A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ЯЛТНУУДЫГ СҮРЬЕЭГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ, ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
2002 оны 307/276/312 тоот хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт
 
СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ЯЛТНУУДЫГ СҮРЬЕЭГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ, ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
Сэжигтэн яллагдагч, ялтнуудын дунд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, бүртгэх, мэдээлэх, тархалтыг зогсоох зорилгоОр тэднийг хагас идэвхтэй үзлэгт хамруулан оношлох, эмчлэх арга хэмжээ зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis гэдэг нянгаар үүсгэгддэг хүнээс хүнд амьсгалын замаар халддаг, архаг явцтай халдварт өвчин юм. Сүрьеэгийн үүсгэгч нь гадаад орчинд маш тэсвэртэй, -40 градуст 50 жил амьдрах чадвараа хадгалах ба бусад нянтай харьцуулахад удаан буюу 20-24 цагт нэг удаа хуваагддаг онцлогтой.
Хоёр. Илрүүлэх
Цагдан хорих ангид шинээр ирж буй хоригдогч бурт сүрьеэ илруулэх үзлэгийг тухайн ангийн харъяа сурьеэгийн эмнэлгийг, орон нутгийн цагдах хорих, баривчлах, ял эдлуулэх байруудад шинээр ирж буй хоригдогч бурт сүрьеэ илруулэх узлэгийг орон нутгийн сүрьеэгийн эмнэлгүүдийг тус тус түшиглэн флюрографын болон бусад шинжилгээг хийж, эруул мэндийн дүгнэлт гаргана.
Сэжигтэн. Яллагдагч, ялтнуудын дунд сүрьеэ илруулэх узлэгийг хагас жил тутамд нэгээс доошгүй удаа хийнэ.
Алслагдсан аймгуудад байрлаж буй төвлөрсөн хорих ангиуд болон орон нутаг дахь цагдан хорих, баривчлах ял эдлүүлэх байруудад сүрьеэ илрүүлэх хагас идэвхтэй узлэгийг тухайн орон нутгийн сүрьеэгийн эмнэлэг, бусад төвлөрсөн хорих ангиудад Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэг тус тус зохион байгуулж холбогдох арга хэмжээ авна.
Сэжигтэн, яллагдагч, ялтнуудын дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол илрэх бүрт цэрний түрхэцийн шинжилгээг 3 сорьцоор авч, Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэг болон орон нутаг дахь сүрьеэгийн лаборатори тус тус хариуцан хийж, дүгнэлт гаргана.
Гурав. Бүртгэл
Сүрьеэ өвчнийг олон улсын өвчний ангилалын дагуу дараах шифрээр бүртгэнэ. А15-А19
Амьсгалын эрхтэний сүрьеэг /А-15/халдвартай ба халдваргүй, амьсгалын бус эрхтэний сүрьеэг /А-18/ аль эрхтэн системийг гэмтээснээс хамааран булчирхайн.яс үе мөчний,шээс бэлэг эрхтэний гэх мэт ангилна.
 
Төвлөрсөн хорих ангиуд болон цагдан хорих ангид илэрсэн сүрьеэгийн тохиолдлыг Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэг бүртгэн авч холбогдох анхан шатны маягтуудыг хөтлөн сар, улирлын тайланг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн статистикийн алба /Сүрьеэгийн төв/-нд явуулна.
Алслагдсан аймгууд дахь төвлөрсөн хорих ангиуд болон орон нутаг дахь бусад хорих анги, цагдан хорих, баривчлах ял эдлүүлэх байруудад илэрсэн сүрьеэгийн тохиолдлыг тухайн аймгийн сүрьеэгийн эмнэлэг бүртгэн авч холбогдох анхан шатны маягтуудыг хөтлөн сар, улирлын тайланг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн статистикийн алба /Сүрьеэгийн төв/-нд хургүүлнэ.
Дөрөв.Эмчилгээ
Сэжигтэн,   яллагдагч.  Ялтнуудаас  шинээр  илэрч  бүртгэгдсэн   сүрьеэгийн тохиолдол бурийг эмчлэхдээ:
-   Цагдан хорих ангид оношлогдож бүртгэгдсэн сурьеэтэй өвчтөний эмийг хорих 429 дүгээр ангийн сүрьеэгийн эмнэлгээс авах ба эмчилгээг цагдан хорих ангийн эмнэлэгт мэргэжлийн эмчийн хяналтанд хийнэ.
-         Төвлөрсөн хорих ангиудад оношлогдож бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний
эмчилгээг хорих 429 дүгээр ангийн сүрьеэгийн эмнэлэгт хийнэ.
-         Орон нутагт оношлогдож бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний эрчимт шатны
эмчилгээг орон нутгийн сүрьеэгийн эмнэлэгт хэвтүүлж хийх ба ургэлжлэх
шатны эмчилгээг тухайн хорих анги, цагдан хорих, баривчлах байрны
эмчийн хяналтанд хийнэ.
Сэжигтэн, яллагдагч, ялтан сурьеэгийн эмчилгээ хийлгэж байх хугацаандаа хорих ялаар шийтгэгдсэн буюу суллагдсан тохиолдолд:
-    Төвлөрсөн хорих анги болон цагдан хорих байрнаас суллагдсан бол
харъяалах эмнэлгийн дүн буртгэлийн эмч нь ТВ-09, ТВ-13 маягтуудыг
бичиж харъяа аймаг, дүүргийн сурьеэгийн эмнэлэгт өвчтөн шилжүүлэх
журмын дагуу шилжүүлнэ.
Шүүхээр хорих болон баривчлах ялаар шийтгэгдсэн тохиолдолд харъяа орон нутгийн сүрьеэгийн эмнэлэг нь ИВ-09, ТВ-13 маягтуудыг бичиж баривчлах, цагдан хорих байр болон Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт өвчтен шилжүүлэх журмын дагуу шилжүүлнэ."
Тав. Тэмцэх сэргийлэх арга хэмжээ:
Хорих ангиудын ахуй дэглэмийн байцаагч , эмч эмнэлгийн ажилтнууд хариуцан сүрьеэгээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг хоригдлуудын дунд тогтмол зохион байгуулна.
 
------оОо------