- Нүүр
- Сайдын тушаал
- ХОРИХ АНГИЙН ДОТООД ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 215 дугаар
тушаалын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Шүүхийн шийтгэх тогтоол /магадлал/ -оор баривчлах болон хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн ялыг биечлэн эдлүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
1.2.Жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гянданд чандлан сахиулах дэгийг энэ журамд нийцүүлэн хэрэгжүүлнэ.
1.3."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 116 дугаар зүйлд заасан хорих ангиудын дэглэмийг харгалзан тухайн хорих ангид мөрдөх байршил, чиглэл, хөдөлгөөн, дотоод цагийн хуваарийг энэ журамд нийцүүлэн ангийн дарга баталж мөрдүүлнэ.
Хоёр. Ялтныг хүлээн авах
2.1.Ял эдлэхээр хуваарилагдаж ирсэн ялтныг ерөнхий жижүүр, эрэн сурвалжлах шуурхай албаны туслах ажилтан, тоо бүртгэлийн байцаагч, эмчийн бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авна.
2.2.Ялтан олноор ирэх тохиолдолд ангийн даргын тушаалаар байгуулагдсан харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, төлөөлөгч, тоо бүртгэл, ахуй дэглэмийн байцаагч, их эмч, ерөнхий жижүүрийн бүрэлдэхүүнтэй комисс тэдгээрийг хүлээж авна
2. З.Ялтныг дор дурдсан бичиг баримтыг үндэслэн хүлээж авна.
2.3.1 .шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, эсхүл магадлал;
2.3.2.иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг иргэний бичиг баримт;
2.3.3.эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
2.3.4.ялтныг тухайн ангид хуваарилсан эрх бүхий байгууллагын шийдвэр, тодорхойлолт.
2.4.Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй ялтан хуваарилагдаж ирсэн бол энэ тухай түүний хувийн хэрэгт тэмдэглэл хийж өөрөөр нь болон байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулна.
2.5.Энэ журмын 2.3-т заасан бичиг баримт хоорондоо зөрчилтэй, овог, нэр, зураг, нас хүйс, ял эдлэх дэглэм зөрүүтэй, эсхүл шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй бол ажлын 3 хоногт зөрчлийг арилгах арга хэмжээ авна.
2.6.Энэ журмын 2.5-д заасан хугацаанд зөрчлийг арилгах боломжгүй нь тогтоогдвол асуудлыг прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.
2.7.Ял эдлэхээр хуваарилагдан ирсэн ялтны биед үзлэг, эд зүйлд нэгжлэг хийж, энэ үеэр илэрсэн хориотой эд зүйлсийг устгах буюу хадгалж энэ тухай тодорхой акт үйлдэж хувийн хэрэгт хавсаргана.
2.8.Хүлээн авсан ялтныг эмчийн үзлэгт болон халуун усанд оруулж хувцсыг ариутгах ба халдварт өвчтэй хүн илэрвэл бусад ялтнаас тусгаарлан эмчилгээнд хамруулна.
2.9.Эмч үзлэгийн явцад тухайн ялтны биеийн эрүүл мэндийн байдал, нас хүйс, жин, өндөр болон гэмтэл сорви, шивээс, мэнгэ зэрэг онцлох содон тэмдгийг тэмдэглэнэ.
2.10.Ялтан бүрийн гадуур хувцасны баруун талын энгэрт хувийн дугаар, ялтны овог нэр, эдлэх ялын эрүүгийн хуулийн зүйл анги, хугацааг харуулсан 5х 8 см-ийн хэмжээтэй таних тэмдэг байна.
2.11.Ялтныг 7 хоног тусгаарлан байрлуулж ангийн дотоод журамтай танилцуулан зохих сургалтанд хамруулах бөгөөд энэ хугацаанд дараах ажлыг зохион байгуулна:
2.11.1.тухайн ангийн хориотой бүс, ялтны эрх, үүргийн талаар танилцуулах;
2.11.2.ялтны боловсрол, мэргэжлийн түвшин, хөдөлмөрийн дадлага, чадварыг тогтоох;
2.11.3. ялтныг байрлуулах, хөдөлмөрлөх хуваарь гаргах;
2.11.4. ялтныг нэг загварын гадуур хувцас, гутлаар хангах;
2.11.5. хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөх;
2.11.6. ялтан тухайн ангид ял эдлэхээр ирсэн талаар түүний ар гэрт нь
мэдэгдэх;
мэдэгдэх;
2.11.7. ангид оруулахыг хориглосон эд зүйлс, хувцсыг буцаах буюу
хадгалах;
хадгалах;
2.11.8. ялтны мөнгө, үнэт эдлэл, үнэт цаас зэргийг ангийн санхүүд
шилжүүлэн нэрийн данс нээн хадгалуулна.
шилжүүлэн нэрийн данс нээн хадгалуулна.
2.12.Ялтан сургалтанд хамрагдсаны дараа ахуй дэглэмийн байцаагчийн саналыг үндэслэн ангийн даргын баталсан хуваарийн дагуу байрлуулан хөдөлмөрт хуваарилна.
Гурав.Ангийн дотоод дэг
3.1 .Ялтны дэглэм, ажлын цагийн хуваарийг ангийн дарга батална.
3.2.Ялтан ажлын цагийн хуваарийг хэрхэн мөрдөж байгаад харуул хамгаалалтын ажилтнууд хяналт тавих ба зөрчвөл түүнд шаардлага тавьж зайлшгүй тохиолдолд албадлагын болон сахилгын арга хэмжээ авна.
