- Нүүр
- Сайдын тушаал
- ТОДОРХОЙ АЛБАН ТУШААЛ ЭРХЛЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХИЙГ ХАСАХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны
252 дугаар тушаалын хавсралт
ТОДОРХОЙ АЛБАН ТУШААЛ ЭРХЛЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХИЙГ ХАСАХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авсан байгууллага ялтныг тухайн албан тушаал томилсон, сонгосон, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг хариуцаж, зохион байгуулна.
1.2. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг албадан ажил хийлгэх, торгох ял дээр нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол үндсэн болон нэмэгдэл ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтыг хамтад нь хэрэгжүүлнэ.
1.3. Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан явдал нь ялтныг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хоёр. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын гүйцэтгэлийг зохион байгуулах
2.1. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан, түүнчлэн албадан ажил хийлгэх, торгох ял дээр нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авснаас хойш нэг хоногийн дотор бүртгэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган, тогтоосон тойргийн дагуу шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.
2.2. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ял дээр нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол ялтан үндсэн ялыг эдэлж дуусмагц, түүнчлэн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах шүүхийн шийдвэр гарсан бол хорих ангийн дарга гурав хоногийн дотор ялтны хувийн баримт бичиг болон шүүхийн шийтгэх тогтоолыг ялтны оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ.
2.3. Энэ журмын 2.2-т заасан дагуу ирүүлсэн баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч энэ журмын 2.1-т заасан дагуу хуваарилна.
2.4. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялын нэгдсэн тоо бүртгэлийг улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тоо бүртгэлийн тасаг хөтөлнө.
2.5. Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба сар бүр тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялын талаар мэдээ, тайланг гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тоо бүртгэлийн тасагт хүргүүлнэ.
Гурав. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг эдлүүлэхэд хяналт тавих
3.1. Шийдвэр гүйцэтгэгч шүүх болон хорих ангиас ирүүлсэн шүүхийн шийтгэх тогтоол, холбогдох бусад баримт бичиг болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг хүлээн авмагц гурван хоногийн дотор ялтан нэг бүр дээр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээнэ.
3.2. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт шүүхийн шийтгэх тогтоолын нэг хувь, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, ялтны хувийн байдлын талаарх мэдээлэл /ялтны овог, эцгийн нэр, нэр, регистрийн дугаар, боловсрол, мэргэжил, оршин суугаа болон ажлын газрын хаяг/, ялтанд шүүхийн шийдвэрийг танилцуулсан тухай тэмдэглэл, шилжилт хөдөлгөөн зэрэг ял эдлэлтийн байдалтай холбоотой баримт бичгийн хавсаргана.
3.3. Шийдвэр гүйцэтгэгч ялтныг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх бөгөөд түүнд шүүхийн шийдвэр, эрхийн хязгаарлалтын талаар танилцуулж, ялын хугацаанд шүүхээс хориглосон албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулж болохгүйг анхааруулж, ялтны эрх, үүргийг танилцуулан энэ тухай тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.
3.4. Шийдвэр гүйцэтгэгч нь ялтны ял эдлэлтэд дараах байдлаар хяналт тавина:
3.4.1. ялтны албан тушаалд томилсон, сонгосон, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгосон байгууллага шүүхийн шийтгэх тогтоолын дагуу арга хэмжээ авсан эсэхийг хянах;
3.4.2 ялтны албан тушаал эрхлэлтийн байдалд хяналт тавих;
3.4.3. ялтны явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих;
3.4.4. ялтан ял эдлэх хугацаанд шинээр өөр ажил, албан тушаалд орох буюу тодорхой үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл өгөх.
3.5. Ялтныг албан тушаалд томилсон, сонгосон, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгосон байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 99.2-т заасан хугацаанд холбогдох арга хэмжээ аваагүй бол уг арга хэмжээг авахуулахаар шийдвэр гүйцэтгэгч шаардах хуудас бичнэ.
