- Нүүр
- Сайдын тушаал
- ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 208 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлоход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг урьдчилан гаргуулахдаа шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчтай Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол хохирлыг шууд хариуцна.
Хоёр.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал
2.1.Дараахь үйл ажиллагааны зардлыг төлбөр авагчаас урьдчилан гаргуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж төлбөр авагчид олгоно:
2.1.1.Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, хадгалах, шилжүүлэх, худалдан борлуулах, нүүлгэх;
2.1.2Төлбөр төлөгч болон түүний нуусан эд хөрөнгийг эрэн сурвалжлах, үзлэг, нэгжлэг хийх, илрүүлэх;
2.1.3.Хөндлөнгийн гэрч урьж оролцуулах;
2.1.4.Шинжээч, мэргэжилтэн, хэлмэрч, орчуулагчийн ажлын хөлс.
Гурав. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг мөнгөн хэлбэрээр тодорхойлох
3.1.Эд хөрөнгийн холбогдолтой гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад зайлшгүй хүн хөлсөлж ажиллах шаардлагатай бол ийнхүү ажиллуулсны зардлыг /ажиллах хүчний зардал/ тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс хэтрүүлэхгүйгээр тооцож тодорхойлно.
3.2.Тээврийн үйлчилгээ, шуудан холбоо, шинжээч, мэргэжилтэн, хэлмэрч, орчуулагчийн хөлсийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож тодорхойлно.
Дөрөв. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тооцох журам
4.1.Хүүхдийн тэтгэлэг, гэм хорын төлбөр авагч, оршуулгын болон тэжээгчээ алдсны тэтгэмж, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх толгойлсон 2-оос дээш бага насны хүүхэдтэй эмэгтэй /эрэгтэй/ болон тахир дутуу, өндөр настан төлбөр авагчдаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны. зардлыг гаргуулахгүй бөгөөд тэдгээрийг тухайн засаг захиргааны байгууллагын тодорхойлолт, нийгмийн халамжийн байгууллагаас олгосон гэрчилгээ, дэвтэр, бичиг баримтыг үндэслэн энэхүү зардлаас чөлөөлнө.
4.2. Энэ журмын 4.1-д заасан төлбөр авагчдын гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг болзошгүй эрсдэлийн зардлаас гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссаны дараа төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж буцаан төвлөрүүлнэ.
4.3.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд
шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг энэ журамд заасны
дагуу санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэн төлбөр төлөгчөөс нөхөн
гаргуулна.
шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг энэ журамд заасны
дагуу санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэн төлбөр төлөгчөөс нөхөн
гаргуулна.
4.4.Төлбөрийн зарим хэсгийг хангах бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг биелэгдэх шаардлагын хэмжээгээр төлбөр авагчаар урьдчилан төлүүлж болно.
4.5.Хэд хэдэн төлбөр авагч байгаа бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тус бүрээс нь ногдох хэмжээгээр урьдчилан төлүүлнэ.
4.6.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч 14 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг тодорхойлж, ахлах гүйцэтгэгчид танилцуулан, зөвшөөрөл авснаар төлбөр авагчаас гаргуулна.
4.7.Төлбөр авагчаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг бүрэн хэмжээгээр гаргуулах боломжгүй тохиолдолд хэсэгчлэн гаргуулж болно.
Тав.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын санхүүгийн баримт үйлдэх
5.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд бэлэн мөнгө хүлээн авсан, түүнийг албаны дансанд төвлөрүүлсэн тухай баримтыг 3 хувь үйлдэж, үйлдсэн огноог бичиж, гарын үсэг зуруулан, төлбөр авагчид 1 хувийг өгч, 1 хувийг гүйцэтгэх баримт бичигт, үлдэх 1 хувийг албаны санхүүд өгнө.
5.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал авах болон албаны дансанд төвлөрүүлэх баримтууд нь нэгдсэн дугаартай, хэвлэмэл маягт байна.
б.З.Бэлэн мөнгө хүлээн авсан, албаны дансанд төвлөрүүлсэн баримтууд нь ямар нэгэн засваргүй байна.
5.4.Шийдвэр гүйцэтгэгч нь зардалд тооцон хүлээн авсан бэлэн мөнгийг төв, суурин газарт 24 цаг, хөдөө орон нутагт 72 цагийн дотор албаны дансанд шилжүүлнэ.
5.5..Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцон авсан мөнгөн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.
5.6..Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулж авсан /үүний дотор төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах замаар бий болгосон/ мөнгөн хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг эхний ээлжинд төлүүлж бусад мөнгөн хөрөнгийг төлбөр авагчид зохих журмын дагуу олгоно.
5.7.Гүйцэтгэх баримт бичиг нь хүчингүй болсны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд холбогдох этгээдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг буцааж олгоно.
5.8.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг үрэгдүүлсэн гэм буруутай этгээд бүх хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцна.
5.9.Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлын санхүүгийн тайланг тухай бүр үйлдэн холбогдох санхүүгийн болон бусад баримтуудыг хавсарган ахлах шийдвэр гүйцэтгэгчид хянуулна.
5.10. Энэхүү журмыг зөрчсөн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A