- Нүүр
- Сайдын тушаал
- ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД ОЛГОХ ЗОРЧИХ ТОДОРХОЙЛОЛТ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны
142 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД ОЛГОХ ЗОРЧИХ ТОДОРХОЙЛОЛТ
Нэг. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа харьяалалгүй хүнд олгох олон удаагийн Зорчих үнэмлэхний тодорхойлолт
1.1. Хэмжээ
Монгол Улсад хууль ёсоор оршин сууж, амьдарч байгаа харьяалалгүй хүнд олгох Зорчих үнэмлэх нь олон улсын жишигт нийцсэн, Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорттай адил 125 мм х 88 мм-ийн хэмжээтэй байна.
1.2. Хавтаслалт
Зорчих үнэмлэх нь Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорттай адил буюу нийлэг хавтастай, цайвар цэнхэр өнгөтэй байна.
Хавтасны нүүрэн талын голд 45 мм х 22 мм-ийн хэмжээтэй алтан шаргал өнгийн соёмботой, дээд талд нь мөн өнгөөр хавтасны дээд ирмэгээс 22.5 мм зайнд 5.1 мм өндөртэй латин үсгээр "MONGOLIA" гэж бичсэн харин доод ирмэгээс 19.5 мм зайнд 3.5 мм өндөртэй латин үсгээр "TRAVEL DOCUMENT" гэж /times new roman mon/ шрифт үсгээр бичсэн байна. Зүүн дээд буланд 4 мм өргөнтэй хоёр шугам бүхий кант байрлана
Хавтасны ар талын дотор хэсэгт:
Энэ зорчих үнэмлэх Монгол Улсын
төрийн өмч мөн.
This Travel document is property
of Mongolia.
гэж монгол, англи хэлээр бичсэн байна.
Хавтасны дотор хуудаснууд нь усан хээтэй, цацрагууд нь "OFFICE OF IMMIGRATION, NATURALIZATION AND FOREIGN CITIZENS" гэсэн хөх өнгийн 30 долгионтой, хуудасны голд орших соёмбоны хоёр хажуу талаар "MONGOLIA МОНГОЛ УЛС" гэсэн бичвэртэй байна.
Хуудасны голд орших соёмбо болон долгионтсон цацрагууд нь тусгай неон гэрэлд цэнхэр өнгөөр гэрэлтэн харагдана. Хавтасны дотор талын долгионтсон хээ нь цайвар ногоон өнгөнөөс цэнхэр өнгө рүү ууссан байна. Цацраг зурааснууд болон соёмбо нь хөх өнгөөр хэвлэгдэнэ.
Хуудас бүрийг неон гэрлээр харахад "MONGOLIA" гэж латин үсгээр том үсгээр жижигрүүлж бичсэн бичээс мөн хуудасны голд соёмбо гэрэлтэж харагдана. 2,3,4 дүгээр хуудасны соёмбо нь 32 мм х 15.5 мм хэмжээтэй ба хөндлөн байрлана. Харин бусад хуудасны соёмбо нь 39 мм х 18.6 мм хэмжээтэй босоо байрлана.
1.3. Хуудас
"Зорчих үнэмлэх" нь зохих нууцлал бүхий дугаарласан 20 хуудастай, 1 дүгээр нүүрэнд TDR бичиглэлийн ард 7 оронтой хар өнгийн дугаарлалттай, мөн 3 дугаар хуудаснаас хойшхи бүх хуудас нь R 0000000 дугааруудыг шивээсийн машинаар цоолж хэвлэнэ.
1 дүгээр хуудсанд дараахь санамжийг монгол, англи хэлээр дор дурдсан
байдлаар бичсэн байна.
байдлаар бичсэн байна.
САНАМЖ
1. Зорчих үнэмлэхийг зөвхөн харьяалалгүй
хүнд олгоно.
хүнд олгоно.
2. Үнэмлэх эзэмшигч нь үнэмлэхийн
хүчинтэй хугацааны дотор Монгол
Улсад эргэж ирэх ёстой.
хүчинтэй хугацааны дотор Монгол
Улсад эргэж ирэх ёстой.
