A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХ АНГИ, НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ МӨРДӨХ ДЭГЛЭМ, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЖУРАМ
Бүлэг: 1979
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны
 244 дүгээр тушаалын хавсралт
 
ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХ АНГИ, НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ МӨРДӨХ ДЭГЛЭМ, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Шүүхийн тогтоол гүйцэтгэх газрын Дамжин өнгөрүүлэх анги, Нэгдсэн эмнэлэг ялтныг хүлээн авах, хуяглан хүргэх, эмнэлэгт хэвтүүлж эмчлэх, шилжүүлэх болон тэдгээрийн харуул хамгаалалтыг зохион байгуулахад "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль", "Хорих ангийн дотоод журам", "Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам" болон энэхүү журмыг баримтална.
1.2."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 105 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан хорих анги, тэдгээртэй адил дэглэм бүхий байгууллага гэдэгт Дамжин өнгөрүүлэх анги, Нэгдсэн эмнэлэг / цаашид "Нэгдсэн хорих анги" гэх/-ийг хамааруулан ойлгоно.
1.3.Нэгдсэн хорих ангийн дэглэм, харуул хамгаалалт нь чанга дэглэмтэй хорих ангийнхтай адил байна.
1.4.Нэгдсэн хорих ангид мөрдөх дотоод цагийн хуваарь, дэгийг хууль болон энэхүү журамд нийцүүлэн ангийн даргын тушаалаар баталж мөрдөнө.
1.5.Нэгдсэн хорих ангийн дэглэм, харуул хамгаалалтын өдөр тутмын үйл ажиллагааг харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга шууд хариуцан гүйцэтгэнэ.
1.6.Нэгдсэн хорих ангийн аж ахуйн үйлчилгээнд жирийн дэглэмтэй ялтныг ажиллуулж болох бөгөөд энэ тухай саналыг Хорих ангийн дарга Тогтоол гүйцэтгэх газарт танилцуулж эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрлийг бичгээр авна.
1.7.Тогтоол гүйцэтгэх газраас баталсан нэрсийн дагуу ялтныг хорих ангид хүргэхдээ "Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам"-д заасан ялтныг хуяглан хүргэх зааврыг мөрдөнө.
Хоёр. Дамжин өнгөрүүлэх анги
2.1.Дамжин өнгөрүүлэх анги нь ялтныг ял эдлэх ангид нь хүргэхийн өмнө болон шаардлагатай бусад тохиолдолд түр хорих байгууллага мөн.
2.2.Дамжин өнгөрүүлэх анги нь хорих ял эдлэхээр шинээр ирсэн, эмчилгээ нь дууссан ялтан, оргодол, хуулийн бусад байгууллагын дуудлагаар болон Тогтоол гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нэг хорих ангиас нөгөө хорих    ангид     шилжихдээ    түр    дамжин  өнгөрөгч    ялтнуудыг   14    хоногоос хэтрүүлэхгүйгээр түр хугацаагаар хорих, ялтныг ял эдлэх хорих ангиудад Тогтоол гүйцэтгэх газрын баталсан хуваарийн дагуу хуяглан хүргэх үндсэн үүрэгтэй.
2.3.Дамжин өнгөрүүлэх ангид ялтныг хүлээн авах комиссыг ангийн дэд дарга, ахлах төлөөлөгч, ахуй дэглэмийн байцаагч, тоо бүртгэлийн байцаагч, эмч, ерөнхий жижүүр, шалган нэвтрүүлэх харуул зэрэг албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр ангийн даргын тушаалаар байгуулна.
2.4.Ялтныг хүлээн авахдаа дараахь бичиг баримтыг нэг бүрчлэн шалгана:
2.4.1.шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол /магадлал/;
2.4.2.ялтны овог, нэр, ял эдлэх дэглэм;
2.4.3.ялтны иргэний бичиг баримт;
2.4.4.эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
2.4.5.хэрэв анги хооронд шилжих бол хувийн хэргийн бүрдэл.