З.З.Ялтны нийтийн байр, тасалгаа нь өдрийн цагт байгалийн гэрэл тусах ердийн цонхтой, оройн цагаар хяналт тавих бүрэн боломж бүхий гэрэлтүүлэгтэй байна.
З.4.Гэрэлтүүлэх хэрэгслийн унтраалгыг жижүүрийн хяналтанд байхаар байрлуулна.
З.5.Нийтийн байр, тасалгааны халаалт, агааржуулалт, талбайн хэмжээ нь эрх бүхий байгууллагаас тогтоосон шаардлагыг хангасан байвал зохино.
З.6.Нийтийн байрны цонх хаалганд төмөр торон бэхэлгээ хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэгдэл цоож, бэхэлгээ, бусад тоног төхөөрөмжөөр тоноглоно.
3.7.Нийтийн байр тасалгаанд орыг харуул хамгаалалтын хяналтанд саад учруулахааргүй байрлуулна.
3.8.Ялтны овог нэр, эдлэх ялын эрүүгийн хуулийн зүйл анги, хугацааг заасан нэг загварын 8x12 см-ийн хэмжээтэй таних тэмдгийг ялтны орны толгойн дээд хэсэгт байрлуулна.
З.9.Нийтийн байр нь гадуур хувцасны өлгүүр, гутлын тавиуртай байна.
З.10.Ялтан ангиас олгосон нэг загварын гутал хувцас, ор дэрний хэрэглэлийг картаар хүлээн авч суллагдах үедээ буцаан хураалгана.
Дөрөв.Гяндангийн дотоод дэг
4.1.Ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуулчид "Хорих анги, гяндангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам"-д заасны дагуу ялтанд хяналт тавина.
4.2.Ялтан бичгээр хүсэлт гаргаж албан хаагчидтай гяндангийн эргэлт уулзалтын байр, төлөөлөгч нарын албан өрөөнд уулзах бөгөөд уулзалтанд ирүүлэх, буцаахдаа нэг нэгээр нь ард нь гавлан авчирч, шаланд бэхлэгдсэн дөнгө зүүсний дараа уулзалт явагдана.
4.З.Жирийн дэглэмтэй гяндангийн ялтан жилд 2 удаа, чанга дэглэмтэй гяндангийн ялтан жилд 1 удаа түр хугацааны уулзалт хийх ба уулзалт нь зөвхөн ажлын өдрийн 10-17 цагийн хооронд явагдаж дууссан байна.
4.4.Гяндангийн ялтан биедээ бэлэн мөнгө хадгалахгүй, зөвхөн нэрийн дансан дахь мөнгөөр хэрэгцээт барааны захиалгыг ахуй дэглэмийн байцаагчаар дамжуулан өгч ангийн дэлгүүрээр үйлчлүүлнэ.
4.5. Байгалийн гамшиг, гал усны аюул, эмнэлгийн яаралтай тусламж, цагийн
тариа хийх зэрэг онцгой тохиолдлоос бусад үед 22-06 цагийн хооронд гяндангийн
өрөөний хаалга онгойлгохыг хатуу хориглоно.
тариа хийх зэрэг онцгой тохиолдлоос бусад үед 22-06 цагийн хооронд гяндангийн
өрөөний хаалга онгойлгохыг хатуу хориглоно.
4.6. Гяндан нь чанга, жирийн дэглэмийнх байх ба дараах нөхцөлтэй байна.
4.7. Чанга дэглэмтэй гяндангийн нөхцөл:
4.7.1. давхар хаалгатай, гадна талын хаалга нь хязгаарлагчтай, хагас
онгойхоор зохицуулагдсан байх;
онгойхоор зохицуулагдсан байх;
4.7.2. ялтан нь ганцаарчилсан тасалгаанд ял эдлэх ба шаардлагатай гэж
үзвэл прокурортой зөвшилцөн 2-оос илүүгүйгээр байрлуулах;
үзвэл прокурортой зөвшилцөн 2-оос илүүгүйгээр байрлуулах;
4.7.3. ялтан эдлэх ялын 1/5 %-ийг эдэлсний дараа ахуй дэглэмийн
байцаагч, төлөөлөгч, дэд дарга нарын саналыг үндэслэн ангийн дарга шийдвэрээр
гяндангийн жирийн дэглэмд шилжүүлэх.
байцаагч, төлөөлөгч, дэд дарга нарын саналыг үндэслэн ангийн дарга шийдвэрээр
гяндангийн жирийн дэглэмд шилжүүлэх.
4.8. Жирийн дэглэмтэй гяндангийн нөхцөл:
4.8.1.ялтны амьдрах тасалгаа нь орчинтойгоо харьцаж хяналт тавих боломжтой, торлосон хаалгатай байхаас гадна нэг өрөөнд хоёр ялтанг байрлуулах;
4.8.2.зурагтыг ялтнуудад үзэх боломжтойгоор хонгилд байрлуулж, ангийн даргын баталсан цагийн хуваариар үзүүлэх, нэг зэрэг олон сувгаар үзүүлэхгүй байх;
4.8.3. ялтныг гяндангийн байранд хөдөлмөрлүүлж болох бөгөөд ажил сургалтанд хамрагдах ялтнуудын нэрсийг ангийн дарга баталсан байх.
4.9.Гяндангийн ялтныг байранд нь эмчлэх ба зайлшгүй шаардлагаар эмч, сувилагчийн өрөөнд авч ирэх бол нэг нэгээр нь ард нь гавтай авчрах, эмчлэх сувилах үед хөлд нь дөнгө зүүсний дараа шаардлагатай бол гавыг салгаж болно.
