A

A

A

Бүлэг: 1979
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 99
дүгээр тушаалын хавсралт
 
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын  нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.        Тээврийн хэрэгслийг бүртгэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлээс хасах болон тээврийн хэрэгслийн талаархи статистик бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, судалгаа гаргах, мэдээлэл судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийн сан, сүлжээ байгуулах, хадгалахтай холбогдсон үйл
ажиллагааг тээврийн хэрэгслийн тоо бүртгэл гэнэ.
3.        Тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох ажиллагааг аймаг, дүүргийн замын цагдаагийн алба эрхлэн гүйцэтгэж тайлан мэдээгээ Замын цагдаагийн газарт ирүүлэх ба тайлан мэдээ ирүүлэх, түүнийг нэгтгэх журмыг Замын цагдаагийн газрын дарга батална.
4.                   Аймаг,   дүүргийн   замын   цагдаагийн   албад   тээврийн   хэрэгслийн   тоо бүртгэлийн талаар дараахь үйл ажиллагаа явуулна:
4.1.   тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох;
4.2.   тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх;
4.3.   тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарыг нөхөж олгох;
4.4.   тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах;
4.5.   тээврийн хэрэгслийн мэдээллийн санг бүрдүүлэх, лавлагаа гаргах.
5.                  Замын цагдаагийн газрын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэс нь энэ журмын "Нэг"-ийн 4.5-д зааснаас гадна дараахь үүргийг гүйцэтгэнэ:
5.1.                       тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах;
5.2.           холбогдох     байгууллагын     хүсэлтээр     тээврийн     хэрэгслийн мэдээллийн сангаас судалгаа, лавлагаа гаргаж өгөх;
5.3.           тоо бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон   нэгдсэн тайланг сар тутам гаргах;
5.4.                        тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох ажиллагаа хууль тогтоомж, түүний дагуу батлагдсан дүрэм, журамд заасны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авах.
 
6.        Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шинээр тээврийн хэрэгсэл авсан бол 72 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ба иргэний тухайд тэрээр зөвхөн 16 насанд хүрсэн бол түүний нэр дээр бүртгэнэ.
7.        Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох үйл ажиллагааг тоо бүртгэлтэй хамтад нь гүйцэтгэнэ.
              8.Тээврийн хэрэгслийг түүнийг өмчлөгч, буюу эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг дээр бүртгэж, нийслэл, аймгийн нэрийг товчилсон үсэг бүхий улсын дугаарын тэмдэг олгоно. Дипломат эрх, дархан эрх ямба эрхлэх гадаадын төлөөлгчдийн газрын хувьд "ДК" гэсэн товчилсон үсэг бүхий улсын дугаар олгоно. /2005 оны 91 дүгээр тушаалаар нэмсэн/.
                  
                  9.Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг нь Монгол Улсын стандартад нийцсэн байна.
10.                      Аймаг,   дүүргийн   замын   цагдаагийн   албад   нь   тээврийн   хэрэгсэлд бүртгэлийн карт нээж тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгон, өмчлөгч буюу эзэмшигч аж   ахуйн   нэгж,   байгууллага,   иргэний   нэр,   хаяг,   регистрийн   дугаарыг   бичиж бүртгэлийн санд оруулна.
Хоёр. Тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд шинээр бүртгэх
11.                     Тээврийн хэрэгслийг бүртгэж, улсын дугаар олгоход дараахь материалыг үндэслэнэ:
11.1.           өмчлөгч   буюу   эзэмшигч   иргэний   үнэмлэх,   аж   ахуйн   нэгж, байгууллагын   улсын   бүртгэлийн   гэрчилгээний   нотариатаар   гэрчлүүлсэн хуулбар;
11.2.         тээврийн хэрэгслийн техникийн паспортын эх хувь, үйлдвэрлэгчийн дагалдах бичиг, явуулын дугаар;
11.3.           шилжүүлсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтны тээврийн хэрэгслийг   шилжүүлэх  талаар   гаргасан   шийдвэр,   албан   бичиг,   иргэний өргөдөл, шилжүүлснийг нотлох бусад баримт;
11.4. дипломат эрх, дархан эрх ямба эдлэх гадаадын төлөөлөгчдийн газрын хувьд ГХЯ-ны ёслолын хэлтсийн тодорхойлолт; /2005 оны 91 тоот  тушаалаар өөрчилсөн/
11.5.             тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэхэд хураах улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
11.6.             шинээр улсын хилээр оруулж ирсэн тээврийн хэрэгслийг бүртгэх бол гаалийн татвар төлсөн баримт.
 
