A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭНИЙ ГЭР БҮЛИЙН БАЙДЛЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ /2003 оны 164-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979
Хууль  зүйн сайдын 2000 оны 123 дугаар тушаалын хавсралт
 
 
ИРГЭНИЙ ГЭР БҮЛИЙН БАЙДЛЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага /цаашид "бүртгэх байгууллага" гэх/ төрсний, гэрлэлтийн, гэрлэлт цуцалсны, гэрлэлт сэргээсний, үрчлэлтийн, эцэг, эх тогтоосон тухай, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний, нас барсны бүртгэлийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд хөтлөхдөө Гэр бүлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, энэ журмыг мөрдөнө.
2.Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага нь хүсэлт гаргагчийн иргэний баримт бичиг /Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсын иргэний үнэмлэх, тус улсад түр, удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэний хувьд үндэсний паспорт, байнга оршин суугч цагаач иргэний хувьд үндэсний паспорт, оршин суух үнэмлэх, харъяалалгүй хүний хувьд оршин суух үнэмлэх/ болон Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагатай бусад бичиг баримтыг үндэслэн Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтөлнө.
З.Бүртгэх байгууллага иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөхдөө холбогдох бүртгэлийн дэвтэр, бүртгэх маягтад шаардлагатай бичилт хийж, түүний үндсэн дээр зохих гэрчилгээг олгоно.
4.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөхөд "бүртгэв", "хуулбар", "хүчингүй", "регистрийн дугаарын", "нас барсан" гэсэн тэмдэг хэрэглэнэ.
5.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн дэвтэр, бүртгэх маягт, гэрчилгээг буруу буюу зөрүүтэй бичих, товчлох, үг, үсэг, тоо баллах, засварлахыг хориглоно. Бүртгэлийн дэвтэр, бүртгэх маягт, гэрчилгээг хар буюу хөх өнгийн бэхээр гаргацтай, цэвэр үзэмжтэй бичнэ.
6.Гэрчилгээ, бүртгэх маягт, бүртгэлийн дэвтэрт бичигдсэн дугаар ижил байна.
7. Баримт бичиг нь бүрдэл болсон бол бүртгэлийн дэвтэр, бүртгэх маягтыг бүртгүүлж байгаа хүнд танилцуулан гарын үсэг зуруулж, иргэний бүртгэлийн ажилтан гэрчилгээнд гарын үсэг зурж гардуулан өгнө.
8.Иргэний гэр бүлийн байдлыг бүртгүүлэгч шаардлагатай баримт бичгийг хуульд заасны дагуу бүрдүүлээгүй буюу иргэний баримт бичиг нь хүчин төгөлдөр бус бол бүртгэх байгууллага бүртгэхгүй байж болно.
 
