- Нүүр
- Сайдын тушаал
- ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН ҮЕД ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗААВАР /ХЗДХС-ын 2008 оны 151-р тушаалаар хүчингүй болсон/
/ХЗДХС-ын 2008 оны 151-р тушаалаар хүчингүй болсон/
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
Хууль зүйн сайдын 1999 оны А/26.10 тоот тушаалын хавсралт
ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН ҮЕД ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗААВАР
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1. Нэг буюу хэсэг бүлэг хүмүүс байгууллага, аж ахуйн нэгж, гэр, байр, гудамж талбайд түүнчлэн хорих анги, цагдан хорих, баривчлах байранд өлсгөлөн зарласан үед эмнэлгийн тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагаас эмнэлгийн байгууллагын ажилтны аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ зааврын зорилт оршино.
2. Хүний биеийн физиологийн хэрэгцээг нөхөхгүй хүнсний бүтээгдэхүүн, хоол тэжээлийг удаан хугацаагаар хэрэглэх өвчин эмгэгийн улмаас хоолны шингэц муудах болон хоол тэжээлийг зориудаар хязгаарлах үед үүсэх эмгэг байдлыг өлсгөлөн гэнэ. Өлсгөлөнг дотор нь бүрэн өлсгөлөн /хар өлсгөлөн/, хагас өлсгөлөн гэж хоёр хуваана.
Бүрэн өлсгөлөнгийн үед ус болон хоол тэжээлийг огт хэрэглэдэггүй тул хүнийг 3-6 хоногт үхэлд хүргэх аюултай. хагас өлсгөлөнгийн үед хүн хэрэгцээнийхээ 50 хүртэл хувийг хангахуйц хоол тэжээлийг авдаг учир удаан хугацаагаар өлсөж шаналсаар биеийн жингийн 40 хүртэл хувийг алдсанаар нас барах аюулд хүргэнэ.
3. Өлсгөлөн зарлахад харшлах өвчний жагсаалт:
1 / сүрьеэ болон халдварт өвчин;
2/ элэгний өвчин /элэгний идэвхт архаг үрэвсэл, элэгний хатуурал, элэгний дутмагшил/;
3/ хорт хавдар;
4/ зүрх судасны өвчин /зүрхний ба архаг дутмагшил, цусны даралт ихдэх, багадах өвчин, зүрхний гажгууд, хэрх өвчин/
5/ дотоод шүүрлийн булчирхайн өвчин /хордлогот бахлуур, тулай, чихрийн шижин, бөөрний дээд булчирхайн цочмог, архаг дутмагшилт өвчнүүд, тураал/; " / цусны өвчин;
7/ мэс заслаар эмчлэгдэх өвчин;
8/ бөөрний өвчин /бөөрний дутмагшил/;
9/ сэтгэцийн өвчин, хямрал.
Эдгээр өвчнөөс гадна хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл эхчүүдийн бие, махбодийн эмзэг онцлогоос хамаарч тэднийг өлсгөлөнд оролцохыг хориглоно.
Хоёр. Өлсгөлөнгийн үед эмнэлгийн байгууллагын гүйцэтгэх үүрэг
1. Өлсгөлөн зарлагчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг үзүүлнэ.
2. Өлсгөлөн зарласан тохиолдолд тухайн дэвсгэр нутгийн эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар өлсгөлөн зарлагчийн эрүүл мэндэд үзлэг хийж хяналт тавих нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарын багийг бүрдүүлэн баталсан хуваарийн дагуу үзлэг хийх, дэвсгэр нутгийнхаа захиргаа, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авна.
3. Өлсгөлөнд оролцохоор шийдсэн хувь хүнд үзлэгийн карт нээж биеийн халуун, жин, өндрийг үзэж тэмдэглээд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт оруулан шаардлагатай лабораторийн шинжилгээг /цусан дахь уургийн хэмжээг заавал тодорхойлно/ хийж өлсгөлөн зарлахад харшлах өвчин байгаа эсэхийг тогтоон хяналтад авна.
4. Өлсгөлөн зарлагчид өлсгөлөнгөөс үүдэн бие махбодид учрах хор уршиг өлсгөлөнгийн үед баримтлах эрүүл ахуйн дэглэм зэргийг таниулахын зэрэгцээ урьдчилсан бэлтгэлийг хангана /6 цагийн зайтай 2 удаа бургуй тавина/.
5. Өлсгөлөн зарлагчид эрүүл мэндийн үзлэгийг баталсан хуваарийн дагуу өдөр бүр /жингийн алдагдлыг үзэх/ цагт, лабораторийн шинжилгээг /цусан дахь уургийн хэмжээг тодорхойлох/ 7 хоногт 1 удаа хийж картанд тэмдэглэн хянана.
6. Өлсгөлөн зарлагчид өвчин эмгэг илэрч хүндрэх тохиолдолд өлсгөлөнг зохион байгуулагч болон ар гэрийнхэнд нь яаралтай мэдэгдэж
шаардлагатай гэж үзвэл захиргаа болон цагдаагийн байгууллагын хамтын шийдвэрээр уг хүнийг албадан эмчилгээнд оруулна.
7. Өлсгөлөн зарлагчийн эрүүл мэнд доройтон, эмчилгээнд зайлшгүй орох шаардлагатай болсон тохиолдолд өлсгөлөн зарласан нутаг дэвсгэрт
байрлаж буй эмнэлгийн байгууллагад эмчилнэ.
8. гэнэтийн, амьс насанд аюултай байдлаас бусад тохиолдолд өлсгөлөн зарласан газар дээр нь эмчилгээ хийхийг эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй тул хориглоно.
9. Өлсгөлөн зарлагчид эмчилгээ, шинжилгээ хийсэнтэй холбогдон гарсан зардлыг өвчний түүх, картад тэмдэглэн зохих хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Гурав. Өлсгөлөнгийн үед цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг
1. Өлсгөлөн зарлах үйл ажиллагаатай холбогдон өлсгөлөн зарлагчид болон орчны хүмүүстэй холбогдон гарч болзошгүй хэв журмын зөрчлийг харъяа сум, дүүргийн засаг даргын захирамжийн дагуу цагдаагийн байгууллага зохицуулна.
2. Өлсгөлөн зарласан хүмүүст энэхүү зааврын дагуу эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд цагдаагийн байгууллага нь эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах аюулгүй байдлыг хангах үүргийг цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасан хүрээнд хэрэгжүүлнэ.
3. Эмнэлгийн байгууллагаас гаргасан хүсэлтийг үндэслэн албадан эмчилгээ хийлгүүлж байгаа өлсгөлөн зарлагчийг цагдаагийн байгууллага тодорхой хугацаанд хянан харгалзаж болно.
-----ооо------
Текст томруулах
A
A
A