- Нүүр
- Сайдын тушаал
- ҮНДЭСНИЙ АРХИВЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАИГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Хууль зүйн сайдын 2000 оны 146 дугаар тушаалын хавсралт
ҮНДЭСНИЙ АРХИВЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАИГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Үндэсний архивын газрын "Үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр" /цаашид "хөтөлбөр" гэх/-т Монгол Улсын Үндэсний архивын газар нь төрөөс архивын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих, архивын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хүн амд үзүүлэх төрийн үйлчилгээг нээлттэй, шударга хүртээмжтэй хүргэхтэй холбоотой асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 205 дугаар тогтоолоор баталсан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
• Монгол Улсын Үндсэн хууль;
• Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
• Монгол Улсын Төрийн албаны тухай хууль;
• Монгол Улсын Архивын тухай хууль;
• Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль;
• Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хууль;
• Монгол Улсын Хөдөлмөрийн хууль;
• Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад үйл ажиллагааны төлөвлөлт болон дахин инженерчлэл; олон улсын туршлага, өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлт зэрэг арга зүйг хэрэглэв.
1.5. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Үндэсний архивын газар нь Хууль зүйн яам үйл ажиллагааныхаа стратегийг хэрэгжүүлэхэд төрөөс архивын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих, архивын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах асуудлаар үүрэг хариуцлага хүлээж, Хууль зүйн сайдыг мэдээллээр хангана.
1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Үндэсний архивын газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь газрын үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад чухал ач холбогдолтой бөгөөд стратегийг зөв тодорхойлох нөхцлийг бүрдүүлнэ.
Энэ эх үүсвэрт дор дурдсан үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч
хамаарна:
Үндэсний архивын газрын үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Хууль зүйн сайд, иргэд болно.
Үндэсний архивын газрын стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн хэрэгцээг хангахад чиглэнэ.
Үндэсний архивын газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
ХОЁР. Үндэсний архивын газрын үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Үндэсний архивын газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь архивын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд Хууль зүйн сайдад бүх талын дэмжлэг үзүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн шилдэг уламжлалыг өвлөн авч, шинжлэх ухаан техникийн орчин үеийн ололттой уялдуулах замаар архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Үндэсний архивын газар нь дор дурьдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна.
1. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх
ажлыг Хууль зүйн сайдын удирдлагын дор улсын хэмжээнд зохион байгуулах;
ажлыг Хууль зүйн сайдын удирдлагын дор улсын хэмжээнд зохион байгуулах;
2. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн биелэлтэд
улсын хэмжээнд тавих төрийн хяналтыг хэрэгжүүлэх;
улсын хэмжээнд тавих төрийн хяналтыг хэрэгжүүлэх;
3. Үндэсний архивын сан хөмрөгийн бүрэн бүтэн байдлыг хангах, нөхөн
бүрдүүлэлтийн чанарыг дээшлүүлэх, архивын эрэлт хайлтын систем,
ашиглалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох.
бүрдүүлэлтийн чанарыг дээшлүүлэх, архивын эрэлт хайлтын систем,
ашиглалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох.
2.2. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Үндэсний архивын газар /хэрэгжүүлэгч агентлаг/-ын эрхэм зорилго нь Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яамны эрхэм зорилгод бүрэн нийцсэн тэдгээрийн шууд үргэлжлэл байх зарчмыг иш үндэс болгов.
"Үндэсний архивын газрын үйл ажиллагааны эрхэм зорилго нь улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүигээр Монголын ард түмний түүх, соёлын үнэт өв-архивын баримтыг найдвартай хадгалж. хойч үеиинхэнд бүрэн бүтэн өвлүүлэх. архивын мэдээллээр ард түмэндээ үйлчлэх үйл ажиллагааг удирдан, зохион байгуулахад оршино."
2.3. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Үндэсний архивын газар нь эрхэм зорилтынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурьдсан зорилтыг хэрэгжүүлнэ.
1. Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцлийг бүрдүүлэх;
2. Архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хосгүй үнэт, үнэт баримтаар нөхөн бүрдүүлэх;
3. Төрийн архивын мэдээлэл- эрэлт хайлтын системийг төгөлдөржүүлэх;
4. Архивын мэдээллээр төрийн удирдлага болон нийгмийн хэрэгцээг хангах;
5. Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг олон улсын стандартын түвшинд
хүргэх.
хүргэх.
2.4. Үйл ажиллагааны гол зорилт
Үндэсний архивын газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурьдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана.
1. Төрийн архивын баримтын хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцлийг бүрдүүлэх стратегийн зорилтын хүрээнд:
1.1. Үндэсний архивын сан хөмрөгийг байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул, гэмт халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс найдвартай хамгаалах систем бий болгох;
1.2.Төрийн архивуудыг зориулалтын байр, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах;
1.3. Үндэсний архивын газрын дэргэд орчин үеийн лаборатори байгуулах, архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, хамгаалалт, ашиглалтын хувь бий болгох;
1.4. Үндэсний архивын сан хөмрөгийн баримт бичигт нэгдсэн тоо бүртгэл хөтлөх.
2. Төрийн архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хосгүй үнэт, үнэт баримтаар нөхөн бүрдүүлэх стратегийн зорилтын хүрээнд:
2.1. Үндэсний архивын сан хөмрөгийн баримт бичгийн нэр төрөл, бүрэлдэхүүн, хамаарлыг тогтоох, тэдгээрийг төрийн архивуудаар зөв зохистой
хуваарилах;
хуваарилах;
2.2. Үндэсний архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх, нягтлан шалгах
ажлын арга зүй, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
ажлын арга зүй, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
2.3. Орчин цагийн түүхэн эх сурвалжийн өв санг бүрдүүлэхэд хяналт
тавих, мэргэжлийн удирдлагаар хангах;
тавих, мэргэжлийн удирдлагаар хангах;
2.4. Хилийн чанадад буй Монголын түүхийн холбогдолтой баримтыг эрж
сурвалжлах, хуулбарлан авах ажлыг зохион байгуулах.
сурвалжлах, хуулбарлан авах ажлыг зохион байгуулах.
З.Төрийн архивын баримтын мэдээлэл, эрэлт хайлтын системийг боловсронгуй болгох зорилтын хүрээнд:
3.1. Архивын баримтыг эрж хайх ажиллагааг түргэн шуурхай болгох, архивын тоо бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, төв, орон нутаг, улс хооронд архивын мэдээлэл солилцох боломжийг өргөтгөх;
3.2. Монгол улсын Үндэсний архивын сан хөмрөгийн байршил, бүрэлдэхүүн агуулгын талаарх мэдээллийн нэгдсэн сан байгуулах;
3.3. Архивын хоёрдогч мэдээллийг бэлтгэх, олон улсын стандартын дагуу ангилан боловсруулах, компьютерт оруулах замаар мэдээллийн автоматжуулсан сүлжээг бий болгох;
3.4. Үндэсний болон олон улсын мэдээллийн тогтолцоонд архивын мэдээллийн сүлжээг хамруулах.
4. Архивын мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах стратегийн
зорилтын хүрээнд:
зорилтын хүрээнд:
4.1. Архив зүй, баримт судлал, археографийн чиглэлээр судалгаа явуулж, үр дүнг архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
4.2.Үндэсний төв архив, түүний салбар болон аймаг, нийслэлийн архивын эрдэм шинжилгээ, арга зүйн ажлыг уялдуулан зохицуулах;
4.3. Архивын баримтын ашиглалтын журмыг боловсронгуй болгож, архивын баримтыг судалгаа, лавлагаа, сурталчилгааны зорилгод ашиглуулах үйл ажиллагааг өргөтгөх;
4.4. Архивын мэдээллийн маркетингийн асуудлыг судалж боловсруулах, хэрэгжүүлэх.
5. Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг олон улсын стандартын
түвшинд хүргэх стратегийн зорилтын хүрээнд:
түвшинд хүргэх стратегийн зорилтын хүрээнд:
5.1. Архивын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх,
олон улсын архивын зөвлөл, түүний Зүүн азийн бүсийн салбарын үйл
ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талын болон хоёр талын хамтын
ажиллагааг өргөжүүлэх;
олон улсын архивын зөвлөл, түүний Зүүн азийн бүсийн салбарын үйл
ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талын болон хоёр талын хамтын
ажиллагааг өргөжүүлэх;
5.2. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, эрх зүйн акт,
норматив арга зүйн баримт бичгийг олон улсын стандартын түвшинд
боловсруулж, мөрдүүлэх;
норматив арга зүйн баримт бичгийг олон улсын стандартын түвшинд
боловсруулж, мөрдүүлэх;
5.3. Архивын албаны тогтолцоог боловсронгуй болгох, төрийн архивын менежментийг хөгжүүлэх;
5.4.Баримт бичгийн ижилтгэсэн систем, зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн улсын стандарт, албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг нарийн чанд мөрдүүлэх замаар төрийн албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох;
5.5. Олон улсын архивын үйл ажиллагааны ололт, орчин үеийн техник, технологийг архивын үйл ажиллагаанд өргөн нэвтрүүлэх;
5.6. Стратегийн дээрх зорилттой уялдуулж, архивын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бий болгоход чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
2.5. Үйл ажиллагааны зорилт
Үндэсний архивын газрын үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус газар тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.6. Үйл ажиллагааны стратегийн загвар
Үндэсний архивын газрын үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.
Үндэсний архивын газрын үйл ажиллагааны стратегийн загвар
ГУРАВ. Үндэсний архивын газрын
үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,
баримтлах зарчим, зохион байгуулалтын
бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Үндэсний архивын газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,
санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан
зарчмыг баримтлав.
санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан
зарчмыг баримтлав.
1. Үндэсний архивын газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг
тусгасан байх зарчим: /Үндэсний архивын газрын бүтцийн ерөнхий тогтолцоо,
зохион байгуулалтын бүтэц нь Хууль зүйн яамны үйл ажиллагааны тэргүүлэх
чиглэлтэй уялдсан байх/;
тусгасан байх зарчим: /Үндэсний архивын газрын бүтцийн ерөнхий тогтолцоо,
зохион байгуулалтын бүтэц нь Хууль зүйн яамны үйл ажиллагааны тэргүүлэх
чиглэлтэй уялдсан байх/;
2. Эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой итгэл хүлээхүйц байх зарчим:
бүтцийн нэгж, /хэлтэс, тасаг/ тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин,
ялгаа, эрх ямба нь тодорхой мэдэгдэж байна. /албан тушаалын ангилал,
зэрэглэл, нэр, эрхлэх ажил тодорхой давхардалгүй байх/;
бүтцийн нэгж, /хэлтэс, тасаг/ тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин,
ялгаа, эрх ямба нь тодорхой мэдэгдэж байна. /албан тушаалын ангилал,
зэрэглэл, нэр, эрхлэх ажил тодорхой давхардалгүй байх/;
3. Үзэгдэхүйц, мэдэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын
баримжаатай байх зарчим: /Үндэсний архивын газрын нэр, бүтцээс, түүний үйл
ажиллагааны дүр төрх харагдаж байх явдал юм/;
баримжаатай байх зарчим: /Үндэсний архивын газрын нэр, бүтцээс, түүний үйл
ажиллагааны дүр төрх харагдаж байх явдал юм/;
4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим: /Үндэсний архивын газрын даргаас
хамгийн доод нэгж хүртэл аль болох шат дамжлага багатай байх/;
хамгийн доод нэгж хүртэл аль болох шат дамжлага багатай байх/;
5. Байгууллагын тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим:
/байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, бүтцийн хооронд зөв
зохистой тэнцвэрийг хангах замаар удирдахад болон хянахад хялбар байх, үйл
ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар
бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн
хүчний болон бусад нөөц бололцоог дайчлан хэрэглэгч болон үйлчлүүлэгчийн
хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг явуулах боломжийг бүрдүүлсэн байх/;
/байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, бүтцийн хооронд зөв
зохистой тэнцвэрийг хангах замаар удирдахад болон хянахад хялбар байх, үйл
ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар
бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн
хүчний болон бусад нөөц бололцоог дайчлан хэрэглэгч болон үйлчлүүлэгчийн
хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг явуулах боломжийг бүрдүүлсэн байх/;
6. Нээлттэй байх зарчим: /Архивын өв, түүхийг бүтээгч олон түмний
хүртээл болгох, нээлттэй хүртээмжтэй байлгах, тэдэнд өргөн хүрээтэй
ашиглуулах нөхцлийг бүрдүүлэх/;
хүртээл болгох, нээлттэй хүртээмжтэй байлгах, тэдэнд өргөн хүрээтэй
ашиглуулах нөхцлийг бүрдүүлэх/;
7. Төрийн архивын үйл ажиллагааны зарчим: /архивын үйл ажиллагаа
нэгдмэл, төвлөрсөн байх/;
нэгдмэл, төвлөрсөн байх/;
8. Улс төрөөс ангид байх зарчим: /Төрийн архив нь үндэсний эрх ашгийг
дээдлэх энэ утгаараа улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, улс төрөөс хараат
бус байх/.