9.Иргэнд төрсний болон гэрлэсний гэрчилгээг олгохдоо цагаан хуудсаар орлуулахгүй.
10.Аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн алба нь бүртгэлийн дэвтэр, бүртгэх маягт, гэрчилгээг зөвхөн Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв захиалан хэвлүүлж, шаардлагатай хэмжээгээр сум, дүүргийн албадыг хангана.
11.Бүртгэлийн дугаарыг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон хааж, 26-наас дараа жилийн дугаарыг олгож эхэлнэ.
Хоёр.Төрсний бүртгэл хөтлөх
12.Хүүхдийн эцэг буюу эх өөрийн биеэр бүртгэх байгууллагад хүрэлцэн ирж хүүхдийн төрснийг бүртгүүлнэ.Хэрэв хүүхдийн эцэг, эх бүртгэх байгууллагад өөрийн биеэр хүрэлцэн ирж хүүхдийн төрснийг бүртгүүлэх боломжгүй бол Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12.1-д заасны дагуу тэдний төрөл садан, эмнэлгийн байгууллагын эрх бүхий ажилтан гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх буюу эсхүл уг хуулийн 12.4-т заасны дагуу иргэний бүртгэлийн ажилтан тэдний хүсэлтээр гэрт нь буюу эмнэлэгт очиж бүртгэж болно.
13.Хуульд заасан хугацаа хожимдуулсан тохиолдолд энэ журмын 66-д заасан гэрчилгээ дахин олгоход лавлагаа авах журмын дагуу хүүхдийн төрснийг бүртгүүлсэн эсэх талаар архивын лавлагаа авсны үндсэн дээр бүртгэнэ. Энэ тохиолдолд бүртгэлийн дэвтрийн тусгай тэмдэглэл болон бүртгэх маягтын дээд талд хугацаа хожимдуулан бүртгүүлсэн тухай тэмдэглэнэ.
14.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийн эцгийн талаар эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл буюу шүүхийн шийдвэргүй бол төрснийг бүртгэхдээ хүүхдийн төрсний бүртгэлийн дэвтэр, маягт, гэрчилгээний эцэг, эхийн нэрийн тухай хэсэгт эхийн нэрийг бичнэ.
15.Амьгүй төрсөн хүүхдийг бүртгэхдээ эмнэлгийн магадлагааг үндэслэн төрснийг бүртгэж маягтын тусгай тэмдэглэлд амьгүй төрсөн тухай тайлбар бичнэ.
Хэрэв хүүхэд төрсний дараа нас барсан бол төрсөн ба нас барсныг тус бүрд нь бүртгэж, зөвхөн нас барсны гэрчилгээг бичиж олгоно.
16.Төрсний гэрчилгээний зүүн дээд талд "Бүртгэв" тэмдэг дарж бүртгэсэн он, сар, өдрийг бичсэн байна.
17.Олдмол хүүхдийг бүртгэхдээ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12.5-д заасан өргөдөл, бичиг баримтыг үндэслэнэ. Энэ тохиолдолд төрсний бүртгэлийн дэвтэр, маягтад эцэг, эхийн тухай бичлэг хийхгүй, харин "олдмол хүүхэд" гэсэн тайлбар бичнэ.
Олдмол хүүхдийг иргэд үрчилж авах хүсэлт гаргавал төрснийг бүртгэсний дараа үрчлэлтийн бүртгэлийг хөтөлнө.
 
18.Иргэний бүртгэлийн ажилтан шинээр төрсөн хүүхдэд регистрийн дугаар олгох бөгөөд регистрийн дугаарыг буруу буюу давхардуулан олгох, хүйсийн дугаарыг сольж бичих зэрэг алдаа гаргаж болохгүй.
19.Төрсний бүртгэлийг хөтлөхдөө хүүхэд төрсний бүртгэлийн дэвтэрт бүртгэж, төрснийг бүртгэх маягт /ХААТР -11/-ыг хамт бөглөн төрсний гэрчилгээг бичиж олгоно.
Гурав. Гэрлэлтийн бүртгэл хөтлөх
20.Иргэний бүртгэлийн ажилтан нь Гэр бүлийн тухай хуулийн 7, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13.2-д заасан өргөдөл, баримт бичгийг үндэслэн гэрлэлтийг бүртгэлийг хөтөлнө.
21.Гэрлэхийг хүсэгчид өргөдлөө тус тусдаа эсхүл хамтран гаргаж болох бөгөөд өргөдөлд гарын үсгээ зурсан байна.
22.Өргөдөлд дараахь зүйлийг заавал дурьдсан байна:
1/гэрлэхээ сайн дураар харилцан зөвшөөрсөн тухай;
2/Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байхгүй тухай;
3/гэрлэгсэд дагавар хүүхэдтэй бол түүнийг төрсөн хүүхдийн адил өсгөж хүмүүжүүлэхийг зөвшөөрөх тухай;
4/хүүхдийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд өөрчлөлт /эцгийн нэр
өөрчлөх/ орох эсэх.   
23.Гэрлэгсэд өөрсдийн оршин суугаа газрынхаа сум, дүүргийн өрхийн эмчийн гаргасан эрүүл мэндийн тодорхойлолтыг өргөдөлдөө хавсаргана.
24.Иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэснийг бүртгэх дэвтэр, гэрлэснийг бүртгэх маягтад гэрлэгсдээр гарын үсэг зуруулна.
25.Гэрлэсний гэрчилгээний зүүн дээд талд "Бүртгэв" тэмдэг дарж, гэрлэлтийг бүртгэсэн он, сар, өдрийг бичнэ.
26.Гэрлэлтийн бүртгэлийг хөтлөхдөө гэрлэсний бүртгэлийн дэвтэрт бүртгэж, гэрлэснийг бүртгэх маягт /ХААТР-15/-ыг бөглөн гэрлэсний гэрчилгээг бичиж олгоно.
Дөрөв.Гэрлэлт цуцалсны бүртгэл хөтлөх
27.Иргэний бүртгэлийн ажилтан захиргааны буюу шүүхийн журмаар гэрлэлт цуцалсныг бүртгэхдээ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14.2, 14.3, 14.5-д заасан өргөдөл, бичиг баримтыг үндэслэнэ.
 