2.5. Дараахь тохиолдолд ялтныг хүлээн авахыг хориглоно:
2.5.1.Энэ журмын 2.4-т заасан дээрх бичиг баримтанд ялтны овог, нэр, нас, хүйс, дэглэм, зөрсөн;
2.5.2.шүүхийн шийтгэх тогтоол / магадлал/-д тамга дарагдаагүй, гарын үсэг зураагүй, үг үсэг нь гаргагдахгүй, балархай байх.
2.6.Хүлээн авсан ялтны эрүүл мэндийн байдалд эмч үзлэг хийж энэ тухай тэмдэглэл үйлдэж, хувийн хэрэгт хавсаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлэх, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх асуудлыг ерөнхий эмч ангийн даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.
2.7.Хорих ангиас оргосон ялтанг баривчилсан бол энэ тухай тэмдэглэлийг үндэслэн ерөнхий жижүүр, жижүүрийн эмчийн хамт хүлээн авч, уг ялтны биед үзлэг хийж тэмдэглэл үйлдэх ба хүлээлгэн өгсөн ажилтан, ялтнаар гарын үсэг зуруулна.
2.8.Ялтныг ял эдлэх дэглэм, эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүдээр нь ангилан тусгаарлан байрлуулах бөгөөд тэдгээрийн ахуй нөхцөл, хоолны илчлэг, хэмжээ болон хүмүүжлийн ажлыг ахуй дэглэмийн байцаагч хариуцан гүйцэтгэнэ.
2.9.Ялтанд хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг түр хугацаагаар олгох ба хорих анги руу шилжихэд нь хураан авч тооцоо хийнэ.
2.10.Дамжин өнгөрүүлэх байр нь хорих болон эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байхаас гадна гал түймэр, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед ялтныг шуурхай гаргах, шилжүүлэн байрлуулах, туслалцаа үзүүлэх боломжтой байна.
2.11 .Оргоод баривчлагдсан болон дуудлагаар ирсэн ялтныг тухайн хорих анги, эсхүл дуудлага өгсөн байгууллагын ажилтан хүлээн авах бол холбогдох бичиг баримтыг шалгасны дараа энэ тухай Тогтоол гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтанд танилцуулж хуяглан хүргэлтийн шаардлагыг хангасан гэж үзвэл ангийн дарга, түүний эзгүйд харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга ялтныг шилжүүлэх зөвшөөрлийг өгнө.
 
2.12.Дамжин өнгөрүүлэх ангид байгаа ялтныг "Хорих ангийн дотоод журам"-д заасны дагуу төрөл садантай нь түр хугацаагаар уулзуулж болно.
Гурав. Нэгдсэн эмнэлэг
3.1.Нэгдсэн эмнэлэг нь баривчлах болон хорих ял эдэлж байгаа ялтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхтэй холбогдсон нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, баривчлах байр, хорих ангийн эмнэлгийн салбарыг мэргэжлийн удирдлагаар хангах үндсэн үүрэгтэй.    
3.2.Нэгдсэн эмнэлгийн захиргаа нь нийгмийн даатгалын тооцоог холбогдох байгууллагатай зохих журмын дагуу сар тутамд хийхээс гадна мэдээ, тайланг сар, улирлаар нэгтгэн гаргаж эрх бүхий байгууллагад өгнө.
З.З.Нэгдсэн эмнэлгийн ерөнхий жижүүр, жижүүрийн эмч, шалган нэвтрүүлэх харуул нь баривчлах, хорих ангийн эмчийн тодорхойлолт/маягт № 36/, ялтны эрүүл мэндийн даатгалын дэвтэр /засваргүй, хураамж төлөгдсөн/,  хувийн хэргийг үндэслэн „, ялтныг нэгдсэн эмнэлэгт хүлээж авна.
3.4.Ялтныг хүлээн авах тасагт хэвтүүлэн, нарийн мэргэжлийн шинжилгээ хийж түүний үр дүн, эмч нарын дүшэлтийг харгалзан эмчилгээний асуудлыг ерөнхий эмч шийдвэрлэх ба харин өвчтний биеийн байдал, өвчин нь хүндэрсэн, яаралтай мэс засал хийх зэрэг хойшлуулшгүй тохиолдолд эмчилгээний асуудлыг жижүүрийн эмч нэн даруй шийдвэрлэнэ.