12.           Монгол Улсад байнга болон гурван сараас дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэний тээврийн хэрэгслийг түүний визийн хугацаа, хаягийн бүртгэлийг нь үндэслэн энэ журмын 11.1; 11.2; 11.5 -д заасан бичиг баримтыг үндэслэн бүртгэнэ.
13.           Монгол Улсад долоо буюу түүнээс дээш хоног зорчих гадаад улсын иргэний тээврийн хэрэгслийг нийслэлд Мэргэжил, техникийн хяналтын хэлтэс,  орон нутагт  тухайн   аймгийн   замын   цагдаагийн   алба   бүртгэж,   тээврийн   хэрэгслийн гэрчилгээг хураан  авч  түр зорчих баримтыг уг иргэний  визийн  хугацаа,  гэрээг үндэслэн гурван сар хүртэл хугацаагаар олгож, буцахад нь түр зорчих баримтыг нь хураан авч бичиг баримтыг нь буцаан олгоно.
Гурав. Тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх
14.                    Дараахь   тохиолдолд   тээврийн   хэрэгслийн   шилжилт,   хөдөлгөөнийг бүртгэнэ:
14.1.           тээврийн  хэрэгслийг  өмчлөгч, эзэмшигч нь  тээврийн   хэрэгслээ бусдад шилжүүлсэн;
14.2.           өмчлөгч, эзэмшигч иргэний оршин суугаа хаяг, аж ахуйн нэгж, байгууллагын оршин байгаа газар өөрчлөгдсөн;
14.3.         тээврийн   хэрэгслийн   зориулалт,   хөдөлгүүр,   арал,   бүхээгний дугаар, өнгө өөрчлөгдсөн.
15.         Өмчлөгч, эзэмшигч нь энэ журмын 14-т заасан өөрчлөлт хөдөлгөөнийг ажлын 7 хоногийн дотор бүртгүүлнэ.
16.         Тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурдсан материалыг үндэслэн бүртгэнэ:
16.1.        нэг байгууллага, аж ахуйн нэгжээс нөгөө байгууллага, аж ахуйн нэгжид шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан байгууллага, аж ахуйн   нэгжийн  удирдлагын   шийдвэр,   албан   бичиг,  тээврийн  хэрэгслийн гэрчилгээ;
16.2.        байгууллага,   аж   ахуйн   нэгжээс   иргэнд   тээврийн   хэрэгсэл шилжүүлэх бол тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын шийдвэр, албан бичиг, шилжүүлэн авч буй иргэний өргөдөл, иргэний үнэмлэх, зураг;
16.3.             иргэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг байгууллага, аж ахуйн нэгжид шилжүүлэх бол тухайн иргэний өргөдөл, иргэний үнэмлэх буюу шилжүүлснийг   нотлох   бусад   баримт,   шилжүүлэн   авах   аж   ахуйн   нэгж, байгууллагын албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
16.4.             иргэд хоорондоо тээврийн хэрэгслээ шилжүүлэх бол тэдгээрийн өргөдөл, иргэн тус бүрийн иргэний үнэмлэх буюу шилжүүлснийг нотлох бусад баримт;
2/ "16.5. "ДК" гэсэн товчилсон үсэг бүхий улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшиж буй эрх бүхий этгээд тээврийн хэрэгслээ Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэнд шилжүүлэх бол энэ журмын 16 дугаар зүйлд заасан материал болон Гадаад хэргийн яамны ёслолын хэлтсийн   тодорхойлолтыг үндэслэн шилжилт хөдөлгөөн хийж, улсын дугаарын тэмдгийг Замын цагдаагийн газар хурааж авна".
Жич: Шилжүүлснийг нотлох бусад баримт гэдэгт бусдад худалдсан, бэлэглэсэн тухай болон худалдан авсан тухай нотариатаар баталсан гэрээ, тодорхойлолт мөн тухайн орон нутгийн бүртгэлээс хассан тухай Замын цагдаагийн албаны бүртгэл хариуцсан ажилтны тодорхойлолт, худалдахыг   зөвшөөрч бусдад өгсөн итгэмжлэл зэрэг хамаарна.
16.6. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, төлөөлөгчдийн газар Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тээврийн хэрэгслээ шилжүүлэх бол энэ журмын 16.1, 16.2-т заасан баримт бичиг, Монгол Улсад түр оршин суугаа болон зорчин яваа гадаадын иргэн, харьяалалгүй хүн тээврийн хэрэгслээ Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлэх бол гадаад паспорт, байнга оршин суугч иргэний хувьд "Монгол Улсад оршин суугчийн үнэмлэх"-ийг үндэслэн энэ журмын 16.2, 16.3, 16.4-т заасан материалыг бүрдүүлж шилжилт хөдөлгөөн хийлгэнэ."
 
