A

A

A

Бүлэг: 1979
Хууль зүй, дотоод хэргийн сайдын  2003 оны
216 дугаар тушаалын хавсралт
 
НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ ЭРХЛЭН ХИЙХ ЗААВАР
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
            1.1. Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан нотариатч болон нотариатчийн үүрэг гүйцэтгэгч /сумдад болон хилийн чанадад ажиллаж  байгаа/-ээс нотариатын үйлдэл эрхлэн хийхэн энэ зааврыг мөрдөнө.
            1.2. Үйлчлүүлэгч бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэх буюу нотариатын үйлдэл хийлгэхдээ бичиг баримтыг гэрчлүүлэх, нотариатын үйлдэл хийлгэх эрхтэй гэдгээ нотолно. Нотариат
1.3. Нотариатын үйлдэл хийх бичиг баримтын агуулга нь Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн байна.
1.4. Нотариат, Нотариатчын үүрэг гүйцэтгэгч нь балласан болон бусад нэмэлт засвар оруулсан, харандаагаар бичсэн, үг, үсэг дарсан бичиг баримтыг хүлээж авахгүй.
1.5. Нотариат – нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нотариатын үйлдэл хийхдээ холбогдох бичиг баримтад гүйцээгүй мөр болон сул зайг зураас татаж гүйцээнэ.
1.6. Баталгааны тусгай тэмдгийг бичиг баримтын баруун доод хэсэгт дарж, Нотариатчийн тамгыг баталгааны бичээсийн зүүн дээд хэсэгт дарж баталгаажуулна. Олон хуудастай гэрээ, хэлцэл, бичиг баримтад хуудас бүрт нотариатчийн тамгыг баруун доод хэсэгт дарах ба төгсгөлийн хуудсанд нотариатчийн тамга, баталгааны тусгай тэмдэг дарж, зөвхөн бичилт хийнэ. Тогтоосон маягтын дагуу бичигдэж, тусгайлан гэрчилгээ олгодог үйлдлийн хувьд зөвхөн нотариатчийн тамга дарж баталгаажуулна. Нотариатч гэрчилсэн бичиг баримт дээр соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод гаргаж, баталгааны тусгай тэмдгийн дардас дээр өөрийн нэр, гарын үсгийг гаргацтай бичнэ. Энэ шаардлагыг хангаагүй үйлдэл хүчингүйд тооцогдоно.
1.7. Нотариатын үйл ажиллагааг монгол хэл дээр явуулна. Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, ярьж чаддаггүй буюу монгол хэл мэддэггүй бол нотариатын үйлдлийг нотариатын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хийх бөгөөд нотариатын үйлдэл хийлгэж байгаа нэг тал нөгөө талдаа орчуулагч, хэлмэрчийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно. Харин тухайн этгээд гарын үсгээ өөрийн мэдэх хэл дээр зурж болно.
1.8. Нотариат, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдэл хийлгэсэн этгээдэд үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг тайлбарлан өгнө. Хэрэв үйлчлүүлэгч нь хэлгүй дүлий, монгол хэл мэддэггүй, эсхүл хараагүй бол орчуулагч /хэлмэрч/-д нь тайлбарлаж, улмаар бичиг баримт дээр ийнхүү тайлбарласан тухайгаа тэмдэглэж гарын үсэг зурна.
1.9. Нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэлд үйлчлүүлэгч болон гэрч, оролцогч нар нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгчийн дэргэд гарын үсэг зурна. Үйлчлүүлэгч эрхтэн дутуу болон өвчтэй, эсхүл бичиг үсэг мэдэхгүй зэрэг бусад шалтгаанаар гарын үсгээ зурах боломжгүй тохиолдолд Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлийг баримтална. /Энэ хэсгийг ХЗДХС-ын 2009 оны 51-р тушаалаар өөрчлөн найруулсан/
1.10. Нотариатч, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу үйлчлүүлэгчийн хүсэлтээр байгаа газарт нь очиж үйлчилгээ үзүүлсэн бол уул үйлдлийг бүртгэлийн дэвтэрт тусгайлан тэмдэглэж, үйлдэл хийсэн газрын байршил хаяг, цаг хугацааг тодорхой бичнэ.
1.11. Нотариатч, Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч  нь нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах бүх бичиг баримт бүрдсэн, үйлчилгээний хөлс, эсхүл улсын тэмдэгтийн хураамж төлсөн тохиолдолд үйлдлийг хийнэ.
1.12. Иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн, үрчлэлтийн, нас барсны гэрчилгээ, түүний хуулбар нь засвартай болсон он, сар, өдөр, регистрийн дугаар, овог, эцгийн нэр, нэр нь жинхэнэ эх бусад бичиг баримттай зөрөөтэй байвал иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн архиваас лавлагаа авч түүнийг үндэслэн бичиг баримтыг гэрчилнэ.
1.13. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдлийг хийлгэсэн тухай лавлагаа, бичиг баримтыг зөвхөн уг үйлдлийг хийлгэсэн буюу уг үйлдэлд холбогдох иргэн, байгууллагад олгоно. Шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, өмгөөлөх байгууллагын албан бичгийг үндэслэн зөвхөн тэдгээрт хянагдаж буй эрүү, иргэний хэрэгтэй холбогдуулан лавлагаа өгч, үндсэн баримтаас хуулбар, хэсэгчилсэн хуулбар олгож болно.
1.14. Үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь нотариатын үйлдэл хийх үед илэрвэл зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэнэ. Түүнчлэн нотариатчаар гэрчлүүлэхээр ирүүлсэн бичиг баримтын жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг бичиг баримтыг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлнэ.
1.15. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу үйлчлүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн буюу өөрийн үйл ажиллагаанд хяналт тавих чадваргүй байгаа, түүнчлэн иргэн, хуулийн этгээдээс мэдээ, бичиг баримт нэмж гаргуулах, шинжлүүлэх шаардлагатай байгаа бол тухайн нөхцөл байдлыг арилтал, эсхүл бичиг баримт нь бүрдтэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулж болно.
1.16 нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан тохиолдолд нотариатын үйлдэл хийлгэхээр хүсэлт гаргагчид 72 цагийн дотор мэдэгдэнэ.
1.17. нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь өөртэйгөө болон гэр бүлийн гишүүд эцэг, эх, үр хүүхэдтэйгээ холбоотой асуудлаар нотариатын үйлдэл хийхийг хориглоно.
1.18. нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдлийн хөлс хураах тасалбар дээр мөнгө төлөгчөөс гарын үсэг зуруулж, нотариатын үйлдэл хийсэн он, сар, өдрийн бичиж, нэгдсэн дугаар хэрэглэнэ.
1.19. нотариатчийн тамга, баталгааны тусгай тэмдгийг бусдад шилжүүлэхийг хориглоно. Удаан хугацаа /3 сараас дээш/-ээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд нотариатчийн тамга, баталгааны тусгай тэмдгийг нотариатчдын танхимын аймаг, нийслэлийн салбарын даргад албан ёсоор хүлээлгэн өгч хадгалуулна.
1.20. нотариатч нь нотариатын орлого, үйлдлийн мэдээг анхан шатны бүртгэлийг үндэслэн өдөр тутам гаргах бөгөөд сар бүрийн эцэст нотариатчдын танхимын санхүүд мэдээлнэ. Сар бүрийн үйлдэл, орлогын мэдээг нэгтгэн жилийн эцсийн мэдээ, тайлан гаргаж дараа оны нэгдүгээр сарын 10-ны дотор нотариатчдын танхимд ирүүлсэн байна.
1.21. нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдэл, орлогын мэдээг нэгтгэн жилийн эцсийн дүнгээ дараа оны нэгдүгээр сарын 3-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, хууль зүйн хэлтэст ирүүлнэ.
 
