- Нүүр
- Сайдын тушаал
- ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны
155 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд дор дурдсан шаардлага тавигдана. Үүнд:
1. Зөвхөн хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулж /цаашид "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх/ явуулах;
2. Бүртгэх байгууллагад ирүүлсэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын журам, техникийн үзүүлэлт, хувийн дугаар бүхий техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн тооны хүрээнд үйл ажиллагаа эрхэлнэ;
3.Тусгайлан байнгын байр шаардагдах төлбөрт таавар, бооцоот тоглоомыг тусгай зөвшөөрлийн хавсралтад дурдсан хаягаар эрхэлнэ;
4.Тусгай зөвшөөрлийн хугацаанд зөвхөн яамны зөвшөөрөлтэйгээр техник , тоног төхөөрөмж түүний тоо түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоом эрхлэх байршлыг өөрчилж, шинэчилж болно;
5.Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дэргэд байрлаж буй байранд явуулахыг хориглоно;
6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн нэр, хаяг болон тоглоомын танилцуулга дүрэм, төлбөр, бооцооны хэмжээ зэрэг мэдээллийг тоглоом явуулж байгаа газарт сонирхсон этгээд танилцаж болохуйц газар ил байрлуулна;
7. Тоглогч хожсон тохиолдолд түүнд тоглоомын дүрэмд заасан шагнал, бооцоог шуурхай олгох бөгөөд хожоогүй бол бооцоот тоглоомын хувьд урьдчилан тавьсан бооцоог дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ;
8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тоглогчийн хожсон бооцооны хэмжээ болон бооцоо олголтын талаарх мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй.
9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тоглоомыг эхлэхээс өмнө уг тоглоомоос үүдэн гарах төлбөрийг барагдуулахад хүрэлцэхүйц хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.
НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН БҮРТГЭЛ
¹
|
Өөрчлөлтийн агуулга
|
Эрхийн акт, түүний дугаар он, сар, өдөр
|
Өөрчлөлтийг бүртгэсэн хүний гарын үсэг
|
|
|
|
|
----------oOo---------
Текст томруулах
A
A
A