- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨРӨНГИЙГ ҮНЭЛЭХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Сангийн сайд, Хууль зүйн сайд, Дэд бүтцийн хөгжлийн
сайдын 232/297/351 тоот хамтарсан тушаалын хавсралт
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨРӨНГИЙГ ҮНЭЛЭХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Хөрөнгийн үнэлгээний зах зээлд шударга өрсөлдөөнийг хөгжүүлэх зорилгоор төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хөрөнгийг үнэлэх үнэлгээний мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулахтай холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Сонгон шалгаруулах ажлын хэсэг, түүний үүрэг, эрх
2.1 .Хөрөнгийн үнэлгээний ажлыг үнэн зөв, бодитой, шударга гүйцэтгүүлэх зарчмыг баримтлан үнэлгээний компаниудыг төрийн өмчийн эд хөрөнгийг үнэлэх ажилд чөлөөтэй оролцуулах үүднээс тэднийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, Гүйцэтгэгч /үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж/-ийг шалгаруулна.
2.2.Хувьчлагдах төрийн өмчит аж ахуйн нэгжийн хөрөнгийг үнэлэх ажлыг гүйцэтгэх үнэлгээний мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулах орон тооны бус ажлын хэсэг /Сангийн сайд, Хууль зүйн сайдын 1999 оны 38/36 тоот тушаалд заасны дагуу/-ийг 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Ажлын хэсэг нь нарийн бичгийн даргатай байна.
2.3.Сонгон шалгаруулах ажлын хэсэг нь үнэлэгдэх аж ахуйн нэгж /цаашид Захиалагч гэнэАийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг судлах, гүйцэтгэгчийг шалгаруулахтай холбогдсон баримт материалыг нэгтгэж нууцлах, Гүйцэтгэгч, Захиалагчийн хооронд итгэлцлийг бий болгох ажлыг зохион байгуулна.
2.4.Сонгон шалгаруулах ажлын хэсэг нь шалгарсан Гүйцэтгэгчийн ажлын явц, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хянаж талуудад албан шаардлага тавих, хэрэгжилтийн талаар дүгнэлт гаргах эрхтэй.
2.5.Сонгон шалгаруулах ажлын хэсэг нь сонгон шалгаруулахтай холбоотой асуудлаар гүйцэтгэгч болон түүний эрх ашгийг төлөөлж байгаа аливаа байгууллага, хүмүүсийн нөлөөнд автахгүйгээр үйл ажиллагаагаа ил тод
явуулж, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.
2.6.Барилга байгууламж, тоног төхөөрөмжийг иж бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар нь үнэлэх сонгон шалгаруулалт хийж болно.
Гурав. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам
3.1.Сонгон шалгаруулалтад хамрагдах мэргэжлийн үнэлгээний байгууллагыг шалгаруулахдаа Засгийн газрын 1995 оны 38 дугаар тогтоолоор баталсан төсөл шалгаруулах журмыг мөрдлөг болгоно.
3.2.Сонгон шалгаруулалтын зарыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох үнэлгээний мэргэжлийн байгууллага хүсэлт, шаардагдах мэдээллийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт заасан хугацаанд ирүүлнэ.
З.З.Сонгон шалгаруулалтад оролцох байгууллага сонгон шалгаруулах ажлын хэсгээс тэмдэгт дарж баталгаажуулсан тусгай маягтаар доорх баримтыг бүрдүүлж нууцлан ирүүлнэ. Үүнд:
-сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
-байгууллагын тухай товч танилцуулга
-сүүлийн 3 жилд үнэлгээ хийсэн томоохон /З хүртэл/ аж ахуйн нэгжийн жагсаалт
-сонгон шалгаруулалтаар зарлагдсан үнэлэгдэх хөрөнгөтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн тухай мэдээлэл
-үнэлгээний ажилд оролцох үнэлгээчний судалгаа /анкөт/
- үнэлгээний ажлыг гүйцэтгэх, зохион байгуулах аргачлал болон гүйцэтгэх хугацаа, ажлын хөлсийг тусгасан санал, гэрээний төсөл
- хураамж төлсөн тухай төлбөрийн даалгаврын хуулга
3.4. Шалгаруулалтын материал нь үг үсэг, тоо, шифрийн зөрүүгүй, үнэн зөв, цэвэр нямбай, засваргүй хийгдсэн байвал зохино. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн олгосон маягтыг хуулах, олшруулахыг хориглоно.
3.5. Үнэлэгдэх хөрөнгийн онцлогоос харгалзан сонгон шалгаруулалтыг нэг ба хоёр үе шаттайгаар явуулж болно.
3.6. Энэ журмын 3.3-т дурдсан баримт, материалуудыг Сонгон шалгаруулах ажлын хэсэг хүлээн авч 3-аас доошгүй гишүүнийг байлцуулан задалж, ирүүлсэн баримт бичгийн иж бүрдэлтийг шалган, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хүлээн авч битүүмжлэн шалгаруулалтын шатанд шилжүүлнэ. Материалаа дутуу бүрдүүлсэн байгууллагыг сонгон шалгаруулалтад оруулахгүй.
