A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ЭРХЛЭХ ХҮРЭЭНИЙ АСУУДЛЫГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫГ МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Бүлэг: 1979
Хууль зүйн сайдын 1999 оны 236 дугаар
тушаалын 2-р хавсралт
 
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ЭРХЛЭХ ХҮРЭЭНИЙ АСУУДЛЫГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫГ МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3, Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3-д зааснаар Хууль зүйн сайд /цаашид сайд гэнэ/ нь өөрийн эрхлэх хүрээний асуудлыг орон нутагт хэрэгжүүлэгч байгууллага"- /үүнд шүүхийн тамгын хэлтэс, Засаг даргын хуулийн зөвлөх, цагдаа, мөрдөн байцаах, хорих, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, оюуны өмч, архив, өмгөөлөх, нотариатын байгууллага хамаарна/-ыг мэргэжлийн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Сайд энэхүү бүрэн эрхээ яамны газар, алба, зөвлөл, агентлагаар дамжуулан хэрэгжүүлнэ.                   
2. Сайдын эрхлэх хүрээний асуудлыг орон нутагт хэрэгжүүлэгч байгууллагын /цаашид хэрэгжүүлэгч байгууллага гэнэ/ мэргэжлийн удирдлага гэдэг нь сайдын чиг үүргийг орон  нутагт хэрэгжүүлэхэд Улсын  Их Хурлаас баталсан хууль,  Засгийн газрын тогтоол шийдвэр түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, тэднийг холбогдох хууль тогтоомж,  гарын авлагаар хангахад туслалцаа үзүүлэх   үйл  ажиллагааны дэвшилтэт    арга    барилыг    нэвтрүүлэх,    алдаа    дутагдлыг   илрүүлэн    арилгах, ажилтнуудын   ажил  хариуцах  чадвар,   мэдлэг,   ур  чадвар,   сахилга  хариуцлагыг дээшлүүлэх талаар авч буй арга хэмжээний нийлбэр мөн.
                  3.Сайдаас хэрэгжүүлэгч  байгууллагыг мэргэжлийн  удирдлагаар хангахад энэхүү нийтлэг журмыг дагаж мөрдөнө.      
Тухайн байгууллагын онцлогтой холбогдуулан Хууль зүйн сайд тусгай журам тогтоон мөрдүүлж болно.
Хоёр. Мэргэжлийн удирдлагын хэлбэр
4.Хэрэгжүүлэгч байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах ажил нь дараахь тодорхой хэлбэртэй байж болно.
1/ Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар заалт, чиглэл өгөх.
2/ Шалган туслах, зааварчлах
     3/ Аймаг, нийслэлийн Засаг даргаас тухайн нутаг дэвсгэртээ нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон шийдвэрийг хянах
     4/ Сургалт зохион байгуулах.              
5/ Бусад.
Гурав. Хууль , тогтоомжийг хэрэгжүүлэх талаар заалт, чиглэл өгөх
 