3.6. Ялтан урьд ажиллаж байснаас өөр аж ахуйн нэгж, байгууллагад шүүхийн шийдвэрээр хориглосон албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулсан бол ялтныг шинээр ажилд авсан байгууллага, аж ахуйн нэгжид шүүхийн шийдвэрийг танилцуулж, ажилд авсан шийдвэрийг нэн даруй хүчингүй болгуулна.
3.7. Ялтан оршин суугаа газраа өөрчилсөн, эсхүл өөр байгууллагад шилжсэн тохиолдолд түүний шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, холбогдох бусад баримт бичгийг тухайн шилжин очсон газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэн энэ тухайгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тоо бүртгэлийн тасаг, харьяа прокурорт албан ёсоор мэдэгдэнэ.
4.1. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг албадан ажил хийлгэх ял дээр нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол эдгээр төрлийн ял эдлүүлэх журмыг давхар баримтална.
4.2. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялаар шийтгүүлсэн ялтныг энэ журамд заасны дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн буюу үйл ажиллагаа эрхлэх завшөөрлийг нь хүчингүй болгосны дараа шийдвэр гүйцэтгэгч албадан ажил хийлгэх ялыг аль байгууллагад эдлүүлэхээ тогтооно.
4.3. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг албадан ажил хийлгэх ял дээр нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол үндсэн ялыг ялтны ажиллаж байсан байгууллагад нь эдлүүлэхийг хориглоно.
5.1. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол ял эдэлсэн хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс, албадан ажил хийлгэх, торгох ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол ял эдэлсэн хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхээс оногдуулсан ялыг бодитойгоор эдэлсэн тохиолдолд уг ялыг эдэлж дууссанд тооцно.
5.2. Торгох ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг эдлүүлэх явцад шүүхээс торгох ялыг хорих ялаар сольсон бол ялтныг хорих ялаа эдлэх хугацаанд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдэлсэн хугацаа тоолохыг зогсоон, хорих ялаа эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн тооцно.
5.3.Ялтан шүүхээс хориглосон тодорхой албан тушаал эрхэлсэн буюу үйл ажиллагаа явуулсан бол тэрхүү хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцохгүй.
6.1. Шийдвэр гүйцэтгэгч нь ялтны хүсэлт, түүний ажиллаж байгаа газрын тодорхойлолт, хувийн байдал, зан төлөв, засрал хүмүүжлийг харгалзан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаас хугацааны өмнө чөлөөлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаж болно.
7.1. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг дараах тохиолдолд эдэлж дууссанд тооцно:
7.1.1. ялтан шүүхийн шийтгэх тогтоолд заасан хугацаагаар ялыг бүрэн эдэлж дууссан;
7.1.2. ялтныг ялаас хугацаанаас өмнө чөлөөлөх тухай шүүхийн шийдвэр гарсан.
7.2. Ялтан ялаа эдэлж дууссан, эсхүл ялаас хугацааны өмнө чөлөөлсөн буюу ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчингүй болсон тухай шүүхийн мэдэгдлийг хүлээн авмагц ялтны оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ялтны хувийн хэргийг хааж, энэ тухай бүртгэлд тусган, ял эдэлж дууссаныг шийдвэр гаргасан шүүх, хяналт тавьж буй прокурор болон ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгж, холбогдох эрх бүхий албан тушаалтанд албан ёсоор мэдэгдэнэ.
8.1. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял шийтгэгдсэн этгээд, түүнчлэн ялтныг тодорхой албан тушаалд томилсон, сонгосон эсхүл үйл ажиллагаа явуулах эрх олгосон эрх бүхий албан тушаалтан шүүхийн тогтоолыг санаатайгаар биелүүлээгүй, биелүүлэхэд саад учруулсан нь хяналт шалгалтын явцад тогтоогдвол шийдвэр гүйцэтгэгч нь Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэх саналаа холбогдох материалын хамт эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
9.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихдаа харьяа нутаг дэвсгэрийн Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.
------oOo------
Текст томруулах
A
A
A