дээдлэх энэ утгаараа улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, улс төрөөс хараат
бус байх/.
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Үндэсний архивын газрын үйл ажиллагааны зорилт /стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт болон зорилт/-ыг үндэслэн түүний үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дор дурдсан загварыг санал болгож байна:
Төрийн архивын тогтолцоо
Төрөөс архивын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн талаар удирдан зохицуулах чиг үүргийг архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлаг-Үндэсний архивын газар хэрэгжүүлнэ. ҮАГ нь Монгол улсын Үндэсний төв архивыг шууд удирдлагаар төрийн бусад архивыг мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөмжөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
Монгол улсын төрийн архивын сан хөмрөгийн баримтыг зөвхөн Үндэсний төв архив болон аймаг, нийслэлийн архив, байнга хадгалах эрхтэй байна.
3.3. Үндэсний архивын газрын зохион байгуулалтын бүтэц
Монгол улсын төрийн архивын тогтолцоо болон ҮАГ-ын үйл ажиллагааны стратеги, түүний өмнө дэвшигдэж буй ирээдүйн зорилтыг харгалзан зохион байгуулалтын бүтцийг дараах байдлаар тодорхойлов.
Үндэсний архивын газрын зохион байгуулалтын бүдүүвч
Үндэсний архивын газар нь зохион байгуулалтын бүтцийн хувьд Судалгаа-арга зүйн, Тамгын гэсэн 2 хэлтэс, Үндэсний төв архиваас бүрдэнэ. Үндэсний архивын газрын дэргэд Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын алба, баримт бичиг нягтлан шалгах арга зүйн төв комисс ажиллана.
1. Судалгаа-арга зүйн хэлтэс.
Судалгаа-арга зүйн хэлтэс нь дараах үндсэн үүрэгтэй байна.
1.1. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, дүрэм,
заавар, журам, стандартын биелэлтэд мэргэжлийн хяналт тавьж, хэрэгжилтийг
хангуулах.
заавар, журам, стандартын биелэлтэд мэргэжлийн хяналт тавьж, хэрэгжилтийг
хангуулах.
1.2. Архив, албан хэрэг хөтлөлтийн байдалд судалгаа хийж, дүгнэлт
гаргах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж
шийдвэрлүүлэх.
гаргах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж
шийдвэрлүүлэх.
1.3. Нэгдсэн бодлогын хүрээнд төрийн архивуудын үйл ажиллагааг
уялдуулан зохицуулах.
уялдуулан зохицуулах.
1.4. Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зохицуулахад
чиглэгдсэн эрх зүйн болон норматив арга зүйн баримт бичиг, үзэл баримтлал,
хөтөлбөр боловсруулах.
чиглэгдсэн эрх зүйн болон норматив арга зүйн баримт бичиг, үзэл баримтлал,
хөтөлбөр боловсруулах.
1.5.Төрийн архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын үйл ажиллагааны үндсэн чиглэл, арга зарчмыг тодорхойлох.