4.10.Ялтны хөдөлгөөнийг давхардуулан хийхгүй бөгөөд шаардлагатай үед эхний ялтныг байршуулж аюулгүй байдлыг хангасны дараа дараагийн ялтны хөдөлгөөнийг хийнэ.
Тав. Ялтныг хооллох
5.1.Ялтан ангийн даргын баталсан дотоод цагийн хуваарийн дагуу, тогтоосон газарт, хэрэв эмнэлэгт хэвтэж буюу тусгаарлан хоригдож байгаа бол өрөөнд нь харуул хамгаалалтын хяналтын дор хоол өгнө.
5.2.Ялтан өглөө цай талх, өдөр, орой тогтоосон хэмжээний илчлэгтэй халуун хоол, цайгаар хангагдах ба тогтоосон хэмжээний илчлэг, амт чанарт тохируулан сүү, цагаан идээг ялтны хүнсэнд орлуулан хэрэглэж болно.
5.З.Ахлах тогооч нь хүнсний материалыг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан газарт /агуулах/ хадгалж өдөр тутамд батлагдсан нормын дагуу ахуй дэглэмийн байцаагч, хэсгийн тогоочид олгоно.
5.4.Ахуй дэглэмийн байцаагч нь хоол бэлтгэх, боловсруулах, олгох ажлыг биечлэн хариуцаж хоолны орц, норм, амт чанар, түүнчлэн ялтан бүрт хоол ногдож байгаа эсэхэд хяналт тавих ба ээлжийн харуул хамгаалалтын ажилтнууд хоол олгох үед байлцана.
5.5.Эрүүл ахуйн байцаагч нь хоол бэлтгэх, боловсруулах олгох явц, гал зуух .хоолны хэрэгслийн ариун цэвэр, цэвэрлэгээ, эрүүл ахуйн шаардлагад өдөр тутамд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай гэж үзвэл хоолны дээжийг авч шинжилгээнд өгөх, хэрэглэж болохгүй гэсэн хариу гарвал акт үйлдэж устгах эрхтэй.
5.6.Ялтныг ердийн тасалгааны хэмд хооллож, хооллосны дараа 30 минутаас доошгүй хугацаанд байранд нь байлгана.
5.7.Ялтны байр, гал зууханд ялтанд 1 өдөрт олгогдох хүнсний орц норм, 7 хоногийн хоолны цэсийг гаргаж ил байрлуулах ба түүний дагуу хоолоор хангана.
5.8.Ялтан буцалгасан ус уух боломжтой байна. Зургаа. Ялтны ариун цэвэр
6.1. Анги ялтныг өөрийгөө цэвэр авч явахыг шаардах, түүнчлэн тэдгээрийг ариун цэвэр, эрүүл мэндээ сахихад .шаардлагатай ус болон ариун цэврийн хэрэгслээр хангах үүрэгтэй.
6.2.Ялтны халуун усны газарт шүршүүр, угаалгын онгоцыг ил байрлуулж батлагдсан хуваарийн дагуу 7 хоног тутамд усанд оруулахыг ахуй дэглэмийн байцаагч хариуцна.
6.З.Ялтан хувийн чөлөөт цагаараа хувцас, цагаан хэрэглэлээ угаах, хатаах, индүүдэх нөхцөл боломжоор хангагдах ба тухайн өрөөг зориулалтын дагуу тохижуулсан байна.
6.4.Анги ялтныг нүүр гарын болон эдийн савангаар сар тутам хангах үүрэгтэй.
6.5.Эрэгтэй хоригдол халимагтай байхыг хориглоно.
Долоо. Албан хаагч ялтантай харьцах
7.1.Албан хаагчдын зүгээс ялтантай энгийн иргэдийн адил харьцана.
7.2.Ялтныг ял шийтгэл, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол зэргээр ялгаварлан харьцахыг хориглоно.
7.3.Ялтан албан хаагчтай харьцахдаа түүний албан тушаал, эсвэл цолыг хэлж, өөрийн овог нэр, шийтгүүлсэн эрүүгийн хуулийн зүйл ангиа танилцуулж, хүсэлт гомдлоо товч тодорхой илэрхийлнэ.
7.4.Ялтнууд хоорондоо энгийн иргэдийн адилаар харилцана.
7.5.Ялтан өөрт холбогдох асуудлаар бусад байгууллага, албан тушаалтанд хандах бол ахуй дэглэмийн байцаагч, ангийн удирдлагаар дамжуулан харилцана.
Найм. Үзлэг нэгжлэг
8.1.Ялтны бие,байр түүний ойр орчинд алба хаагч ямар ч үед үзлэг, нэгжлэг хийж болно.
8.2.Эмэгтэй ялтны биед эмэгтэй албан хаагч, эрэгтэй ялтны биед эрэгтэй албан хаагч үзлэг, нэгжлэг хийнэ.
8.3.Амьдралын бүсэд орж гарч байгаа ялтанд тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байгаа ээлжийн бүрэлдэхүүн үзлэг, нэгжлэг хийнэ.
8.4.Хүчлэн хамгаалалтын үед нийт албан хаагчдын хүчээр үзлэг.нэгжлэг хийнэ. 8.5.Төлөвлөгөөт үзлэг, нэгжлэгийг 7 хоногт 2-оос доошгүй удаа хийнэ. 8.6.Үзлэг, нэгжлэгээр илэрсэн хориотой зүйлийг хураан авч тэмдэглэл үйлдэнэ.
