A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮРЭМ /ХЗДХС-ын 2010-135/265-р тушаалаар 1-р хавсралт хүчингүй болсон/
Бүлэг: 1979
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын
 2005 оны 167/265 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН МАГАДЛАН  ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮРЭМ /ХЗДХС-ын 2010-135/265-р тушаалаар 1-р хавсралт хүчингүй болсон/
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Дүрмийн зорилт:
Монгол   Улсад    шүүх   эмнэлгийн    магадлан    шинжилгээ    хийх   үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Шуух эмнэлгийн магадлан шинжилгээний эрх зүйн үндэс:
           Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд тус тус заасан магадлан шинжилгээ, шинжилгээний байгууллага, шинжээчийн үйл ажиллагаатай холбоотой заалтууд, Хууль зүй дотоод хэргийн болон Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан дүрэм, заавар, журам болно.
1.3.Нэр томъёо, тодорхойлолт:
            1.3.1."шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ" нь анагаах ухааны болон бусад шинжлэх ухааны онол аргад тулгуурлан эмнэлэг, биологийн шинжилгээ хийж, эрх зүйн хэм хэмжээний хүрээнд мэргэжлийн    шинжээчийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг;
             1.3.2."магадлан шинжилгээний объект" гэж дүгнэлт  гаргуулахаар шинжилгээ  хийлгэж буй  магадлуулагч,   цогцос,   эд  мөрийн  баримт,   эрүүгийн  ба иргэний хэргийн материалыг;
            1.3.3."анхдагч магадлан шинжилгээ"  гэж тухайн хэргийн үед анх удаа хийгдэж буй шинжилгээг;
            1.3.4."нэмэлт магадлан шинжилгээ':   гэж дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл  шинжлэн  судалж  буй  асуудалтай  холбогдсон  шинэ  зүйлийн  талаар шинжилгээ   хийлгэх   нөхцөл   байдал   бий   болсон   тохиолдолд   хийгдэж   байгаа шинжилгээг;
             1.3.5. "давтан  магадлан  шинжилгээ"     гэж урьдах  шинжээчийн  дүгнэлт, түүний хэсэг үндэслэлгүй буюу эргэлзээтэй тохиолдолд хийгдэж буй шинжилгээг;
            1.3.6. "хамтарсан магадлан шинжилгээ" гэж анагаах ухааны мэргэжлээр мэргэшсэн хэд хэдэн шинжээч томилогдон хийгдэж буй шинжилгээг;
             1.3.7. "хавсарсан магадлан шинжилгээ" гэж анагаах ухааны болон бусад шинжлэх  ухааны  мэргэжлээр  мэргэшсэн   шинжээч  нар  томилогдон  хийгдэж  буй шинжилгээг;
              1.3.8."ерөнхий   шинжээч   эмч"  гэж  магадлан   шинжилгээний  төв   болон товчоодын   мэргэжлийн   үйл   ажиллагааг   гардан   хариуцаж  хяналт  тавьдаг  шүүх эмнэлгийн мэргэшсэн шинжээчийг;
              1.3.9."шүүх эмнэлгийн шинжээч эмч" гэж шүүх эмнэлгийн тусгай мэдлэгээр мэргэшсэн, магадлан шинжилгээний байгууллагын хүний их эмчийг;
                1.3.10. "ерөнхий   мэргэжилтэн"   гэж   Эрүүл   мэндийн   сайдын   тушаалаар томилогдсон   шүүх   эмнэлгийн   тусгай   мэдлэгээр   мэргэшсэн   орон   тооны   бус мэргэжилтнийг;
                1.3.11. "зөвлөх   шинжээч   эмч"   гэж   шүүх   эмнэлгийн   тусгай   мэдлэгээр мэргэшсэн эрдмийн ба мэргэжлийн цол, зэрэгтэй, шинжээчээр олон жил үр бүтээлтэй ажилласан, эрх бүхий байгууллагаас батлагдсан шинжээч эмчийг;
               1.3.12. "эмч   шинжээч"   гэж   шүүх   эмнэлгийн   магадлан   шинжилгээнд шинжээчээр томилогдон ажиллаж буй хүний их эмчийг хэлнэ.