37.Гэрлэсний гэрчилгээний зүүн дээд талд "Хуулбар" тэмдэг, баруун доод талд "Бүртгэв" тэмдэг дарж бүртгэсэн он, сар, өдрийг тус тус бичнэ.
38.Гэрлэлт сэргээсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэсний бүртгэлийн дэвтэрт бүртгэж, гэрлэснийг бүртгэх маягт /ХААТР-15/-ыг бөглөн маягтын тусгай тэмдэглэлийн хэсэгт гэрлэлт сэргээсэн тухай тэмдэглэж гэрлэсний гэрчилгээг бичиж олгоно.
Зургаа.Үрчлэлтийн бүртгэл хөтлөх
 
З9.Иргэний бүртгэлийн ажилтан нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан өргөдөл, бичиг баримтаас гадна үрчлэн авагчийн талаарх эрүүл мэндийн тодорхойлолтыг тухайн иргэний амьдарч байгаа сум, дүүргийн өрхийн эмчээс гаргуулан авна.
40.Иргэний бүртгэлийн ажилтан нь хүүхэд үрчлэн авах, хүүхэд үрчлүүлэхийг хүссэн өргөдөл, холбогдох бичиг баримттай сайтар танилцан судалж үзсэний үндсэн дээр сум, дүүргийн Засаг даргад танилцуулан хүүхэд үрчлүүлэх тухай захирамж гаргуулна.
41.Хүүхэд үрчлүүлсэн тухай захирамжийг үндэслэн бүртгэх байгууллага хүүхэд үрчлэн авсныг бүртгэнэ.
42.Иргэний бүртгэлийн ажилтан нь хүүхэд үрчлэх тухай өргөдлийг хүлээж аваад Гэр бүлийн тухай хуулийн 57.2-т заасан хүүхэд үрчлэн авахад харшлах шалтгаан байгаа эсэхийг нарийвчлан шалгаж 59 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг үрчлэгч талуудад тайлбарлан таниулах үүрэгтэй.
43.Хэрэв үрчлэгдэж байгаа хүүхдийн төрсний бүртгэлийн талаарх материал архивт байхгүй бол шүүхээр насыг тогтоолгосон байна.
44.Хүүхэд үрчлэн авсныг бүртгэхэд үрчлүүлж байгаа болон үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг заавал байлцуулна.
45.Олдмол хүүхдийн үрчлэлтийг бүртгэхэд үрчлэн авч байгаа эцэг, эх болон асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна.
46.Бүртгэх байгууллага хүүхэд үрчлэн авсныг бүртгэхдээ төрсний бүртгэлийн  дэвтэр,   маягтад зохих  өөрчлөлт оруулан  бүртгэлийн  дэвтрийн тусгай    тэмдэглэлд    "үрчлэгдсэн    учир    төрсний    гэрчилгээг    сольж            оны үрчлэлтийн ....-д бүртгэв" гэсэн тайлбар бичнэ. Урьд олгосон төрсний гэрчилгээг хураан авч "Хүчингүй" тэмдэг дарж архивт хадгална.
47.Үрчлэгдсэн хүүхдийн төрсний гэрчилгээнд хүүхэд үрчлүүлсний гэрчилгээний дугаарыг бичихгүй. Төрсний гэрчилгээний зүүн дээд талд "Бүртгэв" тэмдэг дарж үрчлэлт хийгдсэн он, сар, өдрийг тэмдэглэн "Хуулбар "тэмдэг дарж гэрчилгээ олгосон он, сар, өдрийг бичнэ.
48. Хүүхэд үрчлүүлсний гэрчилгээг хүүхдээ үрчлүүлсэн эцэг, эхэд, төрсний гэрчилгээг үрчлэн авсан эцэг, эхэд тус тус олгоно.
 
