A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БИЕЧЛЭН ГҮЙЦЭТГЭХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ДАМЖААНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979
 
  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын хамтарсан 2001 оны 107/118 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БИЕЧЛЭН ГҮЙЦЭТГЭХ

БОЛОВСОН ХҮЧНИЙ ДАМЖААНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

1.Монгол Улсын Үндсэн хууль /4 цаг/

1.Монгол Улсын Үндсэн хууль ба хүний эрх, эрх чөлөө

2.Монгол Улсын иргэний халдашгүй эрх, эрх чөлөө

3.Монгол Улсын иргэний үндсэн үүрэг

 

2.Монгол Улсын Эрүүгийн хууль /6 цаг/

1.Гэмт хэргийн ойлголт, үндсэн шинж

2.Гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчлийн ялгагдах тал

3.Аргагүй хамгаалалтын асуудал

4.Гарцаагүй байдлын асуудал

 

3.Хөдөлмөрийн хууль тогтоомж /4 цаг/

1.Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны эрх зүйн зохицуулалт

2.Хөдөлмөрийн гэрээ, түүнийг байгуулах, өөрчлөх, дуусгавар болох үндэслэл, журам

3.Хөдөлмөрийн нөхцөлийн асуудал

4.Хөдөлмөрийн маргаан, түүнийг шийдвэрлэх нь

 

4.Захиргааны хариуцлагын тухай хууль /6 цаг/

1.Захиргааны зөрчлийн ойлголт, үндсэн шинж

2.Нийгмийн хэв журам болон өмч хөрөнгөнд халдсан захиргааны зөрчлийн нөхцөл, түүнийг арилгах асуудал

3.Нийгмийн хэв журам, эд хөрөнгийн эсрэг гэмт хэрэг, өмч хөрөнгөнд халдсан зөрчилтэй тэмцэх асуудал

 

5.Харуул хамгаалалтын ажилтан цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах нь:

1.Байгууллага, нэгжийн хэвийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад цагдаагийн оролцоо

2.Харуул хамгаалалтын ажилтан цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах хэлбэр, арга тактик

3.Харуул хамгаалалтын ажилтан цагдаагийн байгууллагаас туслалцаа авах, мэдээлэл солилцох ажиллагаа

4.Харуул хамгаалалтын ажилтан төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа

 

6.Тусгай хэрэгсэл хэрэглэх заавар /лекц 6 цаг, дадлага 4 цаг/

1.Харуул хамгаалалтын ажилтны тусгай хэрэгслийн тухай ойлголт

2.Харуул хамгаалалтын ажилтны тусгай хэрэгслийн төрөл

3.Харуул хамгаалалтын ажилтны тусгай хэрэгслийг хэрэглэх үндэслэл, журам, практик ажиллагаа

 

7.Галт зэвсэг /лекц 2 цаг, дадлага 4 цаг, үйлдвэрлэлийн дадлага 4 цаг/

1.Харуул хамгаалалтын ажилтан галт зэвсэг хэрэглэх эрх зүйн үндэслэл

2.Харуул хамгаалалтын ажилтан галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журам

 

8.Хувцас өмсөх заавар /2 цаг/

9.Харилцааны сэтгэл зүй /4 цаг/

1.Харуул хамгаалалтын ажилтны харилцааны сэтгэл зүйн ойлголт, зарчим, арга зүйн тактикийн үндэс

2.Харуул хамгаалалтын ажилтанд тавигдах сэтгэл зүйн үндсэн шаардлага

3.Харуул хамгаалалтын үүрэг, гүйцэтгэх үеийн сэтгэл зүйн онцлог

4.Харуул хамгаалалтын журам зөрчигчдийн сэтгэл зүйн онцлог

 

10.Харуул хамгаалалтын ажилтанд хөтлөгдвөл зохих бичиг хэрэг хөтлөлт /лекц 2 цаг, ярилцлага 2 цаг/

1.Өмч хөрөнгийн бүртгэл, журнал хөтлөх

2.Ажил хүлээлцэх журнал, бүртгэл

3.Үйл ажиллагааны үр дүнгийн бүртгэлийн ажиллагаа

 

11.Эмнэлгийн анхны тусламж /2 цаг/

1.Эмнэлгийн анхны тусламжийн ойлголт, ач холбогдол, гэмтсэн, бэртсэн хүмүүст үзүүлэх анхны тусламж

2.Оюун ухааны хямралд орсон хүмүүст үзүүлэх анхны тусламж

3.Галт зэвсгийн шарх авсан хүмүүст үзүүлэх анхны тусламж

 

12.Гал унтраах бэлтгэл /4 цаг/

1.Байгууллага, нэгжийн гал унтраах техник хэрэгслийн иж бүрдэл, тавигдах шаардлага

2.Харуул хамгаалалтын ажилтан Гал түймэртэй тэмцэх байгууллагатай харилцан ажиллах нь

3.Гал түймэр гарсан үед түүнийг унтраах анхан шатны арга тактик ажиллагаа

4.Галд өртөмтгий бодис, техник хэрэгслийг хадгалах, түүнтэй харьцах журам

 

13.Байлдааны самбо /12 цаг/

1.Өнхрөлт, уналт

2.Довтолгоо хамгаалах арга

3.Галт зэвсгээс хамгаалах арга /богино, урт буу/

4.Хүйтэн зэвсгээс хамгаалж /хутга/ баривчлах арга

5.Гав бороохой, мод, палк ашиглах, довтолгооноос хамгаалах

 

14.Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль /14 цаг/

1.Гэрээт харуул хамгаалалтын хуулийн зорилт, хуулийн нэр томъёо, үйлчлэх хүрээ

2.Харуул хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулах журам

3.Харуул хамгаалалтын байгууллага, албан хаагч болон үйлчлүүлэгчийн эрх үүрэг, харуулын үйл ажиллагаанд тавих хяналт

4.Ярилцлага

5.Харуул хамгаалалтын үйл ажиллагаагаар Дотоодын цэргийн 805-р хороо, Төмөр замын цэрэгжүүлсэн харуул дээр мэргэжлийн дадлага хийх

 

15.Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаатай холбогдсон эрхийн актууд /8 цаг/

1.Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааны заавар, дүрмүүд

2.Гэрээт харуул хамгаалалт, Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтын онцлог, ялгаатай талууд

3.Гэрээт харуул хамгаалалтыг “Бүрэн бамбай”, “Арвижих” зэрэг газар болон бусад цагдаагийн гэрээт хамгаалалтанд зохион байгуулж буй журам, заавар

4.Ярилцлага