- Нүүр
- Сайдын тушаал
- ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН УРАМШУУЛЛЫГ СУУТГАХ, ТҮҮНИЙГ ХУВААРИЛАХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 208 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН УРАМШУУЛЛЫГ СУУТГАХ, ТҮҮНИЙГ ХУВААРИЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсны дараа төлбөр авагчид олгосон мөнгөн болон эд хөрөнгийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ журмын 3.1-д заасан хэмжээний суутгал хийж түүнийг шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах болон шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.
1.3."Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал" гэдэгт албаны байр, цахилгаан, дулаан, тоног төхөөрөмж, урсгал засвар, сургалт семинар, томилолт, болзошгүй эрсдэл зэрэгт шаардагдах зардлыг хамааруулж ойлгоно.
1.4. "Болзошгүй эрсдлийн зардал" гэдэгт "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам"-ын "дөрөв"-ийн 4.1-д заасан болон шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүсч болзошгүй хохирлыг нөхөхөд шаардагдах зардлыг хамааруулж ойлгоно.
Хоёр. Төлбөр авагчаас гаргуулах урамшууллын хэмжээ
2.1.Шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлсэн бол гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс 5-10 хувийн урамшууллыг суутгаж аймаг, нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны дансанд төвлөрүүлнэ.
2.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан төлбөр гаргуулж болохгүй орлогыг шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх тохиолдолд урамшуулал суутгахгүй.
Гурав. Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг хуваарилах
3.1.Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга нь энэ журмын 2.1-д зааснаар дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилна:
Үнийн дүн /сая төгрөгөөр/
|
Оногдох хувь
|
|
|
Шийдвэр гүйцэтгэгчид
|
Болзошгүй эрсдэлийн зардалд
|
Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны бусад зардал
|
|
0-1.0-
|
5.5 %
|
|
|
1.0-5.0
|
4
|
|
|
5.0-10.0
|
3
|
|
|
10.0-25.0
|
2.5
|
1%
|
3.5%
|
25.0-50.0
|
2
|
|
|
50.0-75.0
|
1.5
|
|
|
75.0-100.0
|
1.0
|
|
|
100.0-аас дээш
|
0,5
|
|
|
Дөрөв. Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох үндэслэл
4.1.Шүүхийн шийдвэрийг зохих хугацаанд бодитойгоор бүрэн гүйцэтгэсний дараа урамшууллыг суутгаж хуваарилна.
4.2. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр барагдуулах, урамшуулал авах гэрээг төлбөр авагчтай бичгээр байгуулах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч хянаж батална.
4.3.Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчид бодитойгоор олгосон мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс энэ журмын 2.1; 3.1-д заасны дагуу урамшууллыг суутгана.
4.4.Шийдвэр гүйцэтгэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөтэй байх хугацаанд өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч буюу тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж болох бөгөөд энэ тохиолдолд бодит гүйцэтгэлийн хувиар тооцон урамшуулал олгоно.
4.5.Аймаг, нийслэлийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч онцгой тохиолдолд биечлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулбал энэ журамд заасан урамшуулал олгоно.
Тав. Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох
5.1.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулж шийдвэр гүйцэтгэх бол 4 сар, бусад тохиолдолд 2 сарын дотор шийдвэрийг гүйцэтгэнэ.
5.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтан гүйцэтгэлийн баримт бичгийг үндсэн эхээр нь татаж хянасан, түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөтэй байсан бол уг хугацааг энэ журмын 5.1-д заасан хугацаанаас хасч тооцно.
5.З.Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэрийг энэ журамд заасан хугацаанд бүрэн гүйцэтгэсэн нөхцөлд урамшуулал авна.
5.4.Шийдвэр гүйцэтгэгч тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд түүний шалтгааныг харгалзан төлүүлсэн хохирлын дүнгээс зохих хувиар тооцон урамшуулал олгож болно.
5.5.Аймаг, нийслэлийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь энэ журмын болон гэрээний заалтын биелэлтэд хяналт тавьж бичгээр тодорхойлолт гаргах ба албаны дарга тодорхойлолттой танилцаж урамшуулал олгохоор шийдвэрлэвэл тушаал гаргана.
5.6.Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч энэ журмын 4.4; 4.5-д заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж энэ журмын заалт, гэрээний шаардлагыг хангасан гэж үзвэл ахлах шийдвэр гүйцэтгэгч нь тухайн албаны даргад, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад урамшуулал авах хүсэлтээ бичгээр гаргана.
5.7.Энэ журмын 4.5-д зааснаар гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга урамшуулал олгоно.
Зургаа. Санхүүгийн баримтанд тавигдах шаардлага
6.1.Урамшуулалд бэлэн мөнгө хүлээн авах, албаны дансанд төвлөрүүлэх баримтыг 3 хувь үйлдэж, үйлдсэн огноог бичиж гарын үсэг зуруулан төлбөр авагчид 1 хувийг өгч, 1 хувийг нь гүйцэтгэх баримт бичигт хавсаргаж, 1 хувийг албаны санхүүд өгнө.
6.2.Шийдвэр гүйцэтгэгч урамшуулалд тооцон авсан бэлэн мөнгийг төв, суурин газарт 24 цаг, хөдөө орон нутагт 72 цагийн дотор албаны дансанд шилжүүлнэ.
6.З.Урамшуулал хүлээн авах, албаны дансанд төвлөрүүлэх баримтууд нь нэгдсэн дугаартай хэвлэмэл маягт байна.
6.4.Бэлэн мөнгө хүлээн авсан, албаны дансанд төвлөрүүлсэн баримтууд нь ямар нэгэн засваргүй байна.
6.5.Хуримтлагдсан урамшууллын мөнгөн хөрөнгийг энэ журамд заасны дагуу зарцуулах бөгөөд зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.
6.6.Гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосон бол урамшууллыг төлсөн этгээдэд нь бүрэн хэмжээгээр буцааж олгоно.
6.7.Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны бусад зардал, болзошгүй эрсдэлийн зардалд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журмаар зохицуулна.
Долоо. Шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэх хариуцлага
7.1.Шийдвэр гүйцэтгэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг энэ журамд заасан хугацаанд явуулаагүй /"Эд хөрөнгө хураах", "Албадан ажил хийлгэх", "Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах", "Сэтгэцийн өвчтэй буюу согтуурах, мансуурах донтой этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх" тухай шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаа нэгэн адил хамаарна/ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
-----оОо-------
Текст томруулах
A
A
A