INSTRUCTIONS
1. Travel document is issued for only stateless person.
2. The holder of this travel document is intitled
to return to Mongolia before expiration of this document.
2 дугаар хуудсанд хөндлөн байдлаар монгол, англи хэлээр дараахь хэвлэмэл
бичвэртэй байна.
бичвэртэй байна.
ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ МОНГОЛ УЛС MONGOLIA
TRAVEL DOCUMENT
Хуудасны зүүн дээд талд 4x6 см-ийн хэмжээтэй үнэмлэх эзэмшигчийн гэрэл зураг наагдана. Гэрэл зургийн баруун талд:
Эцэг (эх)-ийн нэр Surname
Нэр Given name
Төрсөн он, cap, өдөр Date of birth Хүйс Sex
Олгосон он, cap, өдөр Date of issue Дуусах хугацаа Date of expiry
гэж монгол, англи хэлээр бичнэ. Гэрэл зургийн доод хэсгийг оруулан Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны тэмдэг дарна.
3 дугаар хуудсанд хөндлөн байдлаар монгол, англи хэлээр дараахь хэвлэмэл
бичвэртэй байна:
бичвэртэй байна:
ЭНЭХҮҮ ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ БҮХ УЛСАД ХҮЧИНТЭЙ Энэ зорчих үнэмлэх (дугаарласан) 20 хуудастай
THIS TRAVEL DOCUMENT IS VALID FOR ALL COUNTRIES This Travel Document
contains 20 (numbered) pages
Олгосон байгууллага Олгосон газар
Issuing authority Issued at
OFFICE OF IMMIGRATION, NATURALIZATION AND FOREIGN CITIZENS
ULANBAATOR
Эзэмшигчийн гарын үсэг
Signature of bearer
гэж монгол, англи хэлээр бичнэ. "Олгосон байгууллага" "Issuing authority" гэсний дор англи хэлээр "office of immigration, naturalization and foreign citizens", "Олгосон газар" "Issued at" гэсний дор англи хэлээр "ulanbaator" гэсэн дардас тус тус дарна. Олгосон байгууллага, олгосон газар хоёрын дунд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны тамга дарна.
4 дүгээр хуудсанд хөндлөн байдлаар доорх мэдээллийг монгол, англи хэлээр
бичнэ. Энэ нь зорчих үнэмлэх эзэмшигчийг дагалдан яваа хүүхдэд зориулагдах
бөгөөд
бичнэ. Энэ нь зорчих үнэмлэх эзэмшигчийг дагалдан яваа хүүхдэд зориулагдах
бөгөөд
Хамт яваа хүүхэд Accompanying children
Нэр Name Төрсөн он Date of birth Хүйс Sex
гэж бичсэн байна.
5 дугаар хуудсанд зорчих үнэмлэхний хүчинтэй хугацааг сунгах бичилт хийгдэх
бөгөөд сунгасан албан тушаалтны гарын үсгийг дайруулан Гадаадын иргэн,
харьяатын асуудал эрхлэх албаны тамга дарж баталгаажуулна.
бөгөөд сунгасан албан тушаалтны гарын үсгийг дайруулан Гадаадын иргэн,
харьяатын асуудал эрхлэх албаны тамга дарж баталгаажуулна.
Сунгалт Extension
|
Сунгалт Extension
|
Хүртэл Until
|
Хүртэл Until
|
|
|
6 дугаар хуудсанд тусгай тэмдэглэл хийхэд зориулагдах бөгөөд хуудасны дээд төв хэсэгт:
Тусгай тэмдэглэл
Observations
гэсэн бичилттэй байна.
7-20 дугаар хуудас "Виз Visas" гэсэн бичлэгтэй байх бөгөөд энэ нь виз, дардас дарахад зориулагдана.
ВИЗ VISAS
1.4. Үдэлт, нууцлал
Зорчих үнэмлэхийг тусгай утсаар оёж бэхэлсэн. Энэ утас нь неон гэрэлд шар ногоон өнгөөр гэрэлтэн харагдана.