49.Үрчлэлтийн бүртгэлийг хөтлөхдөө хүүхэд үрчилсний бүртгэлийн дэвтэрт бүртгэж, хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас /ХААТР-12/-ыг бөглөн хүүхэд үрчлүүлсний гэрчилгээ, төрсний гэрчилгээ бичиж олгоно.
Долоо.Эцэг, эх тогтоосон тухай бүртгэл хөтлөх
50.Иргэний бүртгэлийн ажилтан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17-д заасан баримт бичгийг хүлээн авч хүүхдийн эцэг, эхийг тогтоосныг бүртгэнэ.
51 .Эцэг, эхийг тогтоосныг бүртгэхдээ эцэг, эхийг байлцуулна.
Хэрэв эцэг, эхийн аль нэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүртгэлийн ажиллагаанд оролцож чадахгүй бол хүүхдийн эцэг буюу эх тогтоолгох өргөдлөө нотариатаар гэрчлүүлсэн байна.
52.Хүүхэд 16 нас хүрээгүй байхад эцэг, эх нь гэрлэснээ нөхөн бүртгүүлээд эцгийн нэрийг өөрчлөн бичүүлэхийг хүсвэл төрсний бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, хүүхдийг эцгийн нэрээр бүртгэж, өмнөх төрсний гэрчилгээг хүчингүй болгон, шинэ гэрчилгээ олгоно. Хүүхэд 16 насанд хүрсэн бол эцгийн нэрээр бүртгүүлэх эсэхийг өөрийнх нь саналаар шийдвэрлэнэ.
53.Эцэг, эх тогтоосныг хүүхдийн төрснийг бүртгэснээс өөр газарт бүртгэсэн бол уг бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл /ХААРТ-14-ийн Б хэсэг /-ийг төрснийг бүртгэсэн байгууллагад явуулна.
54.Эцэг, эхийг тогтоосныг бүртгэж төрсний гэрчилгээ олгохдоо төрсний гэрчилгээний зүүн дээд талд "Хуулбар " тэмдэг дарж бүртгэл хийсэн он, сар, өдрийг бичнэ.
55.Эцэг, эх тогтоосон тухай бүртгэлийг хөтлөхдөө эцэг тогтоосны бүртгэлийн дэвтэрт бүртгэж, эцэг тогтоосныг мэдэгдэх хуудас /ХААТР-14/-ыг бөглөн төрсний гэрчилгээг дахин бичиж олгоно.
Найм. Овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэл хөтлөх
56.Иргэний бүртгэлийн ажилтан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18.4-т заасан баримт бичиг болон сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хуульд заасан хугацааны дотор овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг бүртгэнэ.
57. 0-16 насны хүүхдийн нэрийг эцэг, эхийн нь өргөдлөөр иргэний бүртгэлийн ажилтан өөрчлөн бүртгэнэ.
58.Иргэний бүртгэлийн ажилтан овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг бүртгэхдээ төрсний гэрчилгээг шинэчлэн олгож, урд олгосон төрсний гэрчилгээг хүчингүй болгоно.
Төрсний гэрчилгээний зүүн дээд талд "Хуулбар" тэмдэг дарж, бүртгэл хийсэн он, сар, өдрийг бичнэ.
 
