- Нүүр
- Сайдын тушаал
- ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны
175 дугаар тушаалын хавсралт
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг ундэслэл
1.1 .Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээж авах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
Хоёр, Өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх
Яамны өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн өргөдөл, гомдлыг хүлээн авахтай холбогдсон дараах үүрэг хүлээнэ:
2.1. Өргөдөл, гомдол нь тус яамны удирдлага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах эсэхийг тогтооно;
2.2. амаар гаргасан өргөдөл, гомдлыг тэмдэглэн авч тусгай бүртгэлд бүртгэнэ;
2.3. Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэнэ;
2.4. Иргэдээс радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр, түүнчлэн тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг шалгах, шийдвэрлэлтийн явцын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх;
2.5. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар бүртгэсэн өргөдөл, гомдлыг түүнийг шийдвэрлэх албан тушаалтанд ирсэн өдөрт нь багтаан шилжүүлнэ;
2.6. Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно;
2.7. "Нууц", "гарт нь" гэж хаягласан өргөдлийг тухайн албан тушаалтанд шууд өгнө.
Гүрав.Өргөдөл, гомдлыг хянан үзэхгуй байх, буцаах
Дор дурдсан тохиолдолд өргөдөл, гомдлыг хянан үзэхгүйгээр буцаана.
3.1. Өргөдөл, гомдол нь буцах тодорхой нэр хаяггүй бол энэ талаар тайлбар үйлдэн хадгална;
3.2. бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол 3 хоногийн дотор буцаана.
Дөрөв. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх. хариу өгөх
4.1. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээр хүлээн авсан ажилтан өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих хариуг өгнө;
4.2. Өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт сэлтийг шаардан авч болох бөгөөд холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна.
4.3. Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал/ орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина;
4.4.Гомдлыг удирдах албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ;
4.5.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн хариуг амаар буюу харилцах утсаар, цахим сүлжээгээр, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ;
4.6.Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ;
4.7.Саналын шинжтэй өргөдлийг хүлээн авч хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалсны үндсэн дээр зохих арга хэмжээ авах буюу энэ зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан журмаар хариу өгнө.
Тав. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, хариу өгөх хугацаа
5.1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг Газрын дарга нар 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ;
5.2. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.
Зургаа.Өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх уйл ажиллагаанд хяналт тавих
6.1. Тус яаманд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд Газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга болон Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн хяналт тавина
6.2. Иргэдээс ирүүлсэн болон шийдвэрлүүлж хариу өгүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шилжүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийж, мэдээлэл, танилцуулга бэлтгэн Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн улирал, хагас жилийнхийг 4, 7, 10 дугаар сарын 10-ны дотор, жилийн эцсийнхийг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ;
6.3. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд тусгагдсан асуудлуудыг яамны хэмжээнд тухайн онд хэрэгжүүлэх бодлого, авах арга хэмжээнд тусган ажиллана.
--------оОо-------
Текст томруулах
A
A
A