8.7.Хураагдсан эд зүйлсийн талаар ангийн удирдлагад танилцуулж дараах байдлаар шийдвэрлүүлнэ.
8.7.1. ялтны хувийн хэрэгцээнд хэрэглэхийг хориглосон эд зүйлсийг ар гэрт нь буцаах, боломжгүй бол тэмдэглэл үйлдэж хадгалах;
8.7.2.улсын орлого болгох;
8.7.3.чанарын хувьд эдэлж хэрэглэх боломжгүй буюу байгаль орчин, хүний эрүүл мэнд, амь насанд хор учруулж болох зүйлсийг акт тогтоож тэмдэглэл.. үйлдэн устгах .
Ес. Ялтанд зөвшөөрөх эд зүйлс
9.1. Ялтан дараах эд зүйлсийг өөртөө буюу байрандаа хадгалан хэрэглэх эрхтэй:
9.1.1.ариун цэврийн болон ахуйн хэрэгцээний зүйлс; 9.1.2.бугуйн цаг, магнитофон, зурагт; 9.1-З.сонин, ном, сэтгүүл; 9.1.4.улирлын болон 3 ээлжийн дотуур хувцас; 9.1.5.спортын хувцас.
Арав.Ялтанд хориглох зүйлс
10.1.Ялтанд дор дурдсан зүйлийг өөртөө болон байрандаа хадгалах, хэрэглэхийг хориглоно:
10.1.1 .хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйл, хориотой эм тариа, үнэртэн;
10.1.2.3асгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 10 хувьтай тэнцэх хэмжээнээс илүү бэлэн мөнгө, үнэт зүйлс, гар утас;
10.1.3.гэрэл зургийн аппарат, хэрэглэл, олшруулагч;
10.1.4.бүх төрлийн согтууруулах ундаа, мансууруулах бодис, түргэн исгэгч;
10.1.5.хурц иртэй сүлбэх, огтлох багаж хэрэгслүүд;
10.1.6.хориотой тоглоом;
10.1.7.цэргийн зориулалттай хувцас, малгай, таних тэмдэг.
10.2.Дотоод журам зөрчин сахилгын шийтгэл эдэлж байгаа ялтанд таксфон ашиглуулах, түүнчлэн ялтнууд хоорондоо утсаар ярихыг хориглоно.
Арван нэг. Хяналтын бүртгэл
11.1.Ялтан өглөө босох, амрах, түүнчлэн харуул ээлж солилцох үеэр нэгдсэн болон хэсэгчилсэн бүртгэл хийнэ.
11.2.Нэгдсэн бүртгэлд бүх ялтныг овог нэрээр нь дуудаж бүртгэнэ.
11.3.Эмнэлэгт хэвтэж байгаа болон сахилгын тусгаарлах тасалгаанд байгаа ялтныг өрөөнд нь овог нэрээр нь дуудаж: бүртгэнэ.
11.4.Шаардлагатай бол ямар ч үед амьдралын болон үйлдвэрлэлийн бүсэд хэсэгчилсэн бүртгэл хийж болно.
11.5.Бүртгэлийг ерөнхий жижүүрийн удирдлагаар харуул, хамгаалалтын ажилтнууд гүйцэтгэнэ.
Арван хоёр. Удаан, түр хугацааны уүлзалт
12.1.Уулзалтыг ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргын бичгээр өгсөн зөвшөөрлөөр ерөнхий жижүүр, ахуй дэглэмийн байцаагч зохион байгуулна.
12.2.Уулзахыг хүссэн өргөдлийг тоо бүртгэлийн байцаагч хүлээн авч уулзагсад /төрөл садан/ -ын баримт бичгийн бүрдлийг шалгаж ялтны ял эдэлж байгаа дэглэм, түрүүчийн уулзалтыг магадалж хуульд заасны дагуу уулзах хугацааг тодорхойлно.
12.3.Ялтан зохих хяналтын дор төрөл садантай удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийнэ.
12.4.Төрөл садан гэдэгт түүний эхнэр, нөхөр, төрсөн болон хадам эцэг, эх төрсөн ах,эгч,дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээг ойлгоно.
12.5.Удаан хугацааны уулзалтын байранд ор, ширээ, сандал, хүнсний зүйлс хадгалах шүүгээ болон бусад хэрэглэл байх бөгөөд хугацаа нь 72 цагаас илүүгүй байна.
12.6.Түр уулзалтын байранд шаланд бэхлэгдсэн сандал,ширээ байрлуулах бөгөөд хугацаа нь 3 цагаас илүүгүй байна.
12.7.Харуул хамгаалалтын ажилтны шаардлага биелүүлээгүй болон дотоод журам зөрчсөн тохиолдолд уулзалтыг зогсоож энэ тухай ангийн удирдлагад мэдэгдэнэ.
12.8.Ангийн харуул хамгаалалтын алба уулзалтанд хяналт тавьж эрүүл ахуйн байцаагч хоригдолд өгч буй хүнсний зүйлд үзлэг шалгалт хийх бөгөөд ялтанд өгөхийг хориглосон эд зүйлс үзлэг шалгалтаар илэрвэл түр хурааж уулзалт дууссаны дараа эзэнд нь буцаан өгнө.
12.9.Уулзалтын зардлыг уулзагсад хариуцаж ангитай тооцоо хийнэ.
12.10.Ялтны хувийн хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй, төрөл садны хүн болохыг нотолсон хууль ёсны бичиг баримт, эсхүл засаг даргын тодорхойлолтгүй иргэнтэй удаан хугацааны уулзалт хийлгэхийг хориглоно.