            1.4.  Магадлан шинжилгээний зорилт, зарчим:
               1.4.1. шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний зорилт нь шинжилгээний объектод анагаах ухааны болон бусад шинжлэх ухааны  онол,  аргад тулгуурлан шинжилгээг бүрэн, чанартай, эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах явдал юм;
             1.4.2.шүүх эмнэлгийн магадлагааг зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын тогтоол, шүүгчийн захирамжаар явуулна;
1.4.3.шинжээчийг нэр зааж томилоогүй тохиолдолд түүнийг томилох эрхийг ерөнхий шинжээч эдэлнэ;
1.4.4.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр шинжээч нь магадлан шинжилгээ хийхээс татгалзаж болно;
1.4.5.   шинжээч эмч нь зөвхөн шинжээч томилсон тогтоол, захирамжийг үндэслэн тухайн обьектыг магадлан шинжилж дүгнэлт гаргана;
1.4.6.           шүүх эмнэлгийн магадлан шинжилгээг хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн баримт бичиг, заавар, журмын дагуу хийнэ;
1.4.7.                        магадлан   шинжилгээний   зорилго,   төрлөөс   хамаарах   онцлогийг
тусгасан  тусгай  аргачлал,  зааврыг Эрүүл   мэндийн  яамны  дэргэдэх  мэргэжлийн салбар зөвлөлөөр батлуулж мөрдүүлнэ;
     1.4.8. шинжээчийн      магадлан   шинжлэх,   дүгнэлт   гаргах   ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно;
1.4.9.                        шинжээч  нь Эрүүгийн хууль, Эрүүгийн  байцаан  шийтгэх хуульд заасан эрхийг эдэлж, үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
Хоёр. Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний баримт бичиг, түүний хетлөлт
2.1.    Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний баримт бичгийг төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу монгол хэлээр нийтэд ойлгомжтой бичнэ.
2.2.    Магадлуулагч монгол хэл мэддэггүй, эсвэл хараагүй, дүлий, сэтгэцийн эмгэгтэй   байвал      орчуулагч,   хэлмэрчийн   тусламжтайгаар   магадлан   шинжилнэ.
Орчуулагч,    хэлмэрчийг   шинжилгээнд   оролцуулахыг   шинжээч    томилсон   хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч хариуцна.
2.3.        Орчуулагддаггүй гадаад үг, нэр томьёог олон улсын нэршлээр хэрэглэнэ.
2.4.                     Шүүх  эмнэлгийн   магадлан   шинжилгээний  баримт  бичиг  нь  удиртгал, шинжилгээ, дүгнэлт гэсэн 3 хэсэгтэй:
2.4.1.   удиртгал хэсэг: Хэзээ, хэдэн он, сар, өдрийн, ямар, байгууллагын, ямар албан тушаалтай, хэний тогтоол, шийдвэрээр, аль байгууллагын, ямар албан тушаал эрхэлдэг, ямар зэрэг, цолтой, хэн гэдэг шинжээч, ямар объектод (овог нэр, нас, хүйс, хаяг, хэдэн тоот ямар хэргийн материал, эсхүл ямар эд мөрийн баримт), ямар зорилгоор,  ямар албан  тушаалтай  хэн  хэнийг байлцуулан,  ямар нөхцөлд хийснийг бичнэ. Мөн болсон хэргийн тухай дүгнэлт гаргахад хэрэг болохуйц хэсгийг
хөндлөнгийн үгээр товч тэмдэглэнэ;
2.4.2.   шинжилгээний хэсэг; Магадлуулагчийн зовиур, үзлэг, шинжилгээний явцыг шинжилсэн дэс дараалал, цаг хугацааны дагуу ойлгомжтой, тодорхой бичих ба дараа    нь   нэмэлт   шинжилгээ,    бусад    мэргэжлийн    эмчийн    зөвлөлгөөг   тусгаж хавсаргана.  Цогцос магадлан шинжилсэн бол төгсгөлд нь шүүх эмнэлгийн онош бичнэ;
2.4.3. дүгнэлтийн хэсэг:  Дүгнэлтийг шинжээч томилсон захирамж, тогтоолд тавигдсан асуулт бүрт хариулах журмаар шинжлэх ухааны үндэслэлтэй бичнэ. Гэхдээ шинжилгээний хэсэгт дурьдагдсан зүйлдээ тулгуурласан байна. Эцэст нь дууссан он, сар, өдрийг тэмдэглэнэ.