18.                     Тээврийн   хэрэгслийн   зориулалт,   хөдөлгүүр,   арал   бүхээгний   дугаар, ангиллыг өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлт нь стандартын шаардлагыг хангаж байгааг нотолсон техникийн үзлэгийн дүгнэлтийг үндэслэн өөрчлөлтийг тэмдэглэнэ.
19.         Дампуурсан буюу татан буугдаж бүртгэлээс хасагдсан аж ахуйн нэгж, байгууллагын  тээврийн  хэрэгслийг  нутаг дэвсгэрийн  хуулийн  этгээдийг  бүртгэх байгууллагын тодорхойлолтыг үндэслэн шилжүүлэн бүртгэж болно.
20.         Байнгын бүртгэлтэй газраасаа өөр аймаг, хотод 3 сараас дээш хугацаагаар ажиллах тээврийн хэрэгслийн эзэмшигч нь очиж ажиллах тухайн газрынхаа Замын цагдаагийн албанд бүртгүүлж хугацаа дуусмагц бүртгэлээс хасуулна.
Дөрөв. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг, гэрчилгээг нөхөн олгох
21.                   Тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хуучин нэрээр "ашиглалтын дэвтэр")-г үрэгдүүлсэн тохиолдолд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
21.1.   нөхөн олгохыг хүссэн өргөдөл, албан бичиг;
21.2.   сонинд зарлуулж хүчингүй болгосон тухай баримт;
21.3.   тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ тушаасан баримт.
 
22.   Улсын дугаарын хоёр тэмдгээ үрэгдүүлсэн өмчлөгч, эзэмшигч энэ тухайгаа орон  нутгийн  Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж тодорхойлолт авах бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж эрж олох арга хэмжээ авна.
23.   Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хоёр тэмдгийг үрэгдүүлсэн тухай орон нутгийн цагдаагийн байгууллагын тодорхойлолт, энэ тухай хэвлэл мэдээлэлд гарсан зар, нөхөн олгуулахыг хүссэн өргөдөл буюу байгууллагын албан тоот зэргийг үндэслэн Мэргэжил, техникийн хяналтын хэлтэс тээврийн хэрэгслийн бүртгэлийн карт болон компьютерийн бүртгэлд тэмдэглэгээ хийнэ.
24.   Улсын дугаарын аль нэг тэмдгийг гээгдүүлсэн тохиолдолд улсын дугаарын тэмдгийг нөхөн олгож картанд тэмдэглэнэ.
25.   Хэрэглэх явцад хуучирч муудсан, бичлэг тэмдэглэл нь баларсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ (ашиглалтын дэвтэр)-г өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэлтээр үнийг төлүүлэн сольж болно.
Тав. Тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах
26.   Тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй болсон бол өмчлөгч буюу эзэмшигч нь түүнийг улсын бүртгэлээс хасуулна.
27.   Тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулах хүсэлтийг аймаг, дүүргийн Замын цагдаагийн албанд 30 хоногийн дотор доорхи бичиг баримтын хамтаар ирүүлнэ.
Үүнд:
27.1.   бүртгэлээс хасуулах тухай өмчлөгч, эзэмшигчийн шийдвэр буюу өргөдөл;
27.2.   тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
27.3.   улсын дугаарын тэмдэг.
 