5.Хууль, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагаас гаргасан эрх зүйн акт нь хэрэгжүүлэгч байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах байнгын гол хэлбэр болно.
6. Хууль тогтоомжийг хэрэгжуүлэх талаар Сайд, түүний эрхлэх хүрээний асуудлаар холбогдох Зөвлөлөөс гаргасан. Зөвлөмжийг хэрэгжүүлэгч байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
7.Хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан эрх зүйн   акт  бүрийг  нэг бүрчлэн  судалж,  үйл   ажиллагаандаа  мөрдлөг  болгон ажиллах нь тухайн албан хаагч бүрийн албаны үүрэг мөн.
Дөрөв. Шалган туслах
8.Шалган туслах ажлыг Сайдын тушаалаар баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу иж бүрэн буюу хэсэгчилсэн хэлбэрээр явуулна.
Түүнчлэн шалган туслах ажлыг бусад холбогдох байгууллагатай хамтран явуулж болно.
9.Хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүний ололтыг бататгах, үйл ажиллагааны алдаа дутагдал түүний шалтгааныг илрүүлэн арилгах, албан хаагчдын бичиг баримт боловсруулах ур чадварыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн үйлчилгээнйй үр нөлөөнд хяналт шинжилгээ хийх, тэднийг мэдээллээр хангах зорилгоор шалган туслах арга хэмжээ авна.
10.     Шалгалт хийх албан тушаалтан, ажлын хэсэг нь шалгалтыг төлөвлөгөө, удирдамжинд тусгагдсан хугацаанд нь бүрэн, чанартай гүйцэтгэж, дүнг тухайн байгууллагын удирдлага, нийт ажилтнуудад танилцуулж, зааварчлага өгнө.
11.     Шалгалт хийсэн албан тушаалтан, ажлын хэсэг нь шалгалт хийсэн тухай
илтгэх хуудсаа ажлын 3 хоногийн дотор багтааж Сайдад танилцуулж, цаашид авах
арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ.
Тав. Аймаг,нийслэлийн Засаг даргаас нутаг дэвсгэртээ нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон шийдвэрийг   хянах
12.                  Аймаг, нийслэлийн Засаг даргаас нутаг дэвсгэртээ нийтээр дагаж
мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийн албан ёсны эх хувь буюу тогтоосон журмаар баталгаажсан / хуулбар үнэн болохыг гэрчилсэн албан тушаалтны гарын үсэг тэмдэг бүхий/ хуулбарыг, хэрэв хавсралттай бол хавсралтын хамт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор Хууль зүйн яаманд ирүүлнэ.
13.Шийдвэрийг бусад аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллагын удирдлагатай хамтран гаргасан бол тухайн шийдвэрт нэр нь эхлэн бичигдсэн аймаг, нийслэл, төрийн захиргааны төв байгууллага хариуцан мөн хугацааны дотор яаманд ирүүлнэ.
          14.   Яаманд  хянуулахаар  ирүүлсэн шийдвэрийн   эх  хувь   буюу  хуулбарыг
буцаахгүй.
15. Яам шийдвэрийг хүлээн аваад уг асуудлыг "Журам батлах тухай" Засгийн газрын 1993 оны 162 дугаар тогтоолд зааснаар шийдвэрлэнэ.
Зургаа. Сургалт зохион байгуулах
16.       Хэрэгжүүлэгч байгууллагын ажилтнуудыг сургах, давтан сургах
сургалтын хэлбэр, хугацаа, хамрах хүрээ, сэдэв, зохион байгуулах журмыг яам
жилийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ.
17.       Агентлагууд үйл ажиллагааныхаа чиглэлээр болон гадны байгууллагын
тусламжаар сургалт явуулж болно.
18.                      Сургалтанд   оролцох   ажилтныг   сонгон   авахдаа   төгссөн   сургууль,
эзэмшсэн  мэргэжил,  мэргэжил дээшлүүлсэн байдал,  ажлын дадлага туршлага
зэргийг харгалзан үзнэ.            
19.           Аливаа сургалт нь системтэй, хүн бүрт хүрч байхаас гадна сургалтын
эцэст тодорхой үр дүнд хүрсэн байх шаардлагатай.
20.           Ажилтнуудаас бие даан бэлтгэж   гадаад, дотоодын их, дээд сургууль
болон бусад сургалтанд элсэн суралцах явдлыг дэмжин тусална.
 
21.                     Ажилд   шинээр   орсон   ажилтнууд   нь   тухайн   байгууллагын   өндөр
мэргэшлийн,  дадлага туршлагатай,  ахмад ажилтнуудын  ажлын  арга барилаас
байнга суралцан ажиллана.     
Долоо. Бусад
22.                   Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Яамны бодлого, чиглэлийг тодорхойлон   Сайд, Төрийн нарийн бичгийн даргын хийсэн мэдээлэл, ярилцлагыг хэрэгжүүлэгч байгууллагын ажилтнууд үйл ажиллагаандаа чиг баримжаа болгон ажиллана.
------оОо------