59.                     16-гаас дээш  насны  хүмүүст овог,  эцгийн  нэр,   нэр  өөрчилсний
гэрчилгээг бичиж олгоно.
60.                    Овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийг хөтлөхдөө овог, нэр
өөрчилсний бүртгэлийн дэвтэрт бүртгэж, овог, нэр өөрчилснийг мэдэгдэх хуудас
/ХААТР-13/-ыг бөглөн төрсний гэрчилгээг шинээр бичиж олгох буюу эсхүл овог,
эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээг бичиж олгоно.
Ес.Нас барсны бүртгэл хөтлөх
61. Иргэний бүртгэлийн ажилтай-иргэний нас барсныг бүртгэхдээ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19.3-д заасан бичиг баримтыг үндэслэнэ.
62.Иргэний бүртгэлийн болон иргэдэд үйлчлэх байгууллагын ажилтан нь нас барсныг бүртгэхдээ уг хүн нас барсан тухай албан ёсны бичиг баримтыг үндэслэн нас барсан хүний иргэний үнэмлэхийг цоолох буюу өнцгийг нь хайчлах замаар хүчингүй болгон төрөл төрөгсөд нь хүсэлт гаргавал тэдгээрт хадгалуулахаар өгч болно.
Нас барсан хүүхдийн төрсний гэрчилгээг хураан авч, төрсний гэрчилгээнд "Нас барсныг бүртгэв" тэмдэг дарж, нас барсныг бүртгэсэн он, сар, өдрийг бичнэ.
63.Иргэн нас барсан тухай бүртгэл нь түүний оршин сууж байсан газраас өөр газар бүртгэгдсэн бол иргэний бүртгэлийн ажилтан уг бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг нас барагчийн харъяалагдах сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт явуулна.
64.Нас барсны бүртгэлийг хөтлөхдөө нас барсны бүртгэлийн дэвтэрт бүртгэж, нас барсныг бүртгэх маягт /ХААТР-18/ -ыг бөглөн нас барсны гэрчилгээг бичиж олгоно.
Арав.Гэрчилгээг дахин олгох
65.Иргэний гэр бүлийн бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн буюу хүчингүй болгосон тохиолдолд иргэдийн гаргасан өргөдлийн дагуу зөвхөн иргэний гэр бүлийн байдлын бүртгэл дэх бичлэгийг баримталж бүртгэх байгууллага дахин олгоно.
66.Бүртгэх байгууллага гэрчилгээг дахин олгохдоо анхны бүртгэлд ямар нэг өөрчлөлт оруулахгүй.
67.Бүртгэх байгууллага гэрчилгээг дахин олгохдоо холбогдох бүртгэх дэвтэр, маягтыг архив, санд шилжүүлээгүй тохиолдолд архивын лавлагаа авахгүй. Өргөдөл хүлээн авсан бүртгэх байгууллагад уул иргэний баримт бичиг байхгүй тохиолдолд аймгийн баримтын сан, Иргэний баримтын төв архиваас лавлагааг авсны үндсэн дээр гэрчилгээг дахин олгоно.
68.Дахин олгосон гэрчилгээний зүүн дээд талд "Хуулбар" тэмдэг дарж хуулбар хийсэн он, сар, өдрийг бичнэ.
 
69.Бүртгэх байгууллага иргэний гэр бүлийн бүртгэлийн хуулбарыг төрийн болон хууль, хяналтын эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу олгож болно.
 