2.5 Шинжээч  нь хуулийн болон  мэргэжлийн  бус хүрээний  асуудал  хөндөж дүгнэлт гаргахгүй.
2.6.  Шинжээчид асуулт тавигдаагүй боловч тухайн хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий асуудлыг хариулж болно.
2.7.  Удиртгал болон шинжилгээний хэсгийг зөвхөн үзлэг, шинжилгээний явцад бичиж тэмдэглэл хөтлөнө.
2.8.          Шинжилгээний хэсэгт нарийн  мэргэжлийн зөвлөгөө,  фото зураг, схем, лабораториудын    шинжилгээний   хариу,    ашигласан    ном,    хэвлэлийн    ишлэлийг хавсаргана.
2.9.          Шинжээч нь магадлан шинжилгээний бичиг баримтаа хянан гарын үсгээ зурж,  хувийн    болон    байгууллагын    тэмдгийг    давхар    дарж    баталгаажуулна. Баталгаажаагүй дүгнэлтийг хүчингүйд тооцно.
2.10.                     Дүгнэлтийг хоёр хувь үйлдэж нэг хувийг шинжээч томилсон этгээдэд, үлдэх хувийг байгууллагын архивт хадгална.
2.11.                       Шүүх   эмнэлгийн   баримт   бичгийг   энэхүү   журамд   зааснаас   өөрөөр үйлдэхийг хориглоно.
Гурав. Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний байгууллага, түүний шинжээчийн үйл ажиллагаа
3.1.                    Шүүх   эмнэлгийн   магадлан   шинжилгээний   төв   байгууллага   нь  улсын хэмжээнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ба шинжээчдийг мэргэжлийн сургалт, арга зүйн удирдлагаар хангана.
3.2.                   Ерөнхий шинжээч нь  тухайн магадлан шинжилгээнд ямар мэргэжилтнийг шинжээчээр   томилж   болохыг   зөвлөх,    шаардлагатай   тохиолдолд    шинжээчийг томилох, магадлан шинжилгээний өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих   ба магадлан   шинжилгээ  явуулах  боломжгүй     материалыг  буцааж  болно.  Ерөнхий шинжээч нь магадлан шинжилгээнд оролцсон тохиолдолд бусад шинжээчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
З.З.Ерөнхий мэргэжилтэн нь магадлан шинжилгээний арга зүйн зөвлөмж бичих, магадлан шинжлэх үйл ажиллагаатай холбогдох эрх зүйн баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт оролцох, шүүх эмнэлгийн хөгжлийн чиг хандлага, бодлого зорилтыг тодорхойлоход зөвлөгөө өгөх, магадлан шинжилгээнд оролцох, энэ талаар аргачилсан зөвөлгөө өгч ажиллана.
3.4.             Шүүх эмнэлгийн зөвлөх шинжээч  нь шинжээч эмчийн  мэргэжлийн үйл ажиллагаанд  саналаа   илэрхийлэх,   өөрийн   мэргэжлийн  дагуу   зөвөлгөө  өгөх   ба магадлан шинжилгээнд шинжээчээр оролцож болно.
3.5.     Шүүх   эмнэлгийн   шинжээч   эмч   нь   хэрэг  учирлын   газарт   үзлэг   хийх бүрэлдэхүүнд   болон   мөрдөн   байцаалтын  туршилтанд   оролцох,   цогцос,   шарил, хэргийн материалаар болон хүний биед бүх төрлийн магадлан шинжилгээг хийх ба бүх төрлийн хялбар сорилуудыг тавина.
3.6.             Эд мөрийн баримтад анагаах, эм зүйч болон  шүүх-химээр мэргэжсэн "химийн шинжээч", анагаах, био анагаах болон шүүх-биологоор мэргэжсэн "биологийн шинжээч", анагаах, эмгэг судлал болон шүүх эд, эс судлалаар мэргэжсэн "эд эс судлаач-шинжээч",   анагаах,   дүрс   оношлогоогоор   мэргэжсэн   "дүрс оношлогооны шинжээч" нар лабораторийн төрөлжсөн магадлан шинжилгээг хийнэ.
