A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН СОЛИЛЦОХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002
оны 72 дугаар тушаалын хавсралт
 
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН СОЛИЛЦОХ ЖУРАМ
 
1. Монгол Улсад гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан, хувийн хэргээр зорчих, түр, удаан хугацаагаар болон байнга оршин суух, хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр аж ахуйн нэгж үүсгэн байгуулах, суралцах, цагаачлахтай холбогдсон хийгээд харьяатын асуудлаар төрийн захиргааны төв, орон нутаг, шүүх эрх мэдлийн байгууллагын хооронд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль Засгийн газрын 2001 оны 71, 72 дугаар тогтоолын холбогдох заалтын дагуу мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана
 
2. Дор дурдсан байгууллагууд дараах мэдээ бүртгэлийг сараар гаргаж дараа сарын 5-ны дотор Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба /цаашид Алба гэх/-д ирүүлж байна.
2.1. Хилийн цэргийг удирдах газар:
2.1.1. хоёр талын тохиролцооны үндсэн дээр тус улсад хялбарчилсан журмаар зорчсон ОХУ, БНХАУ-ын иргэний бүртгэл;
2.1.2. оршин суух болон бүртгэлийн журам зөрчсөний улмаас хилийн боомтод саатуулагдсан гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэдэнд авсан арга хэмжээний тухай мэдээ материалыг тухай үр;
2.1.3. улирлын ажиллагаатай боомтоор орж ирээд хугацаандаа буцаж гараагүй гадаадын иргэний талаархи мэдээ;
2.1.4. тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх журам зөрчсөн гадаадын иргэний талаарх мэдээг тухай бүр;
2.2. Цагдаагийн ерөнхий газар:
2.2.1. тус улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт холбогдсон үйлдсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүний болон хэргийн шийдвэрлэлтийн тухай мэдээ мэдээллийг тухай бүр;
2.2.2. Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авахуулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний тухай мэдээ, мэдээллийг тухай бүр;
2.2.3. олон улсын эрх бүхий байгууллагаас эрэн сурвалжилж байгаа гадаадын иргэний тухай мэдээ;
2.2.4. тус улсаас гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүний талаарх мэдээг овог, нэр, паспортын дугаар, улсын харьяалал, түдгэлзүүлсэн үндэслэлийг тодорхой зааж тухай бүр;
2.2.5.Монгол Улсад хувийн хэргээр цагаачлан амьдардаг, удаан хугацаагаар болон байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн тус улсад оршин суух зөвшөөрөл, бүртгэлийн журам зөрчсөн тухай мэдээ;
2.2.6. Монгол Улсад албан хэргээр удаан хугацаагаар /90 хоногоос дээш/ оршин суугаа гадаадын иргэн /энд зорчигч, түр оршин суугч хамаарахгүй орон нутагт хувийн хэргээр 7 хоногоос дээш хугацаагаар зорчихдоо очсон газрынхаа цагдаагийн байгууллагад бүртгүүлэх журам зөрчсөн тухай мэдээ;
2.2.7. тус албанаас зам явах бичиг авсан гадаадын иргэн очих газар, маршрутаа дур зоргоор өөрчилсөн бол аяллыг зогсоож оршин суух зөвшөөрөл олгосон газарт нь буцаах арга хэмжээ авч албанд тухай бүр нь мэдэгдэнэ.
2.2.8. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгүүлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүний мэдээг овог нэр төрсөн, он, нас, хүйс, улсын харьяаллаар тухай бүр.
2.3. Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв
2.3.1. гадаадын иргэн гэр бүлийн байдлын бүртгэлтэй холбогдсон дор дурдсан мэдээлэл, судалгааг ирүүлж байна. Үүнд:
2.3.1.1. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл;
2.3.1.2. нас барсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл;
2.3.1.3. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон холимог гэр бүлд төрсөн хүүхдийн бүртгэл;
2.3.1.4. Монгол Улсын харьяат хүүхэд үрчилсэн гадаадын иргэний бүртгэл;
2.3.1.5. Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ цуцлуулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл
2.3.1.6. Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ сэргээн тогтоосон гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл
2.3.1.7. эцэг, эх тогтоосон
2.3.1.8. овог, эцгийн нэр өөрчилсөн
2.4. Улсын гаалийн ерөнхий газар:
2.4.1. гаалийн хууль тогтоомж, журам зөрчиж захиргааны зөрчил болон эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэдэнд авсан арга хэмжээний тухай мэдээ, материал;
2.5. Үндэсний татварын ерөнхий газар:
2.5.1. тус улсад татвар төлөгч гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл мэдээ;
2.5.2. Татварын зөрчил гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбоотой мэдээ, материал