Арван гурав.Захидал, илгээмж, мөнгөн гуйвуулга
13.1.Ангийн тоо бүртгэлийн болон ахуй дэглэмийн байцаагчид ялтныг байлцуулан захидал, илгээмжийг задлан үзлэг хийж хүлээн авсан тухай өөрөөр нь гарын үсэг зуруулах бөгөөд хориглосон зүйл илэрвэл дотоод журамд зааснаар шийдвэрлэнэ.
13.2.Нэг удаагийн хэрэгцээнээс илүү ирсэн зүйлийг ялтны нэр дээр хадгална.
13.3.Байхгүй ялтны нэр дээр ирсэн захидал илгээмжийг задлахгүйгээр "буцаан хүргүүлэв" тэмдэг дарж хаягаар нь явуулна.
13.4.Ялтны нэр дээр ирсэн мөнгөн гуйвуулгыг түүний нэрийн дансанд,. хадгалах бөгөөд ялтан юунд хэдий хэмжээгээр зарцуулах тухай анкет бөглөж гарын үсэг зурж авна.
13.5.Дараах шинж байдал агуулсан захидлыг ялтанд өгөхгүй:
13.5.1 оргох болон бусад гэмт хэрэгт уриалан дуудсан;
13.5.2 хэн нэгнийг гутаан доромжилсон, айлган сүрдүүлсэн;
13.5.3 садар самууныг сурталчилсан;
13.5.4 ялтны сэтгэл зүйд цочирол үзүүлэх зорилготой;
13.5.5 нууц тэмдэг, үл ойлгогдох хэл, дохиогоор бичигдсэн.
13.6.Тухайн захидал ялтанд өгч болохгүй утга, агуулгатай байвал ахуй дэглэмийн байцаагч түүнийг ангийн дарга, түүний байхгүйд дэд даргад танилцуулан протокол үйлдэж хувийн хэрэгт нь хавсаргаж хадгална.
13.7.Явуулах захидлыг тоо бүртгэлийн байцаагчаар хянуулж илгээнэ.
13.8.Албан хаагч нь ялтны захидал харилцаа хувийн бусад нууцыг задруулахгүй, чанд хадгалах үүрэгтэй.
Арван дөрөв. Ялтны эрх, үүрэг
14.1.Ялтан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хууль" -ийн 115 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээс гадна дор дурдсан эрх эдлэнэ:
14.1.1.баривчлах болон жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтан 09 -20 цагийн хооронд харуул хамгаалалтын хяналтанд 5 минутаас илүүгүй хугацаагаар өөрийн зардлаар таксфоноор ярих;
14.1.2.ИХ, дээд сургууль, коллежид өөрийн зардлаар эчнээгээр суралцах;
14.1.3. өөрийн нэрийн дансан дахь мөнгөөр хүнс, нэн тэргүүний хэрэгцээт бусад зүйлийг ангийн дэлгүүрээс худалдан авах;
14.2.Ял эдлэх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй ялтан их, дээд сургууль, коллежид эчнээгээр суралцах хүсэлт гаргасныг ангийн дарга дэмжсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга ийнхүү суралцахыг зөвшөөрсөн тушаал гаргах ба шалгалт өгөх үеийн харуул хамгаалалтыг ангийн удирдлага зохион байгуулна.
Арван тав. Өргөдөл, гомдол, хүсэлт
15.1.Ялтан зөвхөн өөрт холбогдох асуудлаар ангийн захиргаанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргана.
15.2.Ялтны өргөдөл, гомдол, хүсэлтийг ахуй дэглэмийн байцаагч хүлээн авч тоо бүртгэлийн байцаагчид бүртгүүлж ангийн даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.
15.3.Өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг ахуй дэглэмийн байцаагч тухай бүр нь ялтанд танилцуулна.
Арван зургаа. Хувийн чөлөөт цаг
16.1.Ангийн дотоод цагийн хуваарийн дагуу ялтан хөдөлмөрлөх болон амрах, хооллохоос бусад хугацааг чөлөөт цагт тооцно.
16.2.Чөлөөт цагт ялтан шашны зан үйл үйлдэх, спортын сонирхсон төрлөөр хичээллэх, ном сонин унших зэрэг эрхээр хангагдана.
Арван долоо.Ялтны сайн дурын байгууллага
17.1.Ангийн дотоод журмыг сахиулахад туслах, ялтанд хүмүүжлийн эерэг нөлөө үзүүлж , тэдний идэвхи санаачилгыг дэмжих зорилгоор ялтны сайн дурын байгууллагыг байгуулж болно.
17.2.Ялтны сайн дурын байгууллага ажиллуулах эсэхийг хорих ангийн дарга шийдвэрлэнэ.
17-З.Ялтны сайн дурын байгууллагын идэвхтэн нь илүү эрх, тусгай хангамж эдлэхгүй.
17.4.Ялтны сайн дурын байгууллагын идэвхтэнийг бусаддаа сайн талын нөлөө үзүүлж чадах , үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн, ангийн дотоод журмыг үлгэр жишээчээр биелүүлдэг ялтнаас сонгоно.
17.5.Ялтны сайн дурын байгууллага нь ажлаа ангийн захиргаанд урьдчилан танилцуулж зөвшөөрөл авсны дараа харуул хамгаалалтын хяналтын дор үйл ажиллагаа явуулна.