1 .6.Төрийн архивын мэдээлэл, эрэлт хайлтын нэгдсэн сүлжээг байгуулах.
1.7.Төрийн архивын сан хөмрөгийн баримтын хадгалалтын тохиромжтой нөхцөл бүрдүүлэх үндэслэлийг тогтоох.
1.8.Үндэсний архивын сан хөмрөгийн баримтын төвлөрсөн тоо бүртгэл хөтлөх.
1.9.Төрийн албан хэрэг хөтлөлт, архив зүйн асуудлыг судлан боловсруулж, үр дүнг архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх.
1.10.Архивын менежмент, мэдээллийн маркетинг архивын боловсон хүчний талаарх бодлогыг хэрэгжүүлэх.
1.11.Архивын зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр төрийн архивуудыг хангах, зохион байгуулах.
2. Тамгын хэлтэс
2.1. Удирдах дээд байгууллагаас ирсэн тогтоол, тушаал, шийдвэрийн
заалтуудыг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавих, дүгнэх ажлыг зохион
байгуулна.
заалтуудыг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавих, дүгнэх ажлыг зохион
байгуулна.
2.2. Үндэсний архивын газрын тушаал, дүрэм, журам, гэрээ хэлэлцээрийн
төсөл боловсруулж, баталгаажуулж, гүйцэтгэлд нь хяналт тавина.
төсөл боловсруулж, баталгаажуулж, гүйцэтгэлд нь хяналт тавина.
2.3. Үндэсний архивын газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй
холбогдсон гол асуудлыг хэлэлцэж байх зорилгоор тус Газрын даргын
зөвлөлийг ажлыг зохион байгуулна.
холбогдсон гол асуудлыг хэлэлцэж байх зорилгоор тус Газрын даргын
зөвлөлийг ажлыг зохион байгуулна.
2.4. Үндэсний архивын газрыг ажиллах мэргэжлийн боловсон хүчнээр
бэхжүүлж, ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах, ур чадварын нэмэгдэл, үр
дүнгийн шагнал олгох, зөрчил дутагдал гаргасан тохиолдолд захиргааны
шийтгэл ногдуулах зэрэг арга хэмжээний талаар санал боловсруулж
шийдвэрлүүлэх.
бэхжүүлж, ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах, ур чадварын нэмэгдэл, үр
дүнгийн шагнал олгох, зөрчил дутагдал гаргасан тохиолдолд захиргааны
шийтгэл ногдуулах зэрэг арга хэмжээний талаар санал боловсруулж
шийдвэрлүүлэх.
2.5. Ажилд шинээр томилогдсон хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулж,
ажил байдлын тодорхойлолт гаргуулах, ажиллагсдын нийгмийн асуудал, цалинг
тогтоох зэрэг ажлуудыг хариуцах.
ажил байдлын тодорхойлолт гаргуулах, ажиллагсдын нийгмийн асуудал, цалинг
тогтоох зэрэг ажлуудыг хариуцах.
2.6. Байгууллагын ажиллагсдын хууль зүй, гадаад хэл, монгол бичиг,
компьютерийн мэдлэгийг дээшлүүлэх хичээл сургалт, мэдээлэл хийж байх.
компьютерийн мэдлэгийг дээшлүүлэх хичээл сургалт, мэдээлэл хийж байх.
2.7. Үндэсний төв архивын сан хөмрөгийн хадгалалтын тохиромжтой
нөхцөл бүрдүүлэх, зориулалтын техник төхөөрөмжөөр хангах ажлыг зохион
байгуулах.
нөхцөл бүрдүүлэх, зориулалтын техник төхөөрөмжөөр хангах ажлыг зохион
байгуулах.
2.8. Үндэсний архивын сан хөмрөгийг гэмт халдлага, гал ус, хортон
шавьж бусад аюулаас найдвартай хамгаалах нөхцөл бүрдүүлэх.
шавьж бусад аюулаас найдвартай хамгаалах нөхцөл бүрдүүлэх.
