A

A

A

Бүлэг: 1979
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 229 дүгээр тушаалын хавсралт
 
 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ОЛГОХ ШАГНАЛЫН ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын эрх зүйн салбарыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэхэд онцгой идэвх зүтгэл гарган ажилласан хуульч, хууль зүйн албаны ажилтан, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт идэвх зүтгэл гарган бодитой хувь нэмэр оруулсан бусад байгууллагын хүмүүс, гадаадын иргэнийг шагнаж урамшуулахад энэ журмыг мөрдөнө.
1.2.Монгол Улсын Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг, Яамны хүндэт дэвтэрт бичих, Яамны хүндэт жуухаар шагнах асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар, яамны бусад шагналаар шагнах асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар шийдвэрлэнэ.
1.3.Яамны шагналаар шагнах асуудлыг ой, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан шагнахаас бусад тохиолдолд тухайн жилийн ажлын үр дүнг үнэлж дүгнэсний үндсэн дээр жилд хоёр удаа зохион байгуулна.
1.4.Энэхүү журмын 2.1.4, 2.1.5-д заасан шагнал нь зөвхөн яамны ажилтанд хамаарна.
Хоёр. Шагналын төрөл
2.1.Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам нь дор дурдсан шагналтай байна:
2.1.1 .Яамны хүндэт дэвтэрт бичих;
2.1.2.Яамны жуух бичиг;
2.1.3.Мөнгөн шагнал;
2.1.4.Үнэ бүхий зүйл дурсгах;
2.1.5.Хамт олны өмнө сайшааж баяр хүргэх.
2.2.Монгол Улсын, "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдэг нь Засгийн газрын салбарын шагналын нэг төрөл мөн.
Гурав. "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг"-ээр шагнах
3.1.Монгол Улсын "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг"-ээр шагнах асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд тушаал гаргаж шийдвэрлэнэ.
 
3.2."Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдгээр шагнуулсан хүнд үнэмлэх олгоно.
3.3.Үнэмлэхийн хавтас нь Монгол улсын Төрийн сүлдтэй, түүний доод талд "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" гэсэн бичээстэй байх бөгөөд хавтасны дотор талд шагнагдагчийн овог нэр, сайдын тушаалын огноо, дугаарыг тэмдэглэж, сайд гарын үсэг зурна.
3.4."Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг"-ийг 30000 /гучин мянга/ төгрөгийн мөнгөн шагнал дагалдана.
Дөрөв. Яамны хүндэт дэвтэрт бичих
4.1.Хууль зүй, дотоод хэргийн яамны "Хүндэт дэвтэр"-т бичих нь тус яамны дээд шагнал мөн бөгөөд эрх зүйн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан, олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрх зүйн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажилд өндөр амжилт гаргасан тэргүүний хүмүүсийг Хууль зүй, дотоод хэргийн яамны "Хүндэт дэвтэр"-т бичнэ.
4.2.Шагнагдагчийн 6x9 см-ийн хэмжээтэй фото зургийг Хүндэт дэвтэрт байрлуулж, овог нэр, хөдөлмөр бүтээлийн амжилтыг дурдсан товч тодорхойлолт, гаргасан шийдвэрийн дугаар, он, сар, өдөр зэргийг цэвэр, үзэмжтэй бичнэ.
4.3.Хүндэт дэвтэрт бичигдсэнийг батламжилж дурсгалын гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний урт нь 20, өргөн нь 14 см-ийн хэмжээтэй байна. Дээд талд нь Гэрчилгээ" гэж гоёмсгоор бичих бөгөөд Хүндэт дэвтэрт бичигдсэн тухай тэмдэглэлийг бичнэ.
4.4."Хүндэт дэвтэр"-т бичих шагналыг 50000 /тавин мянга/ төгрөгийн мөнгөн шагнал дагалдана.-
Тав. Хууль зүй, дотоод хэргийн яамны "Хүндэт жуух бичиг"-ээр шагнах
5.1.Хариуцсан ажилдаа амжилт гаргаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн яамны ажилтан, мөн хуулийг сурталчилж ойлгуулах, мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад тодорхой үр дүн гаргасан иргэн, алба^ч тушаалтанг "Хүндэт жуух бичиг"-ээр шагнана.
5.2."Хүндэт жуух бичиг"-ээр шагнахад 10000 /арван мянга/ төгрөгийн мөнгөн шагнал дагалдана.
Зургаа. Бусад шагнал
6.1.Яамны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн төсөл боловсруулах, хууль сурталчилах., хэрэгжүүлэх зэрэгт бодитой хувь нэмэр оруулж идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хагас,  бүтэн жилийн ажлын  үзүүлэлтээр тэргүүн байрт
шалгарсан албан хаагчийг хамт олны өмнө сайшааж баяр хүргэх, үнэ бүхий зүйл дурсгах буюу мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
7.2.Тус яаманд тогтвор суурьшил, үр бүтээлтэй, олон жил /10-аас доошгүй жил/ ажилласан албан хаагчид насны ой, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан болон гэр бүл болоход нь 50000 /тавин мянга/ хүртэл төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дурсгана,
7.3.Мөнгөн шагналын хэмжээг тогтоохдоо Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид шагнал, урамшуулал олгох журам"-ын 4 дэх хэсгийн "д"-д дурдсан заалтыг баримтална.
Найм. Шагнал олгох болзол, үндэслэл, шагналд нэр дэвшүүлэх
8.1.Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнаж урамшуулахдаа дор дурдсан болзол, шаардлагыг харгалзан үзнэ. Үүнд:
8.1.1.албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүрсэн үрдүн, бүтээл; 8.1.2.төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахидаг байдал;
8.1.3.ажил хэргийн чадвар, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин;
8.1 4. төрийн албанд тогтвор суурьшилтай ажилласан байдал.
8.2.Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар яамны газрын дарга, агентлагийн даргыг шагнах асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга; яамны ажилтанг шагнах асуудлыг тухайн газрын дарга, хамт олон; бусад яам, агентлаг, харъяа байгууллагын ажилтанг шагнах асуудлыг яам, агентлаг, байгууллагын дарга; бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн байгууллагын ажилтанг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, прокурорын байгууллагын ажилтанг Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга; өмгөөлөгчдийг Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч; нотариатчдыг Монголын нотариатын танхимын ерөнхийлөгч; орон нутгийн хууль зүйн хэлтсийн дарга, ажилтанг Засаг дарга нар тус тус шагнуулахаар нэр дэвшүүлнэ.
8.3.Энэ журмын 8.2-т заасан албан тушаалтнууд нь иргэд, албан тушаалтанг тодорхой үндэслэлээр яамны шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлж болно.
8.4."Хууль зүйн албаны тэргүүний ажилтан", яамны "Хүндэт жуух бичиг"-ээр шагнуулахаар нэр дэвшүүлэхдээ дараахь баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ:
8.4.1.шагналд нэр дэвшүүлэгчийн тодорхойлолт;
8.4.2.шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй албан бичиг;
8.4.3.холбогдох дээд байгууллагын санал;
8.4.4.хамт олны хурлын тэмдэглэл;
8.4.5.ажлын үр дүнгийн үзүүлэлт /бүтээлийн жагсаалт гэх мэт/.
 