17.6. Анги ялтны сайн дурын байгууллагын зөв, үр ашигтай үйл ажиллагааг хөрөнгө санхүү, эд материалаар дэмжиж болно.
17.7.Ялтны сайн дурын байгууллага нь хорих ангийн даргын зөвшөөрлөөр бусад байгууллага, хувь хүнээс хандив туслалцаа авч ялтны дунд зохиох үйл ажиллагаанд зарцуулж болно.
Арван найм.Ялтанд чөлөө олгох
18.1.Жирийн дэглэмд ял эдэлж байгаа ялтны төрөл садангийх нь хүн / эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээ / хүндээр өвчилсөн буюу нас барсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсоны улмаас ар гэрт нь үлэмж хор хөнөөл учирсан бол тухайн баривчлах байр, хорих ангийн дарга 7 хүртэл хоногийн чөлөө олгож болно.
18.2.Чөлөө хүсэгч иргэн дээрхи нөхцөл байдал бий болсныг нотолсон сум, дүүргийн Засаг дарга, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг бүрдүүлж баривчлах байр, хорих ангийн даргад чөлөө хүссэн өргөдлийн хамт өгч шийдвэрлүүлнэ.
18.3.Чөлөө авах ялтныг түүний төрөл садангийн хоёроос доошгүй хүний батлан даалтанд өгөх ба батлан даагчийн иргэний бичиг баримтыг шалгаж төрөл садан гэдэг нь нотлогдвол чөлөө олгоно.
18.4.Тоо бүртгэлийн байцаагч холбогдох бичиг баримтын бүрдлийг нягтлан тодорхойлолт гаргаж ахуй дэглэмийн байцаагч зөвшөөрвөл ангийн дарга тушаал гаргаж чөлөө олгоно.
18.5.Батлан даагч нь ялтныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, чөлөөний хугацаа дуусмагц өөрийн биеэр буцаан авчрах үүрэг хүлээнэ.
18.6.Ялтныг чөлөөгөөр явахтай холбогдон гарах болон хугацаандаа ирээгүйгээс ангид учирсан зардлыг батлан даагч бүрэн хариуцна.
18.7.Ангийн дарга ялтанд чөлөө олгосон тухайгаа ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газарт 24 цагийн дотор мэдэгдэнэ.
18.8.Ялтанд эрүүгийн өөр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа, эсхүл ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн буюу оргохыг завдсан, түүнчлэн эмнэлгийн магадлагаа, сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт тамга, тэмдэг, батлан даагчийн үнэмлэх зөрчилтэй байгаа бол ялтанд чөлөө олгохыг хориглоно.
Арван ес.Ялтныг хөдөлмөрлүулэх
19.1.Төлөөлөгч, ахуй дэглэмийн байцаагчийн саналыг үндэслэн хорих ангийн даргын батлагдсан хуваарийн дагуу ялтныг хөдөлмөрт хуваарилна.
19.2.Ялтны хөдөлмөрийн хуваарийг ангийн даргын шийдвэрээр өөрчилнө. 19.3.Дараах нөхцөлд ялтныг хөдөлмөрт гаргахыг хориглоно:
19.3.1. харуул хамгаалалтын зохих шаардлага хангагдаагүй;
19.3.2.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам биелэгдээгүй, эсхүл энэ талаар зааварчлага өгөгдөөгүй;
19.З.З.ялтныг ажиллуулах боломжгүй гэж эмч тодорхойлолт гаргах.
19.4.Чанга, онцгой дэглэмтэй хорих ангийн ялтны ажил, амралтын цагийг тухайн ангийн үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан ангийн дотоод журамд тусгаж хэрэгжүүлнэ.
19.5.Ялтны хөдөлмөрийн норм, үнэлгээ, хөлс, түүний нэрийн данс дахь хадгаламжийн талаар хариуцсан нягтлан бодогч нь сар тутам уг ялтанд мэдээлнэ.
19.6.Хорих анги нь ялтнаар хөдөлмөр эрхлүүлэхдээ түүний мэргэжил, хөдөлмөрийн чадварыг харгалзана.
19.7.Ялтныг төрийн нууц, цэрэг стратегийн ач холбогдолтой зэрэг тусгай дэглэм бүхий онцгой объектод ажиллуулахыг хориглоно.
Хорь. Хорих ангийн хориотой бүс
20.1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 140 дүгээр зүйлийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хорих ангийн хориотой бүсийг тогтооно.
20.2.Жирийн дэглэмтэй хорих ангийн хамгаалалтын болон үйлдвэрлэлийн бүсээс 1000-1500 метр, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндангийн өнгөлөн далдлах хашаа үйлдвэрлэлийн бүсээс 1500-2000 метрийн эргэн тойронд хориотой бүсийг байгуулна.
20.3.Хориотой бүсийг 2 метрээс дээшгүй өндөртэй торлосон хашаагаар тусгаарлаж шалган нэвтрүүлэх хэсгийг байгуулж болох ба хашааны эргэн тойронд "Хориотой бүс, анхаар " гэсэн сануулгыг Монгол, Орос , Хятад, Англи хэлээр бичиж байрлуулна.
20.4.Сануулгын загварыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга батална.
Хорин нэг. Ялтныг харуул хамгаалалтгүй ажиллуулах
21.1.Ялтныг харуул хамгаалалтгүйгээр ангийн байршлаас гадуур ажиллуулахдаа "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль"-ийн 122 дугаар зүйл болон энэ журмыг баримтална.
21.2.Хорих ангийн дарга харьяалах прокурорт танилцуулж бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр ялтныг харуул хамгаалалтгүй ажиллуулах тушаал гаргана.
