- Нүүр
- Сайдын тушаал
- ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БИЕЧЛЭН ГҮЙЦЭТГЭХ БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТАНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
хамтарсан 2001 оны 107/118 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БИЕЧЛЭН ГҮЙЦЭТГЭХ
БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТАНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх сургалтанд хяналт тавихдаа Гэрээт харуул хамгаалалтын тухай Монгол Улсын хууль, бусад хууль, тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих
2.1.Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчин бэлтгэх сургалт батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явагдаж буй эсэх.
2.2.Сургалтын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамж нь сургалт явуулах нөхцөлийг хангасан эсэх.
2.3.Багш нарын дадлага, туршлага, сургалтын чанар үр дүн хангалттай эсэх.
2.4.Энэ журмын 2.1, 2.2, 2.3-т заасан асуудлуудын биелэлтэнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хяналт тавина.
2.5.Гэрээт харуул хамгаалалтын тухай Монгол Улсын хууль болон энэ журмын биелэлтийн байдал.
2.6.Аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх, сургалтанд хамруулж байгаа байдал.
2.7.Сургалтын талаар иргэдээс ирүүлсэн санал, гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн байдал.
2.8.Энэ журмын 2.5, 2.6, 2.7-д заасан асуудлуудын биелэлтэнд Хууль зүй, дотоод хэргийн яам хяналт тавина.
Гурав. Бусад зүйл
3.1.Сургалтын үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дангаар буюу хамтарсан шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа хийнэ.
Текст томруулах
A
A
A