Ес. Шагнах зарчим
9.1.Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийн материал, холбогдох баримт бичгийн бүрдэлт, агуулгыг Төрийн захиргааны удирдлагын газраас судлан үзэж шаардлага хангасан бол Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрийг төслийг бэлтгэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулна.
9.2.Яамны шагналаар шагнахдаа тухайн ажилтны урьд хүртсэн шагналын байдлыг харгалзан аль болох шат дараалан шагнах зарчмыг баримтална.
Э.З.Шагналыг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр яамны газрын дарга гардуулж болно.
Арав. Шагналд зарцуулах хөрөнгө
10.1.Яамны албан хаагчдын шагналыг зохих журмын дагуу шагналын сан, төсвийн хэмнэгдлээс гаргана.
10.2.Бусад байгууллагын албан хаагчдын шагналын дагалдах мөнгөн шагналыг шагналд нэр дэвшүүлэгч байгууллагын холбогдох зардлаас гаргуулна.
Арван нэг. "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг", түүнийг дагалдах үнэмлэх, "Хүндэт жуух бичиг"-ийг нөхөн болон сольж олгох
11.1."Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдэг, түүнийг дагалдах үнэмлэх, "Хүндэт жуух бичиг"-ийг ямар нэг шалтгаанаар үрэгдүүлсэн тохиолдолд зохих үнээр нь нөхөн сольж олгож болно.
11.2.Нөхөн сольж олгоход дараахь материалыг бүрдүүлсэн байна. Үүнд;
11.2.1.сольж олгож өгөхийг хүссэн өргөдөл; 11.2.2.үрэгдүүлсэн тухай баримт; 11.2.3.мөнгө тушаасан баримт
11.2.Энэ журмын 11.2-т заасан баримтыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг", түүнийг дагалдах үнэмлэх, "Хүндэт жуух бичиг"-ийг нөхөн сольж олгоно.
 
 
----оОо------