2.5.3. Татвар төлөхөөс зайлсхийх зэрэг татварын байгууллагын харьяаллын гэмт хэрэг үйлдсэн үйлдэхээр бэлтгэсэн, завдсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний тухай мэдээ, материалыг тухай бүр.
2.6. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам:
2.6.1. тус улсад ажиллаж, суралцаж буй эрдэм шинжилгээний ажилтан, багш, докторант, магистрант, мэргэжил дээшлүүлэгч, оюутан, сурагч гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл мэдээ.
2.7. Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын алба:
2.7.1. зөрчил гаргасан, хууль бус үйл ажиллагаа явуулсан эрдэм шинжилгээний ажилтан, багш, докторант, магистрант, мэргэжил дээшлүүлэгч, оюутан, сурагч гадаадын иргэн, харьяалалгүй хүн тэдэнд авсан арга хэмжээний тухай мэдээ материалыг тухай бүр.
2.8. Хөдөлмөр эрхлэлтийн газар:
2.8.1. тус улсад ажиллаж байгаа нийт гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн мэдээг дор дурдсан чиглэлийг хамруулан гаргана:
2.8.1.1. боловсрол, соёл шинжлэх ухааны яамны шугамаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа багш бусад ажилтан;
2.8.1.2. тус улсад ажиллахаар ирсэн гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын пүүс компанийн төлөөлөгчийн газрын тэргүүн удирдах бүрэлдэхүүн;
2.8.1.3.төрийн бус олон нийтийн байгууллагад ажиллагчид;
2.8.1.4. Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан хамтарсан болон бусад үйлдвэрийн газрын ажиллагсад.
2.9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын улсын хяналтын алба:
2.9.1. Гадаадын хөрөнгө оруулагч иргэд төрийн захиргааны холбогдох байгууллагаас үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар авсан зөвшөөрөл лицензийн дагуу үйл ажиллагаа явуулахгүйгээр өөр чиглэлийн ажил үйлчилгээ явуулж хууль зөрчсөн, зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, тэдэнд авсан арга хэмжээний тухай мэдээ, материалыг тухай бүр.
2.10. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг:
2.10.1. гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төрөлжсөн болон нэгдсэн бүртгэл
2.11. Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар:
2.11.1. өөр өөрийн дэвсгэр нутагт түр, удаан хугацаагаар болон байнга оршин сууж буй гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэдний шилжилт хөдөлгөөний тухай мэдээ;
2.11.2. оршин суух зөвшөөрөл, бүртгэлийн журам зөрчсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний мэдээ;
2.11.3. аймаг, Нийслэлийн ИТХ-аас зөвшөөрөл авсан бөгөөд орон нутгийн хууль зүйн хэлтсийн иргэний бүртгэл мэдээллийн албанд бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа шашны байгууллагын шугамаар ирсэн гадаадын иргэний мэдээ;
2.11.4. Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгосон гадаадын иргэний тухай мэдээ;
тайлбар: Орон нутгийн холбогдох албадууд харьяатын асуудал, гадаадын иргэнтэй холбоотой мэдээ мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газарт өгч, Тамгын газар нэгтгэн ирүүлнэ.
2.12. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан "ял шийтгэлгүйд тооцогдож байгаа" гадаадын иргэний тухай мэдээ
2.13. Улсын ерөнхий прокурорын газар:
2.13.1. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн, яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүний хэргийн шийдвэрлэлтийн мэдээ;
2.13.2. гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн улмаас тус улсаас гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүний мэдээг овог нэр, паспортын дугаар, улсын харьяалал, үйлдсэн хэрэг зөрчлийн төрлөөр тухай бүр.
3. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба дараахь мэдээг холбогдох төрийн захиргааны байгууллагуудад сар бүр болон тухай бүр өгч байна:
3.1. Монгол Улсын хилээр орсон,гарсан, дамжин өнгөрсөн гадаадын иргэний мэдээг Цагдаагийн ерөнхий газарт;
3.2. Монгол Улсын харьяатаас гарсан, харьяаллаа сэргээлгэсэн хүний мэдээг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд;
3.3. нэг жилээс дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлсэн гадаадын иргэн, цагаачдын бүртгэлийг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт;
3.4. гадаадын иргэний хэрэг зөрчлийн тухай мэдээллийг Гадаад хэргийн яаманд тухай бүр;
3.5. зөрчлийн улмаас саатуулж албанд шилжүүлж өгсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээг Хилийн цэргийн удирдах газарт тухай бүр;
3.6. тодорхой хугацаагаар орон нутагт хөдөлмөр эрхлэхээр зөвшөөрөл авч төвд бүртгүүлсэн гадаадын иргэний мэдээг тухайн аймгийн Засаг даргын тамгын газарт тухай бүрт тус тус хүргүүлж байна.
 
 
---------oOo----------