2.9. Байгууллага хүмүүстэй холбогдсон өглөг, авлагын тооцоог тухай бүр
хийж, байгууллагыг өр авлагагүй жигд ажиллахад хяналт тавина.
хийж, байгууллагыг өр авлагагүй жигд ажиллахад хяналт тавина.
2.10. Үндэсний архивын газрын оны болон хэтийн төсвийн төсөл,
улирлын тайлан тэнцэл, төсвийн хөрөнгийн зарцуулалтын мэдээ, нийгмийн
даатгал, эрүүл мэндийн даатгалын тооцоог хугацаанд нь хийж байх.
улирлын тайлан тэнцэл, төсвийн хөрөнгийн зарцуулалтын мэдээ, нийгмийн
даатгал, эрүүл мэндийн даатгалын тооцоог хугацаанд нь хийж байх.
2.11. Эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалт, хөдөлгөөн
өөрчлөлтөнд байнга хяналт тавьж, зөрчлийг цаг тухай бүр засаж ажиллах.
Байгууллагын тохижилт, соёлжилт, ариун цэвэр, үйлчилгээг байнга дээшлүүлэх.
өөрчлөлтөнд байнга хяналт тавьж, зөрчлийг цаг тухай бүр засаж ажиллах.
Байгууллагын тохижилт, соёлжилт, ариун цэвэр, үйлчилгээг байнга дээшлүүлэх.
2.12. Байгууллагын хэвийн ажиллагааг хангахад чиглэгдсэн дулаан,
цахилгаан, цэвэр бохир ус, холбооны гэрээ, төлбөр тооцоог тогтоосон цагт
холбогдох байгууллагуудтай хийж байх.
цахилгаан, цэвэр бохир ус, холбооны гэрээ, төлбөр тооцоог тогтоосон цагт
холбогдох байгууллагуудтай хийж байх.
2.13. Хөрөнгийн тооллого хийх, тооцоо бодох, үр дүнг нь тайлан тэнцэлд
тусгуулах энэ чиглэлээр санал боловсруулж, даргын зөвлөлд оруулан
шийдвэрлүүлж байх.
тусгуулах энэ чиглэлээр санал боловсруулж, даргын зөвлөлд оруулан
шийдвэрлүүлж байх.
З.Үндэсний архивын газрын дэргэдэх Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын алба
Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын алба нь дараахь хяналтын үндсэн үүргийг хэрэгжүүлнэ,.
3.1.Архивын тухай хууль, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Засгийн газраас гарсан шийдвэр, холбогдох бусад эрх зүйн актын биелэлт;
3.2. Баримт бичгийн стандарт, түүний хэрэгжилт;
З.З.Баримт бичгийн шийдвэрлэлтэд тавих хяналт, түүний биелэлтийн байдал;
З4. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, түүний дагуу хэрэг бүрдүүлсэн байдал;
З.5.Комьпютерт оруулсан баримт бичгийн боловсруулалт, ашиглалт, хадгалалтын байдал;
З.6.Архивын хосгүй үнэт, үнэт баримтын хамгаалалтын хувь хийж, эх баримтаас тусад нь хадгалж буй байдал;
3.7.Архивт хадгалсан баримт, музей, номын сан, эрдэм шинжилгээний байгууллага дахь гар бичмэл, байгууллагын архивын баримтын хадгалалт болон хамгаалалтын нөхцөл, баримтын бүрэн бүтэн байдал, ашиглалт;
З.8.Архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалтын үйл
ажиллагаа;
ажиллагаа;
З.9.Архивын баримтын тоо бүртгэл, эрдэм шинжилгээний лавлагаа мэдээлэл;
З.10.Татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, хувьчлагдсан төрийн байгууллага, төрийн өмчийн үйлдвэрийн газар баримтаа төрийн архивт шилжүүлсэн байдал;
З.11.Архивын баримт нь байгалийн гамшиг, гал, усны болон гэнэтийн бусад аюул, гэмт халдлага, устаж үрэгдэж болзошгүй нөлөөллөөс найдвартай хамгаалагдсан эсэх.
Үндэсний архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн төв комисс нь дараах үүрэгтэй байна.