3.7. Нэг үе шаттай сонгон шалгаруулалтын үед иж бүрдлийг шалгаж, бэлэн болсон материалыг Гүйцэтгэгчийн дэвшүүлсэн үнэ, гүйцэтгэх хугацааны санал, ажлын чанарын болон болзошгүй тохиолдолд үүсэх хариуцлагын талаар холбогдох байгууллагаас гаргасан баталгаа, тодорхойлолтын хамт нэг мөр авч үзэж шалгаруулалт явуулна.
3.8. Хоёр үе шаттай сонгон шалгаруулалтын анхан шатны шалгаруулалтаас дараагийн үе шатанд шалгарсан тухай гүйцэтгэгч нарт сонгон шалгаруулах комиссоос мэдэгдэл өгч тэдний дэвшүүлсэн санал, баталгаа, тодорхойлолттой нарийвчлан танилцсаны үндсэн дээр тодотгох, шинэчлэх боломжоор хангана. Тогтоосон хугацаанд тодотгож шинэчилсэн санал, баталгааг нууцлан битүүмжилж сонгон шалгаруулах комисс хүлээн авч шалгаруулна.
3.9. сонгон шалгаруулах ажлын хэсэг ирүүлсэн баримт, саналыг нарийвчлан судалж, Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг гишүүдийн 80-аас доошгүй хувийн бүрэлдэхүүнтэйгээр, саналыг нууцаар хураан, олонхийн саналаар гүйцэтгэгчийг шалгаруулж, шийдвэр гаргана. Сонгон шалгаруулалтын шийдвэрт ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, Сангийн яамны тэмдэг дарж баталгаажуулна.
З.10.Гүйцэтгэгч нь Сонгон шалгаруулах ажлын хэсгийн шийдвэр гарснаас хойш 10 хоногт багтаан Захиалагчтай, ажил гүйцэтгэх Гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулж, хувийг ажлын хэсэгт ирүүлнэ. Гэрээний амлалт, үүрэг биелэгдээгүй нөхцөлд үүсэх бүх хохирол, нэмэлт зардлыг Захиалагч, Гүйцэтгэгчийн аль буруутай тал нь бүрэн хариуцна. Энэ талаар үүссэн маргааныг шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ. Найдваргүй болохоо үйл ажиллагаагаараа харуулсан Гүйцэтгэгчийг цаашид тодорхой хугацаагаар сонгон шалгаруулалтад оролцуулахгүй болсон тухай Сонгон шалгаруулах ажлын хэсэг нийтэд мэдээлнэ.
3.11 .Сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгийг буцааж олгохгүй.
3.12.Сонгон шалгаруулалтын бичиг баримт, холбогдох бусад материалыг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хариуцан уг ажлыг бүрэн гүйцэтгэж дууссанаас хойш 3 жилийн хугацаагаар архивлаж хадгална.
Дөрөв.Сонгон шалгаруулалтын ажил үйлчилгээний үнэлгээ
4.1.Сонгон шалгаруулалтад оролцогчид нь тодорхой хураамж төлөх хэлбэрээр баталгаажуулалт хийнэ. Үнэлэгдэх хөрөнгийн онцлогоос хамаарах баталгаажуулалтын хураамж /Захиалагч, Гүйцэтгэгчээс төлөх/-ийн жишгийг Сангийн сайдын тушаалаар тогтооно.
4.2.Сонгон шалгаруулах ажил үйлчилгээнд зориулан Гүйцэтгэгчээс төлсөн хураамжийг тусгай дансанд төвлөрүүлж, ажлын хэсгийн даргын баталсан төсвийн дагуу зарцуулна.
4.3.Үнэлгээний хөлсийг хэрхэн тооцох талаар Гүйцэтгэгч, Захиалагчтай тохиролцож санал болгосон үнэлгээний хөлсийг ажлын хэсгийн шийдвэрээр батална.
Тав. Сонгон шалгаруулах үйл ажиллагаанд мөрдлөг болгох зүйл
5.1.Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад ажлын хэсгийн даргын шийдвэрээр холбогдох мэргэжлийн:хүмүүсийг татан оролцуулж, экспертиз дүгнэлт гаргуулж болно.
5.2. Ажлын хэсгийн гишүүд нь улс орны аюулгүй байдлыг хангах, үнэлгээний ажлыг үнэн зөв гүйцэтгэхэд онцгой анхаарах бөгөөд танил тал харах, асуудалд өрөөсгөл хандах, гадны аливаа нөлөөнд автахгүй байна.
Гишүүн нь сонгон шалгаруулалтад оролцогч байгууллагын нууц задруулсан болон хууль бус гажуудал гаргасан тохиолдолд сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс хасах арга хэмжээг эрх олгосон байгууллага авна. Шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлнэ.
5.З.Ажлын хэсгийн даргын шийдвэрээр гишүүдэд урамшуулал, гэрээгээр ажиллагсдад хөлс тогтоож олгоно. Энэ хөлсний хэмжээ, хязгаарыг Сангийн сайдын тушаалаар тогтооно.
5.4.Сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралд өрсөлдөгчид болон хөндлөнгийн сонирхогч этгээд шаардлагатай тохиолдолд ажиглагчаар оролцож болно.
------оОо-------
Текст томруулах
A
A
A