Хоёр. Нотариатын үйлдлийн бүртгэл хөтлөх
2.1. нотариатч, нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл бүрээр бүртгэлийн дэвтэр хөтөлнө. Үүнд:
2.1.1.бичиг баримтын хуулбар, орчуулга;
2.1.2.гэрээ, хэлцэл, хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг;
2.1.3.итгэмжлэл;
2.1.4.бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөв;
2.1.5. үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох бичиг баримт;
2.1.6. өвлөх эрхийн гэрчилгээ;
2.1.7. гэрээслэл;
2.1.8. нотариатчийн мэдэгдэх хуудас;
2.1.9. гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрх.
2.2. нотариатчийн үүрэг гүйцэтгэгч үйлчилгээний төрөл, эрхлэх ажлын байдлаас хамаарч бичиг баримтын хуулбар; гэрээ хэлцэл, хуулийн этгээд, үүсгэн байгуулах баримт бичиг, итгэмжлэл; бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөв; гэрээслэл, өвлөх эрхийн гэрчилгээ гэсэн бүртгэлийн дэвтэртэй байна.
2.3. Бүртгэлийн дугаарыг жил бүр 001 гэж эхэлнэ. Бүртгэлийн дэвтрийн хуудас дугаарлагдсан байна.
2.4. Бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн овог, эцгийн болон өөрийнх нь нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, хаяг, утасны дугаарыг тэмдэглэнэ.
2.5. Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцогч болон гэрч бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна.
2.6. нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ.
2.7. нотариатын үйлдлийг бүртгэлийн дэвтэрт үнэн зөв, баллаж дарсан зүйлгүй цэвэр нямбай, гаргацтай товч, тодорхой бүртгэнэ. Нотариатын үйлдэл хийсэн бичиг баримтад дарсан баталгааны тусгай тэмдэг дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дэвтрийн дугаартай ижил байна. Бүртгэлийг зөвхөн уусдаггүй нэг өнгийн бэхээр бичнэ.
2.8. Гарын үсэг зурдаггүй бичиг баримтад хийсэн засварын талаар гагцхүү нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч түүнийг засах, эсхүл шинээр бичих, мөн үйлчлүүлэгч хүсвэл бичиг баримтыг өөрөө бичиж өгч болно. Энэ тохиолдолд уг үйлчлүүлэгчээс тогтоосон хэмжээгээр үйлчилгээний хөлс буюу тэмдэгтийн хураамж авна.
 
Гурав. Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох
3.1. нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо дараахь бичиг баримтыг үндэслэнэ:
3.1.1. иргэний үнэмлэх;
3.1.2.14-16 насны хүүхдийн төрсний, эсхүл үрчлүүлсэний гэрчилгээ;
3.1.3. батлан хамгаалах, хил, гааль, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх болон цагдаагийн байгууллагын албан хаагчийн хувьд тухайн байгууллагуудаас олгосон хувийн үнэмлэх буюу цэргийн батлах, офицерийн үнэмлэх;
3.1.4. Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугч, цагаач, гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх;
3.1.5. гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны бичиг баримт
3.2. Тухайн этгээдийн иргэний үнэмлэх нь тодорхой шалтгаанаар байхгүй нотариатын үйлдлийг хойшлуулах боломжгүй нөхцөлд үйлчлүүлэгч тухайн хүн мөн болохыг гэрчлэх гадаад паспорт, жолооны үнэмлэх, цэргийн батлах, нийгмийн даатгалын дэвтэр эрэг уг этгээдийн фото зураг, регистрийн дугаар бүхий бусад бичиг баримтыг үндэслэн хувийн байдлыг нь тогтоож болно.
3.3. Эрүүл мэндийн байдал илтэд муудах зэрэг зайлшгүй нөхцөл байдлын улмаас нотариатын үйлдлийг яаралтай хийхэд хүртэл үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тусгайлан тодруулахгүйгээр Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нотариатын үйлдэл хийж болох бөгөөд үйлчлүүлэгчийн хувийн байдлыг нөхөн тодруулахад энэ хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал илрээгүй бол үйлдэл хүчин төгөлдөрт тооцогдоно.
3.4. Үйлчлүүлэгч иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөгдсөн бол овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээг Иргэний бүртгэлийн тухай 18.9-д заасны дагуу шалгана.
3.5. Нотариатч нь үйлчлүүлэгчийн эрх зүйн чадвартай эсэхийг улсын бүртгэлийн гэрчилгээг нь үндэслэн тогтоох бөгөөд ингэхдээ гэрчилгээн дэх өөрчлөлтийн бүртгэлийг нягтлан үзэж уг хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу олгогдсон эсэхийг шалгана.
3.6. Нотариатч нь үйлчлүүлэгчийн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай гэж эрх бүхий байгууллагаас тодорхойлолт гаргуулна. Үйлчлүүлэгчийн үзүүлсэн бичиг баримт өөрийнх нь гэдэгт эргэлзээ төрвөл тухайн үйлчлүүлэгчийг таних 2 гэрчээр тодорхойлуулан тогтоож болно. Ийнхүү гэрч оролцсон тохиолдолд Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг т заасны дагуу тэмдэглэл хөтөлнө.
3.7. "Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар"-ыг зөрчиж хийсэн нотариатын үйлдэл хүчингүйд тооцогдоно.
 
Дөрөв. Нотариатын тодорхой үйлдэл хийх журам
4.1. Гэрээ, хэлцэл гэрчлэх
4.1.1. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь хуульд зааснаар дор дурдсан гэрээ, хэлцлийг заавал гэрчлэнэ.
4.1.1.1. гэрлэгчдийн хөрөнгийн эрхтэй холбогдсон хэлцэл /Иргэний хуулийн 132.2 дугаар зүйл/;
4.1.1.2. орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл /Иргэний хуулийн 145.2 дугаар зүйл/;
4.1.1.3. үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц, барилга байгууламж, газар/-ийн барьцааны гэрээ /Иргэний хуулийн 156.2 дугаар зүйл/;
4.1.1.4. бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ /Иргэний хуулийн 190.2 дугаар зүйл/;
4.1.1.5. үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц, барилга байгууламж, газар/-ийг худалдах, худалдан авах /Иргэний хуулийн 245.2 дугаар зүйл/;
4.1.1.6. тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт /Иргэний хуулийн 276.4 дүгээр зүйл/;
4.1.1.7. гэрээслэл /Иргэний хуулийн 523.1 дүгээр зүйл/
 
