- Нүүр
- Сайдын тушаал
- ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ЭРХЛЭХ ХҮРЭЭНИЙ АСУУДЛЫГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГАТАЙ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНААС ХАРИЛЦАХ ЖУРАМ
Хууль зүйн сайдын 1999 оны 236 дугаар
тушаалын 1-р хавсралт
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ЭРХЛЭХ ХҮРЭЭНИЙ АСУУДЛЫГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГАТАЙ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНААС ХАРИЛЦАХ ЖУРАМ
Нэг. Бодлого, үндсэн чиглэлийн хүрээнд
1.Хуульзүйн яам /цаашид яам гэнэ/нь хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэр, сайдын үүрэг даалгаврын биелэлтийг хангах. зорилгоор сайдын эрхлэх хүрээний асуудлыг орон нутагт хэрэгжүүлэгч байгууллага /үүнд: гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон нутгийн зөвлөл, шүүхийн тамгын хэлтэс, Засаг даргын хуулийн зөвлөх, цагдаа, мөрдөн байцаах алба, хорих, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, оюуны өмчийн байгууллага, өмгөөлөх, нотариат хамаарна/-ын үйл ажиллагааг Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого зохицуулалтын алба, Гадаадын иргэдийн асуудал эрхлэх зөвлөл, холбогдох агентлагийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулж, бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлж өгнө.
2.Хууль зүйн сайдын эрхлэх хүрээний асуудлыг орон нутагт хэрэгжүүлэгч байгууллага /цаашид хэрэгжүүлэгч байгууллага гэнэ/ нь бодлого боловсруулахад шаардлагатай тооцоо, судалгаа, бусад баримт бичгийг яаманд шууд ирүүлнэ.
3. Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар, бусад яамдад хууль тогтоомжийн төсөл, бодлогын чанартай асуудлаар санал өгөх, судалгаа авах, харилцан ажиллах тохиолдолд хэрэгжүүлэгч байгууллага нь яамаар дамжуулан харилцана.
4. Тухайн жилийн үйл ажиллагааны тайланг Аймаг, нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх Хууль зүйн яаманд, бусад хэрэгжүүлэгч байгууллага харьяа дээд шатны байгууллагад 12 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ. Агентлагууд нь доод шатны байгууллагаас ирүүлсэн тайланг хүлээн авч хянаж нэгтгэн, нэгдсэн тайланг, холбогдох санал, үнэлэлт дүгнэлтийн хамт мөн сарын 20-ны дотор яаманд ирүүлнэ
Харин Аймаг, нийслэлийн Иргэний бүртгэлийн байгууллага болон Оюуны өмч, Үл хөдлөх эд хөрөнпийн бүртгэлийн товчоод нь зохион байгуулалтын бүтэц, төсөв, зардлын тухай саналаа жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор холбогдох агентлагуудад ирүүлж, агентлаг саналыг хянаж нэгтгэн зохих дүгнэлтийн хамт мөн сарын 15-ны дотор яаманд хүргүүлнэ.
Хоёр. Боловсон хүчнийг томилох, чөлөөлөх тэдэнд үнэлэлт
дүгнэлт өгөх талаар
дүгнэлт өгөх талаар
5.Өмгөөлөх, нотариатаас бусад хэрэгжүүлэгч байгууллагын ажилтныг ажилд томилох, чөлөөлөхдөө холбогдох хууль тогтоомжийг үндэслэн шийдвэрлэнэ.
6.Аймаг,нийслэлийн Засаг, дарга хэрэгжүүлэгч байгууллагын ажлыг зохион
байгуулалтын хувьд чиглүүлэн удирдаж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгч, удирдлагыг нь томилох, чөлөөлөх талаар холбогдох хуулийн хүрээнд Яамтай санал солилцож байна.
байгуулалтын хувьд чиглүүлэн удирдаж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгч, удирдлагыг нь томилох, чөлөөлөх талаар холбогдох хуулийн хүрээнд Яамтай санал солилцож байна.
7. Сайд тохируулагч, хэрэгжүүлэгч байгууллагын удирдах ажилтантай шууд
харьцаж яамны бодлогын асуудлаар чиглэл, үүрэг даалгавар өгнө.
харьцаж яамны бодлогын асуудлаар чиглэл, үүрэг даалгавар өгнө.
