- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙН УЛСЫН НЭГДСЭН БҮРТГЭЛИЙН САНГ ЭРХЛЭН ХӨТЛӨХ ЖУРАМ
Хууль зүйн, дотоод хэргийн сайдйн 2003 оны
97 тоот тушаалын хавсралт
НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙН УЛСЫН НЭГДСЭН БҮРТГЭЛИЙН САНГ ЭРХЛЭН ХӨТЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр /цаашид "шийдвэр" гэх/ -ийн улсын нэгдсэн бүртгэлийн санг бүрдүүлэн хөтлөх, өөрчлөлт, хөдөлгөөн хийх, албан ёсны мэдээлэл лавлагаа өгөхөд энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Шийдвэрийг хянаж, улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэлийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх ажлыг тус яамны Хууль зүйн бодлогын газар хариуцна,
Хоёр. Шийдвэрийг улсын бүртгэлд буртгэх, буртгэлийн нэгдсэн сан бурдүүлэх
2.1 Энэ журмын 1.1-д заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын
таван өдрийн дотор хянаж , улсын бүртгэлд бүртгэнэ.
таван өдрийн дотор хянаж , улсын бүртгэлд бүртгэнэ.
2.2 Улсын бүртгэлийг дараахь байдлаар хөтөлнө:
2.2.1 шийдвэрийн бүртгэгдсэн он, сар, өдрийн дарааллаар улсын бүртгэлийн дугаарыг олгоно.
2.2.2 бүртгэлийг зориулалтын дэвтэрт хар өнгийн бэхээр, засваргүй, гаргацтай бичнэ.
2.2.3 шийдвэрийн бүртгэлийг тус бүрт нь хөтлөх бөгөөд үүнд шийдвэрийн нэр, баталсан сар, өдөр, дугаар, хуудасны тоо, хүлээн авсан сар, өдөр, зөрчилтэй тул хуульд нийцүүлэхээр буцаасан болон шинэчилж ирүүлсэн сар, өдөр, улсын бүртгэлд бүртгэсэн сар, өдөр, улсын бүртгэлийн дугаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байдлыг тэмдэглэнэ.
2.2.4.бүртгэлийн дэвтэрт тухайн шийдвэрийг хянасан мэргэжилтэн гарын үсэг зурна.
2.3 Улсын нэгдсэн бүртгэлийн санг /цаашид "сан" гэх/ шийдвэрийн албан ёсны эх хувиар бүрдүүлнэ.
2.4 Шийдвэр хэвлэгдсэн эх сурвалж /"Хууль зүйн мэдээлэл"/ - ийг дугаар дараалан санд төвлөрүүлнэ.
2.5 Шийдвэрийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдээллийг нийтэлж буй "Зууны мэдээ" сонинг санд зориулан яамны захиалгад оруулж захиална.
2.6 Шийдвэрийн эх хувь болон "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлийг дараа оны 1 дүгээр улиралд багтаан товьёогжуулж, хавтаслан мэдээлэл-лавлагааны зориулалтаар ашиглана.
2.7 Сангийн үйл ажиллагаанд щаардагдах материал, хэрэгслийн зардлыг яамны төсвөөс гаргана.
Гурав. Санг хөтлөх, өөрчлөлт, хөдөлгөөн хийх
3.1 Санд дараахь гурван төрлийн дардас ашиглана:
3.1.1 "Улсын бүртгэлийн 200.. оны . . . -р сарын . . . -ны өдрийн . .
. . рт бүртгэв. Хууль зүй, дотоод хэргийн яам" гэсэн бүртгэлийн дардсыг
шийдвэрийн эхний хуудасны дээд талд дарна;
. . рт бүртгэв. Хууль зүй, дотоод хэргийн яам" гэсэн бүртгэлийн дардсыг
шийдвэрийн эхний хуудасны дээд талд дарна;
3.1.2 " " сонины 200. . оны . . .-р сарын . . . -ны
өдрийн . . . .дугаарт нийтэд мэдээлэв." гэсэн нийтэд мэдээлснийг тодорхойлох дардсыг шийдвэрийн эхний хуудасны баруун доод талд дарна;
3.1.3 "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлийн 200.. оны . . .-р сарын ...