Хавтасны дотор тал болон хуудас бүрт нь "OFFICE OF IMMIGRATION, NATURALIZATION AND FOREIGN CITIZENS" гэсэн цацрагууд нь хөх өнгийн 30 долгионтой бичил үсгээр бичигдсэн байх бөгөөд туузыг томруулагч шилээр харахад уг бичээсийг гаргаж унших нууцлалтай байна.
Хоёр. Гадаад улсын харьяат болох зорилгоор Монгол Улсын харьяатаас гарсан боловч аль нэг гадаад улсын харьяат болоогүй Монгол Улсад оршин суугаа хүний нэг удаагийн Зорчих үнэмлэхний тодорхойлолт
2.1. Хэмжээ
Энэ Зорчих үнэмлэх нь олон улсын жишигт нийцсэн, Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорттай ижил 125 мм х 88 мм-ийн хэмжээтэй байна.
2.2. Хавтаслалт
Зорчих үнэмлэх нь Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорттай адил буюу нийлэг хавтастай, цайвар цэнхэр өнгөтэй байна.
Хавтасны нүүрэн талын голд 45 мм х 22 мм-ийн хэмжээтэй алтан шаргал өнгийн соёмботой, дээд талд нь мөн өнгөөр хавтасны дээд ирмэгээс 22.5 мм зайнд 5.1 мм өндөртэй латин үсгээр "MONGOLIA" гэж бичсэн харин доод ирмэгээс 19.5 мм зайнд 3.5 мм өндөртэй латин үсгээр "TRAVEL DOCUMENT" гэж /times new roman mon/ төрлийн шрифт үсгээр бичсэн байна. Зүүн дээд буланд 4 мм өргөнтэй хоёр шугам бүхий кант байрлана.
Хавтасны ар талын дотор хэсэгт:
Энэ зорчих үнэмлэх Монгол Улсын
төрийн өмч мөн.
This Travel document is property
of Mongolia.
гэж монгол, англи хэлээр бичсэн байна.
Хавтасны дотор хуудаснууд нь усан хээтэй, цацрагууд нь "OFFICE OF IMMIGRATION, NATURALIZATION AND FOREIGN CITIZENS" гэсэн хөх өнгийн 30 долгионтой, хуудасны голд орших соёмбоны хоёр хажуу талаар "MONGOLIA МОНГОЛ УЛС" гэсэн бичвэртэй байна.
Хуудасны голд орших соёмбо болон долгионтсон цацрагууд нь тусгай неон гэрэлд цэнхэр өнгөөр гэрэлтэн харагдана. Хавтасны дотор талын долгионтсон хээ нь цайвар ногоон өнгөнөөс цэнхэр өнгө рүү ууссан байна. Цацраг зурааснууд болон соёмбо нь хөх өнгөөр хэвлэгдэнэ.
Хуудас бүрийг неон гэрлээр харахад "MONGOLIA" гэж латин үсгээр том үсгээр жижигрүүлж бичсэн бичээс мөн хуудасны голд соёмбо гэрэлтэж харагдана. 2,3,4 дүгээр хуудасны соёмбо нь 32 мм х 15.5 мм хэмжээтэй ба хөндлөн байрлана. Харин бусад хуудасны соёмбо нь 39 мм х 18.6 мм хэмжээтэй босоо байрлана.
2.3. Хуудас
"Зорчих үнэмлэх" нь зохих нууцлал бүхий дугаарласан 8 хуудастай, нэгдүгээр нүүрэнд TDE бичиглэлийн ард 7 оронтой хар өнгийн дугаарлалттай, мөн гуравдугаар хуудаснаас хойшхи бүх хуудас нь Е 0000000 дугааруудыг шивээсийн машинаар цоолж хэвлэнэ.
1 дүгээр хуудсанд дараахь санамжийг монгол, англи хэлээр дор дурдсан
байдлаар бичсэн байна.
байдлаар бичсэн байна.
САНАМЖ
1. Энэхүү зорчих үнэмлэхийг зөвхөн харьяалалгүй
хүнд Монгол Улсаас гарах зориулалтаар
олгоно.
хүнд Монгол Улсаас гарах зориулалтаар
олгоно.
2. Зорчих үнэмлэх нь олгосон өдрөөс хойш 120
хоногийн хугацаанд хүчинтэй.