21.3.Харуул хамгаалалтгүй ажиллах ялтанд нэг загварын үнэмлэх олгох ба түүнд ялтны овог нэр, зураг ,хаана, ямар газар ажиллах болон хугацааг зааж хорих ангийн дарга гарын үсэг зурна.
21.4.Харуул хамгаалалтгүй ажиллаж байгаа ялтан тогтоосон журмыг зөрчвөл амьдралын бүсэд татан авч үнэмлэхийг хурааж сахилгын арга хэмжээ ногдуулна.
21 .5.Харуул хамгаалалтгүй ажиллах ялтны үүрэг:
21.5.1 зөвшөөрөгдсөн нормын хувцсыг цэвэр үзэмжтэй хэрэглэх;
21.5.2.зөвхөн зөвшөөрөгдсөн газарт ажиллаж сахилгын болон хэв
журмын зөрчил гаргахгүй байх; ;;
журмын зөрчил гаргахгүй байх; ;;
21.5.3.ажил дуусмагц хорих ангид ирж харуул хамгаалалтын албанд бүртгүүлэх;
21 .6.Харуул хамгаалалтгүй ажиллах ялтанд хориглох зүйл:
21.6.1 .ажлын байр орхин явах;
21.6.2 .иргэдийн байр, орон сууц болон албан газарт нэвтрэх;
21.6.3. бусад иргэдтэй холбоо тогтоох;
21.6.3. бусад иргэдтэй холбоо тогтоох;
21.6.4.согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хадгалах; 21 .6.5. бусад ялтанд захиа, эд зүйл дамжуулах;
21.6.6 .үнэмлэхээ бусдад шилжүүлэх.
21.7.Хүнд, онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн түүнчлэн чанга, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтныг харуул хамгаалалтгүй ажиллуулахыг хориглоно.
Хорин хоёр. Ялтныг урамшуулах
22.1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 126 дугаар зүйлд зааснаар ялтныг дараахь тохиолдолд урамшуулна. Үүнд:
22.1.1.ангийн дотоод дэг журмыг чанд сахиж, сахилгын зөрчил гаргаагүй, хөдөлмөрлөх үүргээ хангалттай биелүүлсэн;
22.1.2.ангиас зохиож буй ажилд идэвхтэй оролцож, зарласан болзол хангасан;
22.1.3.ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахиж, мэдлэг боловсролоо бие даан дээшлүүлсэн, шинэ санаачлага гаргаж хэрэгжүүлсэн.
22.2.Ялтныг урамшуулах тухай санал, тодорхойлолтыг тухайн ангийн аль ч албан хаагч, ахуй дэглэмийн байцаагчаар дамжуулан ангийн захиргаанд гаргаж болно.
22.3.Ялтныг урамшуулах бол ангийн дарга тушаал гаргана.
22.4.Ялтан оногдуулсан ялын хуульд заасан хэсгийг эдэлсэн, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн бол түүнийг ялаас хугацааны өмнө суллах тухай саналыг ангийн дарга шүүхэд гаргана.
Хорин гурав. Сахилгын шийтгэл
23.1.Ялтан хууль тогтоомж, түүний дагуу батлагдсан заавар, журам зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй бол түүнд ангийн даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна.
23.2.Алба хаагч илрүүлсэн зөрчлийн талаар акт бичиж ерөнхий жижүүр , ахуй дэглэмийн байцаагч нарт танилцуулах ба тэдгээр нь 24 цагийн дотор ангийн даргад танилцуулж шийдвэр гаргуулна.
23.3.Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг тухайн ялтанд танилцуулж зөрчлийн актад гарын үсэг зуруулах ба гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай зөрчлийн актад тэмдэглэнэ.
23.4.Сахилгын байранд хоригдох ялтан ариун цэврийн хэрэглэл / оо, саван, сойз/ -ээс өөр зүйл авч орохыг хориглоно.
23.5.Ялтныг сахилгын байранд хорихын өмнө эмчийн үзлэгт оруулж уг шийтгэлийг биеэр эдлүүлж болох тухай тодорхойлолт гаргуулна.
23.6.Сахилгын байранд хоригдох ялтан тухайн улирлын хувцастай байх ба хөнжил, гудсыг дотоод цагийн хуваарьт заагдсан амралтын хугацаанд олгоно.
23.7.Сахилгын байранд байгаа ялтныг тэнд нь хооллоно.
23.8.Эрүүл мэндийнх нь шалтгаанаас ялтныг сахилгын байрнаас урьдчилан суллах бол эмчийн тодорхойлолтыг үндэслэн хорих ангийн дарга шийдвэр гаргана.
23.9.Харуул хамгаалалтын хяналтын дор эмч өдөр бүр сахилгын байранд хоригдогсодын эрүүл мэндийн байдалд үзлэг хийнэ..
Хорин дөрөв. Ялтны аюулгүй байдлыг хангах
24.1.Амь нас, эрүүл мэндэд нь аюул, занал учирсан тохиолдолд ялтан ямар ч алба хаагчтай харьцаж тусламж хүсэх эрхтэй бөгөөд ийм мэдээлэл авсан алба хаагч ялтны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч энэ тухай ангийн удирдлагад нэн даруй мэдэгдэж шаардлагатай бол холбогдох арга хэмжээ авахуулна.
Хорин тав. Ялтныг суллах
25.1.Ялтны ял эдэлсэн хугацааны тооцоог хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч улирал тутамд хийж ялтанд танилцуулна.