-ны өдрийн .... дугаарт нийтэлсэн" гэсэн бүрэн эхээр нь хэвлэгдсэнийг
тодорхойлох дардсыг шийдвэрийн хоёр дахь хуудасны дээд талд дарна.
-ны өдрийн .... дугаарт нийтэлсэн" гэсэн бүрэн эхээр нь хэвлэгдсэнийг
тодорхойлох дардсыг шийдвэрийн хоёр дахь хуудасны дээд талд дарна.
3.2 Нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хүчингүй болгох тухай шийдвэрийг санд хүлээн авснаас хойш холбогдох өөрчлөлт хөдөлгөөнийг ажлын хоёр өдрийн дотор хийнэ.
3.3 Хөдөлгөөнийг санд авагдсан шийдвэрийн эх хувь , шийдвэрийн нийтлэгдсэн эх сурвалжид нэгэн зэрэг тусгана.
3.4 Дараахь мэдээг хагас, бүтэн жилээр гаргаж, яамны удирдлагад танилцуулж байна. Үүнд:
3.4.1.улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн шийдвэр;
3.4.2.хугацаа хэтрүүлж бүртгүүлсэн шийдвэр, үүнээс тухайн байгууллага хугацаа хэтрүүлсэн болон хянасан мэргэжилтэн хугацаа хэтрүүлсэн;
3.4.3 хүчингүйд тооцсон, хүчингүй болгосон шийдвэр;
3.4.4 зөрчилтэйн улмаас дүгнэлт бичиж буцаасан, үүнээс зөрчлийг арилгаж улсын бүртгэлд бүртгүүлсэн болон хүчингүй болгосон шийдвэр;
3.4.5 хүчингүй болгохоор Засгийн газарт өргөн мэдүүлсэн шийдвэр.
Дөрөв. Мэдээлэл, лавлагаа өгөх
4.1 Шийдвэрийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш ажлын нэг өдрийн дотор энэ тухай мэдээг өдөр тутмын сонин /"Зууны мэдээ"/-д нийтлүүлэхээр хүргүүлнэ.
4.2 Шийдвэрийн нэг хувийг Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвд хүргүүлж, "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд бүрэн эхээр нь сар бүр нийтлүүлнэ.
4.3 Улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн шийдвэрийн талаар яамны мэдээллийн самбараар аппаратын ажилтнуудад мэдээлнэ.
4.4 Хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэрийн жагсаалтыг яам, агентлаг, аймаг бүрээр жилийн эцэст гаргаж, "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлээр дамжуулан нийтэд мэдээлнэ.
4.5 Сангаас шийдвэрийн эх хувь болон нийтлэгдсэн эх сурвалжаар яамны аппаратын ажилтнуудад лавлагаа өгнө.
4.6 Байгууллага, иргэдэд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу лавлагаа өгнө.
4.7 Сангаас лавлагаа өгснийг тусгай дэвтэрт бүртгэнэ.
4.8 Яамны ажилтнууд нь сангаас авсан шийдвэрийн хувь, шийдвэр нийтлэгдсэн эх сурвалжийг хугацаа хэтрүүлэн хэрэглэх, нугалах, зурж тэмдэглэх, хуудсыг салгах, дутаах, бусдад дамжуулахыг хориглоно.
4.9 Бусад байгууллага, иргэдээс шийдвэрийн хуулбар авах, улсын бүртгэлийн талаар мэдээлэл авах, судалгаа шинжилгээний болон албан ажлын чиглэлээр тодорхой хугацаагаар санд ажиллах хүсэлт гаргавал уг асуудлыг Хууль зүйн бодлогын газрын даргын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.
-----оО----
Текст томруулах
A
A
A