3.7.                  Эмч шинжээч нь хүний бие,  цогцост үзлэг хийх, хэрэг учралын газрын үзлэгт оролцох, гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн халдашгүй байдал, эрх чөлөөнд халдсан  гэмт   хэрэгт  магадлан  шинжилгээ   хийх ба хамтарсан магадлан шинжилгээнд оролцож болно.
 
Дөрөв. Мэргэжлийн бус эмнэлгийн байгууллагад шүүх эмнэлгийн магадлан шинжилгээг хийх
4.1.    Энэхүү зааврын 3.7-д зааснаас бусад тохиолдолд магадлан шинжилгээг гагцхүү шинжилгээний байгууллагаар шинжлүүлнэ.
4.2.    Шүүх эмнэлгийн мэргэжлийн шинжээчгүй үед шүүх эмнэлгийн магадлан шинжилгээг эмнэлгийн бусад байгууллагын    эмчийг шинжээчээр   томилж хийлгэж болнo.
4.3.    Хэрэг бүртгэгч,  мөрдөн байцаагч,  прокурор,  шүүгч  нь  тухайн эмчийг шинжээчээр   ажиллуулахад   харшлах   зүйлгүй,   уг   асуудлыг   шийдвэрлэх   мэдлэг чадварын хувьд боломжтой    гэж үзвэл уг мэргэжилтэнг дуудан ирүүлж магадлан шинжилгээ  хийлгэх  тухай  тогтоолыг өгч, эрх,  үүрэг,  хариуцлагыг  нь  урьдчилан сануулж, тогтоолд гарын үсэг зуруулна.
4.4.           Эмч, мэргэжилтэн нь шинжээчээр томилогдсон эмнэлгийн байгууллагын удирдлага магадлан шинжилгээ хийх бүх бололцоо, нөхцөлөөр хангана.
4.5.                     Шинжилгээний   байгууллагаас   гадуур   хийгдэж   буй   шүүх   эмнэлгийн магадлан шинжилгээнд оролцож буй эмч-шинжээч нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон энэхүү дүрмийг шинжээч эмчийн адил дагаж мөрдөнө.
Тав.Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний объектыг шинжлэх
5.1.        Хүн үзэж магадлан шинжлэх:
5.1.1.  шүүх эмнэлгийн  үзлэгийг магадлан  шинжилгээний  болон  бусад эмнэлгийн   байгууллага,   албадан   саатуулах,   цагдан   хорих,   засан   хүмүүжүүлэх, эрүүлжүүлэх газарт хийж болно;
5.1.2.  магадлуулагч  магадлан  шинжилгээний  байгууллагад  шинжлүүлэх боломжгүй хүнд гэмтэл, өвчтэй тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хамт тухайн байгаа газарт нь очиж,  шинжилж болно;
5.1.3.  магадлуулагчийг нүцгэлж үзэх, бэлэг эрхтэнд үзлэг хийхдээ эсрэг хүйсний хуулийн ажилтныг үзлэгийн өрөөнөөс түр гаргах ба эмч нь эсрэг хүйсний хүн байвал эмч, эмнэлгийн дунд мэргэжилтнийг байлцуулна;
5.1.4.  насанд хүрээгүй болон    сэтгэцийн өвчтэй хүнд үзлэг хийхдээ ар гэрийнхэн, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчийг байлцуулж болно;
5.1.5.  шинжээч нь магадлуулагчийг биеийн байцаалтаар нь тулгаж, болсон явдал, зовиурыг нь тэмдэглэж, эмнэл зүйн үзлэгийг хийх ба шаардлагатай гэж үзвэл нэмэлт шинжилгээ авч,  магадлан шинжилгээнд тусгасан байна.
5.2.        Нас барагчийн цогцсыг магадлан шинжлэх:
5.2.1.   цогцост шүүх эмнэлгийн магадлан шинжилгээг тусгай тоноглогдсон өрөө, тасалгаанд шинжилнэ;
5.2.2.   шинжилгээний явцыг зөвхөн тухайн үед нь шинжилгээнд байлцаж буй  эмч,  эмнэлгийн дунд  мэргэжилтэн,  бичээч,  хэрэг бүртгэгч,  мөрдөн  байцаагч нарын нэгээр нь бичүүлнэ;
5.2.3 цогцсыг шинжлэхдээ заавал гавал, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг хамруулан шинжилнэ;
5.2.4. цээж, хэвлийн хөндийн агууламж, гялтангийн байдал, гадны биет, эрхтнүүдийн байрлалыг тэмдэглэж, дотор эрхтнүүдийг иж бүрдлээр нь гаргаж араас нь урагш, дээрээс нь доош чиглэлээр эрхтэн бүрийг хамруулж шинжилнэ.