хоногийн хугацаанд хүчинтэй.
3. Энэхүү зорчих үнэмлэхийг эзэмшигч нь Монгол
Улсаас гарч өөр улсад очсоны дараа Монгол
Улсын Элчин сайдын яамны дипломат
төлөөлөгчийн газар хураалгах үүрэгтэй.
Улсаас гарч өөр улсад очсоны дараа Монгол
Улсын Элчин сайдын яамны дипломат
төлөөлөгчийн газар хураалгах үүрэгтэй.
INSTRUCTIONS
1. This travel document is issued for only stateless
person to leave Mongolia.
2. Travel document is valid for 120 days after the date
of issue.
3. The holder of this travel document is responsible
to deliver it to the diplomatic mission of the embassy of mongolia after his/her entry to a foreign country.
2 дугаар хуудсанд хөндлөн байдлаар монгол, англи хэлээр дараахь хэвлэмэл
бичвэртэй байна.
бичвэртэй байна.
ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ МОНГОЛ УЛС MONGOLIA
TRAVEL DOCUMENT
Хуудасны зүүн дээд талд 4x6 см-ийн хэмжээтэй үнэмлэх эзэмшигчийн гэрэл зураг наагдана. Гэрэл зургийн баруун талд:
Эцэг (эх)-ийн нэр Surname
Нэр Given name
Төрсөн он, cap, өдөр Date of birth Хүйс Sex
Олгосон он, cap, өдөр Date of issue Дуусах хугацаа Date of expiry
гэж монгол, англи хэлээр бичнэ. Гэрэл зургийн доод хэсгийг оруулан Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны тэмдэг дарна.
3 дугаар хуудсанд хөндлөн байдлаар монгол, англи хэлээр дараахь хэвлэмэл бичвэртэй байна.
Энэ зорчих үнэмлэх (дугаарласан) 8 хуудастай This Travel Document contains 8 (numbered) pages
Олгосон байгууллага Олгосон газар
Issuing authority Issued at
OFFICE OF IMMIGRATION, NATURALIZATION AND FOREIGN CITIZENS ULANBAATOR
Эзэмшигчийн гарын үсэг
Signature of bearer
гэж монгол, англи хэлээр бичнэ. "Олгосон байгууллага" "Issuing authority" гэсний дор англи хэлээр "office of immigration, naturalization and foreign citizens", "Олгосон газар" "Issued at" гэсний дор англи хэлээр "ulanbaator" гэсэн дардас тус тус дарна. Олгосон байгууллага, олгосон газар хоёрын дунд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны тамга дарна.
4 дүгээр хуудсанд хөндлөн байдлаар доорх мэдээллийг монгол, англи хэлээр бичнэ. Энэ нь зорчих үнэмлэх эзэмшигчийг дагалдан яваа хүүхдэд зориулагдах бөгөөд
Хамт яваа хүүхэд Accompanying children
Нэр Name Төрсөн он Date of birth Хүйс Sex
гэж бичсэн байна.
5 дугаар хуудсанд тусгай тэмдэглэл хийхэд зориулагдах бөгөөд хуудасны дээд төв хэсэгт:
Тусгай тэмдэглэл
Observations гэсэн бичилттэй байна.
6-8 дугаар хуудас "Виз Visas" гэсэн бичлэгтэй байх бөгөөд энэ нь виз, дардас дарахад зориулагдана.
ВИЗ VISAS
2.4. Үдэлт, нууцлал
Зорчих үнэмлэхийг тусгай утсаар оёж бэхэлсэн. Энэ утас нь неон гэрэлд шар ногоон өнгөөр гэрэлтэн харагдана.
Хавтасны дотор тал болон хуудас бүрт нь "OFFICE OF IMMIGRATION, NATURALIZATION AND FOREIGN CITIZENS" гэсэн цацрагууд нь хөх өнгийн 30 долгионтой бичил үсгээр бичигдсэн байх бөгөөд туузыг томруулагч шилээр харахад уг бичээсийг гаргаж унших нууцлалтай байна.
------оОо--------
Текст томруулах
A
A
A