З.5.Ялтныг дэглэм, болон эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүдээр нь ангилан тасаг дотор нь тус тусад нь хэвтүүлж эмчлэх ба тасгуудыг өвчтөн сэлгүүцэхгүй байхаар тусгаарлаж, харуул хамгаалалтын ажилтан байнгын хяналт тавина.
З.6.Онцгой дэглэмтэй хорих анги болон гянданд ял эдэлж байгаа ялтныг нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлага гарвал энэ тухай Тогтоол гүйцэтгэх газрын даргад урьдчилан танилцуулж бичгээр зөвшөөрөл авах бөгөөд түүнийг нэгдсэн эмнэлэгт хүргэхдээ "Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам"-д заасан хуяглан хүргэх зааврын дагуу харуул хамгаалалтыг хорих ангийн дарга зохион байгуулна.
3.7.Онцгой дэглэмтэй хорих анги болон гянданд ял эдэлж байгаа ялтныг нэгдсэн эмнэлэгт тусад нь хэвтүүлж эмчлэх бөгөөд ингэхдээ эмч, сувилагч нарын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, эмчилгээний үед харуул хамгаалалтын ажилтан заавал байлцана.
3.8.Онцгой дэглэмтэй хорих анги болон гянданд ял эдэлж байгаа ялтныг нэгдсэн эмнэлгээс өөр эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхийг хориглоно.
З.9.Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ялтны хувцсыг хурааж, эмнэлгийн нэг загварын хувцсаар хангах ба эмнэлэгээс гарахад нь хувцасыг буцаан олгоно.
3.10. Ялтныг ердийн өөр эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх шаардлагатай бол энэ тухай Тогтоол гүйцэтгэх газарт мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авах ба тухайн эмнэлэгт   эмчлүүлэх   хугацаанд   харуул   хамгаалалтыг   дамжин   өнгөрүүлэх   анги хариуцна.
3.11 .Өвчтнийг дараахь тохиолдолд эмнэлгээс гаргана:
3.11.1 .өвчтөн эдгэрсэн бол;
3.11.2.нэгдсэн эмнэлгийн батлагдсан ор хоног дуусч, үргэлжлэх шатны эмчилгээг ангийн эмнэлэгт хийх боломжтой гэж үзэн эмчлэгч эмч энэ тухай ерөнхий эмчид танилцуулж шийдвэрлэсэн бол;  
3.11.3.өвчтөн эмчлэгдэх хугацаандаа эмнэлгийн дотоод дэгийг ноцтой зөрчсөн.
3.12.Нэгдсэн эмнэлгээс гарсан өвчтнийг Дамжин өнгөрүүлэх ангид шилжүүлж улмаар хорих ангид нь нэн даруй хүргэж өгнө.
3.13.Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаа ялтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107-111  дүгээр зүйлд заасан түр, удаан хугацааны уулзалт хийж, илгээмж авч болно.
3.14.Ялтны биеийн байдал хүнд, хүнд мэс засал хийлгэснээс зайлшгүй асаргаа, сувилгаа шаардлагатай болбол ар гэрийнхний нь хүсэлтийг харгалзан Тогтоол гүйцэтгэх газрын шийдвэрээр төрөл садны нэг хүнийг сахиураар байлгаж болно.
3.15.Нэгдсэн эмнэлэг нь хорих ангиудад нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй урьдчилан сэргийлэх үзлэгийг жилд хоёроос доошгүй удаа хийж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчтэй ялтнуудыг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.
З.16.Нэгдсэн эмнэлэг нь шаардлагатай тохиолдолд дуудлагаар эмнэлгийн тусламж үзүүлнэ.
3.17.Нэгдсэн эмнэлэг нь Сүрьеэгийн эмнэлгийн эмчилгээ, түүний үр дүнд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах бөгөөд Сүрьеэгийн үндэсний төв зэрэг мэргэжлийн бусад байгууллагатай хамтран нарийн мэргэжлийн зөвлөх эмчийг гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.
 
------оОо--------