3.12. Үндэсний архивын сан хөмрөгийн баримтын хамаарал, байршил,
бүрдлийг оновчтой болгох;
бүрдлийг оновчтой болгох;
3.13. Архивын баримтын түүх, эрдэм шинжилгээний ач холбогдлыг судлан
тодорхойлох;
тодорхойлох;
З.14.Төрийн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх, нягтлан шалгалт хийх ажлын арга зүйн үндсийг боловсруулах;
3.15.Төрийн архивт байнга хадгалах, баримт бичигт сонголт хийх;
3.16.Архивын хосгүй үнэт, үнэт баримтыг тодорхойлох журмын хэрэгжилтэд хяналт тавих;
3.17.Төрийн архивуудын баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх.
4. Үндэсний төв архив
Үндэсний төв архив нь дараах үүрэгтэй байна.
4.1. Архивын баримтыг тусгай тээгч буюу цахим тооцоолуурын санамжид буулгаж, хадгалах;
4.2.Түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой архивын баримтыг цуглуулах, тэдгээрт сонголт, нягтлан шалгалт хийх;
4.3. Сан хөмрөгөө нөхөн бүрдүүлэх;
4.4. Архивын баримтыг зориулалтын байранд, зохих горимын дагуу
хадгалах;
хадгалах;
4.5. Архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх;
4.6. Хосгүй үнэт, үнэт баримтын нөөц хувьтай болох;
4.7. Архивт хүлээн авсан баримтыг ангилах, төрөлжүүлэх, тэдгээрээр
архивын хөмрөг байгуулах;
архивын хөмрөг байгуулах;
4.8. Архивын баримтын тоо бүртгэл хөтлөх;
4.9. Архивын баримтын агуулга, бүрэлдэхүүнийг нээн харуулсан
мэдээлэл-лавлагааны сан бүрдүүлэх; :
мэдээлэл-лавлагааны сан бүрдүүлэх; :
4.10. Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх;
4.11. Архивын баримтыг ашиглуулах;
4.12.Архивын хөмрөг үүсгэгч байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, архивын хууль тогтоомжийн биелэлтийг шалгах.
3.5. Төвийн гадаад орчин
• Төрийн байгууллагууд;
• Төрийн бус бүх төрлийн байгууллагууд;
• Иргэд.
3.6. Давуу тал
• Архивын өв санг хадгалж, хамгаалж, ашиглуулах, төрийн архив, албан
хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгохтой холбогдсон
харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн;
хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгохтой холбогдсон
харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн;
• Төрийн архивын шинэ тогтолцоог бүрдүүлэх хууль зүйн орчин буй
болсон;
болсон;
• Төрийн архивын ажилтны гүйцэтгэх үүрэг хариуцлага, ажлын ачааллыг
жигдрүүлэх боломжтой;
жигдрүүлэх боломжтой;
• Төрийн албаны мэргэшсэн, цомхон, чадварлаг, тогтвортой албыг
төлөвшүүлэх бүрэн бололцоотой;
төлөвшүүлэх бүрэн бололцоотой;
• Орон нутгийн буюу аймгийн архивын тасгийн эрхлэгч нарын
мэргэжлийн түвшин сайжирсан.
мэргэжлийн түвшин сайжирсан.
3.7. Сул тал
• Төрийн архивын баримтыг хадгалах, хамгаалах, зориулалтын техник
хэрэгслэл, тоног төхөөрөмж хангалтгүй;
хэрэгслэл, тоног төхөөрөмж хангалтгүй;
• Үндэсний архивын сан хөмрөгийн байгалийн гамшиг, гал, усны болон
гэнэтийн бусад нөлөөллөөс найдвартай хамгаалах систем хангалтгүй;
гэнэтийн бусад нөлөөллөөс найдвартай хамгаалах систем хангалтгүй;
• Архивын хоёрдогч мэдээллийг бэлтгэх, боловсруулах, мэдээллийн
автоматжуулсан сүлжээ бүрдээгүй;
автоматжуулсан сүлжээ бүрдээгүй;
• Төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхи дорой.
------оОо-------
Текст томруулах
A
A
A