Арван нэг. Иргэний баримтын архив, сан
70.Иргэний баримтын төв архив нь иргэний гэр бүлийн байдал, иргэний үнэмлэх, шилжих хөдөлгөөний бүртгэлийн ХААТР маягтын "А" хэсгээс, аймгийн иргэний баримтын сан нь түүний "Б" хэсгээс бүрдэнэ.
71.Иргэний баримтын төв архив, аймгийн иргэний баримтын сан нь тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суугч нийт иргэдийн бүртгэлийн холбогдолтой бүх баримт бичгийг төвлөрүүлэн хадгалж, байгууллага, иргэдэд иргэний баримт бичгийн лавлагаа, магадлагаа олгох, улсын хүн амын автоматжуулсан регистрийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.
72.Иргэний баримтын төв архив болон аймгийн иргэний баримтын сан нь иргэний гэр бүлийн байдал, иргэний үнэмлэх, шилжих хөдөлгөөний бүртгэлийн баримт бичигт өөрчлөлт оруулах, нэмэлт засвар оруулах, түүнийг сэргээх, хүчингүй, болгох тухай бүртгэх байгууллага болон холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу эх материалд зохих тэмдэглэл байнга хийж байна.
Албан байгууллага, иргэдэд хууль тогтоомжийн дагуу архиваас олгож байгаа лавлагаа нь гэрчилгээг орлохгүй.
73.Сум, дүүрэг тухайн сарынхаа мэдээ, ХААТР маягтыг дагалдах хуудас /ХААТР-101/ -ын хамт дараа сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн албанд хүргүүлэх бөгөөд алба нь иргэний баримтын санд тусган, мөн сарын 15-ны дотор ХААТР маягтыг дагалдах хуудас /ХААТР 103/-ын хамт Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд ирүүлнэ.
74.Иргэний гэр бүлийн байдал, шилжих хөдөлгөөний бүртгэлийн мэдээ, тайланг гаргах ажлыг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба удирдан зохион байгуулж, хяналт тавина.
Арван хоёр.Иргэний гэр бүлийн бүртгэлийн гэрчилгээ, маягтын хадгалалт, зарцуулалтын тооцоо хийх, тайлагнах журам
75.Иргэний бүртгэлийн ажилтан бүртгэлийн дэвтэр, гэрчилгээ, маягтыг хадгалах, зохих журмын дагуу зарцуулах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
76.Сум, дүүргийн бүртгэх байгууллага гэрчилгээ, маягтын үнэ болон үйлчилгээний хураамжийн талаар улирал бүр санхүүгийн байгууллагатай тооцоо хийж ажиллана.
 
77.Аймгийн иргэний бүртгэл мэдээллийн алба нь орон нутагт шаардагдах гэрчилгээ, маягтын захиалга, түүний хуваарилалтыг эрхлэн гүйцэтгэхийн зэрэгцээгээр гэрчилгээ, маягтын зарцуулалтанд хяналт тавьж ажиллана.
78.Сум, дүүргийн бүртгэх байгууллага нь иргэний гэр бүлийн бүртгэлийн гэрчилгээ, маягтын зарцуулалт, үнэ, хураамжийн тайлан /ХААТР-104/, хүн амын ердийн хөдөлгөөний улсын тайлан ХА-1 маягтаар тухайн оны 6 ба 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон гаргаж дараа сарын 5-ны дотор аймгийн иргэний бүртгэл мэдээллийн албанд хургүүлнэ.
Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл мэдээллийн алба нь иргэний гэр бүлийн бүртгэлийн гэрчилгээ, маягтын зарцуулалт, үнэ, тэмдэгтийн хураамжийн хагас жилийн тайланг 6 дугаар сарын 5, жилийн эцсийн тайланг 12 дугаар сарын 5-ны дотор Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд ирүүлнэ.
 
------оОо------