5.2.5. эрхтэн тус бүрд доорхи үзүүлэлтүүдийг тусгаж тэмдэглэсэн байна:
а.     өнгө;
б.     Хэлбэр;
в.    тогтоц {хатуу, биелэг, зөөлөн, улбагар, хагас шингэн, хийрхэг г.м);
г.    гадаргуу (толигор, гялгар, барзгар, овон товон, жигд бус);
д.    ирмэг {нимгэн, зузаан);
е.      хэмжээ (урт, өргөн, зузааныг сантиметрээр);
ё. цуллаг эрхтний цусан хангамж;
ж.    сав эрхтний салст бүрхүүл болон дотор хананы байдал;
з.      агууламж, гадны биет;
и. бүтэц (үе, давхарга);
й. эмгэг өөрчлөлт;
к. шаардлагатай тохиолдолд жин (грамм);
л. гэмтэл түүний байрлал шинж чанар.
5.2.6.   цогцсоос авах нэмэлт шинжилгээний дээжсүүдийг лабораториудаас гаргасан зааврын дагуу авна;
5.2.7.   эмгэг судлалын шинжилгээний явцад нас барахад хүргэсэн гадны нөлөө,   түүний   шинж   тэмдэг   илэрвэл   хуулийн   байгууллага,   тухайн   эмнэлгийн захиргаанд мэдэгдэж, шинжээч эмчийг шинжилгээнд оруулах буюу шүүх эмнэлгийн журмаар шинжилгээг үргэлжлүүлнэ;
5.2.8.   нас барагчийн цогцост шүүх эмнэлгийн магадлагаа хийх явцад эд эрхтэнээс шинжилгээний болон эрдэм шинжилгээ, сургалтын зорилгоор материал авсан бол энэ тухайгаа магадлан шинжилгээний тэмдэглэлд тодорхой тусгана;
 
5.2.9.       цогцост   шаардлагагүй   зүслэг   хийх,   эрхтнийг   таслах,   авахыг хориглоно;
5.2.10.   цогцсыг магадлан шинжлэх үед эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр ар гэр, төрөл төрөгсөд бусад этгээд байлцаж болно.
5.3.  Эд мөрийн баримтыг магадлан шинжлэх:
5.3.1.эд мөрийн баримтанд шүүх биологи, шүүх хими, шүүх эд эсийн, дүрс оношлогооны болон бусад лабораторийн шинжилгээг шинжээч томилох эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, шинжээч эмчийн илгээлт бичгээр магадлан шинжилнэ;
5.3.2.                        шинжлэх    зүйл    бүрдэл    болоогүй    бол    тэдгээрийг    холбогдох
байгууллага, хүмүүсээс шаардаж авах хүртэл шинжилгээг хойшлуулж болно;
5.3.3.                        амархан мууддаг ууршдаг, чанараа алддаг материалыг 5.3.2 дахь заалтыг харгалзахгүйгээр шууд шинжилнэ;
5.3.4.                        шүүх   эмнэлгийн   төрөлжсөн   лабораториудын   үйл   ажиллагааны стандартыг тусгайд нь баталж мөрдүүлнэ;
5.3.5.                        эд мөрийн баримт шинжлэх явцад бусад мэргэжилтнийг оролцуулах шаардлага гарвал шинжээч томилсон этгээдэд мэдэгдэж нэмж томилуулна.
5.4.       Эрүүгийн ба иргэний хэргийн материалыг магадлан шинжлэх:
5.4.1.      шинжээч   нь   хавтаст   хэргийн   материалыг   тогтоол,   дагалдах шинжилгээний хамт, тусгай бүртгэлтэй нь хүлээн авч магадлана;
5.4.2.      хавтаст   хэргийн   материал,   эмнэлгийн   баримт   бичгээс   дүгнэлт гаргахад үндэслэл болох хэсгийг цаг хугацааны дэс дарааллаар хооронд нь уялдаа холбоотойгоор, ойлгомжтой байдлаар түүвэрлэн ишлэл болгоно;
5.4.3.  ном, хэвлэл ашигласан бол ишлэлийг мөн адил тусгана;
5.4.4.  шаардлагатай тохиолдолд хохирогчийг үзэх, нэмэлт шинжилгээ хийх, шарилийг шинжлэх ажиллагаа явуулна;
5.4.5.  хавтаст хэргийн материалын нууцлал болон бүрэн байдлыг шинжээч хариуцна.
