- Нүүр
- Сайдын тушаал
- ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРЭГ, ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААЖ БАЙГАА ХУГАЦААТ БОЛОН ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДЫГ СҮРЬЕЭГИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ
2002 оны 307/276/312 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРЭГ, ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААЖ БАЙГАА ХУГАЦААТ БОЛОН ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДЫГ СҮРЬЕЭГИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Цэргийн албанд татагдагсад хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академийн сонсогчид сүрьеэгийн шинжилгээнд бүрэн хамруулж сүрьеэгээс сэргийлэх тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2000 оны "Хүн амын бие бялдрын хөгжилтийн түвшинг тодорхойлох сорил"-ын дүнгээр судалгаанд хамрагдсан өсвөр насны хүүхдийн 40,1%, насанд хүрсэн иргэдийн 42,6% нь тус тус бие бялдрын зохих түвшинд хүрээгүй.цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт орсон залуучуудын 3 хүн тутмын нэг нь өвчний учир, 5 хүн тутмын нэг нь бие бялдрын хөгжлийн дутагдлын улмаас цэргийн албанд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Хөрөнгө мөнгө тоног төхөөрөмжийн бэрхшээлээс болж сүүлийн жилүүдэд зарим аймаг хотод цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт флюрографын шинжилгээ хийгдэхгүй байгаа нь сүрьеэ өвчнийг оношилж , илрүүлэх бололцоог олгохгүй байна.
Хоёр. Илрүүлэлт:
2.1. Цэргийн албанд татагдагсдын эрүүл мэндийн үзлэг шинжилгээг тухайн аймаг дүүргийн Засаг даргын Тамгын Газар, Эрүүл мэндийн газар хариуцан зохион байгуулна.
2.2. Сүрьеэг илрүүлэх үзлэг хийхдээ уушигны флюрографын шинжилгээг үндэслэн мэргэжлийн эмч дүгнэлт гаргана.
2.3. Үзлэгээр сүрьеэгийн сэжигтэй гарсан тохиолдол бүрийг харьяа аймаг дүүргийн мэргэжлийн байгууллагад шилжүүлэн холбогдох шинжилгээг хийж оношийг тодруулна.
Гурав. Бүртгэл:
Сүрьеэ өвчнийг олон улсын өвчний ангилалын дагуу дараах шифрээр бүртгэнэ. А15-А19 (Tuberculosis)
Амьсгалын эрхтэний сүрьеэг /А-15/халдвартай ба халдваргүй амьсгалын бус эрхтэний сүрьеэг /А-18/ аль эрхтэн системийг гэмтээснээс хамааран булчирхайн,яс үе мөчний,шээс бэлэг эрхтэний гэх мэт ангилна.
Текст томруулах
A
A
A