A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГ БАЯЖУУЛАХ, ЯАМНЫ ХЭМЖЭЭНД АШИГЛАХ БОЛОН ИРГЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТҮГЭЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 246 дугаар тушаалын хавсралт
 
 
ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГ  БАЯЖУУЛАХ, ЯАМНЫ ХЭМЖЭЭНД АШИГЛАХ БОЛОН ИРГЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТҮГЭЭХ ЖУРАМ
 
                                    НЭГ.Нийтлэг үндэслэл
           
            1.1.Энэ журам нь Хууль зүйн мэдээллийн цахим сан /цаашид "цахим сан" гэх/-г баяжуулах, яамны хэмжээнд ашиглах болон иргэд, хуулийн этгээдэд суурилуулж өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
 
            1.2.Энэ журамд хэрэглэх нар томъёог дараахь байдлаар ойлгоно:
1.2.1."цахим сан" гэж баяжуулагч цахим программын тусламжтайгаар хууль тогтоомж агуулсан файлуудын нийлбэр цогцыг;
1.2.2."цахим программ" гэж цахим сангийн файлуудыг үүсгэж цахим санг баяжуулагч болон хэрэглэгчийн хэрэгтэй файлыг хайж нээн харуулахад зорилсан хайлтын программыг;
1.2.3."баяжуулагч цахим программ" гэж цахим сангийн  файлулудыг үүсгэж цахим санг баяжуулагч программыг;
1.2.4."хайлтын цахим программ" гэж хэрэглэгчийн хэрэгтэй файлыг хайж нээн харуулахад зориулсан программыг;
1.2.5."Датабэйс файл" гэж Law  togtool.mdb нэртэйгээр цахим сангийн эцсийн баяжуулалтаар үүсгэгдсэн хууль тогтоомжийн нэрсийг агуулсан файлыг;
1.2.6."хяналтын хувь" гэж эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу ирүүлсэн албан ёсны эрх зүйн баримт бичгийн эхийг;
1.2.7."Монгол Улсын хууль тогтоомжийн системчилсэн бүртгэл лавламжийн сан" гэж хяналтын хувьиудын цогцыг.
 
ХОЁР.Цахим сангийн бүтэц, түүнийг баяжуулах
            2.1.Цахим сан нь Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдсэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Улсын дээд шүүхийн тогтоол болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зэрэг эрх зүйн баримт бичгээс бүрдэнэ.
            2.2.Цахим санд оруулах хууль тогтоомжийн эх сурвалж нь Монгол Улсын хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн сангийн хяналтын хувь байна.
            2.3.Цахим сангийн баяжуулалтыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын цахим сан хариуцсан мэргэжилтэн цахим сангийн ангилагчийг баримтлан хийх бөгөөд тухайн эрх зүйн баримт бичиг батлагдсанаас хойш 30 хоногийн дотор цахим санд оруулна.
            2.4.Цахим сангийн баяжуулагдсан сүүлийн хуулбарыг гаднын нөлөөлөл компьютерийн вирус, хакерын халдлага/-аас найдвартай  хамгаалагдсан орчинд хадгалах, цахим программын аливаа эвдрэлээс хамгаалах үүргийг цахим сан хариуцсан мэргэжилтэн хариуцна.
 
            ГУРАВ.Цахим санг яамны хэмжээнд ашиглах, түгээх
 
            3.1.Цахим санг яамны толгой /server/ компьютерт байрлуулан сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд түгээх бөгөөд яамны албан хаагчид өөрсдийн компьютерт суулгасан хайлтын цахим программын тусламжтайгаар хэрэглэнэ.
 
            3.2.Цахим сангийн эцсийн баяжуулалтыг агуулсан датабэйс файлыг ашиглаж яамны албан хаагчид зааврын дагуу компьютер дээрээ цахим сангийн эцсийн баяжуулагдсан хувилбарыг хэрэглэнэ.
 
            3.3.Албан хаагчид яамны сүлжээнд нэвтрэх тэмдэгт /паспорт/-ээ бусдад задруулахыг хориглоно.
 
            3.4.Цахим санг харицсан мэргэжилтний үзөвшөөрөлгүйгээр яамны албан хаагчид цахим сангийн бичвэрт  нэвтрэх, түүнийг өөрчлөх, устгах, санг түгээхийг хориглоно.
 
            ДӨРӨВ.Цахим санг иргэд, хуулийн этгээдэд түгээх
 
            4.1.Цахим санг хайлтын цахим программын хамтаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, бусад хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлтээр Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төв гэрээ байгуулан түгээнэ.
 
            4.2.Хайлтын цахим программ болон санг төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээдийн эхний компьютерт шинээр суурилуулах үйлчилгээний хураамж 150000 төгрөг байна. Дараагийн компьютерт суурилуулах тохиолдол бүрт 9000 төгрөгийн нэмэлт хураамж төлнө. Цахим сангийн баяжуулалтын хураамж 15000 төгрөг байна.
 
            4.3.Улсын Их Хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтэс, төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсүүдэд цахим программ, санг шинээр суурилуулахдаа төлбөргүйгээр суулгана. Харин энэ журмын 4.2-т заасан баяжуулалтын хураамжийг авна.
 
            4.4.Хайлтын цахим программыг суурилуулж өгөх, энэ талаар зөвлөж туслах үйлчилгээг зөвхөн хоёр талын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.
Гэрээнд гүйцэтгэгч болон захиалагчийн хүлээх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгаж, хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Иргэд, хуулийн этгээд гэрээг Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвийн захиралтай байгуулна.
 
            4.5.Үйлчлүүлэгч хүсвэл үйлчилгээний хөлсийг бэлнээр төлж болно. Энэ тохиолдолд санхүүгийн тэмдэг, дугаар бүхий үйлчилгээний тасалбарыг хэрэглэнэ.
            4.6.Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төв улирал тутамд цахим санг түгээсэн талаархи тайлангаа тус яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний огазарт, санхүү орлогын тайлангаа яамны санхүүд ирүүлж байна.
            4.7.Цахим программ болон санг худалдан авсан байгууллагууд орлого олох зорилгоор хуулбарлах, түгээхийг хориглох бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах зохих хуулийн дагуу хариуцлага тооцно.
 
 
 
-----оОо-------