 
Зургаа. Магадлан шинжилгээний төрөл
6.1.         Анхдагч магадлан шинжилгээг тухайн тохиолдолд анх удаа томилогдсон
нэг шинжээч болон хамтарсан, хавсарсан хэлбэрээр явуулна.
6.2.   Нэмэлт магадлан шинжилгээг анхдагч магадлан шинжилгээг явуулсан
шинжээч тэмдэглэлгүйгээр шууд дүгнэлт гаргаж болно
6.3.                     Давтан магадлан шинжилгээг хамтарсан ба хавсарсан хэлбэрээр
шинжилнэ.
6.4.                   Доорх тохиолдолд заавал хамтарсан ба хавсарсан хэлбэрээр шинжилнэ.
Үүнд:
а.     онц хүнд хэргүүд ба ээдрээтэй тохиолдол;
б.                        эмч,   эмнэлгийн   ажилтны   мэргэжлийн  үйл   ажиллагаатай  холбоотой тохиолдол;
в.   шарил шинжлэх тохиолдол;
г.   эхийн эндэгдлийн тохиолдол.
6.5.        Давтан магадлан шинжилгээний бүрэлдэхүүн нь сондгой тоотой байх ба ахлагчийг томилоогүй тохиолдолд мэргэжлийн шинжээч нь ахалж мэргэжлийн арга зүйгээр удирдана.
6.6.  Хамтарсан магадлан шинжилгээний үед анагаах ухааны бусад салбарын мэргэжилтэн шаардагдвал Эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс оролцуулан шинжээч томилох эрх бүхий байгууллагаас бүрэлдэхүүнийг томилно.
6.7.  Хавсарсан магадлан шинжилгээний бүрэлдэхүүнийг шинжээч томилох эрх бүхий байгууллага томилно.
6.8.                     Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт хэлэлцэхэд гишүүд тэгш эрхтэй
оролцоно.
Долоо. Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах хугацаа, зардал
7.1.         Шинжээчийн дүгнэлт гаргах хугацаа нь магадлан шинжилгээний объектын төрөл,  онцлог,  шинжилгээний  цар хүрээнээс хамаарах боловч аль болох богино хугацаанд гаргана. Зөвхөн хүн үзсэн бол ажлын 3 хүртэл; нэмэлт шинжилгээ хийсэн бол 5; зөвхөн цогцос шинжилсэн бол 7; эд эсийн болон нэмэлт шинжилгээ хийсэн бол   10;   бусад   лабораторийн   нарийн   шинжилгээ   хийсэн,   хэргийн   материалаар шинжилгээ хийсэн бол 14; шарил шинжилсэн бол 21 хоногт багтаана.
7.2.   Дүгнэлт  гаргах хугацааг хойшлуулах  зайлшгүй   шаардлагатай  бол  энэ тухай шинжээч томилсон этгээдэд урьдчилан мэдэгдэнэ.
7.3.         Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээг Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон энэхүү дүрэм, төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан эрх зүйн баримт бичгийн хүрээнд төлбөртэй явуулна.
7.4.                     Шинжээчээр   ажилласны   хөлсийг   Эрүүгийн   байцаан   шийтгэх   хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус заасны дагуу олгоно.
Найм. Бусад зүйл
8.1.           Зохих  байгууллагуудаас  зөвшөөрөл   авсан   шүүх  эмнэлгийн   магадлан шинжилгээний хувийн байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдөж ажиллана.
8.2.    Анагаахын болон хуулийн бүх их, дээд сургуулиудын шүүх эмнэлгийн сургалтын хөтөлбөрийг магадлан шинжилгээний төв байгууллага нь эрүүл мэндийн шинжлэх ухааны  их сургуулийн эмгэг судлал-шүүх эмнэлгийн тэнхимтэй хамтран боловсруулж, мэргэжлийн сургалтын бодлого, чиглэлийг тодорхойлно.