            4.1.2. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь хуульд гэрчлэхээр заагаагүй боловч түүнд харшлаагүй дор дурдсан гэрээ, хэлцлийг зохигчдын хүсэлтээр гэрчилж болно:
4.1.2.1.түрээсийн гэрээ /Иргэний хуулийн 318, 327 дугаар зүйлүүд/;
4.1.2.2. эд хөрөнгө хөлслөх гэрээ /Иргэний хуулийн 287 дугаар зүйлүүд/;
4.1.2.3. хөрөнгө итгэмжлэх гэрээ /Иргэний хуулийн 406.2 дугаар зүйл/;
4.1.2.4. хадгалалтын гэрээ //Иргэний хуулийн 422 дугаар зүйл/;
4.1.2.5. даатгалын гэрээ /Иргэний хуулийн 431 дүгээр зүйл/;
4.1.2.6.зээлийн гэрээ /Иргэний хуулийн 451 дүгээр зүйл/.
4.1.3. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь гэрээг гэрчлэхийн өмнө уг гэрээ хууль тогтоомжид нийцэж буй эсэх талаар дараахь асуудлыг анхаарч үзнэ:
4.1.3.1. үйлчлүүлэгчид тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан эсэх;
4.1.3.2.бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлийн нөлөөлөл дор хийгдсэн эсэх;
4.1.3.3. гэрээ нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх;
4.1.3.4. гэрээг баталснаас үүсэх үр дагавар, үр  дүнд бодитой хандаж чадсан эсэх.
4.1.4. Энэ зааврын 4.1.3-д заасан байдал илэрвэл нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэрээг гэрчлэхээс татгалзах эрхтэй.
4.1.5. нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний төслийг боловсруулсан бол гэрээг өөрт нь уншиж танилцуулна.
4.1.6. Хэлцлийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл зэргийг нягталж үзнэ.
4.1.7. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж буй хэлцлийг гэрчлэхээ түүнийг хуулийн дагуу төлөөлж буй этгээдийн гэрээ, хэлцэл хийх эрх, хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана.
4.1.8. гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг гэрчлэхийг хориглоно.
4.1.9. нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ талуудыг байлцуулан уг гэрээ, хэлцлийн утга агуулга, түүнээс үүдэн гарах үр дагавар, гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг зөв ойлгосон эсэхийг тодруулна.
4.1.10.Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ уул хөрөнгө тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшилд байгаа эсэхийг магадлах бөгөөд ингэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг өмчлөх, эзэмших эрхийг нотлох бичиг баримтыг үндэслэл болгоно.
4.1.11.Аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан дүрмийг үндэслэл болгоно.
4.1.12. Дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ ийнхүү шилжүүлснээс эрх ашиг нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээдийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлэгдсэн зөвшөөрлийг заавал авсан байна.
4.1.13. Энэ зааврын 4.1.12 дахь заалт нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь захиран зарцуулахад мөн хамаарах бөгөө ийм тохиолдолд гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг авна.
4.1.14. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг гэрчлэхдээ талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнэ, барьцаалж байгаа үл хөдлөх эд хөрөнгө өмнө нь зээлийн барьцаанд тавигдсан эсэх, барьцаалахыг хориглосон буюу битүүмжилсэн эсэхийг болон барьцаалж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үйлчлүүлэгчийн өмч мөн болохыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үзэх замаар тус тус нотлоно.
4.1.15. Үнэ цэнэтэй, ховор эд зүйлийг барьцаалж байгаа бол уул  эд зүйлийн фото зургийг нотариатчид үлдэх гэрээний хувьд хавсаргана.
4.1.16. Татвар, хураамж төлөх ёстой эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон хэлцлийг тэдгээрийг төлсөн чөлөөлсөн тухай зохих байгууллагын баримт, магадлагаа, эсхүл уг татвар, хураамжийг эд хөрөнгө шилжүүлэн авагч өөрөө төлөхийг зөвшөөрснөө бичгээр баталгаажуулсан нөхцөлд гэрчлэнэ.
4.1.17. Зохих байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогддог гэрээ, хэлцлийг талууд цуцалж байгаа бол нотариатч гэрээг цуцлах тухай талуудын өргөдлийг үндэслэн гэрээний бүх хувь болон бүртгэлийн дэвтэрт гэрээг цуцалсан тухай тэмдэглэл хийж, талуудаар гарын үсэг зуруулж, холбогдох байгууллагад нэг хувийг өгөхийг үйлчлүүлэгчид зөвлөнө.
4.1.18. Зохих байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог хэлцлийг талууд бүртгүүлснийхээ дараа цуцалж байгаа бол энэ тухай хэлцлийг зохих журмын дагуу нотариатчаар гэрчлүүлнэ.
4.1.19. Аливаа гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тухай шүүхийн шийдвэрийг талууд ирүүлбэл нотариатч нь өөрт үлдсэн гэрээний хувь болон бүртгэлийн дэвтэртээ энэ тухай тэмдэглэнэ.
4.1.20. Зохигчдын хүсэлтээр гэрээ цуцлах тохиолдолд урьд нь хураасан үйлчилгээний хөлс буюу улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
4.1.21. Хэлцлийг 3-аас доошгүй хувь үйлдэх бөгөөд нэг хувь нь бусад нотлох баримтын хамт нотариатчид үндсэн баримт болон үлдэх бөгөөд хэлцэлд оролцогчид түүний бүх хувь дээр гарын үсэг зурна.
4.1.2.. нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь гэрээ, хэлцлийг гэрчилснээ нотариатын тухайн үйлдэл бүртгэх дэвтэрт дор дурдсан байдлаар тэмдэглэнэ:
 
¹
Огноо
үйлчлүүлэгчийн овог, эцгийн нэр, нэр
үйлчлүүлэгчийн ажлын болон оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утасны дугаар
үйлдлийн агуулга
үйлчилгээний хөлс
Гарын үсэг
1
2002.1.21
Боржигин Рэнчингийн Болормаа РД ……
ИҮД…..
Нийслэлийн Налайх дүүргийн 3-р хорооны Тэрэлжийн 39-240 тоот
Хадгаламж банкнаас 5,0 сая төгрөгийн зээл авах
001
 
 
 
 10 000
Р.Болормаа
2
2002.1.31
Шарнууд Батын Рэнчин РД……
ИҮД …….
Нийслэлийн  СБД-ийн 5-р хороо, Сөүл-ийн 41-70 тоот
ХХБ-ын 804-р салбараас 220343610 улсын бүртгэлийн дугаартай хувьчлагдсан 3 өрөөг барьцаалж 10,0 сая төгрөгийн зээл авах
 
 
002
 
 
 
 
10 000
Хамтран өмчлөгчид:
1/
2/
3/
4/
 
4.2. Итгэмжлэл гэрчлэх
4.2.1. Итгэмжлэлд түүнийг олгогчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэгдсэн этгээдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, ямар тодорхой үйлдэл хийх эрх олгож байгаа зэргийг дэлгэрэнгүй бичнэ. Хуулийн этгээд итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгана.
4.2.2. Итгэмжлэлд түүнийг олгосон, он, сар, өдрийн бичиж нотариатчийн тамга, баталгааны тусгай тэмдэг дарна.
4.2.3. Итгэмжлэгчээс эрх олгосон үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болох буюу итгэмжлэлийг гуравдагч этгээдэд шилжүүлж болох бол энэ тухай итгэмжлэлдээ тусгайлан заана. Ийнхүү заагаагүй бол итгэмжлэгчийн ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шилжүүлсэн итгэмжлэлийг гэрчилж болохгүй.
4.2.4. Иргэний хуулийн 64.5-д зааснаар тодорхой хугацаагүй итгэмжлэл нь 3 жилээс илүүгүй хугацаагаар олгогдох бөгөөд итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг зааж, түүнийгээ тоо болон үсгээр бичнэ. Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй.
4.2.5. Бичгээр олгосон итгэмжлэлд итгэмжлэл олгож буй этгээд гарын үсэг зурах бөгөө хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тухайн байгууллагын тамга /тэмдэг/-ыг дарсан байна.
4.2.6. Иргэний хуулийн 64.2.2-т зааснаар хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурна.
4.2.7. Жолооны итгэмжлэлийг гэрчлэхдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар, автомашины улсын дугаар, өнгө, аралын болон хөдөлгүүрийн дугаар зэргийг бүртгэлийн дэвтэрт тодорхой бичихийн дээр итгэмжлэл авч буй жолоочийн жолооны үнэмлэхийн дугаар, итгэмжлэлийн хугацааг тэмдэглэнэ.
4.2.8. нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь итгэмжлэл гэрчилснээ нотариатын тухайн үйлдэл бүртгэх дэвтэрт дор дурдсан байдлаар тэмдэглэнэ:
 