28.         Аймаг, дүүргийн Замын цагдаагийн алба энэ журмын 27-д заасан бичиг баримтыг үндэслэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасаж, гэрчилгээ, улсын дугаарын  тэмдгийг хураан,   бүртгэлийн  картыг хааж өмчлөгч  буюу  эзэмшигчид тодорхойлолт олгох ба энэ тухай мэдээллийг Замын цагдаагийн газрын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэст ирүүлнэ.
29.         Гадаад орноос тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, тэдгээрийн ажилтны тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахдаа Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын шийдвэрийг үндэслэнэ.
 
30.                Тус  улсаас  бүрмөсөн   гарах  тээврийн  хэрэгслийг  өмчлөгч,   эзэмшигч байгууллага, иргэдийн хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлээс хасч, улсын дугаарын тэмдэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч явуулын дугаар, түр гэрчилгээ олгоно.
31.                Монгол Улсад байнга оршин суугаа болон удаан хугацаагаар зорчих гадаадын иргэний тээврийн хэрэгслийг энэ журмын 27-д заасан бичиг баримтыг үндэслэн бүртгэлээс хасна.
32.       Замын  цагдаагийн газрын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэс энэ журмын 28-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн тээврийн хэрэгслийн улсын тоо бүртгэл, мэдээллийн санд бүртгэлээс хасагдсан тухай тэмдэглэгээ хийнэ.
33.                Бүртгэлээс хасагдсан  тээврийн  хэрэгслийн  улсын  дугаарын  тэмдгийг хяналт тавьж устгана.
Зургаа. Тээврийн хэрэгслийн улсын тоо бүртгэлийн сан, лавлагаа
34.                   Замын цагдаагийн газрын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэс нь Монгол Улсад ашиглагдаж байгаа бүх төрлийн тээврийн хэрэгслийн улсын тоо бүртгэл, мэдээллийн санг хөтөлж, баяжилт хийх ба шаардлагатай лавлагаа гаргана.
35.                     Хэрэг  маргааныг  шийдвэрлэхтэй  холбогдуулж  шүүх,   прокурор,  хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбогдсон лавлагааг бичгээр гаргаж өгнө.
Долоо. Улсын дугаарын тэмдгийг хураах, буцааж олгох.
36.    Зам тээврийн осол, хэрэгт өртөж их хэмжээний эвдрэл гарсан, эсвэл осол хэргийн   газраас   тээврийн   хэрэгслээ   орхиж   зугтаасан,   түүнчлэн   өөр  тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг ашигласан бол тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг Замын цагдаагийн албаны байцаагч түр хурааж болно.
37.          Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг энэ журмын 36-д заасан үндэслэлээр хураан авсан байцаагч аймаг, дүүргийн замын цагдаагийн албаны бүртгэгчээр дамжуулан Мэргэжил, техникийн хяналтын хэлтэст 24 цагийн дотор мэдэгдэж тэмдэглүүлнэ.
38.                     Зам  тээврийн  ослын улмаас их хэмжээний  эвдрэл  гарсан  тээврийн хэрэгслийн   улсын   дугаарыг   түр   хураан   авсан   бол   уг   тээврийн   хэрэгслийг засварласны дараа техникийн үзлэгт дахин оруулж дүгнэлт гаргасны дараа улсын дугаарын тэмдгийг буцаан олгоно.
Найм. Бусад зүйл
 
39.               Тээврийн хэрэгслийн гэрчилгээний загварыг Замын цагдаагийн газрын дарга баталж, ийнхүү батлагдсан загварын дагуу хэвлүүлж аймаг, дүүргийн Замын цагдаагийн албадад тусгай бүртгэлээр, хувийн дугаараар тулган хүлээлгэн өгөх ба зарцуулалтын байдалд хяналт тавина.
40.      Тээврийн   хэрэгслийн   гэрчилгээг  аймаг,   дүүргийн   Замын   цагдаагийн албадад хуваарилах, түүний зарцуулалтын тоо бүртгэл хөтлөх, тайлан гаргах журмыг Замын цагдаагийн газрын дарга баталж хэрэгжилтэд хяналт тавина.
41.      Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг Монгол Улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэх бөгөөд түүнийг аймаг, дүүрэгт хуваарилах, олголтод хяналт тавих, тайлан мэдээ гаргах, нэгтгэх журмыг Замын цагдаагийн газрын дарга батална.
 
-----оОо------