн
талаарх нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлж, мэдээг жилд 2 удаа тус улсад суугаа
Оросын Холбооны Улсын Элчин сайдын яаманд мэдэгдэж байна.
           7. Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв нь холимог гэр бүлээс төрсөн хүүхдийн харъяаллын асуудлыг шийдвэрлэхдээ   тус   улсаас   олгосон   төрсний гэрчилгээг хураан авч хүчингүй болгоно.
 
8.   Харъяаллын асуудлыг шийдвэрлэсэн тухай материалыг харъяалалгүй хүн,   цагаач  иргэдийн архив,  иргэний баримтын төв болон  аймаг,   нийслэлийн архивд хадгалагдаж буй үндсэн материалд хавсаргаж зохих тэмдэглэл хийнэ.