¹
Огноо
үйлчлүүлэгчийн овог, эцгийн нэр, нэр
үйлчлүүлэгчийн ажлын болон оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утасны дугаар
үйлдлийн агуулга
үйлчилгээний хөлс
Гарын үсэг
1
2002.1.9
Шарнууд
Сүрэнгийн Амгалан
РД….
ИҮД…
Төв аймгийн Баян сумын 5-р баг
Ээж Сүрэнгийн тэтгэврийг ХАА-н банкны сумын салбараас авах
001
 
 
 
   2000
С.Амгалан
 
4.3. Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчлэх
4.3.1. нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч Иргэний хуулийн 33 дугаар зүйлд заасан хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчлэхдээ тухайн баримт бичиг нь дор дурдсан хуулийн заалт, шаардлага хэрхэн хангасныг шалгана:
4.3.1.1. нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээ нь Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг;
4.3.1.2. Компанийн дүрэм нь Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийг;
4.3.1.3. Хоршооны дүрэм нь Хоршооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийг;
4.3.1.4. Холбоо, сангийн дүрэм нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийг.
4.3.2. нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчлэхдээ үүсгэн байгуулагчдын иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, хуулийн этгээд үүсгэн байгуулах тухай шийдвэр зэргийг үндэслэл болгоно.
4.3.3. хуулийн этгээдийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг болон дүрмийн шинэчилсэн найруулгыг гэрчлэхдээ Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Хоршооны тухай хуулийн 10 дугаар зүйл, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийг тус тус баримтална.
4.3.4. нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчлээд тамга, бичиг баримтын хуулбарын тэмдэг дарна. Тухайн гэрчлүүлж байгаа баримт бичгийг 4 хувь үйлдэх бөгөөд нотариатч 1 хувийг холбогдох материал /иргэний үнэмлэхийн хуулбар, хурлын тэмдэглэл, тогтоол г.м/-ын хамт авч үлдэнэ.
4.3.5. нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчилснээ нотариатын тухайн үйлдэл бүртгэх дэвтэрт дор дурдсан байдлаар тэмдэглэнэ.
 
¹
Огноо
үйлчлүүлэгчийн овог, эцгийн нэр, нэр
үйлчлүүлэгчийн ажлын болон оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утасны дугаар
үйлдлийн агуулга
үйлчилгээний хөлс
Гарын үсэг
1
2002.1.21
Халтар
Аюушийн
Батжав
РД….
ИҮД…
Ховд аймаг, Манхан сум, Цэнхэр баг
Газар тариалангийн "Шим" хоршоо үүсгэн байгуулах дүрэм, гэрээ
001
 
 
 
   10000
А.Батжав
 
 
 4.4. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох бичиг баримт гэрчлэх
4.4.1. Нотариатч үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон бичиг баримт /үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотолсон бичиг баримт, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт гэх мэт/-ын хуулбарыг тэдгээрийн үндсэн эх материалтай тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг гэрчлүүлэгч нь уул эд хөрөнгийн өмчлөгч байна.
4.4.2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэгт хавсаргах дараахь бичиг баримтыг нотариатч гэрчилнэ:
4.4.2.1. тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг;
4.4.2.2. газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт;
4.4.2.3.тухайн газрын уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ;
4.4.2.4. газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар;
4.4.2.5. барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;
4.4.2.6. улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт;
4.4.2.7. өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсынх бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
4.4.2.8. энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл.
4.4.3. Үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтад нэмэлт, өөрчлөлт оруулсаныг гэрчлэхдээ тухайн нэмэлт, өөрчлөлт орсны улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөж болох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг үндэс болгоно. Энэ зөвшөөрөл нотариатчаар гэрчлэгдсэн байна.
4.4.4. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох бичиг баримтыг гэрчлэхдээ шаардлагатай гэж үзвэл уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн биеэр шалгах бөгөөд тухайн бичиг баримтын нэг хувийг өмчлөгч болон хамтран өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбарын хамт нотариатч авч үлдэнэ.
4.4.5. Нотариатч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох бичиг баримт гэрчилснээ нотариатын тухайн үйлдэл бүртгэх дэвтэрт дор дурдсан байдлаар  тэмдэглэнэ:
 
¹
Огноо
үйлчлүүлэгчийн овог, эцгийн нэр, нэр
үйлчлүүлэгчийн ажлын болон оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утасны дугаар
үйлдлийн агуулга
үйлчилгээний хөлс
Гарын үсэг
1
2002.02.1
Халбин
Будын
Цогтгэрэл
РД….
ИҮД…
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Яармагийн 19-242 тоот
БГД, 4-р хороо Өргөө кино театрын урд байрлах ШТС /бүрдэл/
001
 
 
 
   10000
Б.Цогтгэрэл
 
4.5. гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрхийг гэрчлэх
4.5.1. Нотариатч, Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь гэрлэгсдийн гэрлэлтээ бүртгүүлснээс хойш бий болсон дундын эд хөрөнгөөс өөртөө оногдох хувиа өмчлөх эрхийг тэдний бичгээр хамтран гаргасан өргөдлийг үндэслэн гэрчлэнэ.
 4.5.2. Оногдох хувиа өмчлөх эрх нь тухайн өдөр гэрлэгсдийн дундын өмчлөлд байсан эд хөрөнгөд хамаарах бөгөөд уг эд хөрөнгийн талаар тодорхой бичиж, Нотариатчийн тамга дарж гарын үсгээ зурна.
4.5.3. Нотариатч, Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэрлэгсдийн оногдох хувиа өмчлөх эрхийг гэрчлэхдээ тэдний иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн бичиг баримт /гэрлэгсдийн гэрчилгээ, гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр, нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон, эсхүл нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр/-ыг шалгана.
4.5.4. гэрлэгсдийн дундын эд хөрөнгийн бүрэлдэхүүнд хувийн орон сууц болон улсад заавал бүртгүүлбэл зохих автомашин, мотоцикл, буу зэрэг бусад эд хөрөнгө байгаа бол тэдгээр нь гэрлэгсдийн өмчлөлд байгаа эсэхийг гэрчлэхдээ уг эд хөрөнгийг зохих байгууллагад бүртгүүлсэн бичиг баримтыг үндэс болгоно.
4.5.5. Банкны ээл авч орон сууц барьсан буюу их засвар хийсэн бол гэрлэгсдийн өөртөө оногдох хувийг өмчлөх эрхийг зээл олгогчийн лавлагааг үндэслэн гэрчлэнэ.
4.5.6. Гэрлэгсдийн аль нэг нь нас барсан тохиолдолд өв нэгдсэн газрын Нотариатч, Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь тэдний дундын эд хөрөнгөөс хууль тогтоомжид заасан хэмжээгээр оногдох хувиа өмчлөх эрхийг бэлэвсэрсэн эхнэр буюу нөхрийн өргөдлөөр энэ тухай өв залгамжлагчдад мэдэгдэж, тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсаны дараа гэрчлэнэ. Мэдэгдэлд эхнэр буюу нөхөрт олгох дундын эд хөрөнгийн оногдох хувийн бүрэлдэхүүнийг заахаас гадна уг эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар өв залгамжлагчид маргавал эхнэр буюу нөхөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайбарлана.
4.5.7. Дундын эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрхийг гэрчлүүлэх бэлэвсэрсэн эхнэр буюу нөхөр нь нас барагчийн насанд хүрээгүй хүүхэд болон эрх зүйн чадамжгүй өв залгамжлагчийн хууль ёсны төлөөлөгч биш бол мэдэгдлийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч эцэг, эх, үрчлэгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д өгнө. Мэдэгдлийг шуудангаар явуулж болно. Харин өв залгамжлагчид өөрсдөө хүрэлцэн ирсэн бол Нотариатч тэдэнд амаар мэдэгдэж, бэлэвсэрсэн эхнэр буюу нөхрийн ирүүлсэн өргөдөлтэй танилцуулан, энэ тухайгаа өргөдөл дээр тэмдэглэж, дээр нь өв залгамжлагчдаар гарын үсэг зуруулна.
4.5.8. гэрлэгсдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрхийг гэрчлэхдээ эхнэр буюу нөхрийн нас барсны гэрчилгээ, гэрлэгсдийн гэрчилгээ,гэрлэгсдийн дундаа эд хөрөнгө өмчлөх эрхийг нотолсон бичиг баримтыг үндэслэнэ.
4.5.9. Нотариатч, Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрхийг гэрчилснээ Нотариатын тухайн үйлдэл бүртгэх дэвтэрт дор дурдсан байдлаар тэмдэглэнэ:
¹
Огноо
үйлчлүүлэгчийн овог, эцгийн нэр, нэр
үйлчлүүлэгчийн ажлын болон оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утасны дугаар
үйлдлийн агуулга
үйлчилгээний хөлс
Гарын үсэг
1
2002.03.9
Мэргэн
Хорлоогийн
Батбуян
РД….
ИҮД…
Нийслэлийн ЧД 6 дугаар хороо, Хайлаастын 3-29 тоот
СБД, 4-р хороо 2-р 40 000-тын 2-10 тоот 2 өрөө байр
001
 