25.2.Ялтны ялын өөрчлөлтийн тухай бусад газраас ирүүлсэн шийдвэрийг тоо бүртгэлийн байцаагч тухай бүр ангийн удирдлага болон ялтанд танилцуулна.
25.3.Суллагдаж байгаа ялтныг эмч үзэж тодорхойлолт гаргана.
25.4.Ангийн аж ахуй, санхүү суллагдаж байгаа ялтантай тооцоо хийж, хариуцуулж өгсөн эд хөрөнгийг гэмтээж, үрэгдүүлсэн бол үнийг төлүүлнэ.
25.5.Ангийн аж ахуй, санхүүгийн албан хаагч ялтны хадгалуулсан эд зүйлс, нэрийн данс дахь мөнгө, үнэт цаас, үнэт эдлэл зэргийг протоколоор хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.
25.6.Нэрийн данс дахь мөнгө нь ялтны замын зардалд хүрэлцэхгүй бол хуульд заасны дагуу нэмж олгоно.
25.7.Суллагдах ялтантай тооцоо хийж дууссаны дараа тоо бүртгэлийн байцаагч түүний иргэний баримт бичиг уг хүний суллагдсан тухай албан тодорхойлолтыг зам явах хуудсын хамт олгоно.
25.8.Өр төлбөртэй ялтан хугацаа дуусч суллагдвал энэ тухай оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд, эсхүл Шийдвэр гүйцэтгэлийн газарт албан бичгээр даруй мэдэгдэнэ.
Хорин зургаа. Ялтны байршил, хөдөлгөөн .чиглэл
26.1.Ялтны байршил, хөдөлгөөн, чиглэлийг ангийн даргын тушаалаар баталж мөрдөнө.
26.2."Ялтны байршил" гэж хорих ангийн дотоод цагийн хуваарьт заагдсан тодорхой цаг хугацаа, газарт ялтан байрлахыг хэлнэ.
26.3.Байршлыг тогтоохдоо 60-80 ялтны эрхэлж байгаа үйлдвэрлэл аж ахуйн чиглэлээр нь нийтийн байр, барилга, аж ахуй үйлчилгээний зэрэг хэсэгт хуваан байршуулж тэдний ор, хувцас, хоол бэлтгэх, савлах, хооллох хэрэгслийг ялтан нэг бүрт хуваарилан дугааржуулсан байна.
26.4."Ялтны хөдөлгөөн" гэж хорих ангийн дотоод цагийн хуваарийн дагуу 0600 цагаас 2300 цаг хүртэл үргэлжлэх үйл ажиллагааг хэлнэ.
26.5.Ялтны хөдөлгөөн нь өглөөний босолт, нүүр гар угаах, цай хоолонд орох, ажилд гарах , буух ,нүүр гар угаах чөлөөт цаг .халуун усанд орох, бие засах, унтаж амрах зэрэг хязгаарлалт бүхий хугацааг заасан ялтны зайлшгүй мөрдөх дэгээс бүрдэнэ.
26.6.Ялтнууд ангийн дотоод цагийн хувиараар зохицуулагдсан хөдөлгөөн хязгаарлалтын хугацаатай ажиллах, амрах, хооллох байртай, зөвшөөрсөн газруудад явах тодорхой чиглэлтэй байна.
26.7.Ялтны явах чиглэлийг эрхэлдэг ажил, эзэмшсэн мэргэжил ,засрал хүмүүжлийн төвшинг харгалзан хэсгээр буюу ялтан нэг бүрээр тогтоож болно.
26.8.Ээлжийн ажилтай ялтны байршил, хөдөлгөөн, чиглэлийг үйлдвэрлэлд мөрдөж байгаа цагийн хуваарийг үндэслэн ахуй дэглэмийн байцаагч тогтооно.
26.9.Ялтны байршил, хөдөлгөөн, чиглэлийг тогтоохдоо ангийн дотоод цагийн хуваарьт нийцүүлнэ.
26.10.Хорих ангийн дотоод ажилд ялтны хөдөлгөөн, байршил, хорих ангийн
дотоод цагийн хуваариар зохицуулагдаж байгаа ялтантай холбоотой бүхий л үйл
ажиллагааг хамааруулна.
дотоод цагийн хуваариар зохицуулагдаж байгаа ялтантай холбоотой бүхий л үйл
ажиллагааг хамааруулна.
Хорин долоо. Ялтан ажиллуулахыг хориглосон ажил үүргийн жагсаалт
27.1.Ангийн дор дурдсан объектод ялтан ажиллуулахыг хориглоно:
27.1.1.галт зэвсэг, албаны баримт бичгүүд болон тусгай хэрэгсэл хадгалагдаж байгаа нэгжүүдэд;
27.1.2.хамгаалалтын техник хэрэгслийн болон дотоодын хориотой бүсийн хамгаалалтын инженерийн хэрэгслэлийн засвар үйлчилгээнд;
27.1.3.олшруулах, радио цахилгаан мэдээний аппарат, утас, факс зэрэг техникийн засвар үйлчилгээнд;
27.1.4.тооллого тооцоотой холбоотой ажил, эм тариа, тэсрэх дэлбэрэх болон хордуулах бодис хадгалдаг байранд;
27.1.5.гүйцэтгэх ажлын албаны автомашины жолооч;
27.1.6.худалдагч, нягтлан бодогч, мөнгөний нярав, мөн нарийн бүтэцтэй болон өндөр үнэтэй хэрэгсэл хадгалах агуулахад.
------оОо-------
Текст томруулах
A
A
A