- Нүүр
- Сайдын тушаал
- ОЮУНЫ ӨМЧИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ТЭМДЭГ, ҮНЭМЛЭХ, ЭНГЭРИЙН ТЭМДГИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Хууль зүйн сайдын 2000 оны 29 дүгээр
тушаалын 2 дугаар хавсралт
ОЮУНЫ ӨМЧИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ТЭМДЭГ, ҮНЭМЛЭХ, ЭНГЭРИЙН ТЭМДГИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Нэг.Тэмдэг
1.0юуны өмчийн улсын ерөнхий байцаагчийн тэмдэг нь дугуй хэлбэртэй, диаметр нь 40 мм, улсын ахлах байцаагчийн тэмдгийн диаметр 35 мм, улсын байцаагчийнх 30 мм хэмжээтэй байна. Тэмдгийн төв хэсэгт "Улсын ерөнхий байцаагч", "Улсын ахлах байцаагч", "Улсын байцаагч" гэж бичсэн, цагдаагийн байгууллагаас олгосон регистрийн болон улсын байцаагчийн хувийн дугаар байна. Тэмдгийн гадна хүрээн дотор баруун гар талаас "Оюуны өмчийн улсын хяналт" гэж бичсэн байна.
2.Тэмдэг хийлгэх зөвшөөрлийг цагдаагийн байгууллагаас авах ба тэмдгийг хуулбарлан хийлгэж хэрэглэхийг хориглоно.
З.Тэмдэг ашиглах, хадгалахдаа Засгийн газрын "Заавар батлах тухай" 1993 оны 13 дугаар тогтоолыг мөрдлөг болгоно.
Хоёр.Үнэмлэх
1.Монгол Улсын оюуны өмчийн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн үнэмлэх нь 90 мм х 70 мм хэмжээтэй, зүүн дээд өнцөгт Оюуны өмчийн газрын эмблем болон дунд хэсэгт соёмбо дүрсэлсэн, Монгол Улсын Оюуны өмчийн газар, оюуны өмчийн улсын байцаагч гэж монгол, англи хэл дээр бичсэн байна. Үнэмлэх дээр улсын байцаагчийн овог, нэрийг бичиж, дугаар, зүүн дээд хэсэгтээ 3x4 хэмжээтэй зурагтай байна. Үнэмлэхийн ар хэсэгт ажлын байр талбайд, шаардлагатай үед үзвэр уйлчилгээ зэрэг соёл урлагийн тоглолтод нэвтрэн орох, хяналт шалгалтын ажилд мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах, эрх зөрчсөн бараа бүтээгдэхүүн, хууль бус орлогыг хураан авч улсын орлого болгох, устгах арга хэмжээ авах зэрэг хууль тогтоомжид заасан эрх эдэлнэ гэсэн болон үнэмлэхийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж бичсэн байна.
Үнэмлэхийн нүүр талд улаан өнгийн ташуу зураастай байх ба хуурамчаар үйлдэгдэх, норж гэмтэх, хаягдаж үрэгдэхээс сэргийлж зүүх боломжтой, нийлэг хавтсанд хийж битүүмжилсэн байна.
2.Ерөнхий байцаагчийн үнэмлэхэд Ерөнхий сайд, улсын ахлах болон бусад байцаагчдын үнэмлэхэд Хууль зүйн сайд гарын үсэг зурна.
---------оОо---------
Текст томруулах
A
A
A