 
 
   хөлс
Х.Батбуян
 
 
4.6. Бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг гэрчлэх
4.6.1. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч бичиг баримтын бүрэн ба хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол түүний үнэн зөвийг жинхэнэ эхтэй нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ.
4.6.2. Хэд хэдэн өөр утга санаа бүхий бичиг баримтын аль нэг тодорхой хэсгийн хуулбарын үнэн зөвийг гэрчилж болно. Хэсэгчилсэн хуулбарыг гэрчлэхдээ тухайн тодорхой хэсгийг бүрэн тусгасан байна.
4.6.3. ИХШХШТ хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй аливаа баримтыг зохигчдын хүсэлтээр гэрчилж болно.
4.6.4. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг дараахь тохиолдолд гэрчлэхгүй:
4.6.4.1. нотариатчийн мэддэггүй хэл дээр үйлдэгдсэн бичиг баримт албан ёсоор орчуулагдаагүй бол;
4.6.4.2. тухайн бичиг баримтад гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурагдсан, түүнчлэн тамга /тэмдэг/-ны дардас нь мэдэгдэхээргүй байгаа бол.
4.6.5. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь бичиг баримтын хуулбарын хуулбарыг дараахь тохиолдолд гэрчилнэ:
4.6.5.1. анхны хуулбар нь нотариатчаар гэрчлэгдсэн бол;
4.6.5.2. эх бичиг баримтын хуулбарын олгосон байгууллага, аж ахуйн нэгж нь түүний үнэн зөвийг өөрийн хэвлэмэл хуудас дээр тодорхойлж, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга /тэмдэг/ дарсан бол.
4.6.6. Тухайн бичиг баримтын анхны хуулбар хийлгэсэн өдрөөс хойш 3 жил өнгөрсөн тохиолдолд хуулбарын хуулбарыг гэрчлэхгүй.
4.6.7. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг гэрчилснээ нотариатын тухайн үйлдэл бүртгэх дэвтэрт дор дурдсан байдлаар тэмдэглэнэ:
 
¹
Огноо
үйлчлүүлэгчийн овог, эцгийн нэр, нэр
үйлчлүүлэгчийн ажлын болон оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утасны дугаар
үйлдлийн агуулга
үйлчилгээний хөлс
Гарын үсэг
1
2002.01.2
Баруун тайж Батчулууны Алтангэрэл
РД….
ИҮД…
Ховд аймаг, Мянгад сум, Хөдөлмөр баг, Бүлгийн 12-18 тоот
1/ 2001 онд Отгонтэнгэр ИС төгссөн, 178 дугаар, 1802319 регистртэй диплом хавсралтын хамт
2/ 1977 оны 219 дугаар ХД77121200 регистртэй төрсний гэрчилгээ
001
 
 
 
   1200
Б.Алтангэрэл
 
4.6.8. Нотариатч шаардлагатай гэж үзсэн зарим бичиг баримтын хуулбарын 1 хувийг архивт хадгалахаар авч үлдэж болно.
4.7. Орчуулсан бичиг баримт гэрчлэх
4.7.1. Нотариатч нь орчуулсан бичиг баримтын орчуулгын үнэн зөвийг орчуулга хийх эрх бүхий этгээдийн орчуулгыг үндэслэн гэрчилнэ.
4.7.2. Орчуулсан бичиг баримтад орчуулгын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага тэмдэг дарж, орчуулсан этгээд гарын үсгээ зурсан байна.
4.7.3. Нотариатч орчуулсан бичиг баримтыг гэрчилснээ нотариатын тухайн үйлдэл бүртгэх дэвтэрт дор дурдсан байдлаар тэмдэглэнэ:
 
¹
Огноо
үйлчлүүлэгчийн овог, эцгийн нэр, нэр
үйлчлүүлэгчийн ажлын болон оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утасны дугаар
үйлдлийн агуулга
үйлчилгээний хөлс
Гарын үсэг
1
2002.01.3
Балбар
Хашийн Болд
РД….
ИҮД…
Нийслэлийн СБД 6 дугаар хороо, 5-р хороолол, 20-р байрны 42 тоот Хайлаастын 3-29 тоот
Ж.Дуламын төрсний гэрчилгээ ¹193, РД ЦБ57060211 Орчуулагчийн "Пегас" товчоо, монголоос англи хэлэнд орчуулсан
001
 
 
 
   300
Х.Болд
 
4.8. Бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх
4.8.1. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь хуульд харшлаагүй бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ.
4.8.2. Тухайн бичиг баримт /гэрээ, гэрээслэл, итгэмжлэл гэх мэт/-д эрхтэн дутуу болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө гарын үсгээ зурж чадахгүй бол энэ журмын 1.9-ийг баримтална./Энэ хэсгийг ХЗДХС-ын 2009 оны 51-р тушаалаар өөрчлөн найруулсан/
4.8.3. гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ иргэний үнэмлэхэд зурсан гарын үсэгтэй харьцуулан шалгах бөгөөд зөрүүтэй зурсан үед тухайн хүний хурууны хээг даруулан авч, ямар шалтгаанаар аль гарын аль хурууны хээг авсанаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ.
4.8.4.Төрийн эрх бүхий байгууллагаас олгодог иргэний гэр бүлийн байдлын бүртгэл төрсөн, гэрлэсэн, нас барсан гэх мэт/-ийн бичиг баримтад зурсан гарын үсгийг гэрчлэхгүй.
4.8.5. хуулийн этгээдийн банкны байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх хүний гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ гарын үсэг зурж буй этгээдийн төлөөлөх эрхийг гэрчилсэн нотлох баримтуудыг шалгана. Үүнд түүнийг тухайн албан тушаалд томилсон тушаал буюу сонгосон тогтоол /шийдвэр/, холбогдох байгууллагаас олгосон  итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хамаарна.
4.8.6. хуулийн этгээдийн банкны байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх дарга, нягтлан бодогчийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх маягтад дээрх хүмүүсийн гарын үсгийн маяг, тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн тамга /тэмдэг/ дарсан байна.
4.8.7. Гарын үсгээ гэрчлүүлж байгаа үйлчлүүлэгч нь биечлэн ирж нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурж үлдээнэ. Харин хуулийн этгээдийн банкны байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх хүний гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ бүртгэлийн дэвтэрт тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн тамга /тэмдэг/-ыг гарын үсгийн ойролцоо дарж болно.
4.8.8. Хэлгүй, дүлий, ярьж чаддаггүй буюу монгол хэл мэддэггүй хүний гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийг үзэж шалгасны дараа гарын үсэг зурахад гэрчийг оролцуулах эсэхийг заавал асууж тодруулна. Шаардлагатай бол гэрчийг оролцуулж Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэглэл хөтөлнө. Гарын үсгийг нотариатчийн дэргэд зурна.
4.8.9. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилснээ нотариатын тухай үйлдэл бүртгэх дэвтэрт дор дурдсан байдлаар тэмдэглэнэ:
 
 
¹
Огноо
үйлчлүүлэгчийн овог, эцгийн нэр, нэр
үйлчлүүлэгчийн ажлын болон оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утасны дугаар
үйлдлийн агуулга
үйлчилгээний хөлс
Гарын үсэг
1
2002.1.20
Даянбүүвэй Сүрэнгийн Цэнд-Аюуш
РД….
ИҮД…
Хэрээд
Батун Лут
РД…
ИҮД….
Өмнөговь аймаг дахь ХААН банкны салбар "Алтан тал" хоршооны 2110064 тоот төгрөгийн данснаас гүйлгээ хийх /эрх олгосон шийдвэрийн огноо, дугаарыг бичих/
Ж.Дуламын төрсний гэрчилгээ ¹193, РД ЦБ57060211 Орчуулагчийн "Пегас" товчоо, монголоос англи хэлэнд орчуулсан
001
 
 
 
   1500
С.Цэнд-Аюуш
Б.Лут
 
 
4.9. Гэрээслэл гэрчлэх
4.9.1. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэний хүсэлтийг үндэслэн гэрээслэлийг нь гэрчилж, түүнд гэрээслэгч өөрөө гарын үсгээ зурна. Гэрээслэл нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр 2 хувь хийгдсэн, үйлдсэн газар, он, сар, өдрийн заасан байна.
4.9.2. Гэрээслэгч өвчтэй, тахир дутуу буюу хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас гэрээслэлд өөрөө гарын үсэг зурж чадахгүй бол түүний хүсэлт болгосон, уг гэрээслэлд хамааралгүй хөндлөнгийн хүнээр бичиг баримтыг нь шалгасны үндсэн дээр гарын үсэг зуруулж болох бөгөөд энэ тохиолдолд нотариатын үйлдэл бүртгэх дэвтэрт үйлчүүлэгчийн дээрхи шалтгааныг тодорхойлсон тэмдэглэл үйлдэнэ.
4.9.3. гэрээслэлийг гэрчлэхдээ гэрээслэж байгаа үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, эрх нь гэрээслэгчийн өмч болохыг нотлох баримтыг шаардана.
4.9.4. Гэрээслэлийн зүйл нь хөдлөх хөрөнгө байвал түүний фото зургийг авч гэрээслэлд хавсаргана.
4.9.5. гэрээслэгч нь гэрээслэл үйлдэх үедээ ухаан санаа саруул өөрийн хийж байгаа үйлдлийг бүрэн гүйцэд ойлгох чадвартай байсныг нотолсон эмчийн магадлагааг үндэслэн Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч түүний гэрээслэлийг гэрчлэх бөгөөд энэ нь эрүүл мэндийн зарим нэгэн шалтгаанаар бусдын асрамжинд байгаа гэрээслэгчид нэгэн адил хамаарна.
4.9.6. Иргэний хуулийн 525 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээслэгч хэдийд ч гэрээслэлээ өөрчлөх буюу цуцлах эрхтэй бөгөөд ийнхүү гэрээслэлээ өөрчлөх, цуцлах тухай бичиг баримтад зурсан гэрээслэгчийн гарын үсэг нотариатаар гэрчлэгдсэн байна.
4.9.7. Шинэ гэрээслэл хийсэн буюу түрүүчийн гэрээслэлийг цуцалсан тухай зохих баримт бичиг гаргаснаар гэрээслэл өөрчлөгдсөн буюу цуцлагдсанд тооцогдох бөгөөд ийнхүү шинээр хийсэн гэрээслэл буюу гэрээслэлээ  цуцалсан тухай баримт бичгийг Иргэний хуулийн 523 дугаар зүйлд заасны дагуу гэрчлэнэ.
4.9.8. гэрээслэлийг өөрчилсөн, эсхүл цуцалсан бол энэ тухай мэдээллийг 30 хоногийн дотор өөрчлөгдсөн гэрээслэл, эсхүл цуцалсан бичиг баримтын хувийн хамт анхны гэрээслэлийг гэрчилсэн нотариатч болон Нотариатчдын танхимд ирүүлэх бөгөөд анхны гэрээслэлийг гэрчилсэн нотариатч, түүнийг байхгүй тохиолдолд Нотариатчдын танхимын  Ерөнхийлөгч анхны гэрээслэл болон гэрээслэлийн бүртгэлийн дэвтэрт гэрээслэл өөрчлөгдсөн, эсхүл цуцлагдсан тухай тэмдэглэлийг хийж, тэдгээрийн хувийг хавсаргана.
4.9.9. гэрээслэл биелүүлэхийг Иргэний хуулийн 526.1-д заасны дагуу гэрээслэлээр томилогдсон өвлөгчид даалгана. Гэрээслэгч нь гэрээслэл биелүүлэгчээр өөр этгээдийг томилж болно.
4.9.10. Гэрээслэл биелүүлэгч нь даалгасан үүргийг биелүүлэхийг зөвшөөрснөө гэрээслэлд гарын үсэг зурж, эсхүл энэ тухай баримт бичиг үйлдэж батална.
4.9.11. гэрээслэл биелүүлэх тухай баримт бичгийг гэрээслэлд хавсаргаснаар гэрээслэлийн материалыг бүрдүүлсэн гэж үзэж, гэрээслэлийн хувь тус бүрт нотариатчийн тамга, баталгааны тусгай тэмдэг дарж гэрээслэл гэрчлүүлсэн он, сар, өдрийг бичиж, гарын үсэг зурж, ус нэвтэрдэггүй дугтуйнд хийнэ. Дугтуй тус бүрийн нүүрэн дээр  нотариатчийн тамга, баталгааны тусгай тэмдгийг дарж, бичилт хийхийн зэрэгцээ хэний гэрээслэл болох, гэрээслэл үйлдсэн Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн овог, нэр, хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж нэг хувийг гэрээслэгчид гардуулж, нөгөө хувийг Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч аюулгүй байдлыг хангасан найвартай сейфинд хадгална.
4.9.12. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч өв нээгдсэн үед гэрээслэлийг албан ёсоор задалж танилцуулахдаа гэрээслэгчийн нас барсан тухай гэрчилгээг үндэслэн гүйцэтгэнэ.
4.9.13. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь гэрээслэл биелүүлэгчээр томилогдсон бол энэ үүргийг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
4.9.14. гэрээслэл биелүүлэгч гэрээслэлийг биелүүлэхтэй холбогдсон гарсан зардлыг бодит зардлаар нь тооцож өвлөгчөөс гаргуулж авна.
4.9.15. гэрээслэлээр буюу хууль ёсоор өв залгамжлагч насан хүрээгүй бол түүнд оногдох өвийг эцэг, эх, асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгчид нь өв залгамжлагчийг эрх зүйн бүрэн чадамжтай болтол захиран  зарцуулах эрхгүйгээр хүлээлгэн өгнө.
4.9.16. гэрээслэл нь тухайн аймаг, нийслэлийн хэмжээнд  нэгдсэн дугаартай байна. Аймгийн нотариатчид салбарын даргаас, нийслэлийн нотариатчид Нотариатчдын танхимаас тус тус дугаар авч, уг гэрээслэлийг зохих байгууллагад бүртгүүлнэ.
4.9.17. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэрээслэлийг гэрчилснээ нотариатын тухайн үйлдэл бүртгэх дэвтэрт дор дурдсан байдлаар тэмдэглэнэ:
 
¹
Огноо
үйлчлүүлэгчийн овог, эцгийн нэр, нэр
үйлчлүүлэгчийн ажлын болон оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утасны дугаар
үйлдлийн агуулга
үйлчилгээний хөлс
Гарын үсэг
1
2002.1.20
Онход
Сэдийн
Амгалан
РД….
ИҮД…
Хэрээд
Батун Лут
РД…
ИҮД….
Нийслэлийн БГД-ийн 5-р хороо, 3-р хорооллын 32 дугаар байрны 120 тоот
Гэрээсэлж байгаа ҮХЭХБ-ийн гэрчилгээний дагуу ….. Улсын бүртгэлийн дугаар … байршил, үнэ, олгосон байгууллагын нэр, он, сар өдөр
001
 
 
 
   1500
С.Амгалан
4.10. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох
4.10.1.Өв нээгдсэн газрын нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоно.
4.10.2. хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоход дараахь бичиг баримтыг үндэслэнэ:
4.10.2.1. хууль ёсны өвлөгч болохыг нотлох бичиг баримт /төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа, Иргэний бүртгэлийн архивын лавлагаа гэх мэт/;
4.10.2.2.өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр
4.10.2.3. өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн,  тоо хэмжээ тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох бичиг баримт;
4.10.2.4. хууль ёсны өвлөгч гэдгээ баримтаар нотлох боломжгүй бол энэ талаас гарсан шүүхийн шийдвэр;
4.10.2.5. өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа газрын  засаг захиргааны тодорхойлолт;
4.10.3.Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 531.2-д заасны дагуу өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.
4.10.4. гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг Иргэний хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно.
4.10.5. Өвлөгдөх эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэх бол өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгууллагад олгоно.
4.10.6. Хоёр буюу хэд хэдэн өвлөгч өв залгамжилж байгаа тохиолдолд эрхийн гэрчилгээг тус тусад нь олгоно.
4.10.7. Хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгчдийн зарим нь өөрт оногдох хэсгийг хэнд олгохыг заалгүй өвлөхөөс татгалзсан бол түүний бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан татгалзлыг нь нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд оногдох хувийг бусад хууль ёсны өвлөгчид хүсвэл  тэдэнд тэгш хуваан гэрчилгээ олгоно.
4.10.8. Иргэний хуулийн 522.3-д заасны дагуу гэрээслэгч бүх эд  хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан  хойно төрсөн хүүхэд, түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлэх ба хэрэв ийм өвлөх эрх бүхий этгээд байхгүй тохиолдолд гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгчид гэрээслэлийг нь үндэслэн олгоно.
4.10.9. Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөх эд  хөрөнгө, хувь хэмжээг тодорхой заах бөгөөд хувь хэмжээг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 532, 533 дугаар зүйлийн заалтыг баримтална.
4.10.10. Өвлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө биечлэн ирж чадаагүй бол өвлөх эрхийн гэрчилгээг шуудангаар явуулж болно.
4.10.11. Өвлөгч нь насанд хүрээгүй буюу эрхийн чадамжгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хууль ёсны төлөөлөгчид нь олгож энэ тухай тусгайлан тэмдэглэнэ.
4.10.12. Үл хөдлөх эд хөрөнгө нь банкны зээлээр баригдсан, эсхүл банкны зээлийн барьцаанд тавигдсан нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уул байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно. Эрх бүхий байгууллага орон сууц, бусад үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно.
4.10.13. Улсад заавал бүртгэгдэх хөрөнгө өвлүүлэгчийн өмчид байгаа эсэхийг шалгаж, өв  залгамжлах эрхийн гэрчилгээ олгохдоо тухайн өвлөгчид дээрх хөрөнгийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх талаар зөвлөнө.
4.10.14. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь энэ зааврын 4.10.2-т заасан бичиг баримтыг өвлөх эрхийн гэрчилгээний хуулбарын хамт авч үлдэнэ.
4.10.15. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосноо нотариатын тухайн үйлдэл бүртгэх дэвтэрт дор дурдсан байдлаар тэмдэглэнэ:
 
¹
Огноо
үйлчлүүлэгчийн овог, эцгийн нэр, нэр
үйлчлүүлэгчийн ажлын болон оршин суугаа /оршин байгаа/ хаяг, утасны дугаар
үйлдлийн агуулга
үйлчилгээний хөлс
Гарын үсэг
1
2002.1.20
Онход
Сэдийн
Амгалан
РД….
ИҮД…
 
Нийслэлийн БГД-ийн 5-р хороо, 3-р хорооллын 32 дугаар байрны 120 тоот
Иргэн Доржийн Батын гэрээслэлээр өмчлөх эрхийн гэрчилгээ авах /юу авах гэж байгаа сери, дугаарын хамт тодорхой бичнэ/
001
 
 
 
   хөлс
С.Амгалан
 
4.11. Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах
 
4.11.1. Иргэний хуулийн 537 дугаар зүйлд зааснаар өв нээгдсэн газрын нотариатч, нотариатчгүй газар баг, сумын Засаг дарга шаардлагатай гэж үзвэл өвлөгч, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч,  түүнчлэн төрийн ашиг сонирхлын үүднээс өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч болно.
4.11.2. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь өвлүүлэгч банкинд хадгаламжтай эсэхийг шалгаж, хадгаламж гэрээслэгдсэн бол гагцхүү энэ тухай гэрээслэлээр өв залгамжлагчдад мэдэгдэнэ.
4.11.3. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь өв нээгдсэн тухай өв залгамжлагчад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд өв залгамжлагч нь тодорхойгүй тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж болно.
4.11.4. Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эсхүл түүний зарим хэсэг нь өв нээгдсэн газраас өөр газар байгаа бол Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь түүнийг хамгаалах арга хэмжээ авна.
4.11.5. Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалахын тулд Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь уг хөрөнгийг бүртгэж, хадгалагч томилох бөгөөд бүртгэлийг хийхдээ 2-оос доошгүй хөндлөнгийн гэрчийг байлцуулан өвлөгдөх эд хөрөнгө, түүний оршин байгаа газар, бүртгэл хийсэн он, сар, өдөр, оролцогч, эд хөрөнгө хадгалахаар хүлээж авсан этгээдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, хаяг зэргийг тодорхой тэмдэглэж, лацдаж ломбодно. Бүртгэлийг 3-аас доошгүй хувь үйлдэж бүх оролцогчид гарын үсэг зурна.
4.11.6. Бүртгэлийн ажиллагаа завсарлах буюу хэд хэдэн хоног үргэлжилбэл тухай бүр лацдаж, энэ тухай тодорхой тэмдэглэнэ.
4.11.7. Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах боломжгүй бол /өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан этгээдүүд татгалзсан, бүртгэгдэх эд хөрөнгийг гаргаж өгөөгүй, тэр нь бэлэн байхгүй энэ тухай акт үйлдэж сонирхогч талуудад мэдэгдэнэ.
4.11.8 Хадгалагч буюу хамгаалагч нь хариуцуулсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн, нуун далдалсан, гэмтээсэн нөхцөлд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан анхааруулж гарын үсэг зуруулна.
4.11.9. Эд хөрөнгийг хадгалсан, хамгаалсны шагнал олгож болно. Уул шагнал нь эд хөрөнгийн үнийн нэг /1,0/ хувиас хэтрэхгүй, харин мал, амьтан хамгаалсны шагналын хэмжээ нь эд хөрөнгө хадгалуулсны шагналын хэмжээнээс 50 хувиар илүү байж болно.
4.11.10.Өв залгамжлагч өв хүлээн авахаас татгалзсан тохиолдолд Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг дуусгавар болгох тухай бусад өвлөгчдөд мэдэгдэх бөгөөд хэрэв бусад өвлөгчид өв хүлээн авахаас татгалзвал өвлөх хөрөнгийг төрд шилжүүлж гэрчилгээ олгоно.
4.11.11. Энэ зааврын 4.11.10-т заасан тохиолдолд эд хөрөнгөөс дор дурьдсан зардлыг зохих шийдвэр гарган хадгалагч буюу хамгаалагчид олгож болно:
4.11.11.1. өвлүүлөгчийг асарсны болон оршуулгын зардал;
4.11.11.2. өвлүүлэгчийн асрамжид байсан өвлүүлэгчээс тэтгэвэр авах эрхтэй этгээдийг асран тэтгэсний зардал;
4.11.11.3. хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах зардал;
4.11.11.4. эд хөрөнгийг хадгалах, хамгаалах, өв нээгдсэн тухай мэдэгдэхэд гарсан зардал;
4.11.12. Энэ зааврын 4.11.11-т заасан зардлыг бэлэн мөнгө байхгүй бол эд зүйлээр олгож болно
4.12. Нотариатчийн мэдэгдэх хуудас бичих
4.12.1. Нотариатч төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн өвлөх эрх, тэжээн тэтгэхтэй холбогдсон харилцаанд төлбөр төлөгчөөс мөнгө, эд хөрөнгийг гаргуулахаар талууд харилцан тохиролцож байгуулсан гэрээг гэрчлэн мэдэгдэх хуудас үйлдэнэ.
4.12.2. Мэдэгдэх хуудасны загварыг Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч батлах бөгөөд өөр загварын маягт хэрэглэхийг хориглоно.
4.12.3. Мэдэгдэх хуудсыг төлбөр авагч болон түүний төлөөлөгчийн, эсхүл төлбөр авагчийн эрх ашгийг хамгаалах сонирхол бүхий гуравдагч этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нотариатч холбогдох бүхий л бичиг баримтыг нарийвчлан хянаж үзээд үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар гүйцэтгүүлэх явдал маргаангүй нь тогтоогдсон бол алдаагүй, үг үсэг товчлоогүй, засваргүй, гаргацтай, утга тодорхой гурван хувь бичиж, хүсэлт гаргагч, төлбөр төлөгч хоёрт тус бүр нэг хувийг гардуулж, нэг хувийг өөртөө авч үлдэнэ. Мэдэгдлийг төлбөр төлөгчид нотариатч өөрөө гардуулан өгөх боломжгүй бол хүсэлт гаргагчаар дамжуулан өгч болно.
4.12.4. Мэдэгдэх хуудас бичих үндэслэл болсон бичиг баримтуудын эх хувийг нотариатч өөрөө авч хуулбарыг мэдэгдэх хуудасны хамт хүсэлт гаргагчид буцааж өгнө.Мэдэгдэх хуудсанд хавсаргасан хуулбар, баримтуудын хуудас бүр дээр тамга дарж, эцсийн хуудас дээр баталгааны тэмдэг дарна.
4.12.5.Гэрээ хийсэн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан энэ үйлдлийг хийлгэж байгаа бол хүсэлт гаргагчийн тухайн этгээдэд энэ талаархи эрх олгосон итгэмжлэлийг үндэслэнэ. Бусдын эрх ашгийг хамгаалж гуравдагч этгээд хүсэлт гаргаж байгаа бол төлбөр авагчийн өмнөөс хүсэлт гаргах болсон шалтгаанаа уул хүсэлтдээ дэлгэрэнгүй бичсэн байна.
4.12.6.Мэдэгдэх хуудас бичих үндэслэл болсон гэрээ нотариатаар гэрчлэгдсэн байна.
4.12.7. Мэдэгдэх хуудас бичүүлэх тухай хүсэлтээ гэрээг гэрчилсэн нотариатчид, эсхүл түүнд гаргах бололцоогүй бол төлбөр төлөгчийн оршин суугаа тойргийн нотариатчид гаргана.
4.12.8. Мэдэгдэх хуудсанд Нотариатын тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйлийг бүрэн тусгана.
4.12.9. Нотариатч мэдэгдэх хуудсыг хэвлэмэл хуудас дээр бичиж тамгаа дарж, гарын үсгээ зурна.
4.12.10. Төлбөр төлөгч Нотариатчийн мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183.1-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна.
4.12.11.Ирүүлсэн баримтыг үндэслэн мэдэгдэх хуудас бичих бололцоогүй бол үндэслэлээ тодорхой тайлбарлаж хүсэлт гаргагчид буцаан өгнө.
4.12.12. Мэдэгдэх хуудсыг тусгай бүртгэлийн дэвтэрт бүртгэж хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулна.
4.12.13. Бүртгэлийн дэвтэрт хүсэлт гаргагч болон төлбөр төлөгчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, бичиг баримт/ иргэний үнэмлэх, гэрчилгээ/-ын дугаар, регистр, аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, хаяг, бүртгэлийн дугаар, төлбөрийн агуулга, хэмжээ, мэдэгдэх хуудас бичсэн он, сар, өдөр, дугаар , үйлчилгээний хөлс зэргийг  тодорхой тэмдэглэнэ.
 
Тав. Нотариатын байгууллагын архиваас лавлагаа хийх
5.1. Нотариатын байгууллагын архиваас бичиг баримтын лавлагаа авсан тохиолдолд заавал тусгайлан бүртгэл хөтөлнө.
5.2. Бүртгэлд хэзээ, хэнд, юуг үндэслэн, ямар материалаас хэдэн хуудас лавлагаа олгосон тухай бичиж гарын үсэг зуруулна.
5.3. Архивын материалаас зөвхөн хуулбар хийж олгох бөгөөд үнсэн материалыг үйлчлүүлэгчид өгөхгүй.Танилцах шаардлагатай бол зөвхөн нотариатч болон архивын ажилтны хажууд уншиж танилцана.
5.4. Архивын лавлагааг ажлын 3 өдөрт багтааж олгоно.
 
 
-----оОо------