A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • "БАЙГУУЛЛАГЫН МЭДЛИЙН САН"-ГИЙН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Бүлэг: 1979
Хууль зүйн сайдын 2000 оны 213 дугаар тушаалын хавсралт
 
"БАЙГУУЛЛАГЫН МЭДЛИЙН САН"-ГИЙН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Энэ журмын зорилт нь байгууллагын зардал, санхүүжилтийг тухайн жилийн эцсийн үр дүнтэй нь уялдуулах, санхүүгийн сахилгыг бэхжүүлэх, төрөөс үзүүлэх ажил үйлчилгээний зардал, санхүүжилтийн тоо, чанарын үзүүлэлтийг бууруулахгүйгээр хэмнэх, нэмэгдэл орлого олох сонирхлыг дээшлүүлэх замаар төсвийн ачааллыг багасгах, төсөвт зардлыг хэмнэсэн тохиолдолд байгууллага, хамт олныг урамшуулах, хариуцлага тооцох тогтолцоог хэрэгжүүлэхэд оршино.
2.Байгууллагын нийт урсгал зардлын төсвийн бодит хэмнэлт болон өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилласны нэмэгдэл үйлчилгээний орлого/аж ахуйн тооцоотой ажилладаг агентлагуудад хамаарна/-ын ашгаас "байгууллагын мэдлийн сан" /цаашид "сан" гэх/-г байгуулна.
З.Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулахад Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 106 дугаар тогтоол, энэхүү журам, бусад холбогдох хууль тогтоомжуудыг дагаж мөрдөнө.
Хоёр. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх 4.Санг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
а/ Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 106 дугаар тогтоолын 2 дахь заалтанд заагдсан эх үүсвэрүүд;
б/ Аж ахуйн тооцоонд ажилладаг агентлагуудын нэмэгдэл үйлчилгээний орлогоос олсон ашгийн үлдэгдэл;
в/ туслах аж ахуйн орлого;
г/ түрээсийн орлого.
5.Энэ журмын 4 дүгээр заалтын б, в, г-д заасан эх үүсвэрүүдийг тухайн агентлагийн холбогдох хууль тогтоомжид хориглоогүй тохиолдолд санд оруулж болно.
6.Иргэний хуулийн 225 дугаар зүйл, Засгийн газрын 1992 оны 80 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу өргөсөн хандив сангийн эх үүсвэр байж болно. Хандивласан эд хөрөнгө нь мөнгөн болон эд хөрөнгө, үнэ төлбөргүй ажил, үйлчилгээний хэлбэртэй байна.
7.Хандивын эд хөрөнгийг зах зээлийн үнээр борлуулсны үнэ болон үнэ төлбөргүй ажил, үйлчилгээний үр дүнд төсвөөс чөлөөлөгдсөн зардлыг мөнгөн хэлбэрээр нь байгууллагын мэдлийн санд оруулна.
Гурав.Сангийн хөрөнгийг зарцуулах 8.Сангийн хөрөнгийг дараахь зүйлд зарцуулна:
а/ Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 106 дугаар тогтоолын 9 дэх заалтанд заагдсан арга хэмжээнүүдэд;
б/ байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмадууд болон тахир дутуу иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд тусламж үзүүлэхэд;
в/ төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн өөрийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчид аминдаа орон сууц барих, түүнчлэн орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад зориулан 1 сая хүртэл төгрөгийн бага хүүтэй богино хугацааны зээл олгоход.
Дөрөв. Хариуцлага
9.Сангийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:
а/ сангийн хөрөнгийг хууль тогтоомжинд харшилсан аргаар бүрдүүлэх;
б/сангийн хөрөнгөөс өөрийн ажилчин, албан хаагчдаас бусад хүмүүс болон байгууллагад хандивлах, зээлээр ашиглуулах;
в/ сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг эх үүсвэрээс хэтрүүлэх.
 
10. Хууль зүйн сайд Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 106 дугаар тогтоолын 14 дэх заалтанд дурьдсан хариуцлагын арга хэмжээг агентлагын эрх бүхий албан тушаалтанд ноогдуулна.
Тав. Бусад зүйл
11.Байгууллагын зардлын хэмнэлт, хэтрэлтийн хэмжээг жилийн эцсийн тайлан тэнцлийн үзүүлэлтийг үндэслэн Хууль зүйн яамны Мэдээлэл, мониторингийн газар тооцож хэмнэлтийн урамшууллыг тогтоож өгнө.
12.Хэмнэлтийн урамшууллыг дараа жилийн эхний хагаст багтаан агентлагын жилийн эцсийн дансны чөлөөт үлдэгдлээс санхүүжүүлнэ.
13.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, зарцуулалтын тайланг тусад нь гаргаж жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлийн тайланд хавсаргана.
14.Сангийн жилийн эцсийн үлдэгдлийг дараа жилүүдэд шилжүүлэн зарцуулна.
 
------оОо-----