8.Сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар тухайн асуудлыг хариуцсан агөнтлагийн даргатай харилцаж шуурхай мэдээлэл авах, заавар, чиглэл өгч болно.
Гурав. Хяналт, шинжилгээний хүрээнд
9. Эрх зүйн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, Монгол улсын Засгийн
газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх тухайн оны
үндсэн чиглэлд эрх зүйн салбарт хэрэгжүүлэхээр заасан зорилтын биелэлт,
тэдгээрийн үр дүнг ямар байгааг тодорхойлох зорилгоор хэрэгжүүлэгч
байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийж үнэлгээ өгнө.

Хяналт-шинжилгээ хийх, уйл ажиллагааны тайлан бичихдээ Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 1999 оны 77 дугаар тушаалаар батлагдсан "Хууль зүйн яамны газар, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам", "Яамны газар, агентлагийн үйл ажиллагааны тайлан бичих үлгэрчилсэн загвар"-ыг удирдлага болгоно.
10. Хяналт-шинжилгээгээр байгууллагын тухайн жилийн үйл ажиллагаанд
гарсан ахиц, дэвшил, гажуудал, бэрхшээлийг үнэн зөв тодорхойлж, үйл
ажиллагааны стратегийн болон: гол зорилтууд хүлээгдэж буй үр дүндээ хүрч
хэрэгжсэн эсэхийг тогтооно.
гарсан ахиц, дэвшил, гажуудал, бэрхшээлийг үнэн зөв тодорхойлж, үйл
ажиллагааны стратегийн болон: гол зорилтууд хүлээгдэж буй үр дүндээ хүрч
хэрэгжсэн эсэхийг тогтооно.
11. Яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний газар нь хяналт-
шинжилгээний үр дүнг агентлаг тус бүрээр нэгтгэн гаргаж, танилцуулга бэлтгэн
Сайдын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж, гаргах шийдвэрийн
төсөл боловсруулан биелэлтийг хангуулна.
шинжилгээний үр дүнг агентлаг тус бүрээр нэгтгэн гаргаж, танилцуулга бэлтгэн
Сайдын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж, гаргах шийдвэрийн
төсөл боловсруулан биелэлтийг хангуулна.
12.Сайдын зөвлөлийн хуралдааны шийдвэрийг ажлын 3 хоногт багтаан хэрэгжүүлэгч байгууллагуудад хүргүүлнэ.
Дөрөв. Бусад асуудлын хүрээнд
13.Хэрэгжүүлэгч байгууллагын удирдах албан тушаалтан тухайн нутаг дэвсгэрээс гадагш ажлын нэг өдрөөс дээщ хугацаагаар албан болон хувийн ажлаар явах бол харъяа агентлагийн даргад заавал мэдэгдэж ажлаа зохицуулсан байна.
14. Дээрх заалтыг биелүүлээгүйгээс тухайн албаны ажилд ноцтой үр
дагавар учирсан бол тухайн албан тушаалтанд ажлаас халах хүртэл сахилгын
арга хэмжээ авна.
дагавар учирсан бол тухайн албан тушаалтанд ажлаас халах хүртэл сахилгын
арга хэмжээ авна.
15. Тохируулагч, хэрэгжүүлэгч байгууллага нь тухайн нутаг дэвсгэр дээрээ
гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон хууль тогтоомж сурталчлах
чиглэлээр харилцан ажиллах хамтарсан;төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
үүрэгтэй.
гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон хууль тогтоомж сурталчлах
чиглэлээр харилцан ажиллах хамтарсан;төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
үүрэгтэй.
16. Тохируулагч, хэрэгжүүлэгч байгууллагаас гадаадын болон олон улсын
байгуулахдаа харилцахдаа Хууль зүйн сайдад урьдчилан танилцуулж, өгсөн
чиглэлийг удирдлага болгоно
байгуулахдаа харилцахдаа Хууль зүйн сайдад урьдчилан танилцуулж, өгсөн
чиглэлийг удирдлага болгоно
17. Энэ журамд зааснаас бусад тохиолдолд яам хэрэгжүүлэгч байгууллагын
дотоод ажилд хөндлөнгөөс үл оролцох бөгөөд тэдний бие даасан байдлыг ханган
ажиллана.
дотоод ажилд хөндлөнгөөс үл оролцох бөгөөд тэдний бие даасан байдлыг ханган
ажиллана.
-------оОо-----
Текст томруулах
A
A
A