A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ТУС УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТЫГ ГАРГАЖ ӨГӨХ ЖУРАМ Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн А81/118/А25 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн А81/118/А25 дугаар тушаалаар хүчингүй болсон.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүү эдийн засгийн сайд,
Гадаад хэргийн сайдын 2002 оны 25/37/09 дугаар
хамтарсан тушаалын 1  дүгээр хавсралт
 
ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ТУС УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТЫГ ГАРГАЖ ӨГӨХ ЖУРАМ
 
 
Хилийн чанад дахь тус улсын дипломат төлөөлөгчийн газраас Монгол Улсын  иргэний бүртгэлтэй холбогдох лавлагаа, тодорхойлолтыг гаргаж өгөх, үйлчилгээний хөлс авахад энэхүү журмыг мөрдөнө.
   1.Хилийн чанад дахь тус улсын дипломат төлөөлөгчийн газар нь Монгол Улсын иргэдийн иргэний бүртгэлийн холбогдолтой лавлагаа, тодорхойлолт авах хүсэлтээ Иргэний бүртгэл мэдээллийн төвд бичгээр ирүүлнэ.
   2.Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв нь дипломат төлөөлөгчийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу үндэсний энгийн гадаад паспортын холбогдолтой лавлагааг 24 цагийн дотор, иргэний гэр бүлийн байдлын болон бусад тодорхойлолтыг 72 цагийн дотор гаргаж бичгээр илгээнэ.
   3.Монгол Улсын иргэдийн иргэний бүртгэлтэй холбогдох лавлагаа, тодорхойлолтыг зөвхөн Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс олгоно.
   4.Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв нь хилийн чанад дахь тус улсын дипломат төлөөлөгчийн газарт иргэний бүртгэлийн холбогдолтой  дараахь лавлагаа, тодорхойлолтыг гаргаж өгнө:
     4.1 төрөлт бүртгүүлсэн тухай;
     4.2 гэрлэлт бүртгүүлсэн тухай;
     4.3 гэрлэлт цуцлуулсан / сэргээсэн /-ыг бүртгүүлсэн тухай;
     4.4 хүүхэд үрчлэлтийг бүртгүүлсэн тухай;
     4.5 нас барсныг бүртгүүлсэн тухай;
     4.6 овог, эцэг /эх/-ийн нэр, нэр сольсон тухай;
     4.7 эцэг тогтоолгосон тухай;
     4.8 иргэний үнэмлэх авсан тухай;
     4.9 бүртгэл  / регистрийн дугаар/-ын тухай;
     4.10 эцэг, эх, ах дүү, төрөл садангийн тухай;
     4.11 оршин суугаа хаягийн тухай;
     4.12 өөр аймаг, хотод шилжсэн тухай;
     4.13 үндэсний энгийн гадаад паспорт авсан тухай;
     4.14 бусад лавлагаа, тодорхойлолт.
     5.Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс олгосон лавлагаа, тодорхойлолт нь тухайн хүний аль нэг бичиг баримтыг орлохгүй бөгөөд зөвхөн албан ёсны эх бичгийг гэрчилж буй баримт бичиг болно.
     6.Тус улсаас гадаад оронд суугаа дипломат төлөөлөгчийн газар нь Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс бичгээр илгээсэн Монгол Улсын иргэдийн иргэний бүртгэлтэй холбогдох лавлагаа, тодорхойлолтын үйлчилгээний хөлсийг батлагдсан тарифын дагуу тухайн этгээдээс валютаар тооцон авч байгууллагынхаа дансанд  төвлөрүүлж, улирал тутам Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн "Голомт" банкны 4 дүгээр салбарын 2120001 тоот дансанд шилжүүлэх бөгөөд төлбөрийн тухай мэдээ тайланг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд тогтмол ирүүлж байна.
     7.Банк, дансны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв ажлын шугамаар мэдэгдэнэ
     8. Хилийн чанад дахь тус улсын дипломат төлөөлөгчийн газраас лавлагаа тодорхойлолт авахаар ирүүлсэн материалыг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн иргэний бүртгэл, мэдээллийн хэлтэс сар бүр хүснэгтээр нэгтгэж, тооцоог тус төвийн санхүү, аж ахуйн тасагт өгөх ба Санхүү, аж ахуйн тасаг нь үйлчилгээний хөлсийг  бүрэн шилжүүлсэн эсэхийг хянан шалгаж, шаардлагатай гэж үзвэл дипломат төлөөлөгчийн газраас холбогдох дүн, мэдээг шаардах эрхтэй.
     9.Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв үйлчилгээний хөлсний талаархи мэдээ, тайланг хагас жил тутам нэгтгэж, дүнг холбогдох яамдад танилцуулна.
 
 
 
 
-------оОо--------