A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ /Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/86 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

/Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/86 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны

54 дүгээр тушаалын хавсралт

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН

ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр заасны дагуу цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-иос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалт өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, эсхүл цэргийн алба хаах насны хязгаарт хүрч халагдахад болон албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, тарилгын дараахь хүндрэл, ердийн өвчний улмаас нас барсан албан хаагчийн ар гэрт тэдний ажиллаж байсан нөхцөл, ажлын үр дүн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан нэг удаагийн тэтгэмжийг /цаашид "тэтгэмж" гэх/ олгоход энэхүү журмыг баримтална.

Хоёр. Тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох үзүүлэлт

2.1.Тэтгэмжийн хэмжээг тооцох суурь үзүүлэлт цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах үед 18-36 сарын цалин хөлстэй тэнцэх, бусад тохиолдолд алба хаасан 2 жил тутамд 2 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.

2.2.Тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд дараахь үзүүлэлтийг харгалзан тэтгэмж олгох сарын тоог нэмэгдүүлнэ:

2.2.1.Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат цол, төрийн шагнал одон медалиар шагнагдсан тохиолдол бүрт 5 сар;

2.2.2.Засгийн газрын хүндэт өргөмжлөл, Хууль зүйн албаны болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан тохиолдолд бүрт 4 сар;

2.2.3.Хууль, зүй дотоод хэргийн яамны Хүндэт жуух, ШШГЕГ-ын хүндэт дэвтэр, хорих байгууллагын тэргүүний ажилтан болон бусад салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан тохиолдолд бүрт 3 сар;

2.2.4.Сайд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит шалгалт /аттестатчилал/-д онц дүнтэй шалгагдсан болон байгууллагын ажил, мэргэжлийн аваргаар шалгарсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар сайшаагдсан тохиолдол бүрт 3 сар;

2.2.5.1990 оноос өмнө Төрийн захиргааны төв байгууллага болон тусгай газрын шагналаар шагнагдсан тохиолдолд 1 сар;

2.2.6.хорих ангийн аюулгүй байдлыг хангах үүднээс ялтны зүгээс гарч болзошгүй ноцтой гэмт хэрэг илрүүлсэн болон хүнд онц хүнд гэмт хэрэгт шийтгэгдсэн оргодол ялтныг баривчилсан, байгалийн гамшиг, гал түймэр, осол сүйрэл, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох ажиллагаанд онц гарамгай үүрэг гүйцэтгэсэн тохиолдол бүрт 3 сар;

2.2.7.цэргийн алба хаасан хугацааны 30-аас доошгүй хувийг хөдөө орон нутагт ажилласан бол 4 сар;

2.2.8.Нийслэл болон аймаг, сумын төвөөс бусад газарт алба, анги, хэсэгт 3-аас доошгүй жил ажилласан бол 3 сар;

2.2.9.цэргийн алба хаах хугацаандаа томилогдсон албан тушаалуудад идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан бол 2 сар;

2.2.10.өрхийн нэг гишүүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур, эсхүл өрхийн дотор хөдөлмөрийн чадваргүй 4 ба түүнээс дээш хүнтэй бол 5 сар;

2.2.11.тэтгэвэрт гарах үед орон сууц, хувийн хашаа байшин /гэр/-гүй офицер, ахлагч нарт 4 сар;

Гурав. Материал бүрдүүлэх, тэтгэмжийн хэмжээг тогтоох

3.1.Цэргийн албан хаагч тэтгэмж хүссэн өргөдлөө сүүлийн 5 жилийн ажлын тайланг бичих бөгөөд үндсэн байгууллага энэ журамд заасан үзүүлэлтийг тооцон үзэж ямар хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох санал, хурлын тэмдэглэл, тодорхойлолтын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын боловсон хүчин, сургалтын хэлтэст ирүүлнэ.

3.2.Энэ журмын 3.1-д заасан материалыг ШШГЕГ-ын боловсон хүчин, сургалтын хэлтэс хүлээн авч нягтлан шалгасны эцэст даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

3.3.Нэг удаагийн тэтгэмжийн дээд хэмжээ нь цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч байгаа офицер, ахлагч нарт 36 сарын, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, эсхүл цэргийн алба хаах насны хязгаарт хүрч халагдах болон албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, тарилгын дараахь хүндрэл, ердийн өвчнөөр нас барсан цэргийн албан хаагчийн ар гэрт 18 сарын цалин хөлсний хэмжээнээс хэтрэхгүй байна.

3.4.Цэргийн тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Засгийн газрын 1995 оны 1 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмыг баримтална.

Дөрөв. Бусад зүйл

4.1.Цагдаа, хил, тагнуул, төрийн тусгай хамгаалалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжиж ирсэн офицер, ахлагч нарт энэ журмын 1.1-д заасан хугацаанд хамааруулан тэтгэмжийг олгоно.

4.2.Энгийн байгууллагад ажиллаж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжиж цэргийн албан хаагчаар томилогдсон тохиолдолд энэ журамд заасан тэтгэмжийг цэргийн албан хаагчаар ажилласан жилээр нь хувь тэнцүүлэн олгоно.

4.3. Дараахь тохиолдолд нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй:

4.3.1.Тэтгэвэр тогтоолгосон болон халагдсан офицер, ахлагч нар цэргийн албанд эргэж ажиллаад халагдах, нас барах үед өмнө нь энэ журмын дагуу тэтгэмж авсан;

4.3.2.Цэргийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн шүүхээр ял шийтгэгдэж ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй.