A

A

A

Бүлэг: 1979
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны
 142 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
МОНГОЛ УЛСЫН ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.   Харьяалалгүй   хүнд   Монгол   Улсын   зорчих   үнэмлэх   олгох,   эзэмших, хадгалахад энэхүү журмыг баримтална.
Хоёр. Гадаадад зорчих харьяалалгүй хүнд олгох баримт бичиг
2.1. Монгол Улсад оршин байгаа харьяалалгүй хүн хүчин төгөлдөр үндэсний
зорчих үнэмлэхээр гадаадад зорчино.
2.2.  Энэ    журмын    2.1-т    дурьдсан    харьяалалгүй    хүнд    дараахь    хүнийг хамааруулан авч үзнэ:
2.2.1. Монгол Улсад   хууль   ёсоор   оршин   суугаа харьяалалгүй хүн;
2.2.2. Гадаад    улсын    харьяат   болох   зорилгоор   Монгол   Улсын харьяатаас гарсан боловч аль нэг гадаад улсын харьяат болоогүй Монгол Улсад оршин суугаа хүн, түүний хүүхэд;
2.3. Зорчих үнэмлэх нь Монгол Улсын төрийн өмч байна.
2.4.               Зорчих    үнэмлэх    нь    тухайн    хүнийг    Монгол    Улсын    хилээр    гарах зориулалттай   нэг  удаагийн,   120  хүртэл  хоногоор  гарах-орох  зориулалттай   олон удаагийн байна.
2.5. Зорчих үнэмлэх нь бүх улсад хүчинтэй.
Гурав. Зорчих үнэмлэх олгох байгууллага
3.1. Гадаадын  иргэн,  харьяатын асуудал эрхлэх алба /цаашид "Алба" гэх/ зорчих  үнэмлэхийг  олгох,   хугацааг  нь   сунгах,   хүчингүй   болгох,   нэгдсэн   бүртгэл хөтлөх, хадгалах, хяналт тавих ажлыг эрхэлнэ.
3.2.               Харьяалалгүй   хүний   зорчих   үнэмлэхэд   Албаны   дарга,   зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга, Албаны даргын эрх олгосноор зөвшөөрөл, бүртгэлийн асуудал хариуцсан ахлах ажилтан гарын үсэг зурна.
Дөрөв. Зорчих үнэмлэх авах хүсэлт гаргах
4.1. Харьяалалгүй хүн зорчих үнэмлэх авах хүсэлтийг Албанд хандаж  бичгээр гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:
4.1.1. энэ журмын 2.2.1-т заасан харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух үнэмлэх;
4.1.2. энэ журмын 2.2.2-т заасан харьяалалгүй хүний урьд эзэмшиж байсан иргэний үнэмлэх /паспорт/;
4.1.3.4x6 см хэмжээний  гэрэл зураг 1 хувь /зорчих үнэмлэхэд наах зурагт тухайн онд эгц урдаас толгой нүцгэн авахуулсан, чих дух ил гарсан, нүдний шилгүй байх шаардлага тавих бөгөөд зурагт засвар хийгдээгүй хэрэв гоо заслын мэс ажилбар хийлгэсэн бол түүнээс хойш авахуулсан зураг байвал зохино. Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, төмөр зам бусад төрлийн дүрэмт хувцастай болон зурагнаас татуулж буулгасан зургийг хүлээн авахгүй/;
4.1.4. үнэмлэхний үнэ, үйлчилгээний хураамж болон визийн хураамж төлсөн баримт;
4.1.5.энэ журмын 7.1.1, 7.1.2-т заасан нөхцөл байдлын талаархи тодорхойлолт;
4.1.6.уг үнэмлэхэд хавсрагдан зорчих хүүхдийн хувьд төрсний гэрчилгээ, гэрэл зураг 1 хувийг тус тус хавсаргана.
4.2.   Энэ журмын 4.1-т зааснаас бусад  баримт бичиг  шаардлагагүй  бөгөөд баримт бичгийн бүрдэл дутуу материалыг хүлээн авахгүй.
Тав. Зорчих үнэмлэх авах хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч шалгах
5.1. Зорчих үнэмлэх авах харьяалалгүй хүний хүсэлт, баримт бичгийг Алба хүсэлт    гаргагчаас,    хүндэтгэн    үзэх    шалтгаантай  бол    түүний    итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн авч болно.
5.2. Зорчих үнэмлэх авахаар бүрдүүлсэн материалыг хүлээн авсан ажилтан түүний   бүртгэл,   мэдээлэлтэй   холбоотой   дор   дурдсан  эх  сурвалжийг   ашиглан шалгана:
 
5.2.1.энэ журмын 2.2.1-т заасан харьяалалгүй хүний хувьд Монгол Улсад оршин суух үнэмлэх;
5.2.2.энэ журмын 2.2.2-т заасан харьяалалгүй хүний хувьд урьд нь эзэмшиж байсан иргэний үнэмлэх /паспорт/;
5.2.3.хүүхдийн төрсний гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх,   регистрийн дугаар, овог нэр, төрсөн он, сар, өдөр зөв эсэх, өөрийн нь гэрэл зураг мөн эсэх;
5.2.4. гадаадад зорчихыг түтгэлзүүлэх,  хойшлуулах  үндэслэл  байгаа эсэх;
5.2.5. бүрдүүлсэн материал хуурамч эсэх.
5.3. Алба нь хүсэлт гаргагчийн материалыг хүлээн авснаас хойш энэ журмын 2.2.1-т заасан харьяалалгүй хүний зорчих үнэмлэхийг ажлын 4 өдөр, 2.2.2-т заасан харьяалалгүй хүний зорчих үнэмлэхийг ажлын 8 өдөрт багтаан олгоно.
 
Зургаа. Зорчих үнэмлэх олгох
6.1. Алба нь энэ журмын 2.2.1-т заасан харьяалалгүй хүнд олон удаа хэрэглэж болох   гарах-орох   зориулалттай   20   хуудастай зорчих   үнэмлэх,   2.2.2-т   заасан харьяалалгүй хүнд Монгол Улсаас гарах зориулалттай 8 хуудастай зорчих үнэмлэх тус тус олгоно.
Долоо. Зорчих үнэмлэх олгохоос түдгэлзүүлэх үндэслэл
7.1   Харьяалалгүй хүний гадаадад зорчих эрхийг дараахь үндэслэлээр дор дурдсан хугацаагаар түдгэлзүүлнэ:
7.1.1. гэмт  хэрэгт  сэжигтэн,   яллагдагчаар  татагдсан   бол   уг  хэргийг шийдвэрлэх хүртэл;
7.1.2.эрүүгийн ял шийтгүүлсэн бол уг ялыг эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөх хүртэл;
7.1.3.гадаадад зорчих нь бусад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа тухай нөгөө этгээд буюу байгууллагын өргөдөл, гомдол байгаа бөгөөд эрх бүхий байгууллага түүнийг үндэслэлтэй гэж үзсэн бол уг асуудлыг шийдвэрлэх хүртэл;
7.1.4.хуурамч баримт бичиг бүрдүүлсэн бол зөрчлийг арилгах хүртэл;
7.1.5. Монгол   Улсын   үндэсний   болон   хүн   амын   аюулгүй   байдал, нийгмийн хэв журмыг хангах ашиг сонирхолд харшилж байвал.
7.2.              Харьяалалгүй   хүнд   гадаадад  зорчих  үнэмлэх   олгохоос  түдгэлзүүлсэн тохиолдолд албан бичгээр хариу өгнө.
Найм. Зорчих үнэмлэхийг бичиж бэлтгэх
8.1. Зорчих үнэмлэхийг зөвхөн Албаны даргын шийдвэрээр томилсон албан тушаалтан бичнэ.
8.2. Зорчих үнэмлэхэд дараахь бичилтийг англи хэлээр үйлдэж, албаны тамга тэмдгээр баталгаажуулна.
8.2.1. Зорчих үнэмлэхийн 3 дугаар хуудсанд:
-                  "олгосон байгууллага" "Issuing authority" гэсний дор англи хэлээр
"OFFICE   OF   IMMIGRATION,   NATURALIZATION   AND   FOREIGN   CITIZENS"   гэсэн дардас дарна.
-      "олгосон газар" "Issued at" гэсний дор англи хэлээр "Ulaanbator" гэсэн дардас дарна.
-      "олгосон байгууллага" "Issuing authority, "олгосон газар" "Issued at"
гэсний дундах зайнд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны тамга дарж энэ журмын 3.2-т заасан албан тушаалтан гарын үсэг зурна.
 
-   "нэр" гэдэгт англи хэлээр эзэмшигчийн нэрийг бичнэ;
"эцэг (эх)-ийн нэр"    гэдэгт   англи    хэлээр   эзэмшигчийн эцэг эсхүл эхийн нэрийг бичнэ;
-      төрсөн огноог өдөр, сар, он гэсэн дарааллаар бичнэ;
-      "хүйс" гэдэгт англи хэлээр эрэгтэй бол "М", эмэгтэй бол "Р" үсгээр тэмдэглэн бичнэ;
-      "олгосон он, сар, өдөр" гэдэгт үнэмлэх олгосон он,   сар,   өдрийг, дуусах хугацаа гэдэгт үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дуусах он, сар, өдрийг дарааллаар тус тус бичнэ.
 
8.2.2.Үнэмлэх   эзэмшигчийн   зургийг   зориулалтын   зайд   тохируулан   нааж тэмдгээр баталгаажуулна.
8.2.3. Үнэмлэхийн 4 дүгээр хуудсанд дагалдан явах хүүхдийн овог, нэрийг англи хэл дээр, төрсөн оныг араб цифрээр, хүйсийг англи хэл дээр тус тус бичиж зургийг заасан хүснэгтэнд нааж албаны тэмдэг дарж баталгаажуулна.
8.2.4. Үнэмлэхийн 5 дугаар хуудсанд сунгалтыг араб цифрээр эзэмшигчийн хүсэлтийн дагуу хийж албаны тамга дарж, энэ журмын 3.2-т заасан албан тушаалтан гарын үсэг зурна.
Ес. Зорчих үнэмлэх эзэмших, ашиглах
9.1. Зорчих үнэмлэхийг дараахь зориулалтаар эзэмшиж ашиглана:
9.1.1.энэ журмын 2.2.1 -т заасан хүн Монгол Улсаас 120 хоногоос дээшгүй хугацаагаар Монгол Улсын хилээр гарах, орох зориулалттай олон удаагийн зорчих үнэмлэх;
9.1.2.энэ журмын 2.2.2-т заасан хүн Монгол Улсын хилээр гарах зориулалтаар нэг удаагийн харьяалалгүй хүний зорчих үнэмлэх эзэмшиж ашиглана.
Арав. Зорчих үнэмлэхийг хүчингүй болгох
10.1. Олон удаагийн зориулалттай зорчих үнэмлэхийг Албаны хяналтын улсын байцаагч дараахь тохиолдолд хүчингүй болгоно.
10.1.1.энэ  журмын   9.1.1-т  заасан   хугацааг  хэтрүүлж   гадаад  улсад зорчсон бол:
10.1.2.энэ журмын 2.2.1 -т харьяалалгүй хүний зорчих үнэмлэхэд хил нэвтэрсэн тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан бол;
10.1.3.                        зорчих    үнэмлэхийг    гэмтээсэн,    зургийг   сольсон,    эсвэл үнэмлэхэд бичигдсэн үг үсэг бичлэгт засвар хийгдсэн бол;
 
10.1.4. зорчих үнэмлэхийг бусдад шилжүүлсэн, хуурамчаар ашигласан бол;
10.1.5.эзэмшигч гоо сайханы мэс ажилбар хийлгэсэнээс түүний царай өөрчлөгдсөн бол;
10.1.6.хуульд заасан бусад үндэслэлээр
 
10.2. Гарах зориулалттай зорчих үнэмлэх нь Монгол Улсын хилээр гарснаас хойш 120 хоногийн хугацаанд хүчинтэй бөгөөд Монгол Улсаас тухайн оронд суух дипломат төлөөлөгчийн газар хураан авч албанд шилжүүлнэ.
10.3.Олон удаагийн  120 хүртэл хоногоор Монгол Улсын хилээр гарах-орох зориулалттай зорчих үнэмлэх нь нэг жилийн хүчинтэй хугацаатай, цаашид сунгагдах боломжтой байна.
Арван нэг. Зорчих үнэмлэхийг хадгалах
11.1.Алба зорчих үнэмлэх олгож , хадгалж буй байдалд хяналт тавина.
11.2.Энэ журмын 2.2.1-т заасан харьяалалгүй хүнд олгосон зорчих үнэмлэхийг алба хадгалах бөгөөд гадаадад зорчих хүсэлт гаргасан тохиолдолд түүнд олгоно. Тухайн хүний Монгол Улсад байнга оршин суух үнэмлэхийг хураан авах ба зорчих үнэмлэхийг эзэмшигч нь гадаадад зорчоод ирсний дараа 5 хоногийн дотор Албанд ирж зорчих үнэмлэхээ хадгалуулж Монгол Улсад байнга оршин суух харьяалалгүй хүний үнэмлэхээ буцаан авна.
11.3. Энэ журмын 2.2.2-т заасан харьяалалгүй хүн энэхүү зорчих үнэмлэхийг эзэмшигч нь Монгол Улсаас гарч өөр улсад очсоны дараа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар хураалгах үүрэгтэй.
Арван хоёр. Бусад асуудал
12.1. Харьяалалгүй хүнд олгох зорчих үнэмлэхэд хавсрагдах хүүхдийн тоо нь   үнэмлэхний   тухайн   хуудсанд   багтаагүй   тохиолдолд   тусгай   тэмдэглэл   гэсэн хуудсанд зургийг нааж нэмэлт бичилт хийнэ.
12.2. Алба зорчих үнэмлэхэд гарын үсэг зурах албан тушаалтны гарын үсгийн загвар болон түүнийг хүчингүй болгосон тухайгаа Хил хамгаалах ерөнхий газарт урьдчилан өгч байна.
12.3. Хүчингүй болсон буюу гэмтээсэн зорчих үнэмлэхийг Алба бүртгэлээс хасч, устган, эзэмшигчийн хувийн хэрэгт тэмдэглэнэ.
12.4. Хүчин төгөлдөр бус эсхүл энэ журмын 10 дугаар зүйлд заасан  зөрчилтэй зорчих үнэмлэхтэй этгээдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд тухайн үнэмлэхийг Хилийн шалган нэвтрүүлэх алба хилийн боомт дээр хураан авч Албанд шилжүүлнэ.
12.5. Харьяалалгүй хүн визийн асуудлаа өөрөө хариуцана.
 
12.6.   Энэ   журмыг   зөрчсөн   харьяалалгүй   хүнд   хууль